Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/01441

 

 

 

 

 

 

 

2025 08 14 312/ШШ2025/01441

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

5,770,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.*******э нь хариуцагч Х.*******аас 5,770,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хариуцагч Х.******* нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч А.*******э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Х.*******т 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1580 боодол ногоон тэжээлийг 1 ширхгийн үнийг 6,500 төгрөгөөр бодож 10,270,000 төгрөгөөр зарсан, 2023 оны 12 дугаар сард 2,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 5,770,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэж тодорхойлсон,

 

4. Хариуцагч Х.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ...2,000,000, 2,500,000, 3,000,000 төгрөгөөр А.*******э ах болон эхнэрийнх нь данс руу нийт 10,270,00 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн одоо үлдэгдэл 2,770,000 төгрөгийг төлнө гэж маргасан.

  5. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч А.*******ээс 2022 оны 11 сарын 09-ний өдөр 1 боодол өвсийг 6,500 төгрөгөөр бодож 1580 боодол өвс зээлээр худалдан авч, Өвөрхангай аймаг руу тээвэрлэж Г.Сумъяасүрэн гэх хүнд худалдсан үйл баримт болсон бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

6. Талуудын маргааны зүйл нь: нэхэмжлэгч 2,000,000, 2,500,000 төгрөгөөр нийт 4,500,000 төгрөгийг эхнэрийн данс руу шилжүүлсэн гэж, хариуцагч 2,000,000, 2,500,000, 3,000,000 төгрөгөөр нийт 7,500,000 төгрөгийг А.*******ий болон эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн гэж зөрүүтэй тайлбарлаж маргасан.

 

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд талуудын хүсэл зоригоос үзэхэд тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

8. Худалдан, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

9. Гэрээний дагуу А.*******э нь хөрөнгө болох 1580 боодол өвсийг Х.*******ын өмчлөлд шилжүүлсэн, Х.******* нь гэрээгээр хүлээсэн өвсний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч А.*******э нь гэрээний дагуу хариуцагч Х.*******аас худалдсан өвсний үнийг шаардах эрхтэй байна.

 

10. Хариуцагч Х.******* нь 7,500,000 төгрөгийг өгсөн гэх боловч 3,000,000 төгрөгийг өгсөн болохоо нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч Х.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа бол татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж цуглуулж, өгөх үүрэгтэй.

 

11. Иймд шүүх А.*******ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Х.*******аас 5,770,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******эд олгож шийдвэрлэлээ.

 

12. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.*******аас 5,770,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******эд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас 107,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ