2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/05518

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 19 191/ШШ2025/05518

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* 6, ******* ******* 1, төв байр. ******* ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн дугаар хороо, дугаар ны тоотод оршин суух, овогт гийн /УС2122901/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,420,656 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Н.Лхагвадулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д. нь манай *******тай 2022.11.02-ны өдөр онлайн цалингийн зээлийн блон барьцааны гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг, жилийн 13,80%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Улмаар дахин өмнөх зээлийн үлдэгдэл 6,024,460 төгрөг дээр нэмж 2022.11.11-ний өдөр онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 11,900,000 төгрөг, нийт 1,924,460 төгрөгийг жилийн 13,80%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний 2022.11.11-ний өдөр зээлдэгчийн ирээдүйн цалин хөлсийг барьцаалсан. Зээлдэгч Д. нь зээлийн гэрээний үүрэгт 2025.02.21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,090,61 төгрөг, зээлийн хүүд 58,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,204 төгрөг, нийт 3,850,32 төгрөгийг төлсөн байна. Харин 2025.02.21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,809,382 төгрөг, зээлийн хүүд 4,200,952 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,321 төгрөг, нийт 19,420,656 төгрөгийн өртэй байна. Иймд хариуцагч Д.гаас зээлийн гэрээний үүрэгт 19,420,656 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,420,656 төгрөгийг 2025.0.30-ны өдрөөс эхлэн 2026.12.30-ны өдрийг хүртэл нийт 18 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,08,925 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхөөр тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,420,656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,420,656 төгрөгийг 2025.0.30-ны өдрөөс эхлэн 2026.12.30-ны өдрийг хүртэл нийт 18 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,08,925 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Лхагвадуламд эвлэрэх эрх олгогдсон болох нь итгэмжлэл, эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон.

 

2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.4, 0.5-д зааснаар эвлэрлийн гэрээг үндэслэн тэднийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,420,656 төгрөгийг 2025.0.30-ны өдрөөс эхлэн 2026.12.30-ны өдрийг хүртэл нийт 18 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,08,925 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 255,0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 255,0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА