| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0087/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001720080 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******-ний өдөр Сүхбаатар дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн *******, ******* овогт *******ийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *******,******* тоот хашааны гадаа Э.ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.******* нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* тоотод ийг хүргэж ирсэн таксины жолооч Э.ыг эхнэр У.ыг цохилоо гэж маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсгөнд няцарсан шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч А.*******ын өгсөн: “Тухайн өдөр манай эхнэрийн ах нь гадаа такситай ирчихээд жолоочтой маргалдаад байсан. Би гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байтал эхнэр гаднаас орж ирээд таксины жолооч намайг цохьчихлоо гэсэн. Тэгэхээр нь би гараад яагаад манай эхнэрийг цохиж байгаа юм бэ гээд таксины жолоочийг цохьчихсон. Манай эхнэр ахыгаа салгах гэж байгаад цохиулсан байсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Э.ын өгсөн: “үл таних залуу рашаанаас гарч ирснээ чи манай эхнэрийг зодлоо гээд машины буруу талын урд суудал дээр сууж байхад баруун хацар, зүүн хөмсөг рүү 3-4 удаа цохиод дүү намайг салгасан. Миний зүүн хөмсөг задарч цус гоожиж эхэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5-6 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Х.н өгсөн: “нэг залуу хашаанаас гарч ирээд машинд сууж байсан ахын нүүр рүү цохиод авахаар нь машинаасаа буугаад нөгөө талд гараад ирэхэд дахиад ахыг хэд хэдэн удаа цохиж хөмсөгнөөс нь цус гаргасан байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн: “ 2-ыг маргаж зууралдаж байхад а, *******ын эхнэр нар салгасан юм. Тэгтэл гэрт ороод таксины жолооч нь намайг зодчихлоо гэж нөхөртөө хэлсэн гэсэн тэгээд ******* гарч ирээд ыг цохисон. Тэгтэл ын хөмсөг нь задарч цус гойжсон юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11-12 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “Би той зууралдаж байгаад хашааны хаалга налж унахад таксины жолооч салгаад би хашаа руугаа орсон. тэгж байхдаа таксины жолооч д хүрчихсэн юм уу бүү мэд ******* гарч ирээд чи миний эхнэрийг зодлоо гэж хэлээд таксины жолоочийг цохиж хөмсөгнөөс нь цус гарч байна гэж манай эхнэр хэлсэн би дараа нь гарахад ын зүүн хөмсөгнөөс цус гарсан харагдсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13-14 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн: “таксины жолооч д хүрчихсэн юм уу бүү мэд таксины жолооч намайг мөргөчихлөө гэж *******т орж хэлээд нөгөөх нь гарч ирээд чи миний эхнэрийг зодлоо гэж хэлээд таксины жолоочийг машин хашаа 2-ын дунд зогсож байхад нь очоод барьцалдаад автал би очиж салгах гэтэл ******* таксины жолоочийг зүүн хөмсөгт нь цохиж хөмсөгнөөс нь цус гаргасан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15-16 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/176 дугаар:
“1. Э.а-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсгөнд няцарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-27/ зэрэг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч А.******* нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* тоотод ийг хүргэж ирсэн таксины жолооч Э.ыг эхнэр У. цохилоо гэхэд нь маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсгөнд няцарсан шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.*******т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 11 /арван нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.*******т мэдэгдсүгэй.
5. А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар А.*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ