| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2025/0822/З |
| Дугаар | 128/ШШ2026/0199 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2026/0199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК /РД:59016/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б /ШТҮД:/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалаар нэхэмжлэгч ХХК-д Хан-Уул дүүргийн Ч ам нэртэй газарт орших 0.5 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг, мөн 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20*******/79 дугаартай Газар ашиглах гэрчилгээг тус тус олгож, 20******* оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20*******/068 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт Газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулжээ.
2.2. Улмаар ТББ-иас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалын ХХК-д 0.5 га газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаар шийдвэрээр ... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалын ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 0.5 га гэснийг м.кв хэмжээгээр хүчингүй болгож ... шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянаад дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үүний дараа Улсын Дээд шүүхийн хяналтны шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолоор ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож ... ТББ-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан байна.
2.3. Улмаар Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалаар ... ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй... гэх үндэслэлээр газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.4. Нэхэмжлэгч компаниас Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасны дагуу шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 9 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 128/*******/01 дугаартай гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.
2.5. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-*******2/*******6******* дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүргүүлэхэд, тус яамны 2025 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаартай албан бичгээр ...Танай албан албан бичигт дурдсан Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоол нь хугацааны хувьд өмнө нь гарсан, мөн уг тогтоолд дурдсан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 20 оны дугаартай тушаалтай хамааралгүй байх тул шүүхийн шийдвэр биелүүлэх боломжгүй гэх хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.
2.6. Үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Манай компани нь 20*******/79 тоот гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Ч аманд 0.5 га хэмжээтэй газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар Газар ашиглах гэрээг хийсэн бөгөөд Газрын төлбөрийг жил бүр тогтмол төлж ирсэн байдаг. Тус газраа зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөж зураг, эскизийн ажил хийгдэж байх явцад 2017 оноос эхлэн Академи ТББ-аас 3 шатны шүүхэд хандан маргаан үүсгэснээр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/07 дугаар шийдвэрээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.1,106.3.3,106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1,2 хэсэг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч НҮТББ-ын гаргасан хүсэлттэй давхцуулан олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 20******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалын ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 0.5 га гэснийг м.кв хэмжээгээр. 2017 оны 03 сарын 09-ний өдрийн дүгээр тушаалын ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 5 га гэснийг 34.18 м.кв хэмжээгээр тус тус хүчингүй болгож, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 сарын 09-ны өдрийн дүгээр тушаалын ХХК-д холбогдох хэсгийн 1 га гэснийг м.кв хэмжээгээр хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгч НҮТББ-ын 20 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн гаргасан уг хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24 өдрийн магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35-р зүйл 35.2,36 дугаар зүйлийн 36,1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
3.2. 2021 оны 06 дугаар сарын -ны өдрийн 21 тоот Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын албан бичгээр манай компанийн газар ашиглах гэрээ үргэлжлүүлэн хэрэгжих боломжтой болсон байдаг. Бид бүхэн Аялал жуулчлал, амралтын отог барих ажлын хүрээнд амрагч нарт үйлчлүүлэхэд тав тухтай, чанар стандартад бүрэн нийцсэн, хүртээмжтэй, хэрэгцээ шаардлагыг хангахуйц Аялал жуулчлалын цогцолбор төв байгуулахаар барилгын зураг, эскиз зэргийг холбогдох байгууллагаар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлсэн.
3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт өгч, үүний дагуу 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/*******/01 дугаартай гүйцэтгэх баримт бичиг гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 07 сарын 09-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Б 02-*******2/*******6******* дугаарт шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг явуулсанд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оны 08 сарын -ний өдрийн дугаарт хариу хүргүүлсэн байдаг. Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оны 08 дугаар сарын өдрийн дугаарт хариу тайлбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн мэдэгдэл ирсэн өдөр хүртэл огт мэдээгүй 2025 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаарт албан бичигтэй танилцан мэдсэн.
3.4. Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 20 оны 9 сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалын хуулбар мөн уг шийдвэрийг манайд мэдэгдсэн тухай /шуудангийн баримт, гарын үсэг, цахим мэдэгдэл/ гэх мэт нотлох баримтуудыг одоог хүртэл манайд ирүүлээгүй байгаа нь манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
3.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт өгч, үүний дагуу 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/*******/01 дугаартай гүйцэтгэх баримт бичиг гарч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Байгаль орчин, уур амьсгалын яам руу хүргүүлсэн. Мөн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/*******/4379 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шийдвэр гарсан байдаг.
3.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад 02-*******2/*******6******* дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг явуулсанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаарт хариу хүргүүлэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 20******* оны дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ч амны хязгаарлалтын бүсэд ХХК-д ашиглуулахаар олгосон ******* м.кв газрын эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, дах заалтыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн тушаалаар хүчингүй болгосон байна.Танай албан бичигт дурьдсан Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоол нь хугацааны хувьд өмнө гарсан, мөн уг тогтоолд дурьдсан асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны дугаар тушаалтай хамааралгүй байх тул шүүхийн шийдвэр биелүүлэх боломжгүй болохоор үүгээр уламжилж байна гэжээ.
3.7. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Коронавируст халдвар /Ковид-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан бөгөөд Монгол Улсын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлсэн бөгөөд энэ хугацаа нь удаа дараа сунгагдсаар 2022 оны 02 дугаар сарын -ний өдрийг хүртэл үргэлжилсэн бүх нийтэд илэрхий үйл явдал болсон. Энэхүү шийдвэрийн дагуу бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосон нь дээрх тодорхойлолт ёсоор гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн юм. Үүнтэй холбоотойгоор бүх салбар эдийн засгийн уналтанд орж, эргэн сэргэж үйл ажиллагаа жигдрэхэд тодорхой хугацаа шаардлагатай болсон бөгөөд өмнө үйл ажиллагаа явуулахаар хийлгэж байсан зураг болон төсвийн дагуу ажил хийх боломжгүй болж дахин шинээр хийлгэх, бүх ажил эргээд 00-ээс эхлэх болсон.
3.8. Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны , 20 оны , , 2024 оны , зэрэг тогтоолуудаар энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаан-д хамаарна гэж тайлбарласан байдаг.
3.9. Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заалтыг буруу хэрэгжүүлсэн, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй, урьд гарсан шүүхийн шийдвэрийг үл хэрэгссэн, нэгэнт шүүхийн шийдвэр гарсан болохоор бүх ажлаа төлөвлөөд, газрын төлбөрөө хугацаандаа төлөөд явж байхад огт мэдэгдэлгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
3.10. Иймд компанийнхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар дахин шүүхэд хандаж байгааг хүлээн авч, Байгаль орчин, аялал жуулчлалын хуучин нэрээр/-ны сайдын 20 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас Маргаан бүхий тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөж байхад тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4.1-4.7, 27.5, 27.6-т тус тус заасныг хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хэзээ мэдсэн талаар тайлбарлахад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байхдаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оны 08 дугаар сарын өдрийн дугаартай хариу албан бичиг болон хавсралтаар хүргүүлснээр маргаан бүхий тушаалтай танилцсан. Газрыг ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг гаргаж байх хугацаанд маргаан бүхий тушаал гарсныг аман хэлбэрээр сонссон боловч бичгээр танилцуулаагүй. Мөн Маргаан бүхий тушаалд Богдхан уул дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон байдаг. Уг санал үндэслэлд ...хариу тайлбар ирүүлээгүй гэдэг зүйлийг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид сонсох ажиллагааг мэдэгдсэн мэтээр, түүнчлэн сонсох ажиллагаатай холбоотой хариу тайлбар ирүүлээгүй мэтээр, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж бичсэн байдаг. Нэхэмжлэгч ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргасан. Газрын хувийн хэрэгт мөн авагдсан байдаг. Мөн уг саналд газрын төлбөрийн талаар бичсэн байх бөгөөд нэхэмжлэгч 20******* онд газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай авч, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилсоор байгаад хугацаа сунгуулах хүсэлтээ 2021 онд өгсөн. Гэтэл хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй байж 2021-20 оны газрын төлбөр төлөөгүй гэж оруулж ирж байгаа нь үндэслэлгүй. Мөн газрыг зориулалтын дагуу 8 жил ашиглаагүй гэдэг дээр хэлэхэд газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Энэ газар ашиглах эрхийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг шүүх харгалзан үзэх ёстой. Хариуцагчаас хэрэв сонсох ажиллагаа явуулсан бол нэхэмжлэгч компани хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлах, хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэдгийг, газрын 2021-20 оны төлбөрийг хугацаа сунгаагүй учраас төлөөгүй гэдгийг тайлбарлах байсан.
Мөн Маргаан бүхий 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалын үндэслэл болсон шийдвэрүүдийн талаар хэлэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 20 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан дүгээр хурлаас гарсан шийдвэрийн тухайд хэлэхэд, энэ хурлаас гарсан шийдвэрийг хариуцагч байгууллага гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар гаргуулах гэхээр байдаггүй. Энэ шийдвэр гараагүй байхад гараагүй шийдвэрийг үндэслэн сайд тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч компани 20******* онд газар ашиглах эрхийн гэрчилгээ авснаасаа хойш тухайн газар дээр барилга барихаар холбогдох зөвшөөрөл болон бусад ажиллагааг хийсэнтэй холбоотой баримтууд хэргийн материалд авагдсан байгаа. Мөн шүүхийн маргаантай байх хугацаанд авагдсан газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг яг адилхан байгаа. Яагаад гэхээр шүүхийн маргаан явж байсан учраас тухайн газарт аливаа үйл ажиллагаа явуулаагүй. Маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдэх нь хариуцагчийн үүрэг. Нэхэмжлэгч сонсох ажиллагааны бусаар мэдсэн нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ч амны хязгаарлалтын бүсэд 0,5 га газрын газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай ХХК-д олгосон байдаг.
4.2. Тус компанийн хувьд газар ашиглах эрх авахдаа тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах төсөл ирүүлсэн байдаг ч уг төслөө хэрэгжүүлээгүй буюу газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
4.3. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр .. гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно., Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэгч компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай захирамжаар маргаан бүхий тушаалыг хэзээ, хэрхэн мэдсэн талаар холбогдох баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн хангасан талаар тодруулахаар хугацаа тогтоосон байдаг. Үүний дагуу нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 20 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлдээ ...Маргаан бүхий захиргааны актыг шүүхийн шийдвэр албан гүйцэтгүүлэх хүсэлтээ өгөөд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүргүүлэхэд, тус яамны 2025 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаартай албан бичгээр мэдсэн талаар дурддаг, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн дурдаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 12/17 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтэд 20 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрхийг цуцалсан талаар дурддаг. Үүнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичгээр ...тушаалд өөрчлөлт оруулах эрхгүй талаар хариуг, мөн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичигт ...сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар хариуг тус тус нэхэмжлэгчид өгсөн. Мөн нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад гаргасан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд ...сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар манай газрын ашиглах гэрчилгээг 2 үндэслэлээр хүчингүй болгосныг хүчингүй болгож өгнө үү гэж дурдсан байдаг. Мөн нэхэмжлэгч компаниас 2025 оны 05 дугаар сарын -ны өдрийн дугаар албан бичгээр сайдын тушаалыг хүчингүй болгуулах асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хуулийн хэлтэст хүсэлт гаргасан байдаг. Үүнээс үзэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Маргаан бүхий тушаалтай холбогдуулан тайлбар хэлэхэд, нэхэмжлэгч газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл байна. Газрын төлбөрийн тухайд тушаалын хавсралтад 2020-20 оны газрын төлбөрийн нэхэмжлэл хавсаргасан байдаг бөгөөд нэхэмжлэгч компани үүнийг төлөөгүй. Газрын тухай хуулиар нэхэмжлэгч газрын төлбөрөө жил бүр төлөх үүрэгтэйгээс гадна гэрээнд газрын төлбөрөө хэзээ төлөхийг тусгасан байдаг. Газрыг 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлд тайлбар хэлэхэд, газрын үзлэгээр газар хоосон байгаа нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 20******* оноос хойш газраас ашиглах идэвхтэй үйлдэл хийгээгүй гэдэг нь харагдаж байна. Нотлох баримтаар өгсөн баримтуудыг харахад нэг болохоор сувиллын газар, эсхүл аялал жуулчлалын цогцолбор байгуулах гээд юм шиг зөрүүтэй баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Лувсан данзан равжаа ТББ-ийн нэхэмжлэлтэй хэрэг 2021 онд шийдвэрлэгдсэн. Энэ хэрэг дээр ХХК-ийн м.кв газрын давхцалтай холбоотой маргадаг бусад талбай бүхий газраа тухайн үед ашиглах боломжтой байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалын 29-д зааснаар нэхэмжлэгч компанид Богдхан уулын дархан цаазат газрын Ч амны хязгаарлалтын бүсэд 0.5 га газрын газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20*******/79 дүгээр газар ашиглах гэрчилгээ олгож, 20******* оны 07 дугаар сарын 09-ний өдөр улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулжээ.
2.2. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ТББ нь ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалын ХХК-д 0.5 га газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2019 оны 01 дүгээр сарын -ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаар шийдвэрээр ... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалын ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 0.5 га гэснийг м.кв хэмжээгээр хүчингүй болгож ... шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянаад дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үүний дараа Улсын Дээд шүүхийн хяналтны шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолоор ... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож ... ТББ-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Ийнхүү нэхэмжлэгч компаний газар ашиглах эрх бодитоор баталгаажсан тул 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ...Улсын Дээд шүүхийн хяналтны шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай компанийн газар ашиглах эрхийн хугацаа дээрх нөхцөл байдлын улмаас хэтэрсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж байна. ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас ... ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу шийдвэр бичгээр албажих хугацаа дуусаагүй болохыг үүгээр уламжилъя гэх хариуг 2021 оны 06 дугаар сарын -ний өдөр авчээ.
2.4. Гэвч Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар санал хүргүүлэх тухай албан бичгээр ... эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, төлбөрөө хугацаанд төлөөгүй, газраа 8 жилийн хугацаанд ашиглаагүй гэх бичгийг яаманд хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар ... ХХК нь ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
2.5. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж зааснаар захиргааны байгууллага нь нэхэмжлэгч компаний 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөөгүй, орхигдуулсан байх төдийгүй тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн дугаар албан бичгээр энэ талаар тодруулахад нэхэмжлэгч компаний хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг ирүүлсэн нь нэхэмжлэгчийн гаргасан уг хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.
2.6. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж, Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай ******* дугаар тогтоолын 1.10-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.
2.7. Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд, нэхэмжлэгч компани нь ХХК-иар аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан зэргийг боловсруулсан, сувилалын барилга барихаар зураг төсөл боловсруулсан, ус хэрэглэгчид худаг гаргах зөвшөөрлийг нийслэлийн Байгаль орчны газраас авсан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний төрийн өмчит хувьцаат компаниас техникийн нөхцөл авсан, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт зэрэг холбогдох баримтуудыг захиргааны байгууллагад хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байхад тухайн газрыг зориулалтын дагуу огт ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэж шууд дүгнэх боломжгүй.
2.8. Түүнчлэн, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын -ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын -ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.
2.9. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн хяналтны шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор ... ТББ-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч компаний газар ашиглах эрх бодитоор үүссэн, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан хугацаанаас хойш маргаан бүхий акт гарсан 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийг тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, хуульд зааснаар 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
2.10. Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... газрын төлбөр төлөгч байна 4 дүгээр зүйлд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна гэж, 10 дугаар зүйлийн 5-д Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж тус тус заасан.
2.11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2020-20 онд нэхэмжлэгч компаний газрын төлбөрт нэхэмжлэл үүссэн байх бөгөөд хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн акт үйлдээгүй, хариуцагчаас газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлээгүй, газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, мөн шүүхийн маргаантай байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх нь сунгагдсан эсэх, газар ашиглагч мөн эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй гэж шууд буруутгах үндэслэлгүй байна.
2.12. Түүнчлэн, захиргааны байгууллага нь хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг, тухайлбал нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг хангах зэрэг ажиллагааг хэлбэрийн төдий хийх бус, харин өөрийн шийдвэрээ үндэслэлтэй, хууль ёсны гаргахын тулд бодитойгоор, үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлэх учиртай бөгөөд Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ... ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг одоогийн нэршлээр Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн яам болон Богдхан Уулын дархан цаазарт газрын цахим хуудсан тус тус байршуулсан гэж тайлбарласныг сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.
2.13. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.4-т Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно, 43.8-д Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй гэж тус тус зааснаар хаяглагдсан этгээдэд захиргааны акт гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тусгасан бичгээр гаргасан шийдвэрийг захиргаа өөрөө албан ёсоор хүргүүлэх, түүнийгээ нотлох, ийнхүү мэдэгдсэнээр гомдол гаргах хугацааг тоолохоор байна.
2.. Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаж буй тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг бүрэн нотлоогүй, хариуцагчаас мэдэгдэх үүргээ хэрхэн биелүүлсэн нь тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчээс ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт өгч, үүний дагуу 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0*******6 дугаартай гүйцэтгэх баримт бичиг гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад албан бичиг явуулсан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаар албан бичигтэй танилцан мэдсэн гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй төдийгүй нэхэмжлэгчээс тасралтгүй гомдол, хүсэлтийг гаргаж байсан байна. Уг үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх тайлбарыг хүлээн аваагүй болно.
2.*******. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА