Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/75

 

*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох 2418000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

2. Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

3. Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах хотхоны хойд талаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, биедээ хадгалсан, шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч ******* овогт *******- , овогт нарыг бүлэглэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч овогт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуйлж ороосон 100 төгрөгийн 1 ширхэг дэвсгэрт, ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйл /цэвэр жин 6,6 гр/, улбар шар өнгийн капсултай 2 ширхэг зүйл, 10х6см хэмжээтэй тугалган цаас 1 ширхэг, натрийн хлорид уусмал 100 грамм 2 ширхэг, тариурын систем 1 ширхэг, 10 граммын тариур 1 ширхэг, тебатин гэх бичиглэлтэй 5 ширхэг эм, саарал өнгийн дугуй захтай фудволк, 1 ширхэг хар өнгийн жижиг цүнх, ургамал мэт 2,7787 грамм, 1,0887 грамм, 0,7067 грамм зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлдэг, суралцах гэж байгаа хувийн байдал, нас, бие, сэтгэхүйн онцлогийг харгалзан нийгэмд өөрсдийн байр суурийг эзлэх, боловсрол эзэмших, нийгэмших, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг ухамсарлах боломжийг олгохоор шийтгэх тогтоолд дүгнэсэн боловч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлж ял оногдуулаагүйд гомдолтой байна.

******* хувийн байдлын хувьд: Дархан-Уул аймгийн сургуулийг 2020 онд “ А “үнэлгээтэй төгссөн.

-“ ” сургуулийн “ MULTILINGUAL”олимпиадаас 2016 онд хүрэл медаль,

-“Хаврын баяр” 2016-2017 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль,

-“ ” сургуулийн 2017 оны сагс, волейболын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль,

-“ ” сургуулийн 2018 оны сагс, волейболын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль,

-“ ” сургуулийн 2019 оны сагс, волейболын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль,

-“ ” сургуулийн 2017 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль,

-Бид нэгэн үеийнхэн” сургуулийн аварга шалгаруулах тэмцээнээс 2019 онд хүрэл медаль,

-Дархан-Уул аймгийн 2019 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль,

-Дархан-Уул аймгийн хэмжээнд зохион байгуулсан 2020 оны Намрын гүйлтийн спартакиадаас ойрын зайн төрөлд хүрэл медалиудаар тус тус шагнагдаж байсан нь түүний хувийн байдлыг зохих хэмжээгээр харуулж байгаа ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

“... 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/214 дугаартай тогтоол 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болж мөн өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна." гэж заажээ. Шүүгдэгч *******ын хувьд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт шалгагдаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлгүй...” гэх хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.

Мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна.

Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрд нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй О.Чингүүний гар утсыг дээрэмдэж авсан гэмт үйлдэлдээ шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээхийн өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бусадтай бүлэглэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод бүрэн нийцэхээс гадна гэм буруутай нь тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял завшуулахгүй байх Эрүүгийн хуулийн шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцэхээр байна.

Мөн нөгөөтээгүүр анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/214 дугаар тогтоолоор шүүгдэгч *******ыг дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй боловч түүний шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг санаатай үйлдсэн болох нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон, уг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...” гэх тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэхийг хориглох заалтад хамаарч байгааг анхаарч үзээгүй байна.

Тэнсэж, хянан харгалзах арга хэмжээ нь хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалздаг албадлагын арга хэмжээ гэж үзэхээр байх бөгөөд энэ нь хэлбэрийн хувьд тодорхой хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжих талаар амлалт өгч, хууль сахиулах байгууллагын хяналтад байх хэлбэрээр хэрэгжихээр хуульчилсан. Харин хууль тогтоогчоос дээрх албадлагын арга хэмжээг хэрэглэх эрхийг шүүхэд тодорхой нөхцөлөөр олгосон бол хэрэглэхийг хориглох нөхцөлүүдийг “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн...” гэж заасан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2024 оны 04 сарын 16-ны өдөр яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, мэдүүлэг өгч дээрх ажиллагаануудад түүний өмгөөлөгч оролцсон байна.

Хэдийгээр шүүгдэгч нь хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлснээр нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх эсэх нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна.

Шүүгдэгч ******* дээрэмдэх гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж байх үед өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар огт дурдаагүй, хүсэлт гаргаагүй байдаг. Мөн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг хорих ялаар шийтгэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй талаар дурдахдаа шүүгдэгч *******т өмнөх шийтгэх тогтоолоор хэрэглэсэн тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцээгүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд харшлах үр дагавар үүсгэж болохоор байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 1-ний өдөр 296 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасныг зөрчиж ял оногдуулсан гэж үзэж байгаа. Учир нь шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа түүнээс өмнө шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийдвэрийг бол хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан ялыг нэмж нэгтгэх журмыг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчим алдагдсан байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.т тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дээрх тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн энэ шийдвэрийг хэдий үеэс, хэрхэн, ямар байдлаар биелүүлэх талаар тодорхой дурдаж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн бүтэц хэлбэрийг зөрчиж байна гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

*******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Байгальд ургадаг ургамлыг хэрэглэж асуудалд холбогдсон байна. Олон удаагийн давталт байхгүй. Янз бүрийн байдлаар боловсруулж, хувиргаж, өөрчилж, тун хэмжээгээр нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Дарханд ургамал ургаад 14-өөс доош насны хүүхдүүд одоог хүртэл хэрэглээд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаад л байгаа. Энэ ургамал олон жилийн өмнөөс ургаж байгаа. Хөдөө аж ахуйн яам Дарханд ирж байгаа гэсэн. Энэ дээр л үндсээр нь устгуулах арга хэмжээ авдаг юм уу цаашдаа арга хэмжээ авах нь зүйтэй байх. *******ын хувьд  хувийн байдал дээр нь л гомдол гаргасан. ******* нь 2020 онд Ирээдүй сургуулийг А үнэлгээтэй төгссөн.  Би шагналуудыг нь доош нь бүгдийг нь уншаад явъя. сургуулийн олимпиадад 2016 онд хүрэл медаль авсан. Хаврын баяр 2016-2017 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, сургуулийн 2017 оны сагс, волейболын аварга шалгаруулах тэмцээнээс Алт, мөнгөн медаль, сургуулийн 2018 оны сагс, волейболын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, сургуулийн 2019 оны сагсан бөмбөг, волейболын аварга шалгаруулах тэнчээнээс мөнгөн медаль, сургуулийн 2017 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Бид нэг үеийнхэн сургуулийн Аварга шалгаруулах тэмцээнээс 219 онд хүрэл медаль, Дархан-Уул аймгийн 2019 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2020 оны намрын гүйлтийн спартакиадаас ойрын зайн төрөлд хүрэл медалиудаар тус тус шагнагдаж байсан ийм хүүхэд. Би хорих ялаас нь хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж гомдол гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзнэ үү. Би шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байгаа. *******ын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэдэг байдлаар хандсан. Анхан шатны шүүх хурал дээр прокурор энийг өөрөөр ойлгож хуучин хуулийн заалтаар ярьж байсан. Одоо тэнсэнгийн 2, 3 сарыг сэргээнэ гээд хүчингүй болсон хуулийг ярьж байсан. Хорих ялыг нь зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа: Би 3 сарын хугацаанд хоригдож байх хугацаандаа  өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Болчимгүй хийсэн алдаанаасаа болоод асар том боломж, хохирлыг амсаж байгаагаа ухаарч байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ тангараглаж байна. Тийм учраас эрхэм шүүгч нараа сүүлийн удаа харж үзэж боломж олгож өгнө үү. Хорих ялыг маань зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Ахин ийм алдаа гаргахгүй. Сүүлийн удаа харж үзэж сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа: 1 дүгээр сард баригдсанаасаа хойш дахин энэ зүйлийг хэрэглээгүй. Герман хэлний багштай болсон. Герман явах гэж байгаа. Дахин ийм зүйл хэрэглэхгүй гэдгээ амлаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа: Миний хяналтын бүс Дархан дотроо гэсэн юм. Би Өмнөговьд ажилд орсон юм. Өмнөговь руу шилжүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,  3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянан үзэж, шийтгэх тогтоолын шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч *******т холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах “ ” хотхоны хойд талаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, биедээ хадгалсан, шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өөрсдийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч *******, ******* нарын биед буюу гаранд нь үзлэг хийхэд баруун, зүүн гарын үе хэсэгт тариурын мэт шархалсан ором байсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 15, 17-р тал/, шүүгдэгч *******ын биед үзлэг хийж, тенбантин эм 5 ширхэг, 10-тай тариур 1 ширхэг, 100 мл-тай натри 2 ширхэг, 1 удаагийн дуслын систем 1 ширхэг байсныг зиплок гялгар уутанд хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-*******,14 дэх тал/,

-шүүгдэгч нарын биеэс биологийн дээж авахад “...ТНС хэсгийн ТС түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ ... КЕТ хэсгийн ТС түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх тэмдэглэлүүд /хх-ийн 24, 27, 30-р тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14, *******57, *******58, *******59  дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн зиплок гялгар ууттай ургамал мэт зүйлс, тугалган цаас, хуйлсан RS3997252  гэсэн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн фудволк, хар өнгийн цүнх тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Энэ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх шинжээчийн дүгнэлтүүд /х х-ийн 60-62, 69, 70, 75-76-р тал/,

-шүүгдэгч нарын шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Энэ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16, 15, 17 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 87-88, 93-94, 99-100-р тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

5.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаар шүүгдэгч *******, *******, ******* нарын  биологийн дээж болох шээс, тэдний биед байсан эд зүйлс, хар өнгийн фудволк, хар өнгийн цүнх зэргээс Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн гэх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нар нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч түүж бэлтгэсэн, биедээ хадгалсан, уг бодисыг хэрэглэж мансуурсан гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь дээрх Делта-9 тетрагидроканнабинол гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч түүж бэлтгэсэн, биедээ хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

6. Анхан шатны шүүхээс дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, *******, ******* нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

7.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай шалгаж тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зөрчилгүй, шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв  байна.

8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

9.Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

10.Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны шатанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг харгалзан үзэж, өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч *******ыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

11. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

*******.Харин анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг бусадтай бүлэглэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй хэдий ч түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

.Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бусадтай бүлэглэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа буюу энэ гэмт хэрэгт ял шийтгүүлэхийнхээ өмнө 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй О.Чингүүний гар утсыг дээрэмдэж авсан гэмт үйлдэлдээ шүүхээс гэм буруутайд тооцогдож, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнссэн нь нотлогдсон байхад түүнд анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх байтал “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна." гэж заасан. Шүүгдэгч *******ын хувьд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт шалгагдаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

.1.Учир нь Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.

.2.Мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна.

.3.Эдгээрээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрд нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шударгаар ял оногдуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод бүрэн нийцэхээс гадна гэм буруутай нь тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял завшуулахгүй байх Эрүүгийн хуулийн шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцэхээр байна.

.4.Мөн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг хорих ялаар шийтгэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй талаар дурдахдаа шүүгдэгч *******т өмнөх шийтгэх тогтоолоор хэрэглэсэн тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

14.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцээгүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд харшлах үр дагавар үүсгэж болохоор байх тул анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 болон мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа тул прокурорын эсэргүүцлийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн “...шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу шүүгдэгч *******т холбогдох хэсгийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.2., мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮГЧ                                                           З.ТӨМӨРХҮҮ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ