| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04773/И |
| Дугаар | 191/ШШ2025/06024 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/06024
| 2025 07 09 | 191/ШШ2025/06024 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, *******ийн *******, ******* *******-1, ******* тоотод лах, ******* ******* ******* ББСБ ХХК /*******/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч гийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч нь манай байгууллагатай 2022.11.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2,009,800 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй. Улмаар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025.05.05-ны өдрийн 477 тоот шүүгчийн захирамжаар тухайн хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгох тухай тушаал, итгэмжлэл, Э.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.11.16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, аймгийн сум, Ганзам багийн Засаг даргын тодорхойлолт, аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.05.05-ны өдрийн 477 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
3.Тус шүүхийн 2025.06.06-ны өдрийн 25126 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.гийн оршин суугаа хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Э. нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагчийн тайлбар, Э.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.11.16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Э. нь хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-нд өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.05.05-ны өдрийн 477 дугаар шүүгчийн захирамжаар ...Э. нь аймгийн сумын ХАӨМСанд бүртгэлгүй болох нь Засаг даргын тодорхойлолт, мэдэгдэх хуудасны буцаалтаар тогтоогдсон... гэх үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар тус шүүхийн 2025.06.06-ны өдрийн 25126 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.гийн оршин суух хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулахад тэрээр аймгийн сум, 1 дүгээр баг, дүгээр ны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, түүний оршин суух хаягт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.
3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э. нь ******* ******* ******* ББСБ ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, Э.г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар овогт ийн //-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Э.гийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч /утас:/-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА