| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03968/И |
| Дугаар | 191/ШШ2025/05905 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05905
2025 07 04 191/ШШ2025/05905
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ******* *******, ******* *******. ******* ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ийн дугаар *******, 31в тоотод оршин суух, овогт гийн /ЧС4051614/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,75,44 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж. нь 2024.07.02-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 22,414,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 21,30,41 төгрөг, зээлийн хүүнд 1,996,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,02 төгрөг, нийт 23,75,44 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 23,75,44 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ж. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ******* ******* ХК-иас нэхэмжилсэн 23,75,44 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ж.д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 23,75,44 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,75,44 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.
2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-нд 23,75,44 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Ж.ы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 277,32 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 13,664 төгрөгийг буцааж, хариуцагч Ж.аас 13,664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА