| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04533/И |
| Дугаар | 191/ШШ2025/05176 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05176
| 2025 06 06 | 11/ШШ2025/0516 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ******* ******* гудамж, ******* төвд байрлах, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, ******* ******* ******* /*******/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, ******* ******* *******, түүний төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн С. нь аж ахуйн, бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэний эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт 2020.0.08-ны өдрийн 18 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн хугацаа 2024 оны 0 сард дуусахаар тусгасан бөгөөд 3,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Зээлдэгч нь санхүүгийн дэмжлэг авах үедээ Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, ийн дугаар гудамж, тоотод оршин суудаг байсан боловч одоо тухайн хаягтаа оршин суудаггүй, 88228332 дугаарын утас холбогдох боломжгүй байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, 2020.0.08-ны өдрийн аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, төсөл, хөтөлбөрийн хяналтын хуудас, эргэн төлөлтийн хуваарь, Чингэлтэй дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, ******* ******* ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...С. нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагчийн тайлбар, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, 2020.0.08-ны өдрийн аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, төсөл, хөтөлбөрийн хяналтын хуудас, эргэн төлөлтийн хуваарь зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, С. нь хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, ******* ******* *******т 3,000,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С. нь Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, ийн дугаар гудамж, тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн дүгээр хорооны Засаг даргын 2025.04.11-ний 10 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон.
3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С. нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, ******* ******* *******т зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, ******* ******* хэлтсийн хүсэлтийг хангаж, С.ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1..-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар овогт *******ын /ЧЗ6604080/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар С.ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч /утас:0012244/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, ******* ******* ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2., 11.3., 11.4., 11..‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА