Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2026/0188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:2045/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Б /ШТҮД:/,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар,

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М,

Хариуцагч: Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.М,

Хариуцагч Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарын хоорондын Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-20902-25-l00680R дугаартай мэдүүлгээр ,*******, төгрөгийн татвар ногдуулсныг *******,*******,*******.05 төгрөгөөр тогтоосон, 60,,04 төгрөгөөр багасгуулах, илүү төлсөн 60,,04 төгрөгийн татварыг С ХХК-нд буцаан олгох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Н.М, хариуцагч Н.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

.. Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-20902-25-l00680R дугаартай мэдүүлгээр ,*******, төгрөгийн татвар ногдуулсныг *******,*******,*******.05 төгрөгөөр тогтоосон, 60,,04 төгрөгөөр багасгуулах, илүү төлсөн 60,,04 төгрөгийн татварыг С ХХК-нд буцаан олгох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах тухай

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 03-20902-25-l00680R дугаартай мэдүүлгээр ХED загварын XUGO GCNWA03688 арлын дугаартай, гинжит Экскаваторыг нийт , юаниар БНХАУ-ын ..Ltd-иас худалдан авсан гэж мэдүүлсэн.

2.2. Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.Мэс дээрх барааг хэлцлийн бус аргаар хянаж, экспортлогч орны нийтэд зарлагдсан үнээр харьцуулан үнийг тогтоож, ,*******, төгрөгийн гаалийн татвар ногдуулсан.

2.3. С ХХК-иас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасныг Гаалийн ерөнхий газраас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02-******* дугаар албан бичгээр Гаалийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзах тухай шийдвэрийг гаргажээ.

2.4. Улмаар С ХХК-иас Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.Мд холбогдуулан Төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5*******7 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Н.М нарт тус тус холбогдуулан Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-20902-25-l00680R дугаартай мэдүүлгээр ,*******, төгрөгийн татвар ногдуулсныг *******,*******,*******.05 төгрөгөөр тогтоосон, 60,,04 төгрөгөөр багасгуулах, Илүү төлсөн 60,,04 төгрөгийн татварыг С ХХК-нд буцаан олгох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ихэсгэснийг шүүх хүлээн авч хамтран хариуцагчаар Гаалийн ерөнхий газрыг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.. Гаалийн улсын байцаагч импортын барааны гаалийн үнийг үндэслэлгүй тогтоосны улмаас нэхэмжлэгч 60,,04 төгрөгийн илүү татвар төлсөн. Үүнтэй холбоотойгоор Төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах буюу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг *******,*******,******* төгрөг болгон багасгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Импортын барааны үнийг тогтоохдоо хэлцлийн үнээс өөрөөр тогтоосон нь үндэслэлгүй ба энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид 60,,04 төгрөгийн хохирол учирсан.

3.2. Хариуцагч гаалийн улсын байцаагч Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 8.3. дэх хэсэгт зааснаар гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй гэх үндэслэлээр гаалийн үнийг нэхэмжлэгчийн тодорхойлсноос өөрөөр тодорхойлсон гэж маргадаг.

3.3. Нэхэмжлэгчийн зүгээс импортын бараанд холбогдох бичиг баримтыг гаргаж өгсөн. Нөгөө талаас хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулахдаа нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, холбогдох нотлох баримтыг мэдүүлэг гаргагчаас өгсөн ч зөрүүтэй, дутуу нөхцөл байдал байгаа тохиолдолд тодруулах үүрэгтэй. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 202 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар-ийн 2.-д Мэдүүлэгчийн тодорхойлсон гаалийн үнийг шалгахад Гаалийн тухай хуулийн 35, 60 дугаар зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтыг үндэслэнэ, 2.2-т Энэ зааврын 2.-д заасан бичиг баримтаас гадна шаардлагатай тохиолдолд дараах мэдээлэл, бичиг баримтыг мэдүүлэгчээс гаргуулан авч болно гэж заажээ.

3.4. Хариуцагч импортын барааны үнийг тодорхойлох ажиллагааг явуулахдаа дээрх хууль болон холбогдох журмын зохицуулалтыг зөрчсөн. Энэ хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч илүү татвар төлж Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өмчлөх эрх, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.. дэх хэсэг татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах, 2..4 дэх хэсэг илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах гэж заасан эрхийг зөрчиж байна. Тодруулбал, хууль бусаар илүү татвар ногдуулж татварын төлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн бөгөөд татварын төлөгчийн хувьд хуулийн дагуу үндэслэлтэй ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй билээ.

3.5. Гаалийн улсын байцаагч 60,,04 төгрөгийн илүү татвар ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49. дэх хэсэгт Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ гээд, мөн зүйлийн 49..-д буцаан олгох 49..2-д тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох, 49..3-т татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох гэсэн дарааллыг тогтоожээ. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43. дэх хэсэгт Гаалийн байгууллага нь гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно гэж, 43.2.3 дахь хэсэгт гаалийн болон бусад татварыг илүү төлсөн, эсхүл илүү ногдуулсан бусад тохиолдолд гэж тус тус заасан.

3.6. Нэхэмжлэгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох асуудлыг гаалийн байгууллага Татварын ерөнхий хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны шийдвэрлэх ёстой. Иймд Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 сарын 29 өдрийн 03-20902-25-00680R дугаартай мэдүүлгээр ,*******, төгрөгийн татвар ногдуулсныг *******,*******,*******.05 төгрөгөөр тогтоон, 60,,04 төгрөгөөр багасгуулах, илүү төлсөн татварыг буцаан гаргуулах зорилгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ихэсгэж байна гэжээ.

3.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн улсын байцаагч нийтэд ил тод, интернэтэд байрласан мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргадаг, ингэхдээ экскаваторын шанаганы багтаамж, төрөл, загвар зэрэг олон үзүүлэлтийг харгалзан шалгадаг гэж тайлбарласан. Гэвч манай оруулж ирсэн экскаватор 4.8 м шанаганы багтаамжтай, тодорхой будаг, үзүүлэлтээр нотлогдож байхад байцаагчийн жишиг болгон авсан экскаватор нь 5.2 м багтаамжтай байсан. Шанаганы багтаамж зөрөхөд хүчин чадал, бүтэц, техникийн үзүүлэлтүүд мөн өөрчлөгдөх боломжтой тул энэ ялгааг харгалзан бодит үнэлгээ хийгдээгүй, дүгнэлт үндэслэл дутмаг гарсан гэж үзэж байна. Мөн байцаагч татварыг хэт өндөр тогтоох боломжгүй, харин зөөлрүүлж тогтоосон гэж тайлбарласан боловч хэт өндөр гэдгийг ямар хэмжээгээр тодорхойлох нь тодорхойгүй байна. Бодит нөхцөлд манай төлсөн үнийн дүнгээс үлэмж давсан үнэлгээгээр татвар ногдуулсан. Шүүхийн практикт хэлцлийн үнээр тодорхойлох боломжтой байхад өөр арга, тухайлбал уялдуулсан аргыг хэрэглэснээс бодит нөхцөлд нийцээгүй өндөр татвар ногдуулсан олон тохиолдол байдаг бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн жишээ цөөнгүй байна. Иймд уялдуулсан арга хэрэглэсэн ч мэдүүлэгчийн төлсөн бодит үнэ, нөхцөл байдалд ойролцоо үнэлгээ хийх ёстой байсан. гэв.

3.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 05 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэгч С ХХК экскаватор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2025 оны 05 дугаар сарын 3-ны өдөр гэрээний дагуу , юань буюу ,, төгрөгийн төлбөрийг төлсөн. 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр экскаваторыг гаальд мэдүүлж, барааны үнийг , юань буюу ,70 ам.доллароор мэдүүлсэн. Гэвч гаалийн улсын байцаагч ,740.7 ам.доллар буюу ,,, төгрөгөөр үнэлж ,,, төгрөгийн зөрүү үүсгэсэн. Үүний үндэслэлд гарал үүслийн зөрчил, төлбөрийг компанийн нэрээр бус захирал төлсөн, SWIFT код бичигдээгүй зэрэг нөхцөлийг дурдан, Гаалийн тариф, татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 5 дугаар зүйлийн 5.2.2.4-т зааснаар хэлцлийн үнээс өөрөөр тодорхойлсон гэж тайлбарласан. Үүний улмаас нэхэмжлэгч ,,, төгрөгт ногдох 5 хувийн гаалийн тариф, 0 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 5 хувь буюу ,, төгрөгийн татвар төлсөн. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдох байгууллагуудад гомдол гаргасан боловч гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн татгалзсан хариу өгсөн. Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр нь үндэслэлгүй. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд гаалийн үнийг шалгах, тодорхойлох журмыг зохицуулсан бөгөөд 8 дугаар зүйлийн 8.-д гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үнэн зөв, бодитой эсэхийг шалгаж шийдвэр гаргана гэж заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т бичиг баримт хангалтгүй тохиолдолд нэмэлт баримт гаргуулан авах боломжтой. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24., 24.2.4-т мөн нөхцөл байдлыг тодруулах, нэмэлт баримт цуглуулах зохицуулалттай. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 202 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан импортын барааны гаалийн үнийг шалгах, тодорхойлох зааврын 2., 2.2, 2.2.-д зааснаар гаалийн улсын байцаагч бодит нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоох үүрэгтэй. Гэвч энэ үүргийг биелүүлээгүй. Мэдүүлсэн болон тогтоосон үнийн хооронд ,,, төгрөгийн зөрүү гарсан нь их хэмжээний зөрүү бөгөөд ийм нөхцөлд хангалттай нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргах шаардлагатай. Нэхэмжлэгч бүх баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд зөрчилгүй байсан. Мөн төлбөрийг компанийн захирал төлсөн, SWIFT код бичигдээгүй зэрэг нь гаалийн хэлцлийн үнийг өөрчлөх хууль зүйн үндэслэл болохгүй ... Иймээс гаалийн улсын байцаагчийн шийдвэр үндэслэлгүй, улмаар нэхэмжлэгч илүү 60,, төгрөгийн татвар төлсөн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Гаалийн байгууллага болон бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нь мэдүүлсэн барааны дагалдах бичиг баримтын шалгалт хийхдээ Галийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц, Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр, Гаалийн ерөнхий газрын даргын 206 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/ дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар, 202 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаартай Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар-г үндэслэн гаалийн үнийн хяналтыг хэрэгжүүлдэг.

4.2. Гаалийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад зааснаар Гаалийн байгууллага нь барааны ангилал, гаалийн үнэ, гарал үүслийг шалгах, хянан зөрүү илэрсэн тохиолдолд нөхөн татвар ногдуулах эрхтэй. Тус шийдвэр нь хуулийн хүрээнд, эрх бүхий албан тушаалтнаас хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэн, гаалийн мэдүүлэгт тулгуурлан гарсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.3. Хариуцагч Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч компани нь дараах бичиг баримтыг гаалийн мэдүүлэгт хавсаргасан. Үүнд: Улсын бүртгэлийн гэрчилгээ 2 хуудас, Техникийн гэрчилгээ хуудас, Бараа худалдах, худалдан авах гэрээ 3 хуудас, Үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт 2 хуудас, Гарал үүслийн гэрчилгээ 3 хуудас, Ачааны манифест хуудас, Рентгэн зураг хуудас, Гадаад төлбөрийн даалгавар хуудас, Барааны зураг- 6 хуудас юм.

4.4. Гаалийн байгууллага болон бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нь мэдүүлсэн барааны дагалдах бичиг баримтын шалгалт хийхдээ Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц, Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр, Гаалийн ерөнхий газрын даргын 206 оны 2 дугаар сарын 2-ны А/ Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар, 202 дугаар 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 "Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар-г үндэслэн гаалийн үнийн хяналтыг хэрэгжүүлж байна.

4.5. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.-д Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана гэж заасны дагуу мэдүүлсэн барааг дагалдах бичиг баримттай тулган шалгасан.

4.6. Тус компанийн 03-20902-25-00680R дугаартай мэдүүлэгт хавсаргасан бичиг баримтуудын дараах мэдээллүүд зөрсөн. Үүнд: гарал үүслийн гэрчилгээнд тусгагдсан экспортлогчийн нэр нь, худалдах худалдан авах гэрээний экспортлогчийн нэрнээс зөрсөн, гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн барааны нэр нь үнийн нэхэмжлэхэд бичигдсэн барааны нэрнээс зөрүүтэй, гарал үүслийн гэрчилгээнд тусгагдсан үнийн нэхэмжлэхний дугаар, мэдүүлэгт хавсаргасан үнийн нэхэмжлэхийн дугаар зөрсөн, барааны үнийн нэхэмжлэхийн дугаар нь гаалийн мэдүүлэг болон гадаад худалдааны бусад бичиг баримтад тусгагдсан дугаараас зөрүүтэй, илгээгч талаас ирсэн үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалтыг баталгаажуулсан БНХАУ-ын эрх бүхий байгууллагын тамга болон Худалдах худалдан авах гэрээн дэх тамга зөрүүтэй, худалдах, худалдан авах гэрээний илгээгч нь гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн илгээгчээс зөрсөн, худалдах худалдан авах гэрээ нь 2 талын тамга, гарын үсгээр баталгаажаагүй, худалдах худалдан авах гэрээний хуудас дутуу эсвэл хуудас дугаарлалт буруу байсан.

4.7. Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 8.3.-д гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол Гаалийн байгууллага нь гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно гэсэн заалтын дагуу импортлогчийн үнээс өөр аргаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл импортлогчийн мэдүүлсэн үнээр үнэлэх хууль эрх зүйн үндэслэлгүй тул Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 5.2.2.4-д заасныг үндэслэн тухайн барааг экспортлогч орны нийтэд зарлагдсан үнээр харьцуулан гаалийн үнийг тодорхойлсон. Харьцуулах үнэ гаргахдаа гаалийн бүрдүүлэлт хийж байгаа тухайн барааны үнэ болон интернэт дэх үнийн дунджийг харьцуулдаг.

4.8. Тус Аж ахуй нэгж барааг шинэ техникээр харьцуулсан гэсэн байна. Тэгвэл тухайн бараатай нэг төрлийн барааг 660. ам.долларын үнээр мэдүүлэн бүрдүүлэлт хийсэн байна. Харин хуучин буюу оны ийм экскаватор ,090 $-, хооронд үнээр гаалийн бүрдүүлэлт хийсэн байна. Харин С ХХК-ний 03-20902-25-00680 мэдүүлгийн XED загварын гинжит экскаваторыг үнэлсэн харьцуулах баримтын мэдээлэл нь шинэ экскаватор биш болно. Мөн энэ төрлийн барааны үнийг харьцуулахдаа элэгдэл хорогдол зэргийг харгалзан үзэхэд гаалийн мэдүүлэгтээ хуучин, хөдөлгүүрийн дугаар , шар өнгөтэй, моторын цаг 768.4h, шанаганы багтаамж 4.8m3 хэмээн мэдүүлснээс харахад ажилласан цаг маш бага байна.

4.9. Гаалийн тухай хуулийн 63-р зүйлийн . дэх хэсэгт Гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт нь бүрэн, хүчин төгөлдөр эсэх 63..2-т Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх, 63..3-т Гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх зэргийг гаалийн байцаагч шалгана гэж заасан байна. Мөн гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 269..3-т заасан гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих, 269..8-д заасан гаалийн байгууллагын үнийн хяналтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлсэн ба татвар хураамж зөв ногдуулахын тулд барааны үнийг хэлцлийн бус аргаар хянаж хууль тогтоомжийн дагуу ажилласан. Иймд эдгээр хууль ёсны шалтгааныг харгалзан үзэж С ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.0. Хариуцагч Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.М итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь Олон улсын конвенцэд суурилсан байдаг. Үүнд 995 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Монгол Улс нэгдэн орсон 994 оны 4 сарын 5-ны өдөр батлагдсан Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 7 дугаар дүрэм гэж байгаа. Энэ дүрмийн дагуу гаалийн үнэлгээг 6 аргаар хийсэн байдаг юм. Энэ 6 аргын дагуу нэхэмжлэгчийн экспортолсон бараа, тээврийн хэрэгсэлд үнэ үнэлгээ хийсэн. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хэлцлийн үнийн арга, нэг төрлийн үнийн арга, ижил төрлийн үнийн арга, ялгаварт үнийн арга, нийлбэр үнийн арга, уялдуулсан үнийн арга гэдэг байдлаар зохицуулсан. Манай талаар Гаалийн ерөнхий газрын даргын А/30 дугаар тушаалаар батлагдсан Зааврыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг зааврын 3.3.3.7-д шаардлагатай тохиолдолд өөр төрлийн мэдээлэл /үнийн мэдээллийн сан дахь мэдээлэл, интернэт мэдээлэл, бусад үнийн эх сурвалж, тухайн барааны нэг төрлийн болон ижил төрлийн, эсхүл адил ангилал бүлгийн барааны үнийн мэдээлэл гэх мэт/-тэй тулган шалгах шаардлагатай тохиолдолд өөр төрлийн мэдээллийг интернэт мэдээллээр авч болно гэдэг. Иймд интернэт мэдээллээр авсан. Энэ талаар гаалийн улсын байцаагч н.Отгон-Эрдэнэ болон хариуцагч Н.М нарын тайлбар болон ямар сайтаас яаж авсан гэдэг нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдчихсан байгаа. Энэ маргаан Татварын ерөнхий хуулийн дагуу биш, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу шийдэгдэнэ. Ямар тохиолдолд илүү төлөгдсөн татвар гэж үзэх вэ гэхээр системийн алдаатай тохиолдолд илүү шивэгдсэн бол татвар нь илүү төлөгдсөн байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.. Хариуцагч Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-ийн гаалийн мэдүүлэг болон дагалдах бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж мэдээлэл хоорондоо тохирч байгаа эсэхийг 206 оны дугаар тушаалын дагуу шалгасан. Гаалийн тухай хуулийн болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу бичиг баримтыг шалгалт явагддаг. Манайх бичиг баримтыг цахимаар шалгадаг учир зөвхөн гаалийн мэдүүлэг хавсаргасан. Импортлогч тухайн бараатай холбоотой гаалийн татвар тооцох бүх баримтаа худалдаж авсан болон техникийн үзүүлэлт, экскаваторын баримтыг хавсаргаж цахимаар илгээдэг. Гэтэл хавсаргасан бичиг баримтыг шалгахад хэд хэдэг мэдээллүүд зөрсөн. Мэдүүлэгчийн үүрэгт мэдүүлэгч нь гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллээ үнэн зөвийг нотлох зорилгоор бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө гэж заасан байдаг. Бичиг баримтын мэдээллүүд нь хоорондоо үнэн зөв, бодитой тохирч байх ёстой. Хэрэв бичиг баримтын мэдээлэл тохирсон, дагалдах бичиг баримтын мэдээлэл нь алдаагүй бол энэ айлын худалдаж авсан үнийг бодит дүн байна гэдгийг гаалийн байгууллага зөвшөөрөөд өөрийнх нь үнээр үнэлээд татварт тооцогддог. Гэтэл гарал үүслийн гэрчилгээнд заасан экспортлогчийн нэр гаалийн мэдүүлэгт бичигдсэнтэй тохироогүй, үнийн нэхэмжлэхийн дугаарууд зөрсөн, үнийн нэхэмжлэх болон гэрээн дээрх тамга, гарын үсэг хоорондоо зөрсөн. Иймээс худалдаж авсан үнийг бодит гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, үнэлгээний дараагийн аргуудыг хэрэглэх шаардлага үүссэн. Нэгдүгээр аргыг хэрэглэх боломжгүй тул 26 дугаар аргуудыг ашигласан. Хоёрдугаар арга нь ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга бөгөөд тухайн хугацаанд импортлогдсон ижил бараатай харьцуулан үнэлдэг. Гуравдугаар арга нь ижил төрлийн боловч үзүүлэлт, үйлдвэрлэгч зэрэг бага зэргийн ялгаатай барааны үнийг ашигладаг. Нийлбэр үнийн арга нь судалгаанд үндэслэн тогтоодог, ялгаварт үнийн арга нь экспортод хэрэглэгддэг. Уялдуулан хэрэглэх арга нь дээрх аргуудыг зөөлрүүлэн, экспортлогч орны зах зээлийн үнийг ашиглах боломж олгодог. Тус тохиолдолд 6 дугаар аргыг хэрэглэж, өмнө нь Монгол Улсад импортлогдсон ижил төрлийн экскаватортой харьцуулсан. Экскаватор нь оны, 768.4 цаг ажилласан, 4.0 м.куб шанаганы багтаамжтай, ашиглалт бага техник байсан. Гаалийн сүлжээний мэдээллээр ижил төрлийн оны экскаваторууд ,660, ам.долларын үнэтэй бүрдүүлэгдсэн байна. Компанийн мэдүүлэгт сэргээн засварласан гэж дурдсан тул 2020 оны экскаватортой харьцуулж, хамгийн бага үнэ болох , ам.долларыг авч гаалийн үнэлгээг тогтоосон. Энэ нь боломжит хамгийн бага татвар ногдуулсан шийдвэр болсон. Мөн Гаалийн тариф, татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар барааны дагалдах бичиг баримт баталгаажаагүй, түүнд тусгагдах мэдээлэл зөрсөн, тоон мэдээлэл нь хангалтгүй тохиолдолд гаалийн байгууллага үнийг зөвшөөрөх боломжгүй гэх үндэслэлээр гаалийн үнийн дахин тодорхойлсон байгаа. Тус компани байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Бүрдүүлэлтийн цахим төвд гомдол гаргасан ч уг гомдлыг судалж, нэмэлт баримтад үндэслэн анхны шийдвэрийг зөв гэж дүгнэсэн. Үүний дараа Гаалийн ерөнхий газарт дахин гомдол гаргасан бөгөөд мөн адил судалгаа, харьцуулалтаар байцаагчийн шийдвэрийг зөв гэж үзсэн. Иймд хуульд заасан шат дарааллын дагуу шүүхэд гомдол гаргах боломжтой бөгөөд тухайн үнэлгээ нь хууль, журамд нийцсэн, боломжит хамгийн бага үнийн түвшинд тогтоогдсон байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах байдлаар шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд ... Төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгуулах буюу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг *******,*******,******* төгрөг болгон багасгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-20902-25-I00680R дугаартай мэдүүлгээр ,*******, төгрөгийн татвар ногдуулсныг *******,*******,*******.05 төгрөгөөр тогтоон, 60,,04 төгрөгөөр багасгуулах, илүү төлсөн 60,,04 төгрөгийн татварыг Скай стар ХХК-нд буцаан олгох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах гэж тодруулсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч компани нь БНХАУ-с импортоор оруулсан экскавараторыг гаалийн 03-20902-25-I00680 дугаартай гаалийн мэдүүлгээр 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэхдээ гадаад төлбөрийн баримтад шилжүүлгийг хувь хүнээс шилжүүлсэн /С ХХК-ийн захирал/, гэрээн дээр банкны SWIFT код заагдаагүй, гарал үүслийн гэрчилгээнд тусгагдсан экспортлогчийн нэр нь худалдах худалдан авах гэрээний экспортлогчийн нэрнээс зөрсөн, гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн үнийн нэхэмжлэхийн дугаар мэдүүлэгт хавсаргасан үнийн нэхэмжлэхийн дугаар зөрсөн, нэхэмжлэхийн дугаар нь гаалийн мэдүүлэг болон гадаад худалдааны бусад бичиг баримтад тусгагдсан дугаараас зөрүүтэй, илгээгч талаас ирсэн үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалтыг баталгаажуулсан БНХАУ-н эрх бүхий байгууллагын тамга болон худалдан авах гэрээн дээрх тамга зөрүүтэй, худалдах, худалдан авах гэрээний илгээгч нь гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн илгээгчээс зөрсөн, худалдан авах гэрээ нь 2 талын тамга, гарын үсгээр баталгаажуулаагүй, худалдан авах гэрээний хуудас дутуу гэж үзэж гаалийн улсын байцаагч гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тогтоохоос татгалзаж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар тогтоож, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан бөгөөд тус компанийн гомдлоор Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Гаалийн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02-******* дугаар албан бичгээр гаалийн улсын байцаагчийн гаалийн үнийг уялдуулан хэрэглэх үнийн аргаар тогтоосныг үндэслэлтэй гэж үзсэн байна.

2.2. Энэ маргаан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг тогтооход суурь болсон гаалийн үнийг тодорхойлох аргыг сонгосон гаалийн улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй эсэх талаар байна.

2.3. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дүгээр зүйлийн .-д Энэ хуулийн зорилт нь гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 2 дугаар зүйлийн 2.-д Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 3 дугаар зүйлийн 3..4-т "гаалийн үнэ" гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлох үнийг, 5 дугаар зүйлийн 5..-д гаалийн үнээс хувиар, 7 дугаар зүйлийн 7.-д Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ба ингэхдээ дурын, эсхүл зохиомол үнэ хэрэглэхийг хориглоно, 7.2-д Мэдүүлэгч нь өөрийнхөө сонгосон гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй, 7.3-д Энэ хуулийн 7.2-т заасан бичиг баримт нь бодитой мэдээлэл дээр үндэслэгдсэн, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн байвал зохино, 8 дугаар зүйлийн 8.-д гаалийн үнийг тодорхойлох аргыг болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана, 8.2-т Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно, 8.3-д Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно, 8.3.-д гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол, 8.3.2-д мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол гэж тус тус заажээ.

2.4. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах хураах төлөхтэй холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулах бөгөөд мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтыг үндэслэж гаалийн үнийг өөрөө тодорхойлох бөгөөд дурын, зохиомол үнэ хэрэглэхийг хориглосон. Өөрийн гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтаа гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээсэн төдийгүй бичиг баримт нь бодитой байх шаардлага тавигджээ. Мөн гаалийн байгууллага нь гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг шалгаж, шийдвэр гаргах эрх хэмжээтэй ба гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт нь баталгаажаагүй, тусгагдсан мэдээлэл зөрүүтэй, бүрэн бус, тоон үзүүлэлт хангалтгүй, мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй, гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болохоор байна.

2.5. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Гаалийн үнийг тодорхойлох арга гээд 9..-д хэлцлийн үнийн арга, 9..2-д нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга, 9..3-д ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга, 9..4-д ялгаварт үнийн арга, 9..5-д нийлбэр үнийн арга, 9..6-д уялдуулан хэрэглэх үнийн арга, 0.-д хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ, 0.2-т хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ, 0.3-т Энэ хуулийн 0.-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно гэж тус тус заасан.

2.6. Өөрөөр хэлбэл гаалийн үнээс гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тогтооно, гаалийн үнэ тодорхойлоход ашиглах мэдээлэл үнэн зөв, баримтаар нотлогдсон байна, нотлогдоогүй бол хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээргүй байна.

2.7. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тогтооход шаардагдах үнэн зөв бодитой баримт бичгүүдийг мэдүүлэгтээ хавсаргах үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчаас шилжүүлгийг хувь хүнээс шилжүүлсэн, гэрээн дээр банкны Swift код заагдаагүй, гарал үүслийн гэрчилгээнд тусгагдсан экспортлогчийн нэр нь худалдах худалдан авах гэрээний экспортлогчийн нэрнээс зөрсөн, гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн үнийн нэхэмжлэхийн дугаар мэдүүлэгт хавсаргасан үнийн нэхэмжлэхийн дугаар зөрсөн, нэхэмжлэхийн дугаар нь гаалийн мэдүүлэг болон гадаад худалдааны бусад бичиг баримтад тусгагдсан дугаараас зөрүүтэй, илгээгч талаас ирсэн үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалтыг баталгаажуулсан БНХАУ-н эрх бүхий байгууллагын тамга болон худалдан авах гэрээн дээрх тамга зөрүүтэй, худалдах, худалдан авах гэрээний илгээгч нь гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн илгээгчээс зөрсөн, худалдан авах гэрээ нь 2 талын тамга, гарын үсгээр баталгаажуулаагүй гэх үндэслэлээр гаалийн үнийг хэлцлийн бус аргаар тодорхойлсон нь үндэслэлтэй.

2.8. Гаалийн улсын байцаагч нь гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг баримтаар нотолж чадаагүй, мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-д зааснаар хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзаж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар буюу мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2.4-т зааснаар интернетээр нийтэд зориулсан экспортын үнийг ашиглаж, мэдүүлэгчийн мэдүүлсэн ******* үйлдвэрт үйлдвэрлэгдсэн XED маркийн экскаваторын үнийг тогтоож, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тогтоосон байна.

2.9. Ийнхүү гаалийн улсын байцаагч дээрх үндэслэлээр хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзаж, хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-т зааснаар гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах, 5.2.2.4-д зааснаар интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнийн мэдээлэл, бичиг баримтыг ашигласныг буруутгахааргүй байна.

2.0. Түүнчлэн, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Мэдүүлэгч энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно, 8.7-д Гаалийн байгууллага энэ хуулийн 8.6-д заасан мэдүүлэгчээс гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзвал мэдүүлэгч нь Гаалийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж тус тус заасан.

2.. Нэхэмжлэгчээс ... холбогдох нотлох баримтыг мэдүүлэг гаргагчаас өгсөн ч зөрүүтэй, дутуу нөхцөл байдал байгаа тохиолдолд хариуцагч тодруулах үүрэгтэй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Гаалийн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02-******* дугаар албан бичиг зэргээр гаалийн үнийг хэлцлийн бус аргаар тодорхойлсон гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх бөгөөд импортлогчийн барааг гаальд мэдүүлэх үйлчилгээг гаалийн бүртгэгдсэн мэдүүлэгч хийх бөгөөд мэдүүлэгч хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад бүрэн гаргаж өгөөгүй, гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тогтооход шаардлагатай тодруулсан нэмэлт нотлох баримтуудыг гарган өгөөгүй байгаа энэ тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглээгүйд хариуцагч гаалийн байгууллага, албан тушаалтныг буруутгах үндэслэлгүй.

2.2. Гэвч Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд уялдуулан хэрэглэх үнийн арга гээд 5 дугаар зүйлийн 5.2.-д гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 0-4 дүгээр зүйлд заасан аргуудын шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх, 5.2..-д хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг баримтаар нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах, 5.2.2-д гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах, 5.2.2.4-д интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ гэж, Гаалийн ерөнхий газрын даргын 202 оны А/30 дугаар тушаалаар батлагдаж, 204 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох зааврын 8 дугаар зүйлийн 8.-д Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 5.2.2.-5.2.2.4-т заасан үнийн мэдээллийг тухайн гаалийн газар, хорооны үнэлгээ, ангилал хариуцсан нэгж, эсхүл гаалийн улсын байцаагч дор дурдсан байдлаар боловсруулж гаалийн газар, хорооны удирдлагаар хянуулж баталгаажуулсны үндсэн дээр гаалийн үнэ тодорхойлоход ашиглана, 8..-д Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 5.2.2.-5.2.2.4-д заасан үнийн мэдээлэл судалгааг гаалийн газар, хороод тухай бүр хариуцан хийх бөгөөд мэдээллийг өөрсдийн сүлжээнд байршуулна гэж тус тус заажээ.

2.3. Уг уялдуулан хэрэглэх үнийн аргын зорилго нь гаалийн үнийг тодорхойлох аргуудыг зөөлрүүлэн хэрэглэж, интернэтээр нийтэд зориулан тараасан зах зээлийн бодитой, дундаж үнээр үнэлэх явдал байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар ... Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-20902-25-l00680R дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн онд үйлдвэрлэгдсэн, 4.8 м.куб шанагатай, капитал засвар хийгдсэн хуучин экскаватор нь БНХАУ дахь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар *******,******* юань, вальютын ханш 497. гэж үнэлэгдсэн тул уг шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-д Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно гээд 9..-д импортын барааны албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж, 9..2-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн гэж заасан байх тул Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-20902-25-l00680R дугаартай мэдүүлгээр ,*******, төгрөгийн татвар ногдуулсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүн буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зах зээл дэх онд үйлдвэрлэгдсэн XCMG XED маркийн экскаваторын үнэ *******,******* юань буюу 399,772,79 төгрөгөөр тооцож *******,964,7.6 төгрөгийн татвар ногдуулахаар тогтоон, нэхэмжлэгч компаниас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаалийн байгууллагад төлсөн ,*******, төгрөгөөс илүү төлсөн 59,839,52.44 төгрөгийг зохих журмын дагуу нэхэмжлэгчид буцаан олгох асуудлыг шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.

2.5. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Гаалийн ерөнхий газар, Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.Мд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 48 дугаар зүйлийн 48.-д Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад буюу 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9*******.70 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3, 06.3.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7., 7.2, 7.3, 8 дугаар зүйлийн 8.3, 8.3., 8.6, 9 дүгээр зүйлийн 9..6, 5 дугаар зүйлийн 5.2., 5.2.2, 5.2.2.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9..-д заасныг тус тус баримтлан С ХХК-иас Гаалийн ерөнхий газар, Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.Мд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-20902-25-l00680R дугаартай мэдүүлгээр ,*******, төгрөгийн татвар ногдуулсныг *******,964,7.6 төгрөгөөр тогтоож, 59,839,52.44 төгрөгөөр багасгаж, илүү төлсөн 59,839,52.44 төгрөгийн татварыг С ХХК-нд буцаан олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47., 48 дугаар зүйлийн 48.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,******* төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9*******.70 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА