2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/06273

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 25

191/ШШ2025/06273

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Хүсэлт гаргагч Д.*******гийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.тэй найз нөхөдийн холбоотой бөгөөд 2019 онд нөхрийнхөө найзаас 1 хувийн хүүтэй мөнгө зээлсэн чинь хүү нэмэгдээд хэцүү байна, хаах гэсэн юм 10,000,000 төгрөг зээлээч чамд 10 хувь нэмээд буцааж өгнө гэсэн тул 2019.02.12-ны өдөр өөрийн данснаас Б.ийн данс руу шилжүүлсэн. Түүнчлэн иргэн Д.Мөхнасан би 2019 оны 08 дугаар сард хүнээс авлагандаа хивс авсан бөгөөд зарж борлуулж, мөнгө болгох шаардлагатай байхад хэдхэн хоноод мөнгийг нь өгье гээд 4 ширхэг хивсийг нэг бүрийг 2,000,000 өгрөгөөр бодож, нийт 8,000,000 төгрөгт, мөн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 хивсийг найз Бямбахоролд өгнө гэж тус тус авсан бөгөөд, нийт 11,000,000 төгрөгийн хивс зээлээр авсан. Гэвч Б.ийн нөхрийн бие муудаж, зээлээ төлж чадахгүй болсноос шалтгаалан зээлийг буцаан төлөхгүй өдийг хүрсэн бөгөөд цувуулаад болтугай төлөх талаар шаардахад үр дүн гараагүй. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.21-ний өдрийн 16663 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийн оршин суух хаягт тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банкны депозит дансны хуулга, өр төлбөрийн талаарх тооцоолол, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.21-ний өдрийн 16663 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Тус шүүхийн 2025.06.06-ны өдрийн 25130 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийн оршин суугаа хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Д.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Б. нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, ХААН банкны депозит дансны хуулга, өр төлбөрийн талаарх тооцоолол зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Б. нь хүсэлт гаргагч Д.*******д өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.21-ний өдрийн 16663 дугаар шүүгчийн захирамжаар ...Б. нь дүүргийн дугаар хороо, хотхон, дүгээр байрны тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолт, мэдэгдэх хуудасны буцаалтаар тогтоогдсон... гэх үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Улмаар тус шүүхийн 2025.06.06-ны өдрийн 25126 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийн оршин суух хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулахад тэрээр дүүргийн дугаар хороо, , дугаар байрны 7, 8 тоотод оршин суух бүртгэлтэй байна.

 

3.Шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийг дүүргийн дугаар хороо, , дугаар байрны 7, 8 тоотод оршин суугаа хаягаар дуудахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Б. нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаагдсан болох нь шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

 

4.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б. нь Д.*******д зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Д.*******гийн хүсэлтийг хангаж, Б.ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

5.Хүсэлт гаргагч Д.*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар ******* овогт гийн //-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.ийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Д.******* /утас:/-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА