| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04194/И |
| Дугаар | 191/ШШ2025/05466 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/05466
| 2025 06 17 | 191/ШШ2025/05466 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******, ******* дугаар ны 5 тоотод лах, ******* ХХК /557*******24*******/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК нь бэлтгэн нийлүүлэх барилгын ажил гүйцэтгэх гэрээг ******* ******* ХХК-тай байгуулсан бөгөөд, уг гэрээний дагуу нийт 64,036,776 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн. Гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр болох 64,036,776 төгрөгийг тухайн компани төлөх үүрэгтэй. Мөн 20.12.29-ний өдрийн 29 тоот албан бичгээр дахин шилний материал нийлүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн манай байгууллага 2024 оны хавар буюу 5 сард нийт 13,1*******6,214 төгрөгний шилийг ******* ******* ХХК-нд нийлүүлсэн. Тухайн байгууллага нь дүүргийн дугаар хороонд үйл ажиллагаа явуулахгүй, албан бичигт дурдсан дүүргийн дугаар хорооноос лавлахад мөн бүртгэлгүй гэсэн хариу өгсөн. Шүүхэд хандахаас өмнө утсаар холбогдоход захирал нь утсаа авахгүй, харин нөхөр нь буюу нягтан бодогчтой нь холбогдоход тооцоо нийлээд төлбөрийг барагдуулна гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал болох г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20.09.2*******-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, 20.12.30-ны өдрийн гэрээний дагуу балконы тольтой цэнхэр шилний тооцоо нийлсэн хуудас, 2024.05.21-ний өдрийн нэхэмжлэх, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, *******-******* -ны тодорхойлолт, ******* ******* ХХК-ийн 20.12.29-ний өдрийн 29 тоот албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...******* ******* ХХК нь манай байгууллагад бэлтгэн нийлүүлэх, барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэлтэй, төлнө гэдэг боловч сүүлдээ холбоо тасарсан, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна... гэж тайлбарлав.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.20.09.2*******-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, 20.12.30-ны өдрийн гэрээний дагуу балконы тольтой цэнхэр шилний тооцоо нийлсэн хуудас, 2024.05.21-ний өдрийн нэхэмжлэх, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн 20.12.29-ний өдрийн 29 тоот албан бичиг зэрэг баримтуудаас үзвэл ******* ХХК, ******* ******* ХХК нь гэрээний харилцаанд орсон, ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс үзвэл, тус компани нь дүүргийн дугаар хороо, дугаар ны 1******* тоотод бүртгэлтэй байх ба, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал нь ын , тэрээр өөрийн оршин суугаа хаягаар компанийн хаягийг бүртгүүлжээ. Харин дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор ын нь тус хаягт оршин суудаггүй, дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор ын нь дүүргийн дугаар хороо, дугаар ны 5 тоотод оршин суудаггүй болох нь тогтоогдоно.
3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг болон гүйцэтгэх захирал гийн оршин суугаа хаяг тодорхойгүй, тэрээр хүсэлт гаргагч ******* ХХК-нд гэрээний дагуу төлбөр төлөх өртэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хүсэлтийг хангаж, ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
4.Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2, 1.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-т зааснаар ******* ХХК //, гүйцэтгэх захирал ын /ЦП**************0501/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.-т зааснаар ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй хаяг болон гүйцэтгэх захирал гийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч /утас: /-т мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА