Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 95

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

гэрч В.*******,

өсвөр насны шүүгдэгч Б., түүний хууль ёсны төлөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт ийн т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001150049 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суиманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* дугаар ангид сурдаг, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт ийн нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******нд байрлах дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд өсвөр насны хохирогч Б.ийг найз С.ыг нь цохисон гэх шалтгаанаар татаж унаган нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Б. нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн дүгээр сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа 12 цагийн орчим Б.ээс Б.ыг өмөөрч түүний нүүрэн тус газар өшиглөж баруун дээд 1-р шүдний сулрал, доод урууланд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.ын өгсөн: Тэр өдөр миний бие муудаад эмнэлэгт үзүүлээд 7 хоногийн акт авсан. Сургуульдаа эмнэлгийн актаа аваачиж өгөхдөө 7 дугаар цаг дээр орох биеийн тамирын хичээлдээ орсон. Намайг зааланд ороход биеийн тамирын багш байхгүй байсан. Ангийн хүүхдүүд сагсан бөмбөг тоглож байсан. Би сагсан бөмбөг нэлээн сонирхдог болохоор ангийхантайгаа тоглож байтал  ын нүд рүү хуруугаа санаандгүй хийчихсэн. Тэр биед а уурлаад доошоо сууж байгаад баруун хацарт зөөлхөн алгадсан. ыг буцаагаад цохиход нь би дотны найз ыг өмөөрөөд ийг араас нь татаад өшиглөх гэтэл босч таараад нүүрэн хэсэгт нь оносон. Найзыгаа санаандгүй байдлаар гэмтээсэн. Би тэр үеэр хотод сагсны тэмцээнд ороод явсан. Дараа нь сургууль дээр ирэхэд цагдаа дуудаад Эрүүгийн хэрэг үүссэн гэсэн. Энэ болсон явдалд би маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “Хүүхдүүд гэнэн томоогүй байдлаасаа болж ийм асуудалд хүрсэн. Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ гэгчээр бусдадаа жаахан дээрэлхүү хүүхдүүдээс болж миний хүү одоо ингээд зогсож байна. Энэ бол хүүхдүүдийн хүмүүжилтэй холбоотой. Энэ 3 хүүхэд 3-уулаа алдаа гаргасан гэж бодож байна. Манай хүү математикийн аварга болоод Шанхай хотын их сургуульд улсын тэтгэлгээр сургахаар эрхийн бичгээ авчихсан байгаа. Тэгээд ийм асуудалд орсонд нь харамсаж байна. Хурал даргалагч энэ бүгдийг ойлгоно байх гэж бодож байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч В.*******ын өгсөн: “7 дугаар ангиас нь эхлэн ангийн багшаар нь ажиллаж байна. Манай сургуульд шиг олон удаа уралдаанд оролцож түрүүлсэн хүүхэд байхгүй байгаа. Хүүхдийн гэнэн томоогүй зангаасаа болж нөгөө хүүхэд нь гомдоод тэгсэн байна лээ. Олон олимпиадад түрүүлсэн. Сагсан бөмбөг тоглодог. Дүүргийн математикийн олимпиадад түрүүлээд Шанхай хотын их сургуульд сурах урилга авсан байгаа” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй хохирогч Б.ий өгсөн: “2018.02.21-ний өдрийн 12 цагийн орчим сургуулийн спорт зааланд биеийн тамирын хичээл дээр сагсан бөмбөг тоглож байгаад санаандгүй ын нүд рүү нь гараа хүргэчихсэн чинь нүдээ дараад уурлаад байхаар нь би уучлал гуйхаар очтол миний нүүрний баруун хацарт гараараа цохихоор нь би зөрүүлээд ын зүүн хацар хавьд нь цохисон. Тэгтэл араас татаж унагаад ам уруул хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөхөд цус гарч уруул язарсан байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 9 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй гэрч С.ын өгсөн: “билгүүн бид 2 барилцаад авахад ийг татаж унагаад бие ам эрүү хавьд нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 11 дүгээр хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/117 дугаартай:

1. Б.ий биед баруун дээд 1-р шүдний сулрал, доод урууланд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч Б. нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн дүгээр сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа хохирогч Б.ээс Б.ыг өмөөрч түүний нүүрэн тус газар өшиглөж баруун дээд 1-р шүдний сулрал, доод урууланд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Гэхдээ өсвөр насны шүүгдэгч Б. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн НАЙМДУГААР БҮЛЭГТ заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг үндэслэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ийн ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэн зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.ыг хараа хяналтандаа байлгаж, түүний зан үйлийг засах үүргийг хууль ёсны төлөөлөгч С.*******т даалгасугай.

4. Б. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ