Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/01525

 

 

 

 

2025 09 08 312/ШШ2025/01525

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч:

зээлийн гэрээний үүрэгт 11,727,856.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь харилцагч Г.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 11,550,000 / Арван нэгэн сая таван зуун тавин мянган/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 1,807,420 төгрөгийг төлсөн. ХасБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 194 хоног хугацаа хэтрүүлэн 3,954,523.34 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 10,395,000 төгрөг, зээлийн хүү 1,301,827.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,028.68 төгрөг, нийт 11,727,856.02 төгрөг (Арван нэгэн сая долоон зуун хорин долоон мянга найман зуун тавин зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Г.*******ээс гаргуулж өгнө үү.... гэжээ.

 

Хариуцагч Г.*******э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Г.*******э нь ******* ХК-иас нэхэмжилсэн 11,727,856.02 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11,727,856.02 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******э нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 11,727,856.02 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,596 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 101,298 төгрөгийг, төрийн сангаас 101,298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 11,727,856.02 төгрөгийг хариуцагч Г.*******э төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,596 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 101,298 төгрөгийг, төрийн сангаас 101,298 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ