2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2023/04617

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2023/04617

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, дунд дарь эхийн гудамж, * тоотод оршин суух, *1/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Өнөр хороолол, * дүгээр байр, * тоотод оршин суух, */-д холбогдох,

 

Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *ы Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, * болон Г.* нарын хооронд байгуулсан газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, бие даасан шаардлага гарагсан гуравдагч этгээд *, түүний өмгөөлөгч * бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *, түүний өмгөөлөгч*, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.* би өөрийн эзэмшилд байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах, 501 м.кв талбай бүхий Аж ахуйн зориулалттай *нэгж талбарын дугаартай газрыг эзэмшдэг байсан. Уг газраа 2019 рны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.*т 200,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэхээр тохиролцож Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д.Гангэрэл дээр очиж Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тухайн үед * нь гэрээ хийгээд л таны газрын үнийг төлчихнө асуудал байхгүй гэж хэлсэн учир хэлцэл хийхийг зөвшөөрсөн. Гэтэл * нь хэлэлцэж тохирсон үнээсээ 150,000,000 төгрөгийг төлөхгүй өнөө хүрлээ. Иймээс би хууль ёсны эрх ашгаа хамгаалахаар шүүхэд хандаж байна. Гэтэл уг хэлцэл нь гэрээнд тавигдах үндсэн зөрчлүүд болох гэрээний зүйлийг гол нөхцөл болсон үнэ өртөгийн тухай огт тусгагдаагүй мөн гэрээний талууд эдлэх эрх хүлээх үүргийг заагаагүй, нотариатч гэрээний талуудын эрх үүрэг хүсэл зоригоо илэрхийлэн хийж буй эсэхийг тайлбарлаж өгөөгүйгээс өнөөдөр миний эрх ашиг ноцтой зөрчигдөж хохироод байна. Энэ хэлцэлийг Г.* нь зөвхөн дүр үзүүлэн хийж миний эзэмшилийн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авах зорилготой хийгдсэн нь өнөөдөр тодорхой болоод байна. Би урьд өмнө нь нотариатаар үйлчлүүлж байгаагүй учраас гэрээ хэлцэл хийх мэдлэггүй байдлыг ашиглаж дүр үзүүлсэн төөрөгдүүлсэн хэлцэл хийж намайг хохироосон гэж үзэж байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болсон тул уг хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Д.* би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах, 501 м.кв талбай бүхий Аж ахуйн зориулалттай * нэгж талбарын дугаартай газрыг *тай хамт газрын албанаас зохих журмын дагуу эзэмшихээр гэрээ байгуулж, гэрчилгээ авсан. Эзэмших эрхийн гэрчилгээ тухайн үед 1 хүний нэр дээр гардаг гэсэн учир би өөрийн нэр дээр гаргуулан авсан ч * бид хоёр хамтран эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байсан. *ы нэр дээр газар эзэмших эрхээ шилжүүлэхээр тохиролцож уг газарт өөрийн оруулсан хөрөнгийг тооцон нийт 200,000,000 төгрөгөөр тохиролцож өгч авахаар болсон. Гэтэл * хөдөө ажилтай явж байсан учир ирж чадахгүй гээд өөрийн нэг данстай ах дүүгийн харилцаатай Г.*ын дансанд миний мөнгө байгаа учир манай дүүтэй гэрээ байгуулчих бид 2 ялгаа байхгүй гэж хэлсэн. Нэгэнт * тэгж хэлж зөвшөөрсөн учир би Г.*тай гэрээ байгуулж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний татвар үнийн дүнгийн 10 хувиар авдаг гэсэн учир үнийн дүнгээ багасгаж 50,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Энэ үйлдлийн улмаас *ы эрх ашиг хохирсон, дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Д.* нь маргаж буй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах, 510 м.кв бүхий аж ахуйн зориулалттай * нэгж талбарын дугаартай газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буюу Хүннү Чой овогт Сэрээнэнгийн *тай хамтран эзэмшиж үйл ажиллагаа явуулах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаар удаан хөөцөлдсөний эцэст Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захиамж гарч, газрын албан дээр очиж газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ гаргуулан авсан

Тухайн цаг хугацаанд буюу 2019 оны үед мөнгөний хэрэг гарсан тул өөрт ногдох хэсгээ зарах хүсэл сонирхолтой байгаа талаараа *д утсаар хэлэхэд би хөдөө явж байна удахгүй очно, яаралтай байгаа бол өөрийн хамаатан болох *ын данс руу мөнгө шилжүүлье, үлдэгдэл төлбөрийг нь удахгүй шилжүүлнэ, манай дүү *ын нэр дээр түр шилжүүлээд өгчих би хэлчихсэн байгаа гэж хэлэхээр нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Г.*тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч Г.* нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах 510 м.кв бүхий аж ахуйн зориулалттай * нэгж талбарын дугаартай газрын өөрийн нэр дээр шилжүүлж авсныхаа дараа анх тохиролцсон төлбөрөө өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй, маргаан бүхий газрыг өнөөдрийг хүртэл * нь эзэмшиж ашиглаж байхад түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй, *ы газрын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаа бүрэн шийдвэрлээгүй, *ы зөвшөөрлийг нь аваагүй байж бусдад зарж борлуулсан.

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.* нь маргаан бүхий газрыг өөрийн болгох зорилгоор *ыг хууран мэхэлж байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59.1 дэх хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.* нь *ы зөвшөөрлийн дагуу түүний дүү Г.*тай 2019 оны 08-р сарын 09-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Г.*ын хувьд тухайн газрыг газар эзэмших гэрээний дагуу шилжүүлж авсаны дараа анх тохиролцсон төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Маргаан бүхий газрыг өнөөдрийг хүртэл * эзэмшиж ашиглаж байхад түүний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Мөн *ы газрын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг Г.* шийдвэрлэгдээгүй байхад * буюу газрын эзэмшигчээс зөвшөөрөл авалгүйгээр бусдад зарж борлуулсан зүйл харагддаг.

Нэхэмжлэлийн шаардлага нь Г.* маргаан бүхий газрыг өөрийн болгох зорилгоор нэхэмжлэгч Д.*ыг хууран мэхлэж байгуулсан 2019 оны 08 сарын 05-ны өдрийн газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Анх тухайн газрыг Д.*, * нар удаан хөөцөлдсөний эцэст 2016.06.20-ны өдөр газар эзэмших гэрээ хийгдсэн. Хамтдаа хуваана, хамтаараа эзэмшинэ гээд хамтран эзэмших гэрээ байгуулсан. 7 жил * тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар талууд маргадаггүй. Хэрэг 2 жил гаран болсон шалтгаан нь хөрөнгийн үнэлгээ гаргуулсан байдаг. Хөрөнгийн үнэлгээг харвал зах зээлийн үнэлгээг гаргаж өгнө үү гэхэд дуудлага худалдааны доод үнийг гаргаж өгсөн. 906 м.кв, 510 м.кв гэж тооны зөрүү байдаг ч, анхнаасаа 906 м.кв талбайтайгаар хашаалсан байдаг. С.* гэрчилгээг л гаргуулсан байдаг. Гүйгээний утга дээр шилжүүлж байгаа этгээд л өөрөө юу гэж шилжүүлэхээ мэддэг. Тэр нь үлдэгдэл төлбөр гэж тооцогдохгүй.

 

Гуравдагч этгээдүүдийн шаардлагатай холбогдуулан тайлбар хэлэхэд *ы бие даасан шаардлагыг дэмжиж байна. Цаг хугацааны хувьд С.*т мөнгөний хэрэг гарч газраа зарах талаар *д залгаж хэлсэн байдаг. Тэр цаг хугацаанд * Улаанбаатар хотод байгаагүй, удахгүй очино, яаралтай мөнгө хэрэгтэй бол Г.*ын данс руу хийе, гэрчилгээг шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Г.*ыг тэгж хэлээгүй бол газрыг шилжүүлж өгөхгүй байсан. * өөрийн хамаатны хүүхэд Г.*т итгэсэн гэж харагддаг. * нь газар нь биет байдлын доголдолтой газар байсан. 2017 оноос хойш * эзэмшиж ашиглаж байгааг хэн аль нь мэдэж байсан. Шалгаж тогтоогоогүй байж Г.*ын үгэнд итгэж мөнгөө шилжүүлсэн байдаг.

*ийн шаардлагын тухайд биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлэн авсан. Маргаж буй газарт Г.* ямар хүч хөдөлмөр, мөнгө төгрөг гаргасан юм бэ, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Эрхийн зөрчилтэй буюу биет байдлын доголдолтой болоод энэ хүмүүс өнөөдөр энд цуглаж байна. Иймд гуравдагч этгээд *ийн шардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.* миний бие Д.*тай Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах 510 м.кв талбайтай газрын 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож байгаагүй. Харин 50,000,000 төгрөгөөр тухайн газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцон, мөнийг Д.*т дансаар шилжүүлэн өгч газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.

Ингээд уг газрын эзэмших эрх нь Г.* миний нэр дээр шилжсэн ба газар эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох баримтуудыг нэхэмжлэгч Д.* нь надад бүрдүүлж өгсөн юм. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан Дүр үзүүлсэн хэлцэл хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх байдлаар тусгасан байна. Дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг бий болгохын тулд хийгддэг гэх талаар Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолд тайлбарласан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Д.* болон миний хувьд газар эзэмших эрхийг бодитоор шилжүүлэх талаар тохиролцож харилцан хүсэл зоригоо илэрхийлэн нотариатын тусламж үйлчилгээ авч, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн тус гэрээний дагуу газар эзэмших эрхийг Г.* надад шилжүүлж одоо миний бие тухайн газрын бодитоор эзэмшиж байна. Нэхэмжлэгч Д.* нь хүчин төгөлдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлж гэрээний агуулгыг тайлбарлуулан ойлгож гэрээнд ямар эрх үүрэг тусгагдаж байгааг мэдэж байсан. Гэтэл нэхэмжлэгч энэхүү байдлаас зайлсхийхийн тулд өөрийн урьд нь илэрхийлсэн хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Д.*аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Г.* нь нэхэмжлэгч Д.*тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 08 сарын 05-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээний дагуу Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо Толгойт өртөөний урд байрлах 510м.кв талбатай аж ахуйн зориулалттай * нэгж талбайн дугаартай газрыг Д.*аас гаргаж өгсөн баримтын хүрээнд Монгол улсын газрын тухай хуульд заасан журмын дагуу холбогдох баримт бичгийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлж авсан.

Газар эзэмших эрх шилжүүлэн авах гэрээ нь 2019 оны 08 сарын 06-ны өдөр байгуулагдсан боловч бодитоор газар эзэмших эрхийн гэрчилгээ нь улсын бүртгэлд бүртгэгдэж Г.*ын нэр дээр газар эзэмших эрх бүртгэгдсэн нь 2020 оны 02 сар үндсэндээ гэрээ байгуулсанаас хойш 6 сарын дараа газрыг бодитоор улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлэн авсан ийм зүйл болсон. Тус газар дээр өөрийн үеэл ах *ыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байхыг зөвшөөрсөн. Тухайн газрыг худалдан авснаас хойшхи хугацаанд тус газартай зэргэлдээ байрлах эзэнгүй хүн ашиглах боломжгүй газрыг газар эзэмшихэд шаардлагатай холбоотой баримтуудыг бүрдүүлэн Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өгч газрыг хэмжээг нэмэгдүүлж 906 м.кв газар болгон шинээр нэгж талбайн дугаартай болсон. Энэ хугацаанд газар эзэмших эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан гарч байгаагүй. Шүүхийн байдлаар болон шүүхийн бус байдлаар ч огт маргаан гарч байгаагүй. Хариуцагчийн хувьд анхнаасаа нэхэмжлэгч Д.*тай өөрийн үеэл *аар дамжуулан танилцсан талаар маргаан байхгүй. Газар худалдах гэж байгаа талаар *ы хэлсний дагуу газрыг судалж сонирхож газрын худалдан авах шийдвэрт хүрсэн. Тухайн газрын үнэлгээ анхнаасаа 50,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Газрын төлбөрийг шилжүүлэхдээ Г.* урьдчилгаа 25,000,000 төгрөг дараа нь газрын үлдэгдэл төлбөр гэж 25,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнийг дансны хуулгаас харж болно. Хэрвээ энэ газрыг * худалдан авах эсхүл 200,000,000 төгрөгийн үнэлгээтэй газар байсан бол газрын үлдэгдэл төлбөр гэх утгатай гүйлгээ хийгдэхгүй байсан. Нэг нэгнийгээ таньдаг нэгдмэл этгээдүүд хоорондоо ярилцаад газрын төлбөрийг би хийлээ үүнийг шилжүүлээд өг гэх харилцаа байж болох байсан. 2019 оны 08 сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдаад 6 сарын дараа газрын эрх шилжсэн үйл баримтаар би тухайн цаг хугацаанд хөдөө явж байсан учраас гэрээ байгуулж чадаагүй, тийм учраас Г.*ад тухайн газрыг шилжүүлж өгсөн гэх тайлбар няцаагдана гэж үзэж байна. Энэ 6 сарын хугацаанд нэг удаа Улаанбаатар хотод орж ирээд гэрээгээ байгуулах бүрэн боломжтой бодитой цаг хугацаа гэж үзэж байна. Үйл баримтын хувьд 2019 оны 08 сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдсан. Г.* өөрийн данснаас 50,000,000 төгрөгийг газрын төлбөр Г.*, үлдэгдэл төлбөр гэх утгатайгаар шилжүүлсэн нь төлбөр бүрэн төлөгдсөн гэдэг нь харагддаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд ямар нэгэн байдлаар тухайн газар нь нэхэмжлэгчийн дурдаж байгаа шиг 200,000,000 төгрөгөөр үнэлэгдэх газар түүнийг хуурж мэхлээд 50,000,000 төгрөгөөр авсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Хэрэв энэ газар 200,000,000 төгрөгийн үнэтэй түүнийг хуурж мэхлээд 50,000,000 төгрөгөөр авсан бол Эрүүгийн хуульд заасан хуурж мэхлэх залилах гэмт хэргийн шинжтэй ийм үйлдэл гэж үзэж байна. Хэрэв тийм бол үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасны дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Газрын нэгж талбайн дугаар өөрчлөгдөж газрын хэмжээ өөрчлөгдсөн. Мөн холбогдох баримтуудыг Г.*ын зүгээс бүрдүүлэн газрын хэмжээг нэмэгдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд хууран мэхэлсэн 200,000,000 төгрөгийн үнэтэй газрын 50,000,000 төгрөгөөр хуураж авсан гэх зүйл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээд *ы өмгөөлөгч хэлэхдээ Г.*ыг *ы мөнгөөр Д.*т газрын үнэ төлсөн гэдэг. Мөнгө данс руу орсон нь үнэн, хамтын бизнес хийж байсан. Орлогоо аваад л газрын төлбөрөө хийсэн байдаг. Гүйлгээний утгыг гүйлгээ хийж байгаа хүн сонгодог ч утгыг хүлээн авагч харж байгаа. Газрын үлдэгдэл төлбөр гэж хийснийг харж байгаа юм чинь ойлгоод 200 сая төгрөг авах байсан бол яагаад 25,0 сая төгрөг өгөхдөө үлдэгдэл гээд байгаа юм бэ гээд хэрүүл марган хийх ёстой байсан. *, Г.* нарын хооронд бизнесийн үйл ажиллагаа, төлбөрийн үлдэгдэлийн маргаан байгаа үүнийгээ авахын тулд л энэ газрыг бусдад шилжүүлэх үйлдэлд саад хийж байгаа.

Гуравдагч этгээд * нь намайг уг газрын эзэмшигч болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн тайлбар гаргаж байна. Уг нь нэхэмжлэгчийг дэмжсэн байр суурьтай гуравдагчаар оролцож байсан ч шаардлага нь өөр агуулгатай байгааг шүүх анхаарах байх.

Г.*, * нарын эрх шилжүүлэх гэрээний дүн 250,0 сая төгрөгөөр тохиролцсон газар бол 906 м.кв талбайтай газар байгаа учир зах зээлийн үнэлгээ, хэмжээ өөрчлөгдсөн байгаа. Иймд тусгай зөвшөөрөл бүхий шүүхээс томилогдсон шинжээчээс тогтоосон үнэлгээ зөв гарсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэх гэж тайлбарлаж байснаа өнөөдөр 2 жилийн дараа ИХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлэл гэж хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргаж байгаа нь мөн хуулийн 59.4-т мэдсэнээс хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэйг зөрчсөн байгааг анхаар үзнэ үү.

Гуравдагч этгээдүүдийн шаардлагын тухайд *ыг уг газар дээр үйл ажиллагаа явуулж байсан талаар маргаан байхгүй. Г.* ч гэсэн нэр дээрээ газар шилжүүлж авсны дараа газар эзэмшихийг зөвшөөрч байсан. Хууль ёсоор улсын бүртгэлд бүртгүүлээд эзэмших эрхээ хэрэгжүүлээд татвараа төлөөд явж байгаа хүн хууль ёсны эзэмшигч мөн. Хэндээ ашиглуулах нь тэр хүний эрхийн асуудал. *ы бие даасан шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаар 50,0 сая төгрөг байсныг мэдэж хүлээн зөвшөөрч байна. Г.* газрын урьдчилгаа гээд утсыг бичсэн байдаг. Хөдөө орон нутагт явж байсан бол нотлох ёстой. Хөдөө явж байсан бол 6 сарын дотор өөрийн нэр дээрээ шилжүүлж авахгүй яасан юм бэ, эрхийн доголдол байгаагүй, газрын албан төлбөрөө төлсөн, бичиг баримт бүрэн байсан. *т шилжихэд бэлэн боломжтой байсан. Биет байдлын доголдолтой байсан уу гэхэд би үеэлээ аж ахуйн зориулалттай үйл ажиллагаа явуулж байгаа, чөлөөлж өгөх боломжтойгоо хэлсэн. Нотариат ороод гэрээ байгуулсан. Г.* газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, өргөдөлөө өгсөн байдаг. *ийн шаардлага үндэслэлтэй, харин *ы хувьд яагаад М.*, * нарын хооронд маргаан үүсээгүй юм. Яагаад Д.*ын нэр дээр гаргуулсан юм, бүртгэгдсэн этгээд хууль ёсны эзэмшигч, Д.* 50,0 сая төгрөг шилжүүлж аваад газрыг шилжүүлэн өгсөн байгаа. *ы бие даасан шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү. Газрын төлбөрийг Д.*т төлсөн. Анх 510 м.кв талбайтай газар 906 м.кв талбайтай болгож өөрчилсөн байгаа. * уг газрыг зарах гэж байгааг мэдэж байсан. Хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь Г.* байсан. Түүний зөвшөөрлөөр * эзэмшиж байсан. Маргаан анх дээрх газрыг 250,0 сая төгрөгөөр зарсан, түүнээс хувь ашиг авч орлого олох зорилготой байсан нь биелээгүй учраас шүүхэд хандсан гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд * шүүхэд гаргасан шаардлагадаа: * миний бие 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д.*ын нэхэмжлэлтэй Г.*ад холбогдох иргэний хэргийн маргаан бүхий зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг зарын дагуу *тай холбогдон худалдан авсан. Тухайн газар Г.*ын нэр дээр бүртгэлтэй * нэгж талбарын дугаар бүхий* тоот гэрчилгээ олгогдсон байсан тул түүнтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба Г.*, Д.*, * нар нь тухайн газарт ачаа бараа буулгах шаардлагатай байгаа тул түр хугацаагаар ашиглуулахыг хүссэн тул 2021 оныг дуустал үнэ төлбөргүй ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн.

Миний зүгээс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар холбогдох баримтыг бүрдүүлэн өргөдөл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *тоот албан бичгийг үндэслэн өргөдөл шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн албан бичиг ирүүлсэн байна. Уг асуудлаар Г.*тай холбогдоход уг газрыг анх Д.*аас худалдан авсан, хэрэг маргаан удахгүй манай талд шийдэгдэнэ гэсээр асуудлыг аргацааж намайг шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргах хугацаагааг хойшлуулсаар байсан.

Энэ хугацаанд Д.*,* нар нь маргаан бүхий газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч шүүхийн маргаантай байгаа гэсэн үндэслэлээр шаардлагыг биелүүлэхээс татгалзсаар ирсэн. Ковид цар тахлын хүнд нөхцөл өнгөрч бизнесийн үйл ажиллагаа сэргэж байгаатай холбогдуулан тухайн газрыг бусдад алдахгүй байх, өөрийн эзэмшилд буцаан авах зорилгоор Д.*, * нар нь Г.*тай үгсэн хуйвалдаж * болон * нарын хооронд өмнө нь байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах замаар Г.Хэрлэнбас болон Уранбилэг надтай байгуулсан гэрээг хүчингүй болгохоор * шүүхэд зохиомол хэрэг үүсгүүлээд байна.

Ийнхүү сэрдэх гол шалтгаан бол Г.*, * нар нь ах дүүсийн харилцаа хамаарал бүхий хамтарч бизнес эрхэлдэг нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс юм.

* миний бие зарын дагуу Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын шударга эзэмшигч юм. Миний зүгээс Д.*ын нэхэмжлэлтэй Г.*ад холбогдох иргэний хэрэгт хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ холбогдох нотлох баримтуудын хамт 3 удаа гаргасан. Гэвч шүүхээс Уранбилэг миний эрх ашиг хөндөгдөөгүй тул Захиргааны эсхүл иргэний журмаар нэхэмжлэл гарган асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Миний зүгээс Сонгинохайрхан дүүргийн газрын албанд холбогдуулан өргөдөл шийдвэрлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан тохиолдолд таны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *тоот Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай *үүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны* тоот албан бичгийг хариуцач талаас нотлох баримтаар шүүхэд хүргүүлж улмаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан шийдвэр гаргах нь тодорхой байна. Мөн Г.*ад холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргахгүй нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн шүүх шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9651 тоот Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас тус дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсний улмаас Г.* болон * бидний хооронд хийгдсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хэрэгжилт зогсонги байдалд орж миний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж байна. Иймд * миний бие Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын шударга эзэмшигч мөн тул Д.*ын нэхэмжлэлтэй Г.*ад холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж, улмаар Д.*, * нарыг маргаан бүхий газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг зогсоож газар чөлөөлөхийг даалгаж өгнө үү.

Шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа дараах байдлаар тодруулан өөрчилж байна. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгохоор шаардлагаа өөрчилж байна.

Миний бие 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Г.*тай холбогдон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах 900 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг 250,0 сая төгрөгөөр худалдан авсан. Тухайн маргаан бүхий газрын хашаанд хулдаасан материал дээр Газар зарна.* гэсэн зарыг 2021 оны 2-р сараас хойш өлгөсөн байсан. Манай гэр бүлийн хүн СХД 22-ны товчооны ойролцоо автомашины сэлбэг зардаг, бид зарын дагуу утасдахад газар эзэмшигч Г.* өөрөө ярьсан. Нөгөө дугаар нь холбогдох боломжгүй байсан ба тэр нь *ы дугаар байсан ба энэ дугаар одоо ч Хуучин төмөр худалдаа гэсэн самбарт байршсан хэвээрээ байгаа. Энэ нь түүний газрыг зарах сонирхолтой байсан нь харагдаж байна.

Уг газар нь Д.*ын нэхэмжлэлтэй Г.*ад холбогдох иргэний хэргийн маргааны зүйл болох 510 м.кв талбайтай давхцдаг бөгөөд Г.* нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Д.*аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсны дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 906 м.кв болгон нэмэгдүүлж Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргуулж авсан байдаг. 2021 оны 8 дугаар сард газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийгдсэний дараа Г.* тухайн газар байгаа төмрийг шилжүүлэхэд хугацаа хэрэгтэй гэсэн тул миний бие зөвшөөрсөн. Өнөөгийн байдлаар * төмрийн худалдаагаа эрхэлсэн хэвээр байгаа. Хажууд зэргэлдээ хашаанд нь нэхэмжлэгч Д.* мөн төмрийн худалдаа эрхэлж байна.

Миний бие Г.*ын нэр дээр бүртгэлтэй * нэгж талбарын дугаар бүхий * тоо гэрчилгээ бүхий газрын эзэмших эрхийг бичиг баримтыг шалгаж зөрчилгүй тул гэрээ байгуулан газар эзэмших эрхийг шилжүүлэн авч уг газрын шударга эзэмшигч болсон.

Газар эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эзэмшлийн асуудал яригдах хэдий боловч Сонгинохайрхан дүүргийн газрын алба шүүхийн шийдвэр гартал ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөний урд байрлах 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу * болон Г.Хэрлэнбас нарын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр надад эзэмших эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү.

Газар зарна гэсэн зар анх 2021 оны 02 сараас хойш хашаан дээрээ байршсан байсныг газрыг авсан даруйдаа бид буулгаж авсан байгаа. Фото зураг ил харагдаж байгаагаас харвал *, Г.* нарын дугаарууд байсан. Зарах хүсэл зориг нэгдмэл байсан нь харагддаг. Эрх шилжүүлэх гэрээ байгуулж 2021.08.30-нд 250,000,000 төгрөгөөс 214 сая төгрөгийг дансаар үлдэх мөнгөнд тээврийн хэрэгслийг эхнэр Анхбаярын нэр дээр шилжүүлж өгсөн. *ын эхнэр Анхбаяр нэрээ хожим Анхмаа болгосон. 07.30-нд * мөнгө шилжсэнийг мэдэж байсан байдаг. Мэссэжээр тооцооны агуулгаар харьцсан байдаг. Мэссэжид газар 250,0 сая төгрөгөөр зарагдана, 86,8 хасч Цогтоо ахын авлага 81,0 төгрөг болно гэж бичсэн байдаг. Хувааж авах хувиарлах талаараа бичсэн байдаг. Бизнесийн хамтын ажиллагаатай байдаг нь, газрын орлогоо хэрхэн хуваах талаараа тохиролцсон нь харагддаг. Уранбилэг тухайн газрыг худалдан авахад *ыг таньдаггүй байсан. Газрын албанаас олгосон 906 м.кв талбайтай газарт нь Г.*ынх байсныг шалгаж худалдаж авсан. Шудрагаар газрыг худалдан авсан. Төлбөрийг шилжүүлж өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар газрын албанд хандахад СХД-ийхн ИХАШШүүхийн 09.07-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамж байсан. 09.24-ний өдрийн албан бичгээр энэ талаар Уранбилэгт мэдэгдсэн байдаг. Г.*, * нарын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр. Г.* 2019 онд Д.Отгонбараас газрыг шилжүүлэн авсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр 50 сая орчимоор үнэлсэн байдаг. Төмөр замыг дагасан, доогуур нь шилэн кабель явсан, бүтээн байгуулалт хийгдэх газар доогуур ажил хийх боломжгүй газар байсан. Шилэн кабелийг шилжүүлэхэд 50-60 сая төгрөгний зардал гарахаар байхад өндөр үнэлгээгээр худалдан авсан. * төмрийг бизнес хийж байгаа, короно вирусыг үед байсан учир хийх бизнесээ хойшлуулж түр зуур ашиглаж байхыг *т хэлж байсан. Нэхэмжлэгч Д.*ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай нөхөр очиж үзэхэд хашаанд *ы хүү байсан, Г.* ах мэднэ, аав хөдөө явсан гэсэн. Утсаар нь яриад Саппоро тойрог дээр очиж уулзаад машинаа өгөөд бэлэн мөнгөө өгөөд авсан. Хүү нь Г.* мэднэ гээд явуулж, гэрчилгээ нь Г.*ын нэр дээр байхад итгээд гэрээ хийсэн. Г.* манай хамаатны ах төмрийн хог хаягдал авдаг юм, нүүлгэхээс эхлээд маш их зардал цаг зав гарна гэхээр нь би ойлгоод харж үзэж 1 сарын хугацаа өгсөн. Сарын дараа газрын албанд түдгэлзүүлэх хүсэлт өгсөн байсан. Би дараа нь очоод яах гэж зар тавьсан юм гээд Цэрэнтогтоход хэлсэн, хэн нь залилаад байгаа юм гэж уурлахад аав ийм асуудал гаргаад байгаа, хоорондоо муудалцаад байгаа юм би энэ асуудлыг мэдэхгүй гэсэн. Г.*т хэлэхэд надад хамаагүй, * ийм юм яриад байгаа юм гээд гүйчихсэн. Би 250,0 сая төгрөг шилжүүлж өгч хохирсон. Тэр газар дээр * ашиглаад 2 жил болж байгаа, би газар эзэмших эрхээ хэрэгжүүлч чадахгүй маш их цаг хугацаа алдаж байна. Д.* нь *д хамаатай гээд зугатдаг, 2 жилийн хугацаа болж байна. Нэхэмжлэлийг хангаж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд * шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*, * нар нь маргаж буй газартай холбоотой хэрэг маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа газар эзэмших эрх шилжих боломжгүй биет байдлын болон эрхийн доголдолтой гэдгийг анхнаасаа мэдэж байсан тул гуравдагч этгээд * би бие даасан шаардлага гаргаж байна.

-Газрын үнэ бүрэн төлөгдөөгүй, хариуцагч Г.*, гуравдагч этгээд * нар нь бодит үнэнд нийцэхгүй тайлбар гаргадаг.

Г.*, * нар нь маргаж буй газрыг 250 сая төгрөгөөр худалдсан, худалдаж авсан гэдэг ч 214,600,000 төгрөг шилжүүлсэн. 35,400,000 төгрөгөнд тооцож машин өгч авалцсан гэдэг ч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байдаг боловч 20,000,000 төгрөгөөр *ээс *т автомашин худалдсан өөрөөр хэлбэл хэрэгт хамааралгүй нотлох баримт байгаа болно.

-Г.*, * нар биет байдлын доголдолтой гэдгийг нь мэдсээр байж маргаж буй газрыг худалдсан худалдаж авсан.

* нь 2015 оноос өнөөдрийг хүртэл маргаж буй газрыг эзэмшиж, ашиглаж байгаа. Г.* үүнийг анхнаас нь мэдэж байсан бөгөөд нэг ч өдөр эзэмшиж ашиглаж үзээгүй газрыг өөрийнх мэтээр *ийг хууран мэхэлж худалдсан. Харин * нь анх газар худалдаж авахаар очихдоо *ы хүүтэй уулзсан. Тухайн үед *ы хүү Уранбилэгт энэ газрыг зарах эсэхийг мэдэх хүн нь манай аав байгаа юм гээд утасных нь дугаарыг өгсөн байдаг ч Уранбилэг нь *тай маргаж буй газрыг худалдах, худалдан авах талаар ярьж тохирсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед газрыг Г.* эзэмшиж ашиглаж байгаагүй биет байдлын доголдолтой болохыг * нь мэдэж байсан болно.

Г.* нь маргаж буй газрыг өөрөө эзэмших эрхгүй, *ы газар болохыг анхнаасаа мэдэж байсан. Д.* * нар нь маргаж буй газрыг дундаасаа төлбөрийг төлж авсан бөгөөд хувааж эзэмшихээр тохиролцсон гэдэг. Д.* өөрийн эзэмшиж буй хэсгээ зарна, мөнгөний хэрэг гараад байна гэж *д хэлэхэд тухайн үед хөдөө орон нутагт явж байсан учраас өөрийн хамаатан болох Г.*ын данс руу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 58,000,000 төгрөг шилжүүлээд газрын асуудлыг хөөцөлдөөд түр өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих гэсэн болно. Г.* нь * миний хэлсний дагуу тэр өдөрт нь Г.*ын данс руу газрын урьдчилгаа гэсэн утгатайгаар 25,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Г.* нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсныхаа дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1 сая төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д.*ын данс руу 12 сая, 12 саяар хоёр удаа шилжүүлэг хийсэн. Бодит байдал дээр *ы шилжүүлсэн мөнгийг Д.*т дансаар өгсөн гэдгээ мэдсээр байж Г.* нь *ийг хууран мэхэлж газар худалдаж байгаа мэтээр мөнгийг нь авсан гэж үзэж байна.

* би маргаж буй газрын талыг эзэмших эрхтэй байсан бөгөөд Д.*тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Г.*аар дамжуулан зохих үнэ хөлсийг нь бүрэн төлж барагдуулсан тул уг газрыг бүхэлд нь эзэмших эрхтэй юм.

Иймд * надад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, * болон Г.* нарын хооронд байгуулсан газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хүлээн зөвшөөрч байгаа.

Гэрчилгээ 1 хүний гэр дээр гардаг учир Д.*ын нэр дээр гэрчилгээг гаргаж, * янзалж хашаалж үйл ажиллагаа явуулж, яг тэр хэвээрээ 7-8 жил тогтмол төмрийн үйл ажиллагаа бизнес эрхэлж байгаа. Г.*ын тайлбараар тэгвэл 50,0 сая төгрөгийн газрыг *т 250,0 сая төгрөгөөр зарж, түүнийг залилсан болж харагдаж байна.

Зар тавьсан асуудал дээр *ыг хөдөө явах үед нь Г.* зарна гээд зар тавьдаг, * ирээд хуулаад авдаг байсан.

Бие даасан шаардлага, нэхэмжлэгчийн нэхэмжлэл хоорондоо зөрүүтэй гэж байгаа нь энэхүү газрыг * ч бай, Г.* ч бай эзэмших ашиглах эрх байхгүй. Д.*, * нар нарын асуудал *т хамааралгүй. Г.*, * нар нь маргаж буй газартай холбоотой хэрэг маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа, газар эзэмших эрх шилжих боломжгүй биет байдлын болон эрхийн доголдолтой гэдгийг анхнаасаа мэдэж байсан тул гуравдагч этгээд * би бие даасан шаардлага гаргаж байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын тухайд:

Нэхэмжлэгчээс Д.*ын иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгийн хураамж төлсөн баримт, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Д.*, Г.* нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбарууд, Д.*аас *од олгосон итгэмжлэл, зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Хариуцагчаас Г.*аас *д олгосон итгэмжлэл, Г.*ын Сонгинохайрхан дүүрэг толгойт өртөөний урд гудамж 1802000788 нэгж талбарын дугаартай 509 м.кв газар эзэмших эрхийн* дугаартай гэрчилгээ, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, Г.* нарын хооронд байгуулагдсан * дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд гэх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр * дугаартай албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогын баримт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Г.*ын Сонгинохайрхан дүүрэг толгойт өртөөний урд гудамж * нэгж талбарын дугаартай 906.0 м.кв газар эзэмших эрхийн * дугаартай гэрчилгээ, Г.*ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Гуравдагч этгээд *ээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 7 дугаар сарынх 30-ны өдрийн *, * нарын хороонд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, ХААН банк ХХК дахь *ийн * тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, СХД-ийн газар зохион байгуулалтын албайны 2021.09.29-ний өдрийн * дугаартай *т хүргүүлсэн албан бичиг, зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Гуравдагч этгээд *аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банк ХХК дахь Д.*ын * тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Лэндс ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23/55-АГ дугаартай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлан, Ц.Гансүхтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар ХААН банк ХХК-иас Г.*ын * тоот дансны хуулга, * ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн * дугаартай үнэлгээний тайлан, Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №23-67 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, ХААН банк ХХК дахь Г.*ын * тоот дансны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхэд нэхэмжлэгч Д.* нь хариуцагч Г.*ад холбогдуулан Д.*, Г.* нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

гуравдагч этгээд *аас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг,

гуравдагч этгээд *ээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага тус тус гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.*ын нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *ы нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.* нь Сонигинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт өртөөний урд байрлалтай, нэгж талбарын * дугаар бүхий 510 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар, аж ахуйн зориулалттайгаар эзэмшүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн * тоот шийдвэрлэн, түүнд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр*тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 5-р хуудас/

Д.* нь дээрх өөрийн нэр дээр эзэмших эрхийн бүртгэлд бүртгэгдсэн 510 м.кв талбай бүхий газрыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Г.*тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан байна.

Уг гэрээг үндэслэн Г.*аас * нэгж талбарын дугаар бүхий 510 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн маягтын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байна. /ххийн 35-39-р хуудас/,

Мөн Г.* Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 сарын 28-ны өдрийн * дугаартай шийдвэрээр нэгж талбарын * дугаартай, мөн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт өртөөний урд гудамж байршилтай, 509 м.кв талбай бүхий газрын аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албатай байгуулж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *2 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авчээ. /хх-ийн 27/

Хариуцагч Г.* дээрх эзэмших эрхийн бүртгэлтэй газруудыг нэгтгэн мөн байршилд Дүүргийн засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр * дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын *дугаар бүхий 906.0 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалттайгаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр улсын бүртгэлийн * дугаар бүртгэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмших эрхийн*дугаартай гэрчилгээг авсан байна. /хх-ийн 47-р тал/

Дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаас үзэхэд маргаан бүхий 510 м.кв талбайр бүхий газар одоо хариуцагч Г.*ын эзэмшилд бүртгэгдсэн байна.

Д.*, Г.* нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр нэхэмжлэгч Д.* нь хариуцагч Г.*ад Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт өртөөний урд байрлалтай, нэгж талбарын * дугаар бүхий 510 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа газраа 200,000,000 төгрөгөөр үнэлж Г.*ад зарахаар тохиролцсон. Гэрээг орлогын албан татвараас зайлсхийхийн тулд 50,000,000 төгрөг гэж тохиролцсон, гэрээнд үнийн дүн бичээгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан, энэ газар улсын бүртгэлд Д.* ганцаараа бүртгэгдсэн байгаа ч анхнаасаа * бид 2-ын хамтран эзэмшиж байсан, 200 сая төгрөгийн үнэлгээтэй газар, 200,0 сая төгрөгийг бид тэнцүү хувааж авахаар тохиролцсон байсан, Г.*ын нэр дээр *ы зөвшөөрлөөр түүний шилжүүлсэн мөнгийг Г.* надад урьдчилгаа болгон өгсөн ч үлдэх 150,000,000 төгрөгийг өгөөгүй хуурч мэхлэж газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлсэн, Г.* эрхийн доголдолтой хөрөнгийг *т шилжүүлэн өгсөн тул тэдний хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж тайлбарладаг.

 

Хэрэгт авагдсан баримтаар Д.*, * нарын хооронд маргаан бүхий газрыг хамтран эзэмшдэг, уг хөрөнгийг худалдах захиран зарцуулах бусад шилжүүлэхдээ 200,0 сая төгрөгөөр тооцон бусдад худалдаж мөнгийн адил тэнцүү хуваан авахаар тохирсон ямарваа нэгэн тохиролцоо, хэлцэл хийгдсэн гэх үйл баримт тогтоогддоггүй. Нэхэмжлэгч Д.*аас 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Газар хамтран эзэмших гэрээ гэсэн гараар бичсэн баримтын хуулбарыг /хх-ийн 42-р хуудас/ шүүхэд гарган ирүүлдэг ч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч Д.* болон гуравдагч этгээд * нараас дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гарган ирүүлээгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт санал гаргаагүй тул шүүх уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Түүнчлэн хариуцагч Г.*, гуравдагч этгээд * нар нь мөн хамтран бизнес хийдэг, хоорондоо төрөл садангийн холбоотой буюу үеэлүүд, Г.*ын нэр дээр бүртгэлтэй ХААН банкин дахь түүний * тоот дансыг хамтын үйл ажиллагаандаа ашигладаг, хоорондын тооцоотой гэх тайлбарыг хэн аль нь гаргаж энэ талаар маргадаггүй.

Нэхэмжлэгч Д.* болон гуравдагч * нар ...Д.*т мөнгөний хэрэг гарсан тул газрын өөрт ногдох хэсгээ *д шилжүүлэн өгөхөөр тохиролцож, * хөдөө орон нутагт ажиллаж байсан тул мөнгийг Г.*ын данс руу * шилжүүлэн өгч, улмаар гэрээг Г.*тай хийж, эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэн өгөхөөр ярилцаж, зөвшөөрсний дагуу хэлцэл байгуулсан, Г.*аас Д.*т 50,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн, уг газрыг одоо ч * эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байгаа... гэх тайлбарыг мөн гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харилцан бие биенээ дэмжиж оролцдог.

Тухайн маргаан бүхий газрыг 2015 оноос хойш гуравдагч этгээд * хашаалж, эзэмшиж, аж ахуйн зориулалтаар ашиглан, төмрийн худалдаа эрхэлж байсан, одоог хүртэл уг газар дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар талууд маргадаггүй ч энэ нь түүнийг газрын шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөө мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болдог.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*, гуравдагч этгээд * нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд түүний үндэслэлээ өөрчилж байгаа байдал болон, зарим шаардлагаас татгалзаж байгаа тайлбар, түүний үндэслэл нь хоорондоо зөрүүтэй, өөр өөрөөр тайлбарлан мэтгэлцэж байгаа зэргээс үзэхэд анхнаасаа нэхэмжлэгч нь Г.*тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, уг хэлцлээр Г.*ад маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгч, тохирох үнийг тооцон авахаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

Дээрх хэлцлээр талууд гэрээний үнийг тодорхой дурдаагүй, хариуцагч Г.*аас нэхэмжлэгч Б.*т газрын үнэд 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хүлээн авсан гэх үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Харин гэрээний дагуу газрыг шилжүүлэн авах гэрээний үнэ 50,000,000 төгрөг байсан, 200,000,000 төгрөг байсан гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.

Талууд дээрх хэлцлийг байгуулахдаа хэлцлийн учир холбогдолыг ойлгож байсан, хэлцлийн агуулга, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүсэл зоригоо илэрхийлэн харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-р Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх, мөн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хуурч мэхлэн хийсэн хэлцэл гэсэн нэхэмжлэлд дурдагдсан үндэслэлүүдээр уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Б.*, * нарын хооронд, мөн *, Г.* нарын хооронд хөрөнгө нийлсэн холилдсон эсхүл өглөг авлагын тооцоо байсан эсэх, мөн дээрх маргаан бүхий газарт тэдний оруулсан хөрөнгийн хэмжээ, хэрхэн хуваан авахаар тохиролцсон талаарх нөхцөл байдал улмаар тэдний хооронд газрын үнийг 200,000,000 төгрөг гэсэн тохиролцоо нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь Д.*, Г.* нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлд хамаарахгүй. Мөн дээрх нөхцөл байдлыг тодорхой болгон шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

Шүүхээс талуудын хүсэлтийг үндэслэн хариуцагч Г.*ын эзэмшилд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай 1802000788 /*/ нэгж талбарын дугаартай, 000082292 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий, улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн газрын 2019 оны 8 дугаар сарын өдрийн байдлаар болон өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор хөндлөнгийн шинжээч томилсон. Шинжээчээр томилогдсон хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн уг тайлангаар 501 м.кв талбай бүхий газрыг 2019 оны 8 дугаар сарын байдлаар 53,621,028 төгрөг, 2022 оны 11 сарын байдлаар 116,132,505 төгрөг гэсэн дүгнэлтийг гарган ирүүлсэн.

Улмаар талууд дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон. Тус байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №23-67 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан гарган ирүүлсэн. Уг үнэлгээгээр маргаан бүхий 501 м.кв талбай бүхий газрыг 2019 оны 8 дугаар сарын байдлаар 63,113,588 төгрөг, өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 71,878,388 төгрөг байна гэсэн дүгнэлтийг гарган ирүүлсэн байна.

Дээрх шинжээчдээс тогтоосон үнэлгээ нь талуудын хэлцлээр тохиролцсон үнийг үгүйсгэх, нэхэмжлэгч Д.*, хариуцагч Г.*, гуравдагч этгээд * нарын хооронд газрын үнийг бодитоор 200,000,000 төгрөгөөр тооцон тохиролцсон гэх тайлбарыг шууд нотлосон баримт биш бөгөөд, хариуцагчийн 50,0 сая төгрөгөөр тохиролцсон гэх үнийн дүнг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу эзэмшигчид хохиролтойгоор тогтоогдсон, Г.*, * нарын хооронд хийгдсэн 906 м.кв талбай бүхий газрын үнийг 250,000,000 төгрөгөөр тооцсон нь зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр тооцон худалдан авагчид хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гуравдагч этгээд *ы гаргасан бие даасан шаардлагын тухайд түүний гаргасан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, * болон Г.* нарын хооронд байгуулсан Г.*ын эзэмшилд бүртгэгдсэн 906 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар 27.1Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж заасан.

Гуравдагч этгээд * нь уг газрыг хашаалж, өнөөдрийн хүртэл тодорхой хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж эзэмшил, ашиглалтандаа байлгаж байгааг талууд хэн аль нь маргадаггүй ч түүнийг уг газрын эзэмшигчээр бүртгэгдэн эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд гуравдагч этгээд *ы Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг нэхэмжлэгч Д.*ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан үндэслэлээр мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Мөн түүний гаргасан * болон Г.* нарын хооронд байгуулсан Г.*ын эзэмшилд бүртгэгдсэн 906 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагыг гуравдагч этгээд *ийг бие даасан шаардлагыг хангаж байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гуравдагч этгээд *ийн бие даасан шаардлагын тухайд * нь хариуцагч Г.*тай түүнд олгогдсон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах нэгж талбарын * дугаар бүхий 906.0 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалттайгаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр улсын бүртгэлийн *дугаар бүртгэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмших эрхийн *дугаартай гэрчилгээг үндэслэн түүнээс уг газрын эзэмших эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах, шилжүүлэн авахаар тохиролцсон газрын үнэд 250,000,000 төгрөгийг Г.*ад шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. Уг хэлцлийг талууд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, улмаар 214,600,000 төгрөгийг *ээс өөрийн эзэмшлийн ХААН банк дахь * тоот данснаас хариуцагч Г.*ын * тоот дансанд мөн өдрөө шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Г.*, * нарын дансны хуулгаар тогтоогдож байна.

 

*ээс гэрээний үлдэгдэл төлбөрт тооцон өөрийн өмчлөлд бүртгэлтэй *улсын дугаартай, *маркийн автомашиныг хариуцагч Г.*ын эхнэр *ын өмчлөлд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулан автомашиныг хүлээлгэн өгсөн болох нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Автомашин худалдах худалдан авах гэрээ, талуудын хооронд бичгээр хийгдсэн Газар худалдах гэрээ гэх баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Г.* болон гуравдагч этгээд * нар уг газрын эзэмших эрх шилжүүлсэн гэрээний үнэ төлөгдөж дууссан, одоо төлбөрийн үлдэгдэл байхгүй болохыг хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй.

Улмаар эзэмших эрх шилжүүлэх цаг хугацаанд нэхэмжлэгч Д.* нь Г.*ад холбогдуулан маргаан үүсгэн, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай * нэгж талбар бүхий үл хөдлөх хөрөнгийг буюу газрыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасныг баримтлан битүүмжилэх урьдчилсан арга хэмжээ авагдсан байна.

 

Уг ажиллагааны улмаас * хэлцлийн дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч, энэхүү хэрэг маргаанд эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан байна.

 

Талуудын хоорондох маргаан хариуцагч Г.*, * нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хэлцэл яригдаж, төлбөр шилжсэн үеэс эхэлсэн болох нь талуудын тайлбар, гэрч *ын ...газрыг зарна гээд самбар байдаг байсан, аав ирэхээрээ авчихдаг байсан. ...2021 онд *ийг ирэхэд би тэр хашаанд хаягдал төмөр авч зардаг, би өөрөө ажиллаж байсан, энэ эмэгтэй өөр нэг хүнтэй ирж ярьсан. Энэ газрыг зарах уу, зарахгүй юу гэж асуусан, ямар хүн мэдэх вэ гэхэд нь аавын дугаарыг өгсөн, холбогдохгүй байна гэхэд нь 10-14 хоногийн дараа ирнэ гэж хэлсэн. Газрын талаар мэдээлэл авья гэж ирсэн. Өөр зүйл яриагүй. Хажууд залгаж үзсэн. Аль хэсэг нь вэ гэж асууж байсан,...шүүхэд гомдол гарсны дараа нэг ирээд газар чөлөөлж өгөөч гэж хэлсэн..., ... Гэрчилгээ хэний нэр дээр байсныг мэдэхгүй... гэх тайлбараар тогтоогддог.

Энэ бүгдээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч Д.*, * нар нь 2019 оны 8 сард байгуулсан хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар болон үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, түүний бүртгэлд орсон өөрчлөлт, бусад өөрт хамааралтай гэж үзсэн гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар мэдэх боломжтой байсан, улмаар маргах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байсаар байхад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *ээс газрын үнэ төлөгдсөн цаг хугацаанаас хойш маргаан үүсгэсэн нь тэдний гаргасан шаардлага түүний үндэслэл хуульд нийцсэн үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээ бүхий байдлыг талаар гаргасан гуравдагч этгээд *, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иймд гуравдагч этгээд * нь хариуцагч Г.*тай хэлцэл байгуулан газрын эзэмших эрхийг шижлүүлэн авахаар тохиролцож, хэлцлийн дагуу үнийг бүрэн төлсөн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн маргаантай асуудлын улмаас эзэмшилдээ авч өөрийн эзэмшилд бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан бөгөөд * нь уг газрыг өөрийн мэдэлдээ байлгаснаар үүнтэй холбоотойгоор түүнийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар өмчлөгч гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгч Д.* эзэмших эрхээ хэлцлийн үндсэн дээр хариуцагч Г.*ад шилжүүлэн өгч, Г.*ын эзэмших эрх бүртгэлээр баталгаажсан тул *тэй байгуулсан түүний хэлцэл эрхийн зөрчилтэй, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээд *ийг шууд эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд гуравдагч этгээд *ийг Г.*тай байгуулсан хэлцлийг үндэслэн түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 906 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүссэн болохыг тогтоож, түүнийг уг газрын эзэмших эрхтэй болохыг тогтоон бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*ын 2019 оны 8 сарын 05-ны өдөр Д.*, Г.* нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, бие даасан шаардлага гаргасан гуравдэгч этгээд *ы Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох, * болон Г.* нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд *ийг хариуцагч Г.*ын эзэмшилд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний урд байрлах нэгж талбарын * дугаар бүхий 906.0 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн *дугаар бүртгэлтэй, газар эзэмших эрхийн* дугаартай гэрчилгээ бүхий газрын эзэмших эрхтэй болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд *аас төлсөн 1,407,950 төгрөгийг, гуравдагч этгээд *ээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*аас 70,200 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН