Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 302/ШШ2025/00316

 

 

 

 

 

20250416

302/ШШ2025/00316

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт А.П

Хүсэлтийн шаардлага: Олон Улсын болон Зөвлөлийн геологийн экспедицийн дэргэдэх ажилчдын захиргааны харьяа Х дахь салбарт 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор, Б аймгийн Хүнсний үйлдвэр болон А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч А.П ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаП.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч А.П нь Олон Улсын болон Зөвлөлийн геологийн экспедицийн дэргэдэх ажилчдын захиргааны харьяа Ховд дахь салбарт 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор, Б аймгийн Хүнсний үйлдвэр болон А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Зөвлөлийн геологийн экспедицэд 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тогоочоор ажилд орж тэнд 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан ба энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан боловч орсон гарсан тушаал олдоогүй. Дараа нь А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажилласан хувийн компани байсан учир зарим сарын хөдөлмөр ороогүй тул нийгмийн даатгалын газар шүүхээр ажилласан жилийг тогтоолгохыг зөвлөсөн.

1.2. Иймд миний Олон Улсын болон Зөвлөлийн геологийн экспедицийн дэргэдэх ажилчдын захиргааны харьяа Ховд дахь салбарт 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор, Б аймгийн Хүнсний үйлдвэр болон А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч А.П  нь 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр геологийн газарт 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А  ХК-д ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан юм байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хөдөлмөрийн дэвтрийн 1 хувь дээр 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэгдсэн гэж бичигдсэн байна. 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40-р тушаал дээр М.Ф  гэж бичигдсэн байгаа учраас эргэлзээтэй байна. А  ХК-ийн захирлын 1995 оны тушаал архивд байхгүй байсан учраас шүүхэд хандсан гэж ойлгож байна. Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 23.1.2 дахь хэсэгт ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тухайн жилд ажилласан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 14.5 хувийг компани төлсөн бол тухайн хүнийг ажилласан гэж үзнэ. Тухайн үед компани ямар нэгэн шимтгэл төлөөгүй гэж үзэж байна гэв.

3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээХовд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1180 дугаартай лавлагаа, 447271 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, А  ХК-ийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай тушаал, Б аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай тушаал, 1992 оны 12 дугаар 02-ны өдрийн 40 дугаартай тушаал, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаартай тушаал, А  ХК-ийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай тушаал, 1993 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай тушаал, Т.С , А.А , Т.М , М.Б  нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Ж д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

5.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12/197 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.П  болон түүний нөхөр, хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 124 дугаартай лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 202 дугаартай лавлагаа, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, А.А , Т.С , Т.М нарынгэрчээр өгсөн мэдүүлэгзэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж нийгмийн даатгалд хандахад миний ажилд орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тушаал нь гарахгүй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Иймд миний Олон Улсын болон Зөвлөлийн геологийн экспедицийн дэргэдэх ажилчдын захиргааны харьяа Ховд дахь салбарт 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор, Б аймгийн Хүнсний үйлдвэр болон А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

8. Хүсэлт гаргагч А.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

9. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 202 дугаартай “Ховд аймгийн Монгол-геологи ажилчдын экспедицийн даргын 1988-1991 оны хооронд шүүж үзэхэд П д холбогдох баримт олдоогүй” гэх боловч хүсэлт гаргагч А.П гийн Олон Улсын болон Зөвлөлийн геологийн экспедицийн дэргэдэх ажилчдын захиргааны харьяа Ховд дахь салбарт 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор, А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

9.1. Б аймгийн А  хувьцаат компанийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалд “1. А.Ф г 9-р сарын 01-нээс нормчноор түр авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,

9.2. Б аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаартай тушаалд “... 1.Эцэг нь нас барж сургуулийн насны таван дүүтэй үлдсэн ба нөхөр Ф гийн авсан сарын цалин нь нэг өрхийг наад захын шаардлагыг хангаж чадахгүй байгааг харгалзан үзэж дараах тусламж тэтгэлгийг олгох” гэж бичигдсэн байдал,

9.3. Б аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалд “Захиргааны хурлын 11 дүгээр сарын 17-ны өдрийн протоколыг үндэслэн тушаах нь эх-эцэг нь нас барсан н.Ф д нэг удаа буцалтгүй тусламж олгосугай” гэж бичигдсэн байдал,

9.4. Б аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай “Урамшуулан шагнах тухай” тушаалд “... Хавсралт №1 ёсоор нэр бүхий 37 хүнийг 26,000 төгрөгөөр урамшуулан шагнасугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 15 дугаарт “хүний нэрс: Ф , олговол зохих төгрөг: 600” гэж бичигдсэн байдал,

9.5. Б аймгийн А  хувьцаат компанийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай “Урамшуулан шагнах тухай” тушаалд “... Мартын 8-ыг тохиолдуулан ажилчин Х, Ж, А, Б, Ф , А, С, Б, А, М.А, С, Х, У, нярав Д, мастер К, З, Б, ня-боК, инженер С, механик А, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.А нарыг баярын бичиг хүн тус бүрийг 1,000 төгрөгөөр урамшуулан шагнасугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын 2 дугаар хавсралтын 5 дугаарт “нэр:Ф , шагнал: 1,000” гэж бичигдсэн байдал,

9.6. Б аймгийн А  хувьцаат компанийн захирлын 1993 оны тушаалын тус үйлдвэрийн ажилчдын 4-р сард амрах ээлжийн амралтын хуваарь гэх хавсралтын 97 дугаарт “овог, нэр: Ф , ажилласан жил: 1, ээлжийн амралтын хоног: 21” гэж бичигдсэн байдал,

9.7. Б аймгийн А  хувьцаат компанийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай “Урамшуулан шагнах тухай” тушаалд “... Хавсралт №1 ёсоор нэр бүхий 11 хүнийг тус бүрийг 1500 төгрөг бүгд 16500 төгрөгөөр урамшуулан шагнасугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын 1 дүгээр хавсралтын 6 дугаарт “нэр: Ф , төгрөг:1500” гэж бичигдсэн байдал,

9.8. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 447271 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд овог: Авила, нэр:Ф , төрсөн он 1969 гэж уг дэвтрийн 2-3 дугаар хуудаст “1988.07.28 Зөвлөлтийн геологийн экспедицэд ажилчнаар томилов. МАЗ-ны салбарын даргын 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 65 тоот тушаал, 1991.03.15 Байгууллага татан буугдсан тул ажлаас чөлөөлж орон нутгийн хөдөлмөрийн захад шилжүүлэв. МАЗ-ны салбарын даргын 1991.03.26-ны өдрийн 11 тоот тушаал” гэж, 4-5 дугаар хуудаст “3.1992.09.01 А  компанид нормчноор авч ажиллуулав. Компанийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 32 тоот тушаалаар, 04.1995.01.01 Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон 272453 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов. БӨА Ө сумын тэт/байцаагч” гэж бичигдсэн байна.

9.9. Шүүхээс А ХК байранд хадгалагдаж байгаа 1994 оны эхний 6 сарын кассын болон 1,2,3,4,5,6 сарын ажлын цагийн баланс баримтуудад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр,

9.10. Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн иргэн Т.С гийн “Миний бие Зөвлөлийн геологийн экспедицэд Монголын талыг хариуцсан механикаар 1987 оноос 2016 он хүртэл ажилласан ба хүсэлт гаргагч А.П  нь тус экспедицэд 1988 оны 07 дугаар сараас 1991 оны 04 дүгээр сар хүртэл тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр,

9.11. Б аймгийн Ө сумын иргэн М.Б , Т.М  нарын “Хүсэлт гаргагч А.П  нь А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр,

9.12. Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн иргэн А.А ийн “Зөвлөлийн геологийн экспедицэд 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор, А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/00118 дугаартай шийдвэр зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

10. Б аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай “Арга хэмжээ авах тухай” тушаал, Б аймгийн А  ХК-ийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтэд хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

11. Дээрх тушаалуудад хүсэлт гаргагч А.П гийн нэрийг Ф  гэж “п”, “ф” үсгүүдээр янз янзаар бичигдсэн байх ба хүсэлт гаргагчаас А  ХК-д танаас өөр П  нэртэй хүн ажиллаж байсан эсэхийг тодруулахад надаас өөр П  нэртэй хүн ажиллаж байгаагүй, миний нэрийг янз янзаар бичсэн байна гэж тайлбарлаж байгаа байдал болон хүсэлт гаргагчийн нэрийг янз янзаар бичигдсэнийг хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд бичигдсэн нэрээр нь П гэж үзэх нь зүйтэй байна.

12.Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч А.П гийн Олон Улсын болон Зөвлөлийн геологийн экспедицийн дэргэдэх ажилчдын захиргааны харьяа Ховд дахь салбарт 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор, Б аймгийн Хүнсний үйлдвэр болон А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт А.П  нь Олон Улсын болон Зөвлөлийн геологийн экспедицийн дэргэдэх ажилчдын захиргааны харьяа Ховд дахь салбарт 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогоочоор, Б аймгийн Хүнсний үйлдвэр болон А ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.П гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б