Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00327

 

 

 

20250421

302/ШШ2025/00327

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, -р хороо, С - давхар -тоотод үйл ажиллагаа явуулах, Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт А.У

Нэхэмжлэлийн шаардлага: 8,450,704 /найман сая дөрвөн зуун тавин мянга долоон зуун дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д ХХК нь А.У-д холбогдуулан гаргасан 8,450,704 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.У  нь 8,450,704төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,162төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ,,, дугаартай данснаас 75,081төгрөг, мөн хариуцагч А.У аас улсын тэмдэгтийн хураамжид 75,081төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,758дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Б овогт А.У нь 8,450,704 /найман сая дөрвөн зуун тавин мянга долоон зуун дөрвөн/ төгрөгийг Д ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,162төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ,,, дугаартай данснаас 75,081төгрөг, мөн хариуцагч А.У аас 75,081төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б