| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01804/И |
| Дугаар | 312/ШШ2025/01543 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2025/01543
2025 09 11 312/ШШ2025/01543
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,314,628.47 төгрөг, зээлийн хүү 3,574,143.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,360.82 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 13,064,132.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ХХК-ийн зүгээс зээлдэгч Ч.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Ч.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд талуудын хооронд байгуулсан 282270 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 91017-5196 дугаар 93001-114513 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 9,314,628.47 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,574,143.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 142,360.82 төгрөг, нотариатын зардалд 33,000 төгрөг, нийт 13,064,132.93 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ч.*******гээс гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ч.******* /*******/ миний бие *******-аас нэхэмжилсэн 13,064,132.93 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,314,628.47 төгрөг, зээлийн хүү 3,574,143.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,360.82 төгрөг, нотариатын зардалд 33,000 төгрөг, нийт 13,064,132.93 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 9,314,628.47 төгрөг, зээлийн хүү 3,574,143.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,360.82 төгрөг, нотариатын зардалд 33,000 төгрөг, нийт 13,064,132.93 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,271 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 111,635.5 төгрөгийг, төрийн сангаас 111,635.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 9,314,628.47 төгрөг, зээлийн хүү 3,574,143.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,360.82 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 13,064,132.93 төгрөгийг хариуцагч Ч.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,271 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гээс 111,635.5 төгрөгийг, төрийн сангаас 111,635.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ