| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/02110/И |
| Дугаар | 312/ШШ2025/01529 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 312/ШШ2025/01529
2025 09 08 312/ШШ2025/01529
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 29,178,833.58 төгрөг, зээлийн хүү 2,338,284.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,345.27 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 10,000 төгрөг нийт 31,590,463.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь худалдаа хөгжлийн банктай 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №******* тоот цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 35,700,000 төгрөгийг сарын 1.20 хувийн үндсэн хүүтэйгээр, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжпэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 29,178,833.58 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,338,284.48 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 63,345.27 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 10,000 (арван мянга) төгрөг. Талуудын хооронд байгуулагдсан №******* Цалингийн зээлийн гэрээ-г цуцалж тухайн гэрээний үүрэгт цугласан зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 31,590,463.33 төгрөгийг хариуцагч Б.*******гээс гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ХК-иас нэхэмжилсэн 31,590,463.33 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-нд 19,090,463.33 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтаншагай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэхэмжлэлийн дүнг зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29,178,833.58 төгрөг, зээлийн хүү 2,338,284.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,345.27 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 10,000 төгрөг, нийт 31,590,463.33 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 29,178,833.58 төгрөг, зээлийн хүү 2,338,284.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,345.27 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 10,000 төгрөг нийт 31,590,463.33 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-нд 19,090,463.33 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтаншагай зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,902 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 157,951 төгрөгийг, төрийн сангаас 157,951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 29,178,833.58 төгрөг, зээлийн хүү 2,338,284.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,345.27 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 10,000 төгрөг нийт 31,590,463.33 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг бүхэлд нь зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-нд 19,090,463.33 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,902 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 157,951 төгрөгийг, төрийн сангаас 157,951 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ