Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/01509

 

 

 

 

2025 09 08 312/ШШ2025/01509

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

зээлийн гэрээний үүрэгт 471,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч ******* ХХК нь Н.*******ьтай 2024-03-19-ний өдөр ******* гоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 9 сарын 9-ний өдөр 315,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000541650 тоот зээлийг ХААН банк дахь ******* тоот дансанд, зээлдэгч Н.*******ь нь шилжүүлэн авсан. Хариуцагч Н.*******ь нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-17-ний өдрийн байдлаар z000541650 тоот зээл 2024 оны 10 сарын 9-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 315,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 220 хоногийн хүү 153,615 төгрөг + шимтгэл 3,150 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 156,765, нийт дүн 471,765 /дөрвөн зуун далан нэгэн мянга долоон зуун жаран таван/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Н.*******ь нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Н.*******ь нь ******* ХХК-аас нэхэмжилсэн 471,765 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.*******ьд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 471,765 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.*******ь нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 471,765 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,802.94 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 7,401.47 төгрөгийг, төрийн сангаас 7,401.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 471,765 төгрөгийг хариуцагч Н.*******ь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,802.94 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******иас 7,401.47 төгрөгийг, төрийн сангаас 7,401.47 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ