| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/02596/И |
| Дугаар | 184/ШШ2024/01150 |
| Огноо | 2024-03-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/01150
2024 03 01 184/ШШ2024/01150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч А.Энхтөр, шүүгч Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,*дугаар хороо, Да хүрээ худалдааны төв * байр * тоотод байрлах, * ХХК /РД:*/,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, * дугаар хороо, тайжийн * дүгээр гудамж * тоотод оршин суух, */ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, *
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *дүгээр хороо, Толгойт * дугаар гудамж,* тоотод оршин суух, *нарт холбогдох
Гэм хорын хохиролд 6,645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, иргэдийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * ХХК, *а нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * ББСБ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хамтран нэхэмжлэгч *атай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2019/05/13-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Хар өнгийн *УАР улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашиныг 19,300,000 төгрөгөөр үнэлэн урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг зээлдэгчээс гаргуулан үлдэгдэл төлбөр болох 13,300,000 төгрөг дээр сарын 3.10% хүүтэйгээр 3 жилийн хугацаатай * дугаартай зээлийн гэрээ, *дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулсан.
Гэвч 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт * ХХК-ийн өмчлөлийн * УАА улсын дугаартай автобусны жолооч * албан үүргээ гүйцэтгэж явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Ослын газарт Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн дэслэгч * хяналт шалгалтын ажил явуулан тухайн автобусны жолоочийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар арга хэжмээ авсан.
Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн * үнэлгээний компани *УАР улсын дугаартай Приус 30 маркийн автомашинд үнэлгээ хийж 9,935,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон.
Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу ажил олгогч тал буюу * ХХК-аас хохирлын үнэлгээ болох 9,655,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эзэмшигчийн данс руу шилжүүлсэн. Эзэмшигч автомашиныг засуулахаар засварын газруудад хандсан боловч тухайн автомашиныг засварлах боломжгүй гэсэн тул 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр "МЧ" авто засвар эмчилгээ гэх газарт сэлбэгт 3,000,000 төгрөгөөр зарж борлуулсан.
Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн олговорт * ХХК-с 9,655,000 төгрөг, засварлах боломжгүй болсон автомашиныг сэлбэгт зарж борлуулсан 3,000,000 төгрөг нийт 12,655,000 төгрөгийг хамтран нэхэмжлэгчийн уг автомашиныг худалдан авахдаа урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг болон ББСБ-с авсан 13,300,000 төгрөгийн зээл, ирээдүйд төлөх ёстой зээлийн хүүгээс хасаж тооцоход 10,865,137 төгрөгийн бодит хохирол хамтран нэхэмжлэгчид учраад байна.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т "Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно" гэсэн заалт мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасныг тус тус үндэслэн эд хөрөнгийн хохиролд учирсан 10,865,137 /арван сая найман зуун жаран таван мянга нэг зуун гучин долоон төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа:Хариуцагчаар * ХХК, * нарыг тодорхойлж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. * ББСБ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хамтран нэхэмжлэгч *атай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2019/05/13-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Хар өнгийн *УАР улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашиныг 19.300.000 төгрөгөөр үнэлэн урьдчилгаа төлбөрт 6.000.000 төгрөгийг зээлдэгчээс гаргуулан үлдэгдэл төлбөр болох 13.300.000 төгрөг дээр сарын 3.10% хүүтэйгээр 3 жилийн хугацаатай *дугаартай зээлийн гэрээ, *дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулсан.
Гэвч 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт * ХХК-ын өмчлөлийн * УАА улсын дугаартай автобусны жолооч * албан үүргээ гүйцэтгэж явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Ослын газарт Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн дэслэгч * хяналт шалгалтын ажил явуулан тухайн автобусны жолоочийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэн шийтгэл ногдуулсан.
Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн "*" үнэлгээний компани *УАР улсын дугаартай Приус 30 маркийн автомашинд үнэлгээ хийж 9,935,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон.
Ингээд Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1-т "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэж заасны дагуу ажил олгогч тал буюу "*" ХХК-аас хохирлын үнэлгээ болох 9,655,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эзэмшигчийн данс руу шилжүүлсэн. Эн автомашиныг засуулахаар засварын газруудад хандсан боловч тухайн автомашиныг засварлах боломжгүй гэсэн тул 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр "МЧ" авто засвар эмчилгээ гэх газарт сэлбэгт 3,000,000 төгрөгөөр зарж борлуулсан.
Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн олговорт * ХХК-с 9,655,000 төгрөг, засварлах боломжгүй болсон автомашиныг сэлбэгт зарж борлуулсан 3,000,000 төгрөг нийт 12.655.000 төгрөгийг автомашины үнэ болох 19.300.000 төгрөгөөс хасаж тооцоход нэхэмжлэгчид 6,645.000 төгрөгийн бодит хохирол хамтран нэхэмжлэгчид учраад байна.
Үндсэн нэхэмжлэгч болох * ББСБ-ын хувьд бусдын гэм буруутай үйлдлийн улмаас устаж үгүй болсон өөрийн өмчлөлийн автомашиныг зээлдэгчээс буцаан шаардах фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийг хураах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрх нь зөрчигдөж байна.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т "Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно" гэсэн заалт мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасныг тус тус үндэслэн эд хөрөнгийн хохиролд учирсан 6,645.000 /зургаан сая зургаан зуун дөчин таван мянган төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 4,220.137 төгрөгөөр багасгаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа. Автомашины үндсэн үнэ нь 19,500,000 төгрөг, нэхэмжлэгч *а 6,200,000 төгрөгийг төлж, үлдэх 13,300,000 төгрөгийг нэхэмжлэгч * ХХК-иас зээлсэн. Авто ослын дараа * хөрөнгийн үнэлгээний компани нь * УАР улсын дугаартай Приус 30 маркийн автомашинд үнэлгээ хийж, 9,935,000 төгрөгийн хохирлын үнэлгээг тогтоогдсон байдаг. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн учирсан хохирлын нөхөн төлбөрт * ХХК нь 9,655,000 төгрөгийг олгосон.
Гэвч нэхэмжлэгч н.* уг мөнгийг хүлээн авч өөрийн тээврийн хэрэгслийг засварлуулахаар засварын газруудад хандсан боловч уг автомашиныг засварлах боломжгүй зөвхөн сэлбэгийг нь худалдан авах боломжтой гэсэн учраас нэхэмжлэгч н.* нь авто засварын газарт тээврийн хэрэгслээ 3,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байдаг.
Хариуцагч талаас олгосон 9,655,000 төгрөг, худалдан борлуулсан 3,000,000 төгрөг нийт 12,655,000 төгрөгийг автомашины үндсэн үнээс хасаж тооцоход үлдэгдэл 6,645,000 төгрөгийн хохирол учирсан байна. Үндсэн нэхэмжлэгч * ХХК нь тээврийн хэрэгслийг өмчлөх захиран зарцуулах хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөн учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүндэд хууль бусаар санаатай эсхүл болгоомжгүй эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасан ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу * ХХК-г хариуцагчаар татан оролцуулсан. Нэхэмжлэгчид учирсан 6,645,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна.
Бусдын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *а * ХХК-д 13,400,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, цаашид ашиглах ямар ч боломжгүй автомашинтай болсон. Гэм хор учруулсан этгээд гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, сэргээх боломжгүй бол мөнгөөр төлөх хуулийн зохицуулалттай. Мөн барьцаалагч * ХХК-д зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа. Иймд хариуцагч нараас нэхэмжлэгчид учирсан 6,645,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгч нарын 2023 оны 04-р сарын 27-ны өдөр гаргасан эд хөрөнгөд учруулсан хохиролд 10,865,137 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна.
2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч *агийн эзэмшлийн *УАР улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "*" ХХК-ийн эзэмшлийн * УАА улсын дугаартай автобусны жолооч * албан үүргээ гүйцэтгэж явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас мөргөж, автомашинд хохирол учруулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тул зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан байдаг.
Мөн цагдаагийн эрх бүхий албан тушаалтан нь * ХХК-ийг шинжээчээр томилж, *УАР улсын дугаартай Приус 30 маркийн автомашинд үнэлгээ хийж 2022 оны 09-р сарын 23-ны өдөр тухайн автомашинд хийх шаардлагатай засвар, үйлчилгээний зардал буюу хохирол нийт 9,935,000 төгрөг байна гэж үнэлгээ гаргасан.
Нэхэмжлэгч *а нь мөн энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрч дахин шинжээч томилох, дахин үнэлгээ хийлгүүлэх гомдол, санал гаргаагүй байдаг. Ийнхүү хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирлын үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнгээс үнэлгээний 280,000 төгрөгийг хасан 9,655,000 /есөн сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг нэхэмжлэгч *агийн данс руу шилжүүлж талуудын хооронд төлбөр тооцоо дууссан байдаг.
Мөн нэхэмжлэгч *а нь нэхэмжлэлд дурдсанаар хохирлын үнэлгээ гарсан өдөр өөрийн санаачилгаар автомашинаа МЧ авто засвар эмчилгээ гэх газарт 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр зарж борлуулсан байна. Энэ талаар ч хариуцагчид мэдэгдээгүй бөгөөд хохирлын үнэлгээгээр гарсан 9,655,000 төгрөгийг хүлээн авснаар дахин бидэнтэй холбогдоогүй.
Бид эрх бүхий байгууллагын тогтоосон үнийн дүнгээр нийт хохирлыг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч *а өөрийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах, түүний улмаас учирсан хохирол, олох ашиг нь бидэнд хамааралгүй болно.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг хариуцан арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу манай компанид жолооч ажлын байранд ажилладаг *ий гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчид учруулсан хохирол болох *" үнэлгээний компаниар тогтоосон үнийн дүнг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн нь нэхэмжлэгчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн гэх үндэслэл болно.
Ийнхүү бид нэхэмжлэгч *ад учирсан хохирлыг тухайн үед нь төлж барагдуулсан байх бөгөөд үнэлгээний эрх бүхий байгууллага тухайн автомашинд 9,655,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийснээр өмчлөгчийн эд хөрөнгө өмнөх байдалд сэргэнэ гэж тогтоосон мөн тухайн үнээр хохирлыг төлж барагдуулсан, тогтоосон үнэлгээнд талуудын хэн аль нь маргаагүй хэр нь өнөөдөр автомашины үнийг бүхэлд нь төлөхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн учруулсан хохиролтой шалтгаант холбоогүй төлбөр болох *агийн машины урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг мөн хамтран нэхэмжлэгч болох * ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хариу төлбөрийн үүрэг буюу хүүгийн үлдэгдэл 4,865,137 зэргийг нэхэмжилж байгаа нь хуульд заасан гэм хорыг арилгах журамд нийцэхгүй, учруулсан хохирлын шалтгаантай холбоогүй зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.
Хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нэхэмжлэлийн багасгасан шаардлагад гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч * ХХК, * нарт холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг 6,645,000 /зургаан сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөг болгон багасгасан тухай өөрчилсөн шаардлагыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно.
Нэхэмжлэлд дурдсан 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай компанийн жолооч осол гаргасан талаар маргахгүй. * хөрөнгийн үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 9,935,000 төгрөгийн хохирол гарсан гэж дүгнэсний дагуу манай компанийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр даатгалаар шийдвэрлэж 9,655,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж ослын улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас автомашиныг засварлах боломжгүй учраас зарж борлуулсан гэх үйл баримтыг ярьж байна. Хавтаст хэргээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үнэлгээ гаргасан бөгөөд нэхэмжлэгч н.* нь үнэлгээ гарсан өдөр автомашинаа худалдан борлуулсан байдаг. Хохирлын нөхөн төлбөрийг шилжүүлэхээс өмнө автомашинаа худалдан борлуулсан. * ХХК-ийн зүгээс зөрүү төлбөрөө нэхэмжилж байдаг. Машины эзэмшигч хэдэн төгрөгөөр худалдан борлуулж гэм хор учруулсныг шийдвэрлэхгүй. 3,000,000 төгрөгөөр худалдаж 6,000,000 төгрөгийн зөрүү үүсэж байгааг манай талаас нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээгээр төлбөрийг төлүүлэх шаардлага үүссэн гэж ойлгож байна. Манай зүгээс хуульд заасны дагуу Иргэний хуулийн 497,498 дугаар зүйлд заасан гэм хорын зохицуулалтууд байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан үүрэг бүхий этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хорын учруулсан бодит хохирлыг төлөх үүрэх хүлээх болно гэж заасан байдаг. * хөрөнгийн үнэлгээний компаниар гаргасан үнийн дүнгээр төлж барагдуулсан байхад машинаа зарж борлуулсан зөрүү мөнгийг нэхэмжилж байгаа нь бидний гэм хорын учруулсан хохирол биш. Багасгасан шаардлагын хүрээнд 6,645,000 төгрөгийг хариуцан төлөх үүрэг байхгүй. Тухайн үеийн үнэлгээнд заасны дагуу 9,655,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирлын үнэлгээний үнийн дүнгээр шилжүүлсэн. * хөрөнгийн үнэлгээ дээр нэхэмжлэгч н.* маргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зурсан. Тухайн үед гэм хорын хохирлыг төлж барагдуулж дууссан гэж бодтол хэдэн сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байна.
Хариуцагч * ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа аль ч байдлаар өөрчилсөн хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй болно.
Иймд Эд хөрөнгөд учруулсан хохиролд 6,645,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын 2023 оны 04-р сарын 27-ны өдөр гаргасан эд хөрөнгөд учруулсан хохиролд 10,865,137 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгч нарын 10.865.137 төгрөгийн хохирол учирсан тухайд миний бие энэ үйл баримт болох үед "* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болно.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ." гэж заасны дагуу хамтран хариуцагчаар татсан *ий гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчид учруулсан хохирол болох *" үнэлгээний компаниар тогтоосон 9,655,000 төгрөгийг *ийг ажиллуулж байсан ажил олгогч болох *" ХХК нь 2022 оны 10-р сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан болно. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасны дагуу ажил олгогч нь гэм буруутай этгээдээс буцаан шаардах эрхтэй байдаг болно.
Иймд ажил олгогч "* ХХК-аас нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан учир нэхэмжлэгч нарын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
* ХХК-ийн нэхэмжлэлтэй, * ХХК-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6,645,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хамтран хариуцагч * миний бие нийтийн тээврийн автобусны жолооч бөгөөд тогтоосон хуваарийн дагуу ажил үүргээ тогтсон цагт гүйцэтгэх шаардлагатай байдаг. * миний бие * ХХК-д одоог хүртэл жолоочоор ажиллаж байгаа болно. Иймд шүүх хуралдааныг * миний эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Цаашид миний бие ажиллагаанд оролцох хүсэлгүй байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:* ХХК, * болон * компанийн жолооч * нараас нэхэмжилсэн эд хөрөнгийн маргаантай танилцлаа. * ХХК-иас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хариуцагч болох * компаниас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудын тухайд: Нэхэмжлэгч талаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22/284 дугаартай Амар даатгал ХХК-д гэх албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн * дугаартай зээлийн гэрээ, хавсралт, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зам тээврийн осол даатгал/-ын тодорхойлолт, * гэх И баримт, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1402 дугаар * ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн*дугаартай мастер сүлжээ Нимонс ХХК үзлэг оношилгооны хуудас, МЧ авто засвар эмчилгээний тайлбар, гэрэл зураг, *УАР улсын дугаартай Toyota pruis-XW30 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүртэлх Баатарын *гийн *тоот дансны дэлгэрэнгүй хуулга, * ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн * дугаартай * ХХК-ийн тодорхойлолт, *агийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зэрэг нотлох баримтыг хавсаргасан байна.
Хариуцагч талаас * ХХК-ийн хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн * дугаартай Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн * дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, * автобусны чиглэл, * ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 05 сарын тайлан, * ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 5 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, * нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4 сарын тайлан, * ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 4 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Номин даатгал ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн * ХХК-д гаргасан тодорхойлолт, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 02/299 дугаар Худалдаа үйлдвэр үйлчилгээ нийтийн зорчигч тээврийн * ХХК-иас *даатгалд Нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичиг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийн шийдвэр, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний шилжүүлгийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, *УАР улсын дугаартай Toyota pruis маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг хэрэгт бүрдүүлсэн байна.
Шүүх талуудын гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * ХХК болон хамтран нэхэмжлэгч *а нар нь * ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 10,865,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч * ББСБ ХХК, хамтран нэхэмжлэгч *а нар нь хамтран хариуцагчаар *ийг тодорхойлон, хариуцагч нарт холбогдуулан гэм хорын хохиролд 6,645,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, үндэслэлээ тодруулах эрхтэй тул нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгч *агийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,845,000 төгрөгийг хариуцагч *ээс гаргуулж, нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон, хариуцагч * ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.
Хариуцагч * нь * ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу жолоочоор ажилладаг бөгөөд тус компанийн өмчлөлд бүртгэлтэй, Hyundai Aerocity * УАА улсын дугаартай, автобусаар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * пост, Сонсголонгийн замд нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.*гийн эзэмшлийн, * ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан *УАР улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байна.
Талууд тухайн зам тээврийн ослын талаарх үйл баримт болон гэм буруугийн талаар, түүнчлэн тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшлийн талаар хариуцагч * нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг болох талаар тус тус талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Мөн уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *агийн *УАР улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашинд учирсан хохирлын хэмжээг замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний * ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нийт 9,935,000 төгрөг гэж тогтоосон байна.
Хариуцагч * ХХК нь Номин даатгал ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дээрх үнэлгээгээр тогтоогдсон хохирол нөхөн төлбөрийг гаргуулахаар хандан, улмаар даатгалын байгууллагаас 2022 оны 10-р сарын 05-ны өдөр нэхэмжлэгч *агийн дансанд 9,655,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан * ХХК-ийн * даатгал ХХК-д хүргүүлсэн нөхөн төлбөр гаргуулах тухай 02/299 дугаартай албан бичиг, * Даатгал ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тодорхойлолт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын төлбөрийн * дугаартай шийдвэрийн хуулбар, 9,655,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*гийн * дугаартай дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Талууд дээрх * ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 9,935,000 төгрөг болон даатгалын байгууллагаас төлөгдсөн 9,655,000 төгрөгийн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Дээрх үйл баримтуудын талаар талууд маргадаггүй тул тогтоогдсон гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа *УАР улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашиныг нэхэмжлэгч *а нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *аас 19,500,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд автомашины үнээс урьдчилгаа 6,200,000 төгрөгийг төлж, үлдэх 13,300,000 төгрөгийг * ББСБ ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, автомашиныг зээлийн барьцаанд * ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.
Нэхэмжлэгч *а нь уг зам тээврийн ослын улмаас өөрийн эзэмшлийн автомашиныг хохирлын үнэлгээгээр тогтоогдож даатгалын байгууллагаас олгогдсон 9,655,000 төгрөгөөр бүрэн завсарлагдах боломжгүй, засварлагдсан ч өмнөх байдалдаа хүрч сэргээгдэхгүй болсон тул сэргээн засварлахгүйгээр автомашины үлдсэн хэсгийг сэлбэгт тооцон 3,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Энэ байдлын улмаас машины нийт үнийн дүнгийн зөрүү буюу 6,845,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нараас гарган ирүүлсэн *а * ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан * дугаартай зээлийн гэрээ, ФГ/* дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгч *агийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *тай байгуулсан *УАР улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашиныг худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар дээрх нэхэмжлэгч нарын тайлбар тогтоогдож байна.
Мөн *УАР улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашиныг осол болсноос хойш буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр МЧ авто завсар эмчилгээ нэртэй засварын газарт засварлагдах боломжгүй гэж 3,000,000 төгрөгөөр сэлбэгт тооцон худалдан борлуулсан болох нь худалдан авсан *ыг гаргасан тодорхойлолт, *агийн ХААН банк дахь дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх байдлыг нотлох зорилгоор мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бөгөөд дээрх байдлыг тогтооход уг тээврийн хэрэгсэл бодитоор байхгүй тул гарган боломжгүй гэх тайлбарыг шүүхээс шинжээчээр томилогдсон хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-иас ирүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан.
Улмаар нэхэмжлэгч нараас * ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд авагдсан техникийн эвдрэлийг тооцон үнэлгээ гаргахдаа нийт 51 эд ангийг шинээр солихоор, 10 эд ангийг засварлахад гарах шууд зардлыг 9,225,000 төгрөг гэж, ажлын хөлсийг 710,000 төгрөг гэж тооцон нийт 9,935,000 төгрөгийн үнэлгээ гаргасан байгааг автомашины инженер, механикийн нарийн мэргэжлийн хүмүүсийг шинжээчээр томилон уг үнэлгээ дээр үндэслэж уг автомашиныг өмнөх байдалдаа сэргээн завсарлагдах боломжтой эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүхээс хангахаас татгалзсан үндэслэлд хариуцагч тал ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй болно.
Түүнчлэн дээрх * ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж маргадаггүй.
Нэхэмжлэгч Д.* нь уг тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр худалдан авч осол болох хүртэл хугацаагаар ашигласан, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан * ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр *УАР улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 18,500,000 төгрөг гэж тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.. гэж тус тус заасан тул хариуцагч * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгч *агийн өмчлөлийн автомашиныг мөргөн, зам тээврийн осол гаргасны улмаас түүнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Дээрх осол болсон цаг хугацаанд автомашины зах зээлийн үнэлгээнээс тооцоход нэхэмжлэгч *а автомашиныг үнэлгээгээр тогтоосон эд анги, сэлбэг хэрэгслийг шинээр солих, засварлахад өмнөх байдалдаа сэргэх боломжгүй, түүнд уг ослын улмаас бодитоор 5,845,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.
Тээврийн хэрэгслийг ашиглах явцад учруулсан гэм хорын хохирлыг гэм хор учирсан этгээд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээс алинаас нь ч шаардах эрхтэй тул хариуцагчаар өмчлөгч * ХХК, жолооч * нарыг хамтран хариуцагчаар тодорхойлон хохирол шаардсан нь хуульд нийцсэн.
Хариуцагч * ХХК нь автобусны өмчлөгч, ажил олгогчийн тухайд нэхэмжлэгч *ад учирсан хохирлоос 9,655,000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцон нэхэмжлэлийн шаардлагаас 5,845,000 төгрөгийг гэм буруутай этгээд болох хариуцагч *ээс гаргуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч * ББСБ ХХК нь *атай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд зээлийн хүү, барьцааны зүйлийн үнэ, ослын улмаас учирсан хохирлыг шаардах эрхгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан ...нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хариуцагч болох * компаниас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна... гэх дүгнэлтийг харгалзан үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч *агийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,845,000 төгрөгийг хариуцагч *ээс гаргуулан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх 800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч * ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,792 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 108,470 төгрөгт гаргуулан нэхэмжлэгч *ад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус зааснаар хариуцагч *-ээс 5,845,000 төгрөг гаргуулж *ад олгож, үлдэх 800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч * ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,792 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 108,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ А.ЭНХТӨР
Д.УРАНЗУЛ