2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/06033

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 09

191/ШШ2025/06033

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ******* *******, ******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Б.******* нь 2021.02.-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн эрх нээсэн. 2024.02.04-ний өдөр 502,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 5.15 хувийн хүүтэй, 2024.02.05-ны өдөр 3,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 4.9 хувийн хүүтэй тус тус зээлж, өөрийн дансанд шилжүүлэн авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлээ огт төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024.10.02-ны өдрийн 24524 дугаар шүүгчийн захирамжаар Б.******* нь Баянзүрх дүүргийн дугаар хороо, дүгээр гудамж, тоотод оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, эрх олгох тухай тушаал, итгэмжлэл, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.02.-ны өдрийн цахим зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.02-ны өдрийн 24524 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Б.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.02.-ны өдрийн цахим зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Б.******* нь хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-нд өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь Баянзүрх дүүргийн дугаар хороо, дүгээр гудамж, тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.02-ны өдрийн 24524 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ******* ******* ББСБ ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, Б.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., *******3 дугаар зүйлийн *******3.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар овогт *******гийн ******* //-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч /утас:/-т мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА