Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/74

 

 

*******-*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******        

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны *******0*******4 оны 6 дугаар сарын *******5-ны өдрийн *******75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-*******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******-*******, ******* нарт холбогдох *******418000000375 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******4 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

*******.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд шийтгэлгүй.

Шүүгдэгч *******-*******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ нэгдэн *******0*******4 оны 05 сарын 11-ний өдрийн өглөө 06:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, “Дархан-*******” өртөөний орчмоос иргэн улаан халзан зүсмийн нэг тооны эм шүдлэн үхрийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******-*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.******* дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******-******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******, ******* нарыг тус бүр 0******* жил 0******* сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-*******, ******* нарт оногдуулсан 0******* жил 0******* сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-*******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Би хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж анхан шатны шүүх хуралдаан дээр хөнгөн ял шийтгэл оногдуулах талаар шүүхэд хүсэлт гаргаж чадалгүй хэргийг шийдвэрлүүлсэн байна. Миний бие үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жил 01 сарын хугацаатай болгож багасгаж өгнө үү.

Миний бие хөгшин настай ээж болон хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг бөгөөд намайг байхгүй үед ээж, хүүхэд хоёрыг маань харж хандах хүнгүй тул хорих ялын хэмжээг хуульд заасан үндэслэлээр багасгаж өгөхийг хүсье... гэжээ.

Шүүгдэгч *******-******* давж заалдах гомдолдоо:

Миний бие гэм буруугаа чин сэтгэлээсээ ухаарч, цаашдын амьдралдаа дахин алдаа гаргахгүй зөв амьдрах болно. Хорих ялаар шийтгүүлсэн хугацаанаас хойш өөрийн буруутай алдаанаас ар гэр, хань ижил, үр хүүхдээ сэтгэл санааны дарамтад оруулж, ямар муухай үйлдэл гаргаж зовоож байгаагаа өдөр бүр ухаарч гэмшиж байна.

Анхан шатны шүүхэд би гэм буруугийн тал дээр маргахгүй учир өмгөөлөгч авах шаардлагагүй гэж бодож өмгөөлөгч оролцуулаагүй эрүүгийн хариуцлага оногдуулах тал дээр тусгайлан санал гаргаагүй.

Иймд шүүгдэгч *******-******* намайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон хохирогчийн 1 тооны үхрийг буцаан өгч бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жилийн хугацаатай болгож багасгаж өгнө үү. Би цаашид шударгаар хөдөлмөрлөж ариун цагаан мөрөөр амьдарч явахаа Төр болон ээж, ар гэртээ амлаж байна.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-******* саналдаа:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

******* нь гэм буруугаа анхан шатны шүүх дээр болон мөрдөн байцаалтын шатад бүрэн хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөр төлөгдчихсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн хор аюулын шинж чанар багатай гэдэг утгаараа хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Энэхүү хуульд заасан эрхээ эдэлж, оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэсэн хүсэлттэй. Шүүх хуралдаанд оролцож байгаа өмгөөлөгчийн хувьд энэ хүсэлтийг дэмжиж оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******- өмгөөлөгч ******* саналдаа:

*******- давж заалдах гомдлын агуулга нь хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс *******.1-ээс багагүй буюу нэг жилийн хугацаагаар багасгаж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж байна. Хууль зүйн дүгнэлтүүдийн хувьд хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч нэг тонны буюу 750,000 төгрөгийн үнэлгээтэй үхрийг хулгайлсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй. Өмгөөлөгчгүй оролцоод өөрсдөө эрүүгийн хариуцлагын ямар нэгэн саналаа илэрхийлж чадаагүй, өөрсдийгөө өмгөөлөх эрхээ хангалттай эдэлж чадаагүй ийм нөхцөл байдалтай байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар давуу талууд байна. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Энийгээ ч гэсэн гомдолдоо дэлгэрэнгүй тусгасан. Хувийн байдлын хувьд миний үйлчлүүлэгч *******- хувьд Дархан өгөөж ХХК-д ажиллаж байсан. Ажил нь одоо тасалдчихсан. Цалин хөлсний өр зээлтэй байгаа болохоор аль болохоор хурдан гараад бусдад төлөх төлбөрөө төлье, ухаарч гэмшиж байна гэдгээ илэрхийлээд байгаа. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй байгаа учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Давж заалдах гомдол бичсэн. Энэ үндэслэл хангагдах боломжтой гэсэн саналыг нь  дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжууд байгаа учраас шүүгдэгч нар оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс *******, *******-******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хор уршиг зэргийг нь харгалзаад хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өмгөөлөгчөөс гаргаж байгаа өмгөөлөгч оролцоогүйгээрээ хорих ялыг хөнгөрүүлэх талаар хэлж чадаагүй гэсэн асуудал тавьж байна. Шүүх үйлдсэн гэмт хэргийн бүх л нөхцөл байдлуудыг харж байж ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүхэд үүрэг болгосон заалт биш. Хэрэглэж болно гэсэн заалт байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******, *******-******* нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн *******0*******4 оны 6 сарын *******5-ны өдрийн *******75 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******-*******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч *******-*******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ нэгдэн *******0*******4 оны 05 сарын 11-ний өдрийн өглөө 06:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, “Дархан-*******” өртөөний орчмоос иргэн улаан халзан зүсмийн нэг тооны эм шүдлэн үхрийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох:

-шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: ...Миний банкны зээл нэхэгдээд мөнгөний хэрэгцээ гарсан байсан. Би Энхмягмарын тууж ирсэн үхрийг гэр хорооллын гүүрний тэндээс очиж тууж аваад Мөнхзаяад 300,000 төгрөгөөр  худалдсан... гэх мэдүүлэг,

-шүүгдэгч *******ын мэдүүлсэн: ...Найз -*******д мөнгөний хэрэгцээ гараад гуйхаар нь би тусалсан. Тухайн үхэр нь улаан халзан зүсмийн, жижиг биетэй үхэр байсан. Би “Дархан-*******” өртөөний орчмоос мод үржүүлэх газар хүртэл тууж явсан. Цаашаа -******* авч явсан... гэх мэдүүлэг,

            -гэрч Г.******* эвэртэй улаан халзан зүсмийн, гэдэс хэсэг цагаан, цуулбар имтэй шүдлэн үхэр хураан авч, хохирогч т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-1*******, 15-16/,

        -“Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тоот дансанд *******0*******4 оны 05 сарын 09-ний **************:3******* цагт ******* тоот данснаас “9995*******194” гэх утгатай 100.000 төгрөгийн орлого, 1*******:53 цагт “1” гэх утгатай 300.000 төгрөгийн орлого тус тус хийгдсэн байсныг ногоон өнгийн тодруулагчаар тодруулав” гэх шүүгдэгч *******-*******эс түүний ХААН банк дахь тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хүлээн авсан тэмдэглэл, уг дансны хуулгыг хэрэгт хавсаргах мөрдөгчийн тогтоол, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-*******1/,

-мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ийн өгсөн: ...*******0*******4 оны 05 сарын 10-ны өдөр манай үхэр “Дархан-*******” өртөөний гармын ойролцоо гол руу бэлчээрт гарч яваад жижиг эвэртэй, улаан халзан зүсмийн, гэдэс хэсэг нь цагаан, баруун чихэнд цулбуур имтэй шүдлэн үхэр ирээгүй. Тэгээд би үхрээ нэлээд хэдэн хоног хайгаад олоогүй байж байхад фэйсбүүк дэх Дарханы зарын группт Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас манай алга болсон үхрийн зургийг оруулаад “хохирогчийг хайж байна” гэх мэдээлэл нийтэлсний дагуу би Цагдаагийн газарт хандаж байна. Би өөрийн эзэмшлийн 3******* толгой үхэртэй бөгөөд би Сэлэнгэ аймгийн Баянгол суманд бүртгэлтэй учраас төрсөн дүүгийн нөхөр болох нэр дээр өөрийн үхрээ тоолуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн *******4/,

          -гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...*******0*******4 оны 05 сарын 1*******-ны өдөр Г.*******чимэгт худалдсан эвэртэй, улаан халзан зүсмийн бяруу бол миний эзэмшлийнх биш. Би *******0*******4 оны 05 сарын 11-ний өдөр бүтэн нэрийг мэдэхгүй, Улаанаа гэдэг залуугаас 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад “энэ бярууг 500.000 төгрөгөөр авчих” гэхээр нь би “үнэтэй байна, 400.000 төгрөгөөр худалдвал авна” гэхэд зөвшөөрсөн. Тэгээд надаас 100.000 төгрөгийг бэлнээр, 300.000 төгрөгийг дансаар авсан. Би *******-*******эс 400.000 төгрөгөө бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн *******9, 39/,

-гэрч Г.*******чимэгийн өгсөн: ...*******0*******4 оны 05 сарын 1*******-ны өдөр эвэртэй, ягаан халзан зүсмийн, орой тугалласан хэнз шүдлэн үхэр 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би өөрийн ХААН банкны 508809*******030 тоот данснаас ХААН банкны ******* тоот данс руу гүйлгээний утга дээр нь өөрийнхөө 9961734******* гэсэн утасны дугаарыг бичээд шилжүүлсэн. Би 500.000 төгрөгөө бэлнээр буцаан авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31, 37/,

          -гэрч өгсөн: ....Манай хадам ах өөрөө Сэлэнгэ аймгийн Баянгол суманд бүртгэлтэй тул өөрийн эзэмшлийн үхрээ миний нэр дээр Дархан-Уул аймгийн сумын 0******* дугаар багт тоолуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

          -гэрч өгсөн: ...манай найз залуу *******-******* *******0*******4 оны 05 сарын 10-ны өдрийн өглөө 08:00 цагт намайг ажил дээр хүргэж өгчхөөд миний - улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан. Би маргааш нь буюу *******0*******4 оны 05 сарын 11-ний үдээс хойш *******- ажлын газар болох “Өег гурил” ХХК-ийн хашааны гаднаас машинаа авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

         - “...Цагдаагийн газрын гаднаас хөдлөөд аюулгүйн тойргоор чигээрээ яваад “Тэс” шатахуун түгээх станцаас ертөнцийн зүгээр баруун өмнө зүгт очиж зогсоод эндээс баруун гар тийш явж голын эрэг орчмын дэрсний хажуугаас эвэртэй улаан халзан зүсмийн, нэг тооны үхэр хулгайлсан...” гэх шүүгдэгч *******- сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44/,

         -“Капитал зууч” ХХК-ийн ...Эвэртэй, улаан халзан зүсмийн, 1 толгой эм шүдлэн үхэр 750.000 төгрөгийн үнэтэй... гэх *******0*******4 оны 05 сарын *******0-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай шалгаж тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зөрчилгүй, шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч *******-*******, ******* нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв  байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн *******-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч *******-*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зааснаас тус бүрийг 0******* жил 0******* сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгч нарын гэм буруу, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдалд тохирсон байна.

Гэхдээ шүүгдэгч *******-*******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хулгайлагдсан үхрийг эзэнд нь амьдаар нь хүлээлгэн өгсөн, гэмт хэргийн улмаас төлөгдөх хохирол төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй гэсэн, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, ойлгож байна гэж үзэж, анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, тус тус 1 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******-*******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн *******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 6 дугаар сарын *******5-ны өдрийн *******75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******, 3 дахь заалтыг:

“*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******, ******* нарыг тус бүр 0******* /хоёр/ жил 0******* /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******, ******* нарыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. гэж,

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-*******, ******* нарт оногдуулсан 0******* жил 0******* сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-*******, ******* нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч *******- цагдан хоригдсон 84 хоногийг, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 84 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч *******-*******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

          ШҮҮГЧ                                                           Б.МАНЛАЙБААТАР

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ