| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04182/И |
| Дугаар | 191/ШШ2025/04567 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/04567
2025 05 21 191/ШШ2025/04567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, 14 давхар, Ти би капитал ХХК-ийн /РД: *******, утасны дугаар *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д******* утасны дугаар / нэхэмжлэлтэй
Б Э /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ти би капитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдэлэг гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Э нь манай барилгын 8 давхрын 804 тоот 46.9 м.кв оффисын талбайг түрээслэгч бөгөөд 2023 оны 09 сарын 01-ний өдөр Г-23/17 дугаартай оффисын талбайн түрээсийн гэрээ байгуулан харилцан тохиролцож 2023 оны 10 сарын 10-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл хугацаа сунгасан.
Энэ хугацаанд 2024 оны 03 сарын 04-ний өдрөөс хойш түрээсийн төлбөр төлөлт хийгээгүй, цаашид гэрээг үргэлжлүүлнэ гэх албан бичиг өгсөн бөгөөд төлбөр төлөхөөс зайлсхийж түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд хохирол барагдуулахаар 2024 оны 12 сарын 19-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн боловч 2025 оны 02 сарын 04-ний өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгох тухай дугаартай захирамж гаргасан бөгөөд 2025 оны 04 сарын 17-ны өдөр захирамжийг гардаж авсан.
Одоо түүний оршин суух хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ти би капитал ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,
Б Эын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2023 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан оффисын талбайн түрээсийн гэрээ, 2023 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан оффисын талбайн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 21515 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ Б Эын /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 05 сарын 16-ны өдөр ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ти би капитал ХХК нь түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Б.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 7008 дугаар шүүгчийн захирамжаар Б.Эад холбогдох 61,116,280.82 төгрөг гаргуулах тухай Ти би капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч ,,,, 165 тоот хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 21515 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ Б Эын /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Б.Эын хаягийн талаарх 2025 оны 05 сарын 16-ны өдрийн лавлагаанд түүнийг ,,, /16092/,, 165 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.
,,, /16092/,, 165 тоот хаягаар Б.Эад шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд түүнийг уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга ирүүлжээ.
/ХХ-ийн 17-23 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иймд Б Эын /РД: / оршин суугаа газрын хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдэлэг өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б Э /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б Э /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ти би капитал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН