Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 302/ШШ2025/00319

 

 

 

 

20250417

302/ШШ2025/00319

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт С.Т

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Т.Р

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт нь оногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Т , түүний өмгөөлөгч С.Н

Хариуцагч Т.Р , түүний өмгөөлөгч С.А

Орчуулагч М.Н  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Т  нь хариуцагч Т.Р д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт нь оногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч С.Т  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие C.Т  нь 2012 онд Т.Р тай гэр бүл болж, 2012 онд А, 2015 онд Н, 2021 онд А нар төрсөн юм. 2022 оны намар хүртэл Толбо суманд гэр бүлээрээ хамт амьдарч байгаад Ө сумын 3 дугаар багт нүүж ирээд амьдарч байсан. Миний эхнэр Т.Р  нь байнгын намайг дорд үзээд, хэл амаар доромжлоод, хүүхдүүдийн хажууд элдэв янзаар зодож цохин биед халддаг юм. Тухайлбал, намайг бутач, мулгүй, тэнэг гэх мэтээр доромжилдог. Мөн хүүхдүүдийг зодож, гичий гэх мэтээр дуудаж хүчирхийлдэг. Миний хамаатан садны хүмүүсийг үл хүндэлж, тэдэнтэй харилцахыг маань зөвшөөрдөггүй. Юм л бол цагдаагийн газрын тусгай дугаар луу залгаж, намайг гүтгэж гомдол гаргасаар байгаад намайг залхаан цээрлүүлдэг юм. Бид хоёрын хооронд ямар нэгэн хайр сэтгэлийн, хүндлэлийн харилцаа байхгүй болсон юм. Хамт амьдарсан үедээ эхнэр Т.Р  нь намайг дахин хэл амаар доромжлон амар тайван байлгадаггүй юм.

1.2. Гэтэл Т.Р  нь намайг хотод ажиллаж байгааг мэдсээр байж, дахин дахин цагдаагийн газарт гомдол гаргаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн гүтгэж, хүүхдүүдийг айлгаж миний эсрэг мэдүүлэг өгүүлдэг. Би түүнд ойртох л юм бол цагдаа дуудаж, намайг гүтгэдэг учраас гэртээ ч очиж чадаагүй юм. Хүүхдүүдээ миний эсрэг тавьдаг, хүүхдүүдийг элдэв янзаар дуудаж, сөрөг хүмүүжил өгч байгаад гомдолтой байна. Цагдаагийн газарт хүүхэд Аыг удаа дараа дагуулж очиж миний эсрэг худал мэдүүлэг өгүүлдэг. Гэхдээ би хүүхдэд гомдохгүй. Ээж нь төрсөн эцгийнхээ эсрэг хүчээр худал мэдүүлэг өгүүлж байгаад маш их санаа зовж байна. Миний хүүхдүүдийг ийм байдлаар хүмүүжүүлж байгаа учраас тэдний ирээдүй бүрхэг, маш их хүмүүжлийн доройтолд орохоор болж байна.Гэр бүл болсон 13 жилийн хугацаанд байнгын намайг хүчирхийлэлд байлгаж, дарамталж, эрх чөлөөг маань хязгаарлаж ирсэн юм.

1.3. Би урьд шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар болж нэхэмжлэл гаргаж байсан боловч хүүхдүүдээ бодож нэхэмжлэлээ татан авч байсан.Мөн намайг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр шийтгэврээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн 10 хоног баривчилсан. Одоо дахин намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж гүтгэсэн учраас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан байгаа. Би цаашид түүнтэй хамт амьдрахын аргагүй болсон. Дахин дахин гүтгэж хэрэгт холбогдуулж байгаа учраас цаашид гэр бүл болж амьдрах ямар ч боломжгүй болсон. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна.

1.4. Иймд Т.Р гаас гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт нь оногдох хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т.Р хариу тайлбартаа:Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суудаг, Т.Р нөхөр болох С.Т ий гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг нь зөвшөөрнө. Учир нь С.Т  нь Улаанбаатар хотод ажил хийдэг гэж явснаас хойш хоёр жилийн хугацаа болсон. Анх 2023 оны 11 дүгээр сарын 29 ний өдөр байх Улаанбаатар хот руу явсан. Намайг болон охин Аг зодсон хутгалахаар дайрсан тухай хэрэг дээр шалгагдан хотоос ирж 15 хоног баривчлагдсан. Тэгээд Улаанбаатар хот руу явчхаад 2024 оны эцсээр ирэнгүүтээ намайг зодож биед маань гэмтэл учруулсан бөгөөд одоо энэ хэрэг дээрээ яллагдагчаар татагдан прокурорт хэрэг нь шилжсэн байгаа. С.Т  нь давтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, миний хувьд гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдийг өөрийн асрамждаа авна, хүүхдүүдэд эцгээр нь тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байгаа юм гэжээ.

3. Нэхэмжлэгч С.Т , хариуцагч Т.Р  нарын хоорондоо байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “1. Дундын хөрөнгийг нийтдээ 50,000,000 төгрөг гэж тооцож, үүнээс нэхэмжлэгч С.Т д ногдох хэсэг 10,000,000 төгрөг, хариуцагч Т.Р , Т.А, Т.Н, Т.А нарт ногдох хэсэг 40,000,000 төгрөг гэж хуваарилахаар болж тохиролцов. 2. Хүүхдүүдийн асаргааг эх нь болох Т.Р д үлдээхээр болж, эцэг С.Т  нь өөрт оногдох 10,000,000 төгрөгийн хөрөнгийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойших хүүхдүүдийн тэтгэлэгт тооцуулахаар тохиролцов” гэжээ.

4.Нэхэмжлэгчээсгэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/109 дугаартай шийтгэвэр, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2024/00722 дугаартай шүүгчийн захирамж, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, өмгөөлөгч С.Н ыг өмгөөлөгчөөр авсан талаарх тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5.Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Т.А, Т.Н, Т.А нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.А тай байгуулсан өмгөөллийн гэрээг гаргаж өгсөн.

6. Шүүхийн журмаар Т.А, Т.Н, Т.А нарын саналыг асуусан тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч С.Т  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие C.Т  нь 2012 онд Т.Р тай гэр бүл болж, 2012 онд А, 2015 онд Н, 2021 онд А нар төрсөн юм. 2022 оны намар хүртэл Толбо суманд гэр бүлээрээ хамт амьдарч байгаад Ө сумын 3 дугаар багт нүүж ирээд амьдарч байсан. Миний эхнэр Т.Р  нь байнгын намайг дорд үзээд, хэл амаар доромжлоод, хүүхдүүдийн хажууд элдэв янзаар зодож цохин биед халддаг юм. Тухайлбал, намайг бутач, мулгүй, тэнэг гэх мэтээр доромжилдог. Мөн хүүхдүүдийг зодож, гичий гэх мэтээр дуудаж хүчирхийлдэг. Миний хамаатан садны хүмүүсийг үл хүндэлж, тэдэнтэй харилцахыг маань зөвшөөрдөггүй. Юм л бол цагдаагийн газрын тусгай дугаар луу залгаж, намайг гүтгэж гомдол гаргасаар байгаад намайг залхаан цээрлүүлдэг юм. Бид хоёрын хооронд ямар нэгэн хайр сэтгэлийн, хүндлэлийн харилцаа байхгүй болсон юм. Хамт амьдарсан үедээ эхнэр Т.Р  нь намайг дахин хэл амаар доромжлон амар тайван байлгадаггүй юм.Дахин дахин гүтгэж хэрэгт холбогдуулж байгаа учраас цаашид гэр бүл болж амьдрах ямар ч боломжгүй болсон. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Т.Р гаас гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт нь оногдох хувийг гаргуулж өгнө үү гэв.

9. Хариуцагч Т.Р нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Миний бие нөхөр С.Т тэй 2012 онд гэр бүл болсон. Бид хоёрын хооронд 2012 онд А, 2015 онд Н, 2021 онд А нар тус тус төрсөн. Нөхөр С.Т  гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн. Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх хүсэлттэй байгаа  гэв.

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

10.1. Б овогт С.Т  /РД: /, Ш овогт Т.Р  /РД: / нар гэр бүл болсныг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэсний бүртгэлийн 0019 дугаарт бүртгэсэн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас олгосон гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

10.2. Гэрлэгчид С.Т , Т.Р  нар нь гэр бүл болж хамт амьдрах хугацаандаа 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин Т.А, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Т.Н, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр охин Т.Анар төрсөн болох нь тэд нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тогтоогдож байх тул Б овогт С.Т , Ш овогт Т.Р  нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хууль ёсны эхнэр, нөхөр мөн болох нь нотлогдож байна.

10.3. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2024/00722 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар ... нэхэмжлэгч С.Т  хариуцагч Т.Р д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10.4. Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/109 дугаартай “С.Т д шийтгэл оногдуулах тухай” шийтгэврээр ... холбогдогч С.Т ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчиж” зөрчил, мөн хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан хүүхдийн бие махбодод халдаж, дэргэд нь хүчирхийлэл үйлдэж “Хүүхдийн эрхийг зөрчиж” зөрчил үйлдсэнд тус тус тооцож, түүнд 20 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

10.5. Нэхэмжлэгч, хариуцагч нарын  аль алин нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа учраас  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  гэрлэгч С.Т , Т.Р  нарын  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

11. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д зааснаар хүүхэд төрүүлэх асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхэд хүмүүжүүлэх эрх үүрэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 зүйлд заасан эцэг эхийн хүлээх үүргийн талаар, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар эцэг, эх нь тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулан гэж тус тус заасан байна. 

11.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Т.А, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Н, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Т.А нар нь одоо эхийн асрамжид өсөн торниж байгаа, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-дааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ эхийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон бАл, мөн хариуцагчийн “... хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй” гэснийг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдүүдийн асрамжийн талаар хүүхдийн саналыг асуухад “хүүхдүүд эхийн асрамжид байна” гэснийг тус тус харгалзан гэрлэгчдийн хүүхдүүд Т.А, Т.Н, Т.А нарыг эх нь Т.Р гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

11.2. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “... эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн  тэтгэх үүрэгтэй”,  38 дугаар зүйлийн 38.1-т “эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар эцэг С.Т  нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Т.А, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Н, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Т.Анарыг хуульд зааснаар тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Т ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

11.3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд ч хүүхдүүдээ хүмүүжүүлэх тэдгээрийн үүрэг хэвээрээ байна, мөн хуулийн 26.6-д зааснаар эцэг С.Т  нь Т.А, Т.Н, Т.А нарыг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй уулзуулж байхыг хариуцагч Т.Р д үүрэг болгох нь зүйтэй байна.

12. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүн ногдох хэсгийг тодорхойлох талаар гэрлэгчид эвлэрлийн журмаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан ба энэхүү эвлэрлийн гэрээ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тул эвлэрлийн гэрээг хуульд зааснаар баталгаажуулах зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д .... Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэжээ.

12.1. Нэхэмжлэгч С.Т , хариуцагч Т.Р  нар нь хоорондоо харилцан тохиролцож байгуулсан “1. Дундын хөрөнгийг нийтдээ 50,000,000 төгрөг гэж тооцож, үүнээс нэхэмжлэгч С.Т д ногдох хэсэг 10,000,000 төгрөг, хариуцагч Т.Р , Т.А, Т.Н, Т.А нарт ногдох хэсэг 40,000,000 төгрөг гэж хуваарилахаар болж тохиролцов. 2. Хүүхдүүдийн асаргааг эх нь болох Т.Р д үлдээхээр бол, эцэг С.Т  нь өөрт оногдох 10,000,000 төгрөгийн хөрөнгийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойших хүүхдүүдийн тэтгэлэгт тооцуулахаар тохиролцов” гэх эвлэрлийн гэрээг баталгаажуулах нь зүйтэй байна.

13.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг бууруулж тогтоож өгнө үү гэж тус тус тайлбар гаргаж байгаа боловч Улсын дээд шүүхийн зөвлөмжид гэр бүлийн дундын хөрөнгийг хуваах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүх гэрлэлт цуцлах шаардлагатай хамтруулан шийдвэрлэх нь зүйтэй үзсэн, мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ... цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын жагсаалтыг Засгийн газар тогтооно гэж заасан учраас шүүхээс хүүхдийн тэтгэлгийн хэмжээг бууруулан тогтоох  боломжгүй болно.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэжээ.

14.1. Иймд нэхэмжлэгч С.Т ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчТ.Р гаас70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Т д олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт С.Т  /РД: /, Ш овогт Т.Р  /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Т.А, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Н, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Т.А нарыг эх нь Т.Р гийнасрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Н, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Т.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Т.А, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Н, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Т.А  нарыг 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг С.Т ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.5, 26.6-д зааснаар эцэг С.Т  нь охин Т.А, хүү Т.Н, охин Т.А нарыг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уулзуулж байхыг хариуцагч Т.Р д үүрэг болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэгчид С.Т , Т.Р  нарын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан “1. Дундын хөрөнгийг нийтдээ 50,000,000 төгрөг гэж тооцож, үүнээс нэхэмжлэгч С.Т д ногдох хэсэг 10,000,000 төгрөг, хариуцагч Т.Р , Т.А, Т.Н, Т.А нарт ногдох хэсэг 40,000,000 төгрөг гэж хуваарилахаар болж тохиролцов. 2. Хүүхдүүдийн асаргааг эх нь болох Т.Р д үлдээхээр бол, эцэг С.Т  нь өөрт оногдох 10,000,000 төгрөгийн хөрөнгийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойших хүүхдүүдийн тэтгэлэгт тооцуулахаар тохиролцов“гэх эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Т ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Р гаас70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөггаргуулан нэхэмжлэгч С.Т д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б