| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03815/И |
| Дугаар | 191/ШШ2025/05965 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/05965
2025 07 08 191/ШШ2025/05965
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* дугаар *******ны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, гудамж, , дугаар *******ны тоотод оршин суух бүртгэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, дүгээр ангид хоригдож буй овогт ын //-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дөлгөөн,
Хариуцагч Б. / ангиас цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.тай 2024.11.08-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөг зээлэхээр харилцан тохиролцсон боловч 50,000,000 төгрөгийг хариуцагчид зээлсэн. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.тай 2024.12.13-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, үндсэн төлбөрт 40,000,000 төгрөгийг 50 хоногийн дотор эгүүлэн авахаар харилцан тохиролцсон байдаг. Гэвч хариуцагч Б. нь өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч Б.гаас 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч энэ мөнгийг төлөх тухайд маргахгүй бол өнөөдрөөс эхлэн 9 сарын хугацаанд, сард 5,000,000 төгрөгөөр төлөх хугацаа олгож эвлэрч болох юм гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 45,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ би ангид байгаа учраас 20 оноос эхлэн төлөлт хийх боломжтой, наана нь төлбөр төлөх боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг онцлогтой.
2.Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Н.*******д нэхэмжлэлийн шаардлага болох 45,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 382,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА