2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/04634

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 23 191/ШШ2025/04634

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би

Нэхэмжлэгч:*******,*******,******* 14 давхар хаягт байрлах ******* ББСБ ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Х******* Н*******, А******* Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Х.Н*******, А.Б******* нар нь 2022 оны 03 сарын 28-ны өдөр ******* ББСБ ХК-тай В21022032804 тоот зээлийн гэрээ, С2102203280401 тоот барьцааны гэрээг байгуулж, 12,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэй бараа материал барьцаалсан зээл авсан.

Уг зээлийн барьцаанд бүх төрлийн бугуйн цаг, нүдний шилийг барьцаалсан.

Зээлийн гэрээний 10.2.2 заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж 2023 оны 11 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгчээс төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 12 сарын 08-ны өдрийн дугаартай захирамжаар хариуцагч нарыг хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд зээлдэгчийн оршин суугаа хаягийг үнэн зөв тодорхойлох боломжгүй байгаа тул зээлдэгч Х.Н*******, А.Б******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өсөхбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Н*******, А.Б******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхой болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь Х******* Н******* /РД: /, А******* Б******* /РД: / нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х******* Н******* /РД: / нь*******,, 5 тоот хаягт бүртгэлтэй, оршин суудаг талаараа өөрийн тайлбар болон харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолтыг, А******* Б******* /РД: / нь ,, 48 тоот хаягт бүртгэлтэй, оршин суудаг талаараа өөрийн тайлбар болон харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь Х.Н*******, А.Б******* нарын оршин суугаа газрын хаяг тодорхой болсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тогтоогдсон үндэслэлээр Х******* Н*******, А******* Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгож, үлдэх хэсэг болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН