Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2026/0161

 

 

 

 

   2026         02           10                                      128/ШШ2026/0161

                                               

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК /РД:*******/;

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, Т.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Наранцацрал нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:        

         Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.“Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.  

            Хоёр.Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:

            3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Э*******" ХХК нь анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг дахь Улиастайн гол нэртэй газар 93 га талбай бүхий 3152A (MV-020771 одоогийн шинэ дугаар) тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "******* банк" ХХК-иас шилжүүлэн авсан байдаг. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан хэдий ч тусгай зөвшөөрлийн талбайд уул уурхайн олборлох үйл ажиллагааг явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

            Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс солбицолыг өөрчилсөн шийдвэртэй холбоотой баримтыг судлан үзэхэд тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны шинээр томилогдсон дарга Т.З******* нь "Х*******" ХХК-ийн гаргасан гомдлын дагуу ашигт малтмалын хайгуулын 6564Х дугаартай тусгай зөвшөөрлийн хилийн маргаантай асуудлыг хянаж үзээд 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот дугаартай "Шийдвэрийг хүчингүйд тооцох тухай" шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д тус тус заасан үндэслэл байгааг олж мэдлээ. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д заасны дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

            1. "Д" ХХК нь 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанд өргөдөл гаргаж улмаар Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 120 тоот шийдвэрээр Х аймгийн Д сумын Улиастайн гол нэртэй газарт

  • 1100 5520                 490 0759
  • 1100 5550”                           490 0759
  • 1100 5520”                           490 0759
  • 1100 5520”                           490 0759

солбицол бүхий 93 га талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах лицензийг олгохоор шийдвэрлэж 3152А тоот тусгай зөвшөөрлийг олгосон.

            2.Үүний дараа 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 тоот шийдвэрээр Х аймгийн Д сумын Улиастайн гол нэртэй газарт байрших 3152А дугаартай лицензийг "Т" ХХК-д

  • 1100 5522”                           490 0759
  • 1100 5522”                           490 0759
  • 1100 5522”                           490 0759
  • 1100 5522”                           490 0759

солбицолтойгоор 93 га талбайг шилжүүлжээ.

            3. Мөн Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 545 дугаартай шийдвэрээр 3152А тусгай зөвшөөрлийг бүхэлд нь " Би М" ХХК-д шилжүүлсэн байна.

            Ийнхүү " Би М" ХХК нь тусгай зөвшөөрлийг "******* банк" ХХК-д барьцаалсныг Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 306 тоот шийдвэрээр бүртгэсэн.

            "******* банк" ХХК нь зээлийн гэрээний маргаан бүхий иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсний дараагаар барьцаа хөрөнгийг шилжүүлэн авахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч " Би М" ХХК-тай харилцан зөвшилцөн барьцаа хөрөнгийг шилжүүлэн авахаар судлахад солбицол зөрүүтэй байсныг олж мэдэн энэ талаар Геологи уул уурхайн кадастрын албанд хүсэлт гаргасны дагуу Кадастрын газрын итгэмжлэгдсэн геодезийн мэргэжилтэн дэд профессор Ж.А, дэд доктор, профессор А.Д нар тусгай зөвшөөрлийн талбайн булангийн шав тэмдгийг газар дээр нь тодорхойлж шалгах хэмжилтийн ажлыг Улсын геодезийн сүлжээний цэгт холбож гүйцэтгэсэн байна.

            Хэмжилтийн тайланд 3152А тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтад бичигдсэн солбицлуудаар талбайн булангийн цэгүүдийг тодорхойлоход энэ талбай нь байрлалын хувьд геологийн хайгуулаар нөөц тогтоогдсон алтны шороон ордоос зүүн урагшаа 127 градусын азимутын чиглэлд 1.1 км зайтай зөрж байгаа болохыг олж тогтоосон. Өөрөөр хэлбэл, 3152А тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордын солбицол, байршлын зургийг

  • 1100 5436”                     490 0821”     
  • 1100 5506”                    490821” 
  • 1100 5506”                    490732”     
  • 1100 5436”                    490732”  гэж зөвтгөн тодорхойлсон байдаг.

            4. Ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч “ Би М" ХХК-ийн 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/13 дугаартай албан хүсэлт, “Х*******" ХХК-ийн 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай албан хүсэлт, Итгэмжлэгдсэн геодезийн мэргэжилтнүүдийн хэмжилт хийсэн тухай тодорхойлолт, “******* банк" ХХК-ийн 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3/156 тоот албан бичгийг тус тус үндэслэн 3152А тусгай зөвшөөрлийн солбицлыг 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 1637 дугаар шийдвэрээр зөвтгөсөн өөрчлөлтийг оруулсан байна.         

            Тухайн үед тусгай зөвшөөрөл эзэмшигч " Би М" ХХК болон 6564Х тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Х*******" ХХК-ийн зүгээс хүсэлт гаргаж байснаас үзвэл солбицол буруу ташаа байсныг хүлээн зөвшөөрч, зөвтгөх хүсэлтийг гаргаж байсан байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, 62.4- т заасан шаардлагад нийцсэн гэж үзэхээр байна.

            5." Би М" ХХК-ийн 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/24 дугаартай "Лиценз шилжүүлэх тухай" зөвшөөрлийг үндэслэн "******* банк" ХХК-ийн зүгээс 31524 тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах тухай өргөдлийг 2005 он 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасныг Геологи, уул уурхайн кадастрын алба өргөдлийг 3133А дугаарт бүртгэсэн байдаг. Гэсэн хэдий ч 1 жилийн хугацаа өнгөрсний дараа 3152А тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийн бүртгэлийг Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 03-р сарын 31-ний өдрийн 313 дугаар шийдвэрээр "******* банк" ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

            6.Дээрх тусгай зөвшөөрөл шилжүүлэн авах өргөдлийг хянаж байх хугацаанд " Би М" ХХК нь 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2/15 дугаартай, 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/23 дугаартай, 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/26 дугаартай, "Х*******" ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай, 2006 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 16 дугаартай албан хүсэлтүүдийг гаргаж, өмнө гаргасан “солбицолд өөрчлөлт оруулах хүсэлт"-ийг хүчингүй болгож өгөхийг удаа дараа хүсч хандсан байна.

            Албан хүсэлтүүдийг судлаад Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Х.Хэрлэн 1637 дугаар шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн болохыг нотолсон баримт бичгийн төсөл нь тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт авагдсан байдаг. Тодруулбал 3152А тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж зөвтгөсөн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж "Х*******" ХХК-ийн захирал Б.Мөнхболдод хариу тайлбарыг хүргүүлсэн байна.

            7.Дээрх солбицлын зөрүүний асуудлаар "*******банк" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч " Би М" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мт холбогдуулан залилан мэхлүүлсэн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан байна.

            Хууль хяналтын байгууллага гомдлыг хянан шалгаж Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5/1185 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг "******* банк" ХХК-д өгсөн байдаг.

            Уг хариу мэдэгдэх хуудсанд "Т" ХХК-ийн геологич Ө.Дгийн Х аймгийн Д сумын Улиастайн гол дахь алтны шороон ордод 1997 онд гүйцэтгэсэн эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаар 1998 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэж, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 125 тоот тушаалаар тус ордын төвийн хэсгийн алтны нөөцийг хүлээн авч 3152А лицензийн гэрчилгээг олгожээ.

            Мөн Геологи уул уурхайн кадастрын газрын итгэмжлэгдсэн геодезийн мэргэжилтэн А.Д, Ж.А нар 2005 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 31524 тоот лицензийн талбайн байрлалыг газар дээр нь шалгасан дүнгээс үзэхэд анх хайгуул хийсэн геологич Ө.Д талбайн байрлалыг буруу тодорхойлсноос 1.1. км-ийн зөрөө гарсан байх боломжтой байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

            Тодруулбал, анх хайгуул хийсэн геологич алдаа гаргаснаас болж ордын байршил өөрчлөгдсөн, үүний улмаас одоо тус талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

            Түүнчлэн Х аймгийн Д сумын Улиастайн гол дахь алтны шороон ордод 1997 онд гүйцэтгэсэн эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн 38 дугаар хуудсанд "Т" ХХК-ийн геологич Ө.Д Ордын тодорхойлолт бүлэгт Улиастайн голын алтны шороон ордын байршлыг тодорхойлохдоо солбицлыг 110° 54' 43" ба 49° 07' 59" гэж үнэн зөвөөр тодорхойлж, хайгуул хийсэн өрөмдлөгийн 123 цооногийн солбицлуудыг хавсралтад зөв байршилд тусгасан байдаг.
            8.Нэхэмжлэгч "Э*******" ХХК нь анх
Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг дахь Улиастайн гол нэртэй газар 93 га талбай бүхий 3152A (MV-020771 одоогийн шинэ дугаар) тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "******* банк" ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байна.

            Учир нь "Э*******" ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаар өргөдөл гарган бүртгүүлж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажиллагаа Геологи, уул уурхайн кадастрын албанд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд "Х*******" ХХК буюу тухайн үед 6465Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан үндэслэлээр хилийн маргаан үүсгэж тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албанд хандсан байдаг.

            Дээрх гомдол хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны дарга Т.З******* нь 3152А тусгай зөвшөөрөл болон 6465Х тусгай зөвшөөрлийн хилийн маргааныг сүүлд олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигч болох "Х*******" ХХК-д ашигтай байдлаар шийдвэрлэж 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай шийдвэрийг гаргасан байна.

            Уг шийдвэрээр " Би М" ХХК-ийн 3152А тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан нь 3152А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд үндэслэлгүйгээр халдсан, Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, 62.4-т заасныг илтэд зөрчсөн үйлдэл болсон байна.
            Тодруулбал, тухайн үед 3152А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан "******* банк" ХХК-д тайлбар хийх боломжийг огт олгоогүй. Уг тусгай зөвшөөрлийг "Э*******" ХХК-д шилжүүлэн бүртгэх өргөдлийг хянаж байх хугацаанд буюу шилжүүлэх шийдвэр гарахаас 2 хоногийн өмнө солбицолд өөрчлөлт оруулсан үйл баримт байна. Үүний улмаас хайгуул, судалгаа хийгдсэн талбайн солбицолд өөрчлөлт орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон буюу бусдын эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд уул уурхайн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулах нөхцөл байдалд оруулсан үр дагавар бүхий хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

            Нөгөө талаар "Х*******" ХХК болон "******* банк" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд давхцал үүссэн тохиолдолд сүүлд авсан тусгай зөвшөөрөл буюу 6564Х тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 62.4-д заасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан дараалал зөрчиж гүйцэтгэсэн нь 3152А тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүйг харуулж байна.

            9.Гэвч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны шинээр томилогдсон дарга Т.З******* нь зөвхөн "Х*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 6564Х дугаартай тусгай зөвшөөрлийн асуудлыг хянаж үзээд 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот дугаартай "Шийдвэрийг хүчингүйд тооцох тухай" шийдвэрийг гаргасан байна. Уг шийдвэрээр “ Би М" ХХК-ийн 3152А тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 1637 тоот шийдвэрийг хүчингүй болгосон нь 3152А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд үндэслэлгүйгээр халдсан, Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, 62.4-т заасныг илтэд зорчсон үйлдэл болсон байна.

            Тодруулбал, тухайн үед 3152А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан "******* банк" ХХК-д тайлбар хийх боломжийг огт олгоогүй. Уг тусгай зөвшөөрлийг "Э*******" ХХК-д шилжүүлэн бүртгэх өргөдөл шийдвэрлэгдэж байсан хугацаанд буюу шилжүүлэх шийдвэр гарахаас 2 хоногийн өмнө солбицолд өөрчлөлт оруулсан үйл баримт байна.

            Нөгөө талаар "Х*******" ХХК болон "******* банк" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд давхцал үүссэн тохиолдолд сүүлд авсан тусгай зөвшөөрөл буюу 6564Х тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 62.4-д заасныг зөрчиж гүйцэтгэсэн нь 3152А тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүйг харуулж байна.

            Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчид хандан гомдол гаргасан боловч үндэслэлгүй хариу ирүүлсэн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
            Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот дугаартай "Шийдвэрийг хүчингүйд тооцох тухай" шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү
” гэжээ.

   2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э*******” ХХК нь анх удаа 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1230 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын Улиастайн гол нэртэй газар 93 га далан бүхий 3152А тусгай зөвшөөрөл буюу шинэ нэршлээр MV-020771 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “******* банк” ХХК-иас шилжүүлэн авсан. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан хэдий ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Яагаад боломжгүй байгаа гэхээр эхэндээ гол мөрний урсац нэртэй хууль явж байсан юм шиг байна. Лавшруулаад судлахад тусгай зөвшөөрлийн солбицлыг өөрчилсөн шийдвэртэй холбоотой баримтууд гарч ирсэн. Уг баримтуудыг судлан үзэхэд тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Т.З******* гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу “Э*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхэд халдаж шийдвэрлэсэн байдаг. Үүнийг судалж тухайн шийдвэр нь ямар нөхцөл байдалтай гарсан бэ гэдгийг харахад анх энэ тусгай зөвшөөрлийг авсан компани нь түүний геологич Ө.Д гэх этгээд нь тусгай зөвшөөрлийнхөө координатыг алдаатай хийгээд Кадастрын албанд хүргүүлээд алдаатай координатад нь тусгай зөвшөөрөл олгогдчихсон байна. Гэхдээ тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан, судалгааны ажиллагаа хийж байсан талбайд биш түүний хажууд хөндлөн тэгш өнцөгт талбай зураад олгогдсон байна. Үүнийг 93 га талбай гэж бодоод явж байтал биш болж таарсан. Уг тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан этгээдүүд “******* банк” ХХК-д барьцаанд тавиад “******* банк” ХХК-ийн барьцаанаас авч чгүй “******* банк” ХХК-ийн төлбөрт нь төлсөн гэж ойлгож байгаа. “******* банк” ХХК руу тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотойгоор “******* банк” ХХК-ийн зүгээс маргаан бүхий координаттай асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан байдаг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны журмаар шалгахад Ө.Д гэх геологичийн алдсаны улмаас координат алдаатай бүртгэгдсэн байна. Түүнээс “******* банк” ХХК-ийг залилж мэхлэх гэсэн гэмт хэргийн шинжгүй байна гэж хэргийг хаасан байна. Үүнийг шилжүүлж авах гэж байгаа “******* банк” ХХК-ийн хүмүүс Кадастрын албанд гомдол, хүсэлт гаргаад тусгай зөвшөөрлийн хайгуулын ажил хийсэн орд нь хаана байгаа, тухай газарт нь ажилласан байхад тусгай зөвшөөрлийн солбицлоор өөр газар олгогдсон байна. Тиймээс үүнийг залруулж өгөөч гэдэг хүсэлт өгсөн байдаг. Залруулга хийлгэх хүсэлтийг 2, 3 компаниас өгсөн гэж ойлгож байгаа. Үүний дагуу итгэмжлэгдсэн геологич нь Ашигт малтмал, газрын тосны газраас үүрэг даалгавар д тухайн ордын солбицлыг тогтоосон. Бүх цэгүүд нь баруун урагшаа, зүүн урагшаа 1,1 км зөрж байна гэдэг дүгнэлтэд хүрээд үүнийг нь Ж.А, А.Д гэдэг мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж тогтоосон. Алтны шороо ордоос зүүн урагшаа 127 градус чиглэлд 1,1 км зөрч байгаа болохыг тогтоосон. “ Би М” ХХК, “Х*******” ХХК, “******* банк” ХХК гэх 3 компани тухайн 3152А тусгай зөвшөөрлийн солбицлын асуудлаар Геологи уул уурхайн кадастрын газрын 1637 дугаар шийдвэрээр солбицлыг зөвтгөж шийдвэрлэсэн. Уг 3 компани солбицол алдаатай байна гэж тухайн албанд гомдол гаргасны дагуу уг асуудлыг шийдвэрлэж 3 компанид шийдвэрийг хүргүүлсэн. 3152А тусгай зөвшөөрөл зөв координаттай болсон. Зөв координаттай болсны дараа “******* банк” ХХК руу шилжсэн. “******* банк” ХХК руу шилжсэн үйл баримт нь тусгай зөвшөөрлийн хавсралт нэгийн ар тал дээр байгаа. “******* банк” ХХК хүлээж авахдаа зөвтгөсөн координатаар нь тусгай зөвшөөрлийг хүлээж авсан. “******* банк” ХХК-иас манай “Э*******” ХХК тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах гээд тухайн үед координат солбицол өөрчлөгдсөн асуудлыг мэдээгүй байсан. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтад дурдагдсан анхны солбицол, мөн солбицлыг өөрчилж бүртгэсэн гэсэн тэмдэглэгээ бүхий тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. Шилжүүлж авах өргөдөл, хүсэлтүүдээ Геологи уул уурхайн албаны Кадастрын хэлтэст өгөөд шилжих үйл явц, процесс явагдаж байх хугацаанд ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөр хөдөлгөөн, өргөдөл гомдол хүлээж авч шийдвэрлэгдээгүй байсан. Гэтэл тухайн тусгай зөвшөөрлийг манай компани руу шилжүүлж шийдвэрлэхээс 2 хоногийн өмнө Т.З******* гэдэг хүний шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг тусгай зөвшөөрлийн хавсралт 1, 2 дээр бичээгүй байдаг. Геологи уул уурхайн Кадастрын даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэр нь өмнө нь гарсан 1637 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож солбицлыг өөрчилсөн агуулгатай шийдвэр байгаа. Энэ шийдвэрээ тусгай зөвшөөрөл дээр тэмдэглээгүй. Үүнийг 1637 шийдвэр гараад зөвтгөөд “******* банк” ХХК руу шилжүүлж “******* банк” ХХК-иас “Э*******” ХХК руу шилжүүлсэн асуудал байгаа. Уг асуудлуудыг бид нар мэдэхгүй, тусгай зөвшөөрөл дээр тэмдэглэгдээгүй байсан учраас очиж үйл ажиллагаа явуулах гэсэн боловч урт нэртэй хууль болон янз бүрийн байдлаар шалтаг шалтгаан тоочсоор байгаад нэг удаа хүчингүй болгосон. Шүүхээр сэргээлгээд үйл ажиллагаагаа явуулъя гэсэн боловч тусгай зөвшөөрлийн солбицлын асуудал гарч ирсэн. Мөн тухайн солбицлын асуудлаар дахиж шүүхээр явсан байдаг. Гэхдээ өнөөдрийн маргаан ******* дугаартай шийдвэр нэг компаниас нөгөө компанид шилжих үйл явцын дундуур гарсан шийдвэр болж байна. Энэ шийдвэр тусгай зөвшөөрөлд бүртгэгдээгүй, үндэслэл байгаагүй. Өөрөөр хэлбэл 2 компани хооронд шилжүүлэхээр өргөдлөө өгчихсөн үйл явц хянагдаад шат дараагаар явж байхад хаагуур нь тэр шийдвэр гарсан бэ гэдэг асуудал яригдаж байна. ******* гэдэг дугаартай шийдвэр 6564Х хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гомдлын дагуу гарсан байдаг. “Х*******” ХХК гомдол гаргаад гомдлыг нь үндэслээд гомдол нь үнэн зөв байна гэж үзсэн тохиолдолд манай компанийн эрх ашиг зөрчигдөнө. Гэтэл “******* банк” ХХК-д огт мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрөл шилжих процесс дунд хийсэн. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн дараалал, зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв “Х*******” ХХК, “******* банк” ХХК-ийн хооронд тусгай зөвшөөрлийн хилийн маргаан байгаа тохиолдолд анх олгогдсон тусгай зөвшөөрөл нь 3152А, дараа нь “Х*******” ХХК-ийн 6564Х хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон. Энэ тохиолдолд маргааныг шийдэхийн тулд хуульд байгаа давуу эрх нь анх олгогдсон тусгай зөвшөөрөл олгогдоод ямар нэгэн байдлаар шийдэхээр бол хайгуулын тусгай зөвшөөрлийг координатыг өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Уг хуулийн заалтыг илтэд зөрчиж хулгайн замаар асуудлыг шийдвэрлэсэн байна. Тусгай зөвшөөрлийн координатын анхнаасаа маргалдаад явж байсан асуудалд шинжээч томилогдож дүгнэлт гаргасан. 3152А тусгай зөвшөөрлийг олгохдоо бичсэн анхны солбицол гэдэг солбицол бидний ойлгоод байгаа Кадастрын хэлтсийнхний ойлгоод байгаа босоо тэгш өнцөгт хэлбэртэй гээд байсан гэдэг нь эсрэгээрээ хавтгай бага хэмжээтэй 73397 м2 талбайтай хавтгай тусгай зөвшөөрөл байгаа. Анх өгөхдөө буруу солбицлыг кадастрт өгчихсөн. Энэ солбицлыг кадастр бүртгэж авахдаа буруу бүртгээд авчихсан. Бидэнд энд байгаа гэж харуулж байгаа боловч шинжээчийн дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудаст бүгдийг нь нэгтгээд харуулчихсан байна. Түүний хамгийн дээд талын өнцөгт нь ногооноор зураглачихсан. Бид нарын үйл ажиллагаа явуулж байсан газар бөөрөнхий цэгээр тэмдэглэгдсэн байна. 2005 оны 1637 дугаар шийдвэрт бичигдсэн солбицол бөөрөнхий дугуйг тойрсон жижиг цэнхрээр тэмдэглэгдсэн. 2005 оны 7-9670 дугаартай албан бичигт бичигдсэн солбицол нь 1637 дугаартай шийдвэрт бичигдсэн солбицол бүхий талбайтай давхцаж таарч байна. Эндээс харахад үйл ажиллагаа явуулах гэж анх хүссэн талбайн асуудлыг тухайн үед 1637 дугаар шийдвэрээр зөвтгөж шийдсэн. Харин ******* дугаартай шийдвэрээр бол зөвтгөснийг нь хүчингүй болгожээ. Гэхдээ яагаад зөв шийдвэрийг буруу болгож шийдэж байгааг нь огт ойлгохгүй байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны хууль, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг илтэд зөрчиж байгаа учраас хууль бус буюу ийм шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл огт байгаагүй. Хуульд тийм заалт байхгүй. Ялангуяа өргөдлийг бүртгээд тусгай зөвшөөрөл шилжүүлэх үйл ажиллагаа явж байх явцад энэ асуудлыг шийдвэрлэж хэнд нь ч мэдэгдээгүй орхигдуулсан асуудал байна. Тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа этгээдэд ч мэдэгдээгүй, шилжүүлэн авч байгаа этгээдэд ч мэдэгдээгүй. Дунд нь “Х*******” ХХК хууль бусаар завшаад үлдэх асуудал болж таарч байгаа. Өнөөдөр хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгч байна. Энэ нь тухайн үед урт нэртэй хуультай давхцалтай гэдэг агуулгаар үйл ажиллагаа явуулахгүй гэж тусгай зөвшөөрлийг олгоогүй гэдэг асуудал яригдаж байна. Бид нарын зүгээс тухайн 6564Х хайгуулын тусгай зөвшөөрлийг мөн адил “Х*******” ХХК-иас шилжүүлж авсан байдаг. Энэ тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоё гэхэд нь ийм шалтгаанаар болгоогүй. Бид нарын мэдэж байгаагаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар буюу тухайн Х аймагт Засгийн газрын 2015 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Х аймгийн Д сумын нутагт орших гол мөрний урсац бүрэлдэх 105 дугаартай талбайн хил заагтай давхцаж байна уу гэхээр тийм зүйл харагдахгүй байна. Тухайн 105 дугаар талбайд заагдсан солбицлыг бүгдийг нь үзэхээр энэ солбицол битүүрэхгүй, дүүрэхгүй байгаа. Замын маршрут шиг 1-51 хүртэл логик замбараагүй задгай цэгүүд явж байгаа. Тэгэхээр тухайн урт нэртэй хууль хамааралгүй. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын 194 дүгээр тогтоолд заагдсан солбицол нь маргаан бүхий 3152А тусгай зөвшөөрлийн талбайтай хамааралгүй. Хамаарна гэвэл бид нарын гаргаж өгсөн зурагт 1637 шийдвэрээр зөвтгөсөн талбайд маш бага хэмжээгээр үзүүрийг нь дайрсан шулуун шугам харагдаж байгаа. 194 дүгээр тогтоол үнэн зөв солбицлыг тогтоосон тогтоол мөн үү, үүнийг Кадастрын хэлтэс яаж хэрэгжүүлж бид нарыг хориглож байгааг ойлгохгүй байна. Тэр нь үндсэн гол маргааны асуудал биш. Гэхдээ солбицолтой холбоотой ******* шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэлгүй. Бодитоор үйл ажиллагаа явуулах боломжгүй байхад уг шийдвэрийг гаргасан. Тусгай зөвшөөрөлд ч тэмдэглээгүй байсан. “******* банк” ХХК тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Тухайн үед нь ******* дугаартай шийдвэрийг гаргаад 1637 шийдвэрийг хүчингүй болгосон. “******* банк” ХХК-иас манай компани руу шилжихээс 2 хоногийн өмнө энэ шийдвэрийг мэдэх, энэ шийдвэрт гомдол гаргах хууль зүйн боломжийг санаатайгаар хаасан. Тусгай зөвшөөрлийн хавсралтад олгосон координат байгаа. 9 дугаарт нь 1637 шийдвэрээр өөрчилсөн координат байгаа. Түүнээс хойш манайх руу шилжүүлсэн бүртгэлт нь байгаа. Уг нь ******* дүгээр шийдвэрийг бүртгэх ёстой. Энэ бүртгэлийг хийгээгүй нь тухайн шийдвэрийг зохих хууль, журмын дагуу гаргасан гэж үзэхээргүй байна. Гаргах үндэслэл ч байхгүй. 1 дүгээр хавсралтад 2005 оны 1637 тоот шийдвэрээр координат солбицлын цэгүүдэд өөрчлөлт оруулав гэж байна. 10 дугаарт нь лицензийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй “******* банк” ХХК-д шилжүүлэн бүртгэв гэж байна. 313 дугаартай мэдэгдэл байгаа. 1637 гэдэг шийдвэрийг гаргаад 313 дугаар шийдвэрээр талуудад мэдэгдсэн. ******* дүгээр шийдвэрийг гаргаад хаана, хэнд мэдэгдсэн гэсэн тодорхой баримт байхгүй. Сүүлд бид нар архиваас баримтууд гаргаж ирсэн. Энэ баримтууд дээр болсон үйл явдлыг дэлгэрүүлж тайлбарлаж байгаа. Мөн бид нарын шаардлага үндэслэлийг нотолсон баримтууд ирсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ******* дүгээр шийдвэр нь илт хууль бус буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байнагэв.

            2.4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Х аймгийн Д сумын нутаг Улиастайн гол нэртэй газарт байрших 93 гектар уурхайн эдэлбэр газарт ашигт малтмал ашиглах 3152А дугаартай лицензийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаар шийдвэрээр "Джи Эйч Эм" ХХК-нд олгосон байна.

            Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 тоот шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг Улиастайн гол нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах 3152А дугаартай лицензийг "Т" ХХК-д шилжүүлсэн байна.

            Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 545 тоот шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг Улиастайн гол нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах 3152А дугаартай лицензийг "Кей Би М" ХХК-д шилжүүлсэн байна.

            Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Солбицолд өөрчлөлт оруулах тухай" 1637 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг Улиастайн гол нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах 3152А дугаартай лицензийн солбицолд өөрчлөлт оруулсан байна.

            Тус солбицолд өөрчлөлт оруулсан тушаалыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "Шийдвэр хүчингүйд тооцох тухай" ******* дүгээр шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Солбицолд өөрчлөлт оруулах тухай" 1637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын 3152А, 6564Х дугаар тусгай зөвшөөрлүүдийн солбицлыг анх олгосон солбицлоор нь бүртгэсэн байна.

            Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 313 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг Улиастайн гол нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах 3152А дугаартай лицензийг "******* банк" ХХК-д шилжүүлсэн байна.

            Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг Улиастайн гол нэртэй газарт байрших 1661 гектар уурхайн эдэлбэр газарт ашигт малтмал ашиглах 3152А дугаартай лицензийг "Э*******" ХХК-д шилжүүлсэн байна.

            Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 295 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг Улиастайн гол нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах MV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай" 63 дугаар шийдвэрээр "Э*******" ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV- дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна.

            Нэхэмжлэлд дурдсан солбицлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /CMCS/-ээс шүүж үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны "хилийн заагийг тогтоох тухай" 194 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна.

            Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "Шийдвэр хүчингүйд тооцох тухай" ******* дүгээр шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Солбицолд өөрчлөлт оруулах тухай" 1637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын 3152А, 6564Х дугаар тусгай зөвшөөрлүүдийн солбицлыг анх олгосон солбицлоор нь бүртгэлтэй байна.

            "Э*******" ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг 1/110° 54' 36", 49° 08' 21", 2/ 110° 55' 06", 49° 08' 21", 3/ 110° 55' 06", 49° 07′ 32", 4/110° 54' 36", 49° 07' 32" болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах" тухай нэхэмжлэл гаргасныг хянан үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0906 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“Э*******" ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг хянан үзээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221 /МА2024/ дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үүгэжээ.

   2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Нэмж хэлэхэд маргаан бүхий ******* дүгээр шийдвэр гарах үед нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагүй гэдгээ өөрөө ч хэлж байна. “******* банк” ХХК-ийн нэр дээр байсан 2 хоногийн дараа манайх шилжүүлж авахдаа мэдээгүй гэж ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын лиценз шилжүүлэх гэрээнд 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн солбицлоо заасан. Уг солбицлоо заахдаа хамгийн анх тусгай зөвшөөрөл олгосон солбицолтойгоор гэрээгээ байгуулж хэн хэн нь гэрээгээ зөвшөөрсөн. Энэ 2 хоногийн асуудал биш. Өмнө нь гэрээ байгуулаад шийдвэр гарч байгаа болохоос биш анх өргөдөл өгөөд тусдаа явдаг. Нэг өдрийн дотор шийдэгдэх асуудал биш. Энэ талаар хавтаст хэрэг шинжлэн судлахад тодорхой болох байх. Хуучин солбицлоор манайх тусгай зөвшөөрлийг шилжүүлж авъя гээд “Э*******” ХХК өөрсдөө гэрээгээ хийсэн. Ө.Д гэдэг хүн манай солбицлыг буруу өгснөөс болж гэж яриад байна. Энэ тусгай зөвшөөрлийн лицензтэй “Т” ХХК хамааралгүй. “Т” ХХК 2001 онд авсан. Тухайн компанийн Ө.Д гэж хүн сүүлд авсан лицензийн өмнөх солбицлыг яаж бичиж өгнө гэж ярьж байна вэ. “Т” ХХК сүүлд 2002 онд жилийн дараа авсан. Гэтэл тусгай зөвшөөрөл хүссэн “Джи Эйч Эм” ХХК гэж компани байгаа. Тийм учраас нэхэмжлэгч талын ярьж байгаа геологич Ө.Дгийн буруутай солбицол буруу өгснөөс болж кадастр буруу бүртгэсэн гэдэг нь үндэслэлгүй. Мөн Ө.Д гэж хүн яаж гарч ирсэн бэ. Хавтаст хэрэгт 2017 оны тайлан гэж байна. Энэ нь тусгай зөвшөөрлийн дугаар байхгүй. Шүүхээс нотлох баримт цуглуулахад энэ талбай дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагүй гэдэг нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл Ө.Д гэдэг хүний солбицол үндэслэлтэй холбоотой зүйлсийг нотлох баримт шинжлэн судлахад давхар хэлнэ. Энэ оруулсан байгаа солбицлоо “Джи Эйч Эм” ХХК өөрөө гараараа бичиж солбицлоо тогтоосон. Ө.Д гэж хүн бичээгүй. Тийм учраас алдаатай солбицол кадастрт өгсөн гэдэг нь үндэслэлгүй. “Х*******” ХХК-иас шилжүүлж авсан 6564Х тусгай зөвшөөрөл дээр ашиглалтын өргөдөл хүссэн. 4 цэгтэй солбицлоор энэ талууд дээр ашиглалтын өргөдөл хүсэж байсан. Тэр нь бүтэхгүй болохоор дараагийн энэ асуудлыг шилжүүлэх зүйл гаргаж ирсэн. Хэрэв тийм байсан бол үүнд ашиглалт хүсэхгүй ингэж явахгүй яасан бэ. Засгийн газрын 194 дүгээр тогтоолоос гадна 289 дүгээр тогтоолд ч мөн цэнхрээр харагдаж байгаа болохоос биш ойн сантай бүхэлдээ давхцалтай, усан сан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай, хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд зөвшөөрөл гараагүй. Нэхэмжлэгч тал манайх энэ солбицлыг шийдвэр гарснаас 2 хоногийн дараа авсан гэж хэлж байна. Тэгэхээр өөрсдөө тусгай зөвшөөрөл авахдаа анх олгосон буюу одоо байгаа солбицлоор тусгай зөвшөөрөл хүссэн. Үүнд солбицолд өөрчлөлт оруулсан. “Э*******” ХХК-ийн эзэмшилд байгаагүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Хэрэв шүүхийн шийдвэр хангагдаж хуучин солбицолтойгоо очлоо гэхэд үүнийг шийдсэн 2 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үүгэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн солбицолтой холбоотой гарсан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг дахь Улиастай нэртэй 93 гектар талбай бүхий ашигт малтмалын 3154А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг “******* банк” ХХК-иас шилжүүлэн авч /шинэчилсэн бүртгэлээр MV-020771 дугаартай болсон/ эзэмшдэг; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.2.Энэхүү ашигт малтмалын эрх зүйн харилцаа нь анх “Т” ХХК болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1997 оны А-4 дүгээр тушаал, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан “Хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ”-г үндэслэн, тус яамны хайгуулын ажил гүйцэтгүүлэх захиалгаар тус компанид олгосон 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 247 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Сэрүүн Галттайн талбайн зүүн хойд хэсэг, Х аймгийн Д сумын нутаг Галттай голын зүүн цутгалан болох Улиастай голын хөндийд 6.2 километр үргэлжилсэн талбайд 306 цооногийг өрөмдлөг хийж, хайгуулын үйл ажиллагаа явуулснаар эхэлсэн;

2.3.“Т” ХХК нь “Улиастайн голын алтны шороон ордод 1997 онд хайгуулын ажлын үр дүнгийн тайлан гаргаж, тус тайлангаар Улиастайн голын алтны ордын солбицлыг д.у. 110054’43” ба х.ө 49007’59’’ гэж тодорхойлсон; 

            2.4.Энэ хайгуулын ажлын үр дүнд үндэслэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын (Геологи, уул уурхайн хөгжлийн агентлаг) Эрдэс баялгийн зөвлөлийн 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 81 дүгээр тэмдэглэлээр Улиастайн алтны шороон ордын төвийн хэсгийн алтны С1 зэргийн химийн цэврээр тооцоолсон 173,9 килограмм, С2 зэргийн 75,8 килограмм алтны нөөцийг 1 дүгээр хавсралтын дагуу хүлээн авч, ашигт малтмалын нөөцийн улсын тоо бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.5.Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар тушаалаар Улиастайн алтны шороон ордын төвийн хэсэгт зохиогчийн С1+ С2 зэргээр тооцоолсон химийн цэврээр 249,7 кг алтны нөөцийг хүлээн авч, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн;

2.6.Эндээс үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй талбай нь ашигт малтмалын хайгуул хийж, нөөцийг хүлээн авсан талбай мөн болох нь тогтоогдсон;

            2.7.Тодруулбал, “Т” ХХК нь төрийн байгууллагын захиалгаар 306 цооног тавьж хайгуулын ажлыг гүйцэтгэж, нөөцийг тогтоосон талбай байгаа тул өөр этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох  хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг нь нотлогдсон; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

            2.8.“Т” ХХК 1998 онд хийх уулын ажлын төлөвлөгөө”-г гарган, ГУУХА-ын даргаар батлуулсан. Уг төлөвлөгөөнд газрын байршлыг уртрагийн 110054’43” ба өргөргийн 49007’59’’ гэж тодорхойлсон; /Эх хувиар судлав/

2.9.Ингээд анх Х аймгийн Д сумын нутаг дахь Улиастайн гол нэртэй газарт 93 га талбайд ашигт малтмалын ашиглалтын явуулах 3125А дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаар шийдвэрээр “Джи Эйч Эм” ХХК-д олгосноор ашигт малтмал ашиглах эрх зүйн харилцаа үүссэн;

2.10.Тус компани ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн солбицлоо:

1.Уртраг 110055’20” ба өргөргийн 49007’59’’

2.Уртраг 110055’20” ба өргөргийн 49007’59’’

3.Уртраг 110055’50” ба өргөргийн 49007’09’’

4.Уртраг 110055’20” ба өргөргийн 49007’09’’ гэж тодорхойлсон; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.11.Үүний дараа уг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр “Т” ХХК-д шилжүүлж, талбайн солбицолд өөрчлөлт ороогүй талаар тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийсэн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.12.Улмаар Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 545 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг “Кей Би м” ХХК-д шилжүүлж бүртгэхдээ талбайн булангийн солбицлууд хэвээр байгааг тэмдэглэсэн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.13.“Кей Би м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь 2003 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* банктай Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж, 3125А дугаартай тусгай зөвшөөрлийг зээлийн барьцаанд тавьсан; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.14.“Кей Би м” ХХК нь 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/24 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газарт хандаж, “...******* банкнаас зээлсэн зээлийн өрөө төлж барагдуулаагүй учраас 3125А дугаартай тусгай зөвшөөрлийг ******* банкинд шилжүүлэх” хүсэлт гаргаж, мөн ******* банк тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлтээ гаргаж байсан; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.15.“*******” банкны хүсэлтээр Геологи, уул уурхайн кадастрын итгэмжлэгдсэн геодезийн мэргэжилтэн А.Д, Ж.А /хоёул доктор, дэд профессор/ нар нь Х аймгийн Д сумын нутагт орших Улиастайн голын алтны шороон ордын 3152А тусгай зөвшөөрөлтэй талбайн байрлалыг газар дээр нь шалгаж, булангийн цэгүүдийг:

1.Уртраг        110054’36”            Өргөрөг             49008’21’’

2.                     110055’06”                                         49008’21’’

3.                     110055’06”                                         49007’32’’

4.                     110054’36”                                         49007’32’’ гэж шилжүүлж авч болох талаар дүгнэлт гаргасан; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.16.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газраас 3125А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх шийдвэр гараагүй байхад буюу “Кей Би м” ХХК нь 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2/13 дугаар албан бичгээр тус байгууллагад хандаж “... манай компани 2002 оноос алт олборлож эхэлсэн”, “...******* банк 3125А дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 93 га талбайд хамаарагдах газрын солбицлууд зөрсөн тухай мэдэгдэж, Кадастрын итгэмжлэгдсэн геодезийн мэргэжилтнээр шав тэмдгийг тогтоолгож ирсэн байна” гээд, шинээр тавигдсан солбицлууд 92,06 га:

1.Уртраг        110054’36”            Өргөрөг             49008’21’’

2.                     110055’06”                                         49008’21’’

3.                     110055’06”                                         49007’32’’

4.                     110054’36”                                         49007’32’’ гэж тодорхойлоод, уг солбицлоор зөрөөг гаргаж өгөх, шинээр тавигдсан солбицлуудад хамаарагдах талбай нь “Х*******” ХХК-ийн эзэмшиж буй 6564Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1661 га-д хамаарагдаж байгаа байгаа, тус компаниас солих зөвшөөрөл авсан” гэх зэрэг агуулгыг тусгаж, хүсэлт гаргасан; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.17.“Х*******” ХХК-д олгосон 6564Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь “Т” ХХК-ийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон талбай дээр олгогдсон;

2.18.“Х*******” ХХК нь 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газарт хандаж, “... “Кей Би м” ХХК-ийн яг одоо ашиглалт явуулж байгаа талбай нь уг талбайдаа хэвээр бөгөөд гагцхүү солбицлууд нь зөрснөөс уг 93 га талбай нь манай 1661 га талбайд хамрагдаж булангийн солбицлууд зөрсөн, бид уг зөрөөг гаргахад харшлах зүйлгүй гэж үзэж байгаа бөгөөд 93 га талбайн зөрөө нь 93 га талбайгаар солигдох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Иймд солбицлуудын гаргаж өгөх”-ийг хүссэн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.19.Энд бичигдсэн мэдээллийн агуулгаас үзвэл буюу “Кей Би м” ХХК-ийн 3125А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайдаа алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа, 6564Х тусгай зөвшөөрлийн талбайд хамаарахгүй гэдгийг “Х*******” ХХК мэдэж байсан, хэрэв өөрийн талбай гэж үзвэл тус компани зогсоох арга хэмжээ авах эрхтэй байсан гэдэг нь тогтоогдсон;

2.20.Ийнхүү “Х*******” ХХК солбицолд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг бичгээр өгсөн байхад “Кей Би м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/15 дугаар албан бичгээр “... “Х*******” ХХК зөвшөөрсөн тохиолдолд солбицлыг шилжүүлж өгч болно гэсэн учир бидний өгсөн 2/13 тоот албан бичгийг цуцалж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан /энэ үедээ уг тусгай зөвшөөрлийг “******* банк” ХХК-д барьцаалсан байсан/;

2.21.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга нь “Кей Би м” ХХК  болон “Х*******” ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг үндэслэн 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1637 дугаар шийдвэрээр талбайг залруулж,

1.  49008’21’’ 110054’36”            

2.  49008’21’’ 110055’06”                                        

3.  49007’32’’ 110055’06”                                        

4.  49007’32’’ 110054’36” болгож, энэ талаар албан бичгээр “******* банк” ХХК, “Кей Би м” ХХК, “Х*******” ХХК-иудад мэдэгдсэн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.22.Энэ шийдвэр гарсны дараа  “Кей Би м” ХХК 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/23 дугаар албан бичгээр “... “Х*******” ХХК-ийн уулын олборлолтын ажлыг хийж өгөх нөхцөлтэйгөөр булангийн солбицлыг солиулах зөвшөөрлийг авсан, манайх гэрээгээ зөрчсөн учраас солбицлыг солиулах боломжгүй, 2/13 тоот албан бичгийг цуцалж өгөх” гэсэн хүсэлт, “Х*******” ХХК нь 2005 оны 12 дугаар 19-ний өдрийн 14 дүгээр албан бичгээр “... манай компаний нэр дээр өртэй байсан байсан “Кей Би м” ХХК-ийг  ... туслалцаа хүсч байсны дагуу албан тоот өгсөн, ... манай 6 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай албан тоотыг хүчингүй болгож өгөх” гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.23.Эдгээр булангийн солбицлыг сольж бүртгэсэн талаар тусгай зөвшөөрөлд тэмдэглэсэн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.24.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 313 дугаар шийдвэрээр “... “Кей Би м” ХХК-ийн эзэмшилд буй

1.  49008’21’’ 110054’36”            

2.  49008’21’’ 110055’06”                                        

3.  49007’32’’ 110055’06”                                        

4.  49007’32’’ 110054’36” солбицолтой, 92 га талбайтай 3152А тусгай зөвшөөрлийг “******* банк” ХХК-д шилжүүлж бүртгэсэн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.25. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 7-1831  дугаар албан бичгээр “Кей Би м” ХХК-д хандаж “ ... 1637 дугаар шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэж буюу “тусгай зөвшөөрлийн солбицлыг буцаан өөрчлөх нь “******* банк” ХХК-тай байгуулсан хэлцлийг зөрчинө” гэсэн агуулга бүхий хариуг өгсөн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.26.Ийнхүү ”Кей Би м” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1637 дугаар шийдвэрээр 3152А дугаартай ашигт малтмалын ашиглалтын талбайн булангийн солбицлыг залруулж, хайгуул хийж нөөцийг тогтоосон талбайд болгож зөвтгөсөн шийдвэрийг цуцлах хүсэлтийг  шийдвэрлээд хариуг өгчихсөн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.27.“******* банк” ХХК-ийн “Э*******” ХХК-тай байгуулсан  2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай гэрээгээр “3152А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Э*******” ХХК-д шилжүүлэхээр тохиролцох үед уг тусгай зөвшөөрлийн солбицолд энэ шийдвэрийн 2.24-д заасан солбицлын дагуу орсон өөрчлөлтийг бүртгэсэн байсан; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.28.Мөн нэхэмжлэгч “Э*******” ХХК нь 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Х*******” ХХК-тай “Ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай” гэрээ байгуулж, уг гэрээгээр “Х*******” ХХК нь өөрийн эзэмшлийн 6564Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э*******” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.29.Ийнхүү анх “Т” ХХК-ийн Сэрүүн Галттайн талбайн зүүн хойд хэсэг, Х аймгийн Д сумын нутаг Галттай голын зүүн цутгалан болох  Улиастай голын хөндийд 6.2 километр үргэлжилсэн талбайд хайгуул хийж нөөцийг тогтоосон талбай дээр олгогдсон 3152А дугаартай ашигт малтмалын ашиглалтын  тусгай зөвшөөрөл, 6564Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүд “Э*******” ХХК-д гэрээгээр шилжүүлснийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр бүртгэж шийдвэрлэсэн гэж үзэхээр; /Хавтаст хэрэгт/

2.30.Учир нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрт “... 6564Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүд “Э*******” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн боловч 3152А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн талаар тусгаагүй;

2.31.Гэсэн хэдий ч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 7-6205 дугаартай албан бичгээр “Э*******” ХХК-д хандаж “... Х аймгийн Д сумын нутаг дахь Улиастай голын нэртэй 93 гектар талбай бүхий 3152 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр шилжүүлсэн талаар мэдэгдсэн байгаа ба энэ талаар дахин тусгайлсан шийдвэр гараагүй, одоо нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байгаа тул 3152А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, 6564Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүд “Э*******” ХХК-д шилжсэн болохыг эдгээр тусгай зөвшөөрлийн хавсралтад бүртгэсэн байгаа тул шүүхээс эдгээр тусгай зөвшөөрлүүд нь шилжсэн эсэх, яг ямар шийдвэр нь ямар тусгай зөвшөөрлийг шилжүүлж байгаа талаар дүгнэлт өгөх шаардлага байхгүй; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.32.Энэхүү Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрийг гарахаас 2 хоногийн өмнө буюу 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Шийдвэр хүчингүйд тооцох тухай” ******* дүгээр шийдвэрээр “Х*******” ХХК-ийн 6564Х дугаартай тусгай зөвшөөрлийн асуудлыг хянаж үзээд 3152А дугаартай тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 1637 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 3152А, 6564Х дугаар тусгай зөвшөөрлүүдийн солбицлыг анх олгосон солбицлоор нь бүртгэж шийдвэрлэсэн; /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

2.33.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга нь 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийн талаар өмнөх эзэмшигч “*******” ХХК болон, уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлт болоод шилжүүлэн авсны үр дагаврыг үргэлжлүүлэн хариуцахаа мэдэгдэж Нотолгоо гаргасан байсан “Э*******” ХХК-д мэдэгдээгүй  3152А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглээгүй орхисон;

2.34.Нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын 3152А дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдох ёстой гэж маргаж байгаа:

1.Уртраг        110054’36”            Өргөрөг             49008’21’’

2.                     110055’06”                                         49008’21’’

3.                     110055’06”                                         49007’32’’

4.                     110054’36”                                           49007’32’’ солбицол бүхий талбай нь зарим хэсгээрээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, түүнийг үндэслэн гарсан Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор тогтоосон ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн бүсэд хамаарч байгаа;

2.35.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1045 дугаар шийдвэрээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу цуцлах үндэслэл бүрдээгүй гэж дүгнээд “Э*******” ХХК-ийн МВ- дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул одоо шүүхээс тус компанийн 3152А дугаар, одоогийн бүртгэлээр дугаартай тусгай зөвшөөрлийг хууль ёсны эсэх, үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөхгүй; /Энэ шийдвэртэй хэрэг шүүх хуралдаанд эх хувиар авагдсан ба, шүүхийн шийдвэрийг хуулбарлан хавтаст хэрэгт авагдсан байгаа;

2.36.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр “Э*******” ХХК-ийн МВ- дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэсэн;

2.37. Э*******" ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг 1/110° 54' 36", 49° 08' 21", 2/ 110° 55' 06", 49° 08' 21", 3/ 110° 55' 06", 49° 07′ 32", 4/110° 54' 36", 49° 07' 32" болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах" тухай нэхэмжлэл гаргасныг хянан үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0906 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо. /Хавтаст хэрэгт авагдсан байгаа/

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана” гээд мөн хэсгийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж, мөн зүйлийн 9.2-т “Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно” гэжээ.

3.2.Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гээд, мөн хэсгийн 70.2.3-т “захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх” гэж заасан байжээ.

3.3.Маргаан бүхий захиргааны акт нь энэ хуулийг хүчин төгөлдөр үед гарсан байгаа тул уг актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх эсэхэд дүгнэлт өгөхдөө энэ хуулийг хэрэглэнэ.

3.4.Харин Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 30 (459) дугаар хэвлэсэн байгаа учраас энэ хууль нь 10 хоногийн дараа буюу 08 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эрх зүйн харилцаанд энэ хуулийг хэрэглэнэ.

3.5.Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 11.1.21-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх” гэж, 62 дугаар зүйлийн 62.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн талбайн хилийн маргааныг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 62.2-т “Төрийн захиргааны байгууллага маргагч талуудад өөрсдийн байр суурийг бичгээр үндэслэлээ харилцан тайлбарлах бололцоо олгоно” гэж, 62.3-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд тусгагдсан маргаантай талбайнууд хоорондоо ямар нэг байдлаар давхцаж байгаа эсэхийг шалгах бөгөөд давхцал байгаа нь тогтоогдвол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхны өргөдөл болон талбайн хилийн хэмжилтийн тайланг үндэслэн талбайн хил, булангийн цэгийн солбицлууд зөв бүртгэгдсэн эсэхийг шалгана” гэж, 62.4-т “Хэмжилтийн дүнд давхцал байгаа нь тогтоогдвол төрийн захиргааны байгууллага сүүлд авсан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд зохих өөрчлөлтийг оруулж, давхцалыг арилгана” гэж, 62.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайн маргаантай хилийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хэмжүүлж тогтоолгох бөгөөд ...” гэж, 62.6-д “Төрийн захиргааны байгууллага нь маргаантай хил, цэгийн солбицлуудыг шалгаж, холбогдох засвар, өөрчлөлтийг хийсэн шийдвэр гаргаж, энэ тухай маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ”, 62.7-д “Маргаанд оролцогч тал төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно” гэж хуульчилсан байна.

3.6.Хуулийн дээрх заалтуудаар захиргааны байгууллагын хилийн маргааныг шийдвэрлэх ажиллагааны журмын нарийвчлан зохицуулж, тодорхой үйлдэл хийсэн байхыг шаардсан байна.

3.7.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга нь 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн  ******* дүгээр шийдвэрийг гаргахдаа 3152А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч байсан “******* банк” ХХК нь “Э*******” ХХК-д уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтээ гаргачихсан, мөн “Э*******” ХХК шилжүүлэн авах хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлсэн хүсэлтээ гаргачихсан байхад, эдгээр компанийн хуульд заасан оролцоог хангахгүйгээр  хилийн солбицлыг буцаан анхны байдалд оруулж, шилжүүлсэн нь дээрх Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 62 дугаар зүйлд заасан журмыг бүхэлд нь зөрчсөн, хилийн солбицолд өөрчлөлт оруулснаа огт мэдэгдээгүй, мөн түүнчлэн түрүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан үндэслэлийг хянах ажиллагаа явуулаагүй зэрэг нь илэрхий хууль зөрчсөн ажиллагаа байжээ.

3.8.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга нь 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн  ******* дүгээр шийдвэрээ гаргачхаад “******* банк” ХХК болон “Э*******” ХХК мэдэгдсэн нотлох баримт байхгүй, нэхэмжлэгчээс “мэдээгүй одоог хүрсэн” гэж тайлбарласан тул уг актыг мэдэгдээгүй хууль зөрчсөн, хилийн маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэж дүгнэв.

3.9.Түүнчлэн “Кей Би м” ХХК болон “Х*******” ХХК “талбайн солбицлыг буцаах” хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээргүй, улмаар “Х*******” ХХК -ийн уг хүсэлтийг хянаад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга нь 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 7-1831 дугаар албан бичгээр хангаж шийдвэрлэхээс татгалзсан байхад тус Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга нь 6 сарын дараа хэний, ямар хүсэлт болон үндэслэл байгаа болох нь тодорхойгүйгээр 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг гаргасан нь уг эрх зүйн актыг дахин гаргах үндэслэл байсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэв.

3.10.Нөгөө талаас “******* банк” ХХК /тухайн үеийн нэрээр, одоо Ариг банк/ “Т” ХХК-ийн явуулсан “Улиастайн голын алтны шороон ордод 1997 онд хайгуулын ажлын үр дүнгийн тайлан”, Эрдэс баялгийн зөвлөлийн 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 81 дүгээр тэмдэглэлээр хүлээн авсан  Улиастайн алтны шороон ордын төвийн хэсгийн  алтны С1 зэргийн химийн цэврээр тооцоолсон 173,9 килограмм, С2 зэргийн 75,8 килограмм алтны нөөц бүхий талбайг хамаарах тусгай зөвшөөрлийг барьцаалж зээл олгосон, зээл төлөөгүй этгээдийн зээлийн төлбөрт уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, банк нь нэхэмжлэгч “Э*******” ХХК-д шилжүүлсэн зэрэг нь ашгийн төлөө зорилготой байсан гэдэг нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийг “Т” ХХК-ийн хайгуул хийж нөөцийг тогтоосон талбайд ашигт малтмал ашиглах хууль ёсны ашиг сонирхол үүссэн, түүнийгээ сэргээлгэх эрх байгаа гэж үзсэн.

3.11.Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчид Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг гаргах үед “хууль ёсны ашиг сонирхол” үүссэн байгаа тул уг ашиг сонирхлыг сэргээн, энэхүү ******* дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 62 дугаар зүйлд заасан журмыг бүхэлд зөрчсөн болох нотлогдсон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3.12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “энэ үйл баримтыг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэж маргасныг хүлээн авахгүй.

3.13.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0906 дугаар шийдвэрээр "Ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг 1/110° 54' 36", 49° 08' 21", 2/ 110° 55' 06", 49° 08' 21", 3/ 110° 55' 06", 49° 07′ 32", 4/110° 54' 36", 49° 07' 32" болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үйл баримтыг хянасан нь  одоо нэхэмжлэгчийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага өөр байгаа учир маргаан бүхий актын үндэслэлийг хянахад хамааралгүй байна.

3.14.Шүүхийн энэ шийдвэр нь “Э*******” ХХК-ийг эзэмшиж буй МВ- дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн аливаа эрхийг “шинээр” сэргээн эдлүүлж  байгаа явдал биш болохыг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав. Хэргийн оролцогчийн талаар:

5.1.“Х*******” ХХК-ийн эзэмшиж буй 6564Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-д шилжсэн, 3152А тусгай зөвшөөрлийн хувьд “Кей Би м” ХХК-ийн эрх зүйн харилцаа дуусгавар болчихсон байгаа тул энэ маргаан бүхий актын улмаас “Х*******” ХХК болон “Кей Би м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байх тул анхан шатны шүүх тэдгээрийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2,  62.3,  62.4, 62.5, 62.6, 62.7 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9, дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ