2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04511

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 20 191/ШШ2025/04511

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч:*******,*******,*******, 13 давхар хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* хаягт оршин суух О А /ГВ: /-т холбогдох

22,700,242.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч О.А нь манай ******* ББСБ ХХК-тай 2023 оны 01 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин барьцаалан 15,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.

Гэтэл зээлдэгч О.А зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч О.Ат зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй мөн зээлдэгчийн барьцаалан зээл авсан улсын дугаартай Nissan Note-128 хар хөх өнгийн автомашин нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, зээлдэгч өөр хүнд 2,000,000 төгрөгт барьцаанд өгсөн, одоог хүртэл авч чадаагүй байгаа гэсэн тайлбартай тул мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Зээлдэгч О.А уг хаягтаа оршин суудаг бөгөөд манай байгууллагад өөрийн биеэр ирж оршин суугаа хаягаа тодорхойлж өгсөн ба шүүхэд хандан зээлийн хүүгээ зогсоолгох хүсэлтэй байгаа.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч О.Ааас үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 1,024,095.41 төгрөг төлж үлдэгдэл 13,975,904.59 төгрөг, 2023 оны 01 сарын 05-наас 2025 оны 01 сарын 31-нийг хүртэл 757 хоногийн үндсэн хүү 11,240,020.86 төгрөгөөс 2,717,906.62 төгрөгийг төлж үлдэгдэл 8,522,114.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 132,023.58 төгрөг, мөн хариуцагчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 22,700,242.41 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 271,500 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

А миний бие ******* ББСБ ХХК-д 22,700,242.41 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаатай төлж барагдуулах хүсэлтэй байна. Сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн төлбөр төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О.Ат холбогдуулан 22,700,242.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч О.А нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 22,700,242.41 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тайлбар гаргахад нэхэмжлэгч тал зөвшөөрч тайлбар ирүүлснийг талуудыг төлбөр төлөх хугацааны талаар эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.А нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 22,700,242.41 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,500 төгрөгийн тал хувь буюу 135,750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Ааас 135,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,500 төгрөгийн үлдэх хэсэг буюу 135,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийг хариуцагч О.А нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН