| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 181/2025/00160/И |
| Дугаар | 191/ШШ2025/05471 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/05471
2025 06 17 191/ШШ2025/05471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар *******ны *******2 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-ны хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны орологчид:
Хүсэлт гаргагч П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1991.08.18-ны өдрөөс 1992.0*******.2*******-ны өдрийг хүртэл , ны дээд зөвлөлийн зохион байгуулагч хуулагчаар, 1992.0*******.2*******-ны өдрөөс 1992.04.01-ний өдрийг хүртэл пүүст худалдаачнаар, 1992.04.01-ний өдрөөс 199*******.04.01-ний өдрийг хүртэл ХК-нд худалдаачнаар ажиллаж байсан. Энэ ажилласан хугацааг Нийгмийн даатгалын байгууллага хүлээн зөвшөөрөөгүй, тэр үеийн тушаал шийдвэр нь олдоогүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг буруу хийсэн гээд тооцоогүй байгаа юм.
Мөн би 1994.08.01-ний өдрөөс 1998.05.01-ний өдрийг хүртэл ХХК болон ХХК-нд ажилласан. Тус байгууллагууд 1995 оны 1-*******-р сар, 1995 оны 7-12-р сар, 1996 оны 4-12-р сар, 1997 оны 1-5-р сарууд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, энэ талаар дэвтэрт бичилт хийгээгүй байна. Харин Нийгмийн даатгалын байгууллага миний ажилласан зарим жилийг тушаал шийдвэр байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй үндэслэлээр ажилласан жилээс хассан. Энэ талаар би Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч намайг архивын байгууллагаас цалин хөлсний баримтаа авчирч нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд хамрагдаж болно гэсэн. Харин тухайн байгууллага татан буугдсан, байгууллагын баримтууд Архивын газарт байхгүй учир миний бие хохирч байна.
Би улсад тасралтгүй олон ажилласан байхад миний зарим ажилласан жилийг хассан нь миний тэтгэврийн хэмжээнд нөлөөлж, намайг хохироож байгаа юм. Би тэтгэвэр тогтоолгосон боловч тэтгэврийн хэмжээгээ нэмэгдүүлэх зорилготой. Иймд намайг 1991.08.18-ны өдрөөс 199*******.04.01-ний өдрийг хүртэл Үйлдвэр дээд зөвлөлд зохион байгуулагч хуулагчаар, худалдаачнаар, 1994.08.01-ний өдрөөс 1998.05.01-ний өдрийг хүртэл Холдинг ХХК болон ХХК-нд орчуулагч, менежерээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг болон тэдгээрийн нийгмийн даатгалын дэвтэр, 1994 оны 07 сарын 26-ны өдрийн Эрдсам ХХК-ийн тушаал, трейд ХХК-ийн тодорхойлолт, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын лавлагаа, өндөр насны тэтгэвэр тогтоолтын тухай хуудас, 1995-1996 оны хооронд ХХК-нд ажиллаж байсан үеийн болон бусад гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан өргөдөл, өгсөн хариу гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
*******.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Тус шүүхийн 2025.04.24-ний өдрийн 1815******* дугар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.06.06-ны өдрийн 9/7759 тоот албан бичиг, 2025.06.1*******-ны өдрийн 9/79************** тоот албан бичгүүд, хавсралт баримтууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025.06.10-ны өдрийн 05/1406 тоот албан бичиг, хавсралт баримтууд, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025.06.06-ны өдрийн 01/268 тоот албан бичиг, хавсралт баримтууд, Архивын ерөнхий газрынн 2025.06.05-ны өдрийн 02/629 тоот албан бичиг, Нийслэлийн Архивын газрын 2025.06.05-ны өдрийэ 01/5*******0 тоот албан бичиг, гэрч Б.Баасанбатын мэдүүлэг, гэрч М.Оюунчимэгийн мэдүүлэг гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч П.******* нь , ны дээд зөвлөлийн зохион байгуулагч хуулагчаар, пүүсийн худалдаачнаар, ХК-нд худалдаачнаар, ХХК болон ХХК-нд орчуулагч, менежерээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...миний бие тэтгэврийн хэмжээгээ нэмэгдүүлэх зорилготой, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийн талаар бичигдсэн байх боловч Архивын байгууллагаас тушаал, шийдвэр гарч ирэхгүй байгаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар бичилт хийсэн байх боловч Нийгмийн даатгалын байгууллагад бодит байдлаар төлөөгүй, байгууллага татан буугдаж намайг хохироож байна... гэж тайлбарлав.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч П.*******д 1987.11.24-ний өдөр Савхин эдлэлийн ийн даргаас нээн олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1991.08.18-ны өдрөөс 1992.0*******.2*******-ны өдрийг хүртэл , ны дээд зөвлөлийн зохион байгуулагч хуулагчаар, 1992.0*******.2*******-ны өдрөөс 1992.04.01-ний өдрийг хүртэл пүүс /компани/ худалдаачнаар, 1992.04.01-ний өдрөөс 199*******.04.01-ний өдрийг хүртэл хувьцаат компанид худалдаачнаар ажиллуулсан тухай бичигдсэн байх ба, түүнийг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэр Архивын байгуулагад байхгүй, байгууллага татан буугдсан.
2.1. лэл, ны 2024.10.0*******-ны өдрийн 25 тоот албан бичгээр , нь 1990.0*******.27-ны өдөр байгуулагдсан талаар, П.*******ы 1991.08.18-ны өдрөөс 199*******.07.01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлын талаар болон байгууллагын баримтууд улсын архивт шилжээгүй, тухайн байгууллагад үлдээгүй талаар тодорхойлжээ.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.06.14-ний өдрийн 219 тоот албан бичгээр Худалдаа хоршоо пүүс нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.04.*******-ны өдрийн 98 тоот албан бичгээр ББХК нь 199******* оны 1-******* саруудад, 10-12 саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна.
2.2.Хүсэлт гаргагч П.*******ы дээр дурдсан ажилласан байдлын талаар гэрч Б.Сувдаа ...Миний бие 1990 оны 2 сараас 1994 оны 09 сар хүртэл МҮҮХХ-ны дээд зөвлөлд ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, энэ үед П.******* надтай хамт ажиллаж байсан, 1992 оны 02 сарын бүтэц зохион байгуулалтаар П.******* нь компанид шилжсэн, миний бие түүний хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтийг хийж байсан нь үнэн... гэх агуулга бүхий тодорхойлолтыг,
гэрч С.Мөнхбаяр ...би 1990 оны 04 сараас 1997 оны 01 сар хүртэл МҮҮХХ-ны дээд зөвлөлийн ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 1991.08.18-ны өдрөөс англи хэлний орчуулагчаар П.******* ажилд орж байсан, тэрээр 1994 оны 04 сар хүртэл ажилласан, 1992 оны 04 сард П.******* нь компанид шилжиж худалдаачнаар ажиллаж байсан нь үнэн... гэх агуулга бүхий тодорхойлолтыг тус тус гаргасан ба, тэдний ийнхүү ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байна.
*******.Хүсэлт гаргагч П.*******д 1995.04.01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагаас нээн олгосон нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 4-6 саруудад, 1996 оны 1-******* саруудад, 1997 оны 6-12 саруудад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар болон ХХК-ийн ерөнхий менежерээр ажилд авсан тушаалын талаар бичилт хийсэн байх боловч түүнийг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэр Архивын байгууллагаас гарч ирээгүй, байгууллага татан буугдсан. Харин Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025.06.06-ны өдрийн 01/268 тоот албан бичиг, хавсралтаас үзвэл ББХБ буюу ХХК нь 1998 оны 01 сараас 04 сар хүртэл шимтгэл төлж байжээ.
Хүсэлт гаргагч П.*******ы тухайн байгууллагад ажиллаж байсан байдлын талаар гэрч М.Оюунчимэг ... Миний бие 1995 оны 04 сараас ХХК-нд, хуучин нэрээр ББХК-д кассын няраваар ажилд орж байсан, энэ хугацаанд 1994 оны 07 сараас 1998 оны 05 сар хүртэл англи хэлний орчуулагч, менежер П.*******тай хамт ажиллаж байсан... агуулга бүхий тодорхойлолт болон мэдүүлгийг гаргасан,
Гэрч Ч.Жаргалсайхан ...Миний бие 199******* оны 04 сараас 1996 оны 0******* сар хүртэл Шагай компанид тасралтгүй ажилласан ба, тус компани нь 1994 оны 10 сард ББХК, улмаар ББХК болж нэрээ өөрчилсөн, 1994 оны 07 сард П.******* нь манай компанид англи хэлний орчуулагч, менежерээр ажилд орж байсан нь үнэн... гэх агуулга бүхий тодорхойлолт, мэдүүлгийг тус тус гаргасан ба, тэдний нийгмийн даатгалын дэвтэрт ийнхүү ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдсэн, хүсэлт гаргагч П.******* гэрчүүдийн хамт авахуулсан гэрэл зургууд хэрэгт авагдсан.
Түүнчлэн трейд ХХК-ийн 2024.12.20-ны өдрийн 27/725 тоот албан бичиг буюу тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.06.1*******-ны өдрийн 9/79************** тоот албан бичиг, хавсралтаар Монгол-Сингапурын хамтарсан ББХК нь 1994.10.19-ний өдөр байгуулагдаж, 1995.12.02-ны өдөр нэрээ ББХК болгон өөрчилсөн, 2006.01.22-ны өдөр ББХК нь татан буугдсан болох нь тогтоогдсон.
4.Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025.06.10-ны өдрийн 05/1406 тоот албан бичиг, хавсралт баримтууд болох өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, хүсэлт гаргагч П.*******ы Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан 2024.04.2*******-ны өдрийн өргөдөл, уг өргөдөлд өгсөн хариу зэргээс үзвэл, хүсэлт гаргагч П.******* нь ББХК, ББХК-ийн 1995-1997 оны хооронд шимтгэл төлсөн эсэхийг шалгуулахыг хүссэн ба, тус өргөдлийн хариуд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас ...1995 оны 1-*******с, 7-12с, 1996 оны 4-12с, 1997 оны 1-5с, нийт 2******* сарын ажилласан хугацааг ББХК, ББХК тайлагнаагүй байгаа тул лавлагаа гарган өгөх боломжгүй байна, хэрэв үнэхээр ажилласан бол цалин бодсон цэс, тушаал зэрэг нотлох баримтаа архиваас авчирвал нөхөн тайланд хамрагдах боломжтой, харин ХХК-ийн удирдах ажилтантай холбогдоход архивын байгууллагаас баримтууд юу ч гарахгүй байна гэсэн хариу өгсөн... гэжээ.
Улмаар Нийгмийн даатгалын байгууллага нь П.*******ы гаргасан 2024.06.20-ны өдөр тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн түүнийг улсад 29 жил, 6 сар, 6 өдөр ажилласнаар тооцож, 1 сард авах тэтгэврийн хэмжээг 1,612,804 төгрөгөөр тогтоосон. Харин уг хугацаанд маргаан бүхий 1991 оноос 199*******.04.01-ний өдрийг хүртэл бүхэлдээ, 1994.08.01-ний өдрөөс 1998.05.01-ний өдрийн хугацаанд 1995.12.*******1-ний өдрөөс 1996.0*******.*******1-ний өдрийг хүртэл ******* сар, 1997.05.*******1-ний өдрөөс 1998.04.*******0-ны өдрийг хүртэл 11 сарын хугацаа хамаарч, бусад шимтгэл төлөөгүй хугацаа огт хамаараагүй байна.
5.Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзвэл, хүсэлт гаргагч П.******* нь 1991.08.18-ны өдрөөс 1992.0*******.2*******-ны өдрийг хүртэл , ны дээд зөвлөлийн зохион байгуулагч хуулагчаар, 1992.0*******.2*******-ны өдрөөс 1992.04.01-ний өдрийг хүртэл пүүс /компани/-ийн худалдаачнаар, 1992.04.01-ний өдрөөс 199*******.04.01-ний өдрийг хүртэл ХК-нд худалдаачнаар, 1994.08.01-ний өдрөөс 1998.05.01-ний өдрийг хүртэл ХХК болон ХХК-нд орчуулагч, менежерээр ажиллаж байсан байдал тогтоогдоно.
Өөрөөр хэлбэл, 1994.10.19-ний өдөр байгуулагдсан Монгол-Сингапурын хамтарсан ББХК нь 1995.12.02-ны өдөр нэрээ ХХК болгон өөрчилсөн, ХХК нь 2006.01.22-ны өдөр татан буугдсан байх ба, тухайн байгууллагууд нь хүсэлт гаргагч П.*******ы нийгмийн даатгалын дэвтэрт 1995-1997 онуудын зарим сард бичилт хийсэн, зарим сард бичилт хийгээгүй, тэрээр тухайн үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар Нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй, ажилд орсон, гарсан тушаал шийдвэр, цалин хөлсний баримтууд байхгүй, Архивын байгууллагад шилжүүлээгүй, олдохгүй болсны улмаас хүсэлт гаргагч П.******* нь улсад ажиллаж байсан нийт жилээ бодитоор, бүрэн тооцуулах боломжгүй болсон, энэ байдал нь түүний ажиллаж байсан хугацаанд болон тэтгэврийн хэмжээнд нөлөөлж, хохирсон гэж үзэхээр байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай той эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 1*******5.2.6.-д хүний ажиллаж байсан байдал гэж, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.*******.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, П.*******ы тэтгэвэрт гарах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх эрхийг үүсгэх түүний , ны дээд зөвлөл, компани, ББХК болон ББХК-нд ажиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр, цалин хөлсний болон өөр бусад баримтууд Архивын байгууллагад байхгүй, хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газрын тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж, П.*******ы 1991.08.18-ны өдрөөс 1992.0*******.2*******-ны өдрийг хүртэл , ны дээд зөвлөлийн зохион байгуулагч хуулагчаар, 1992.0*******.2*******-ны өдрөөс 1992.04.01-ний өдрийг хүртэл пүүс /компани/-т худалдаачнаар, 1992.04.01-ний өдрөөс 199*******.04.01-ний өдрийг хүртэл ХК-нд худалдаачнаар, 1994.08.01-ний өдрөөс 1998.05.01-ний өдрийг хүртэл ХХК болон ХХК-нд орчуулагч, менежерээр ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
7.Хүсэлт гаргагч П.*******ы тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 1************** дугаар зүйлийн 1**************.1.1., 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6.-д зааснаар *******ын *******ы 1991.08.18-ны өдрөөс 1992.0*******.2*******-ны өдрийг хүртэл , ны дээд зөвлөлийн зохион байгуулагч хуулагчаар, 1992.0*******.2*******-ны өдрөөс 1992.04.01-ний өдрийг хүртэл пүүс /компани/-т худалдаачнаар, 1992.04.01-ний өдрөөс 199*******.04.01-ний өдрийг хүртэл ХК-нд худалдаачнаар, 1994.08.01-ний өдрөөс 1998.05.01-ний өдрийг хүртэл ХХК болон ХХК-нд орчуулагч, менежерээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч П.*******ы тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.*******., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА