2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/06274

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 25

191/ШШ2025/06274

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ******* ******* ******* *******, өөрийн байр. ******* ******* ХК /*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн *******г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Д.******* нь манай байгууллагатай 2024.07.26-ны өдөр 2010111961 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18,340,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2024.08.25-ны өдрөөс гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр , Хан-Уул, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025.03.18-ны өдрийн 12445 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгох тухай тушаал, итгэмжлэл, Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.07.26-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, , Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.03.18-ны өдрийн 12445 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Тус шүүхийн 2025.06.06-ны өдрийн 25127 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******гийн оршин суугаа хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Д.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.07.26-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Д.******* нь хүсэлт гаргагч ******* ******* ХК-нд 18,340,000 төгрөгийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.03.18-ны өдрийн 12445 дугаар шүүгчийн захирамжаар ...Д.*******гийн оршин суудаг гэх дүүргийн 6 дугаар хороо, дугаар *******, 7 тоот хаяг нь тус хороонд байдаггүй болох нь Засаг даргын тодорхойлолт, мэдэгдэх хуудасны буцаалтаар тогтоогдсон... гэх үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Улмаар тус шүүхийн 2025.06.06-ны өдрийн 25126 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******гийн оршин суух хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулахад тэрээр дүүргийн 5 дугаар хороо, дугаар *******, 7 тоотод оршин суух бүртгэлтэй байна.

 

3.Шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г дүүргийн 5 дугаар хороо, дугаар *******, 7 тоотод оршин суугаа хаягаар дуудахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Д.******* нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаагдсан болох нь шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

 

4.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* нь ******* ******* ХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХК-ийн хүсэлтийг хангаж, Д.*******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

5.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., дугаар зүйлийн .1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар овогт *******гийн ******* //-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Д.*******гийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч /утас:99054511/-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., дугаар зүйлийн .1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА