Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2026/0256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 03 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б өргөө ХХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.А /ШТҮД:/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б /ШТҮД:/

Хариуцагч: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн хяналт шалгалтын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хууль эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн А.Э,

Гуравдагч этгээд: М ХХК /РД:57949/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М /ШТҮД:/ нарын хоорондын М ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Эн гудамжны тоот хаягт байрлах тн хийн газын агуулахтай барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, А.Б, Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Баярхүү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. М ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Эн гудамжны тоот хаягт байрлах тн хийн газын агуулахтай барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, их сургууль орчим багц Б блок-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Б өргөө ХХК-ийг шалгарсныг батламжилж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт болон хоёр талт гэрээнүүдийг байгуулсан байна.

2.2. Харин Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын газрын даргаас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг, үйлдвэр, үйлчилгээний барилгын загвар зургийг тус тус баталж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргаас Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг М ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаарт олгожээ.

2.3. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай захирамжаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн-г баталж, улмаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо М ХХК-ийн захиалгатай, Үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

2.4. Нэхэмжлэгч Б өргөө ХХК-иас М ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Эн гудамжны тоот хаягт байрлах тн хийн газын агуулахтай барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани Баянзүрх дүүргийн , дүгээр хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүргийг Батлан хамгаалах их сургуулийн орчмын -р багц А хэсэгчилсэн талбайд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн газар болон Баянзүрх дүүргийн дугаар хороог бүхэлд нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Улаанбаатар хотын 20 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотыг 20 он хүртэлх хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд худалдаа орон сууцны бүс гэж төлөвлөгдсөн байдаг.

3.2. Тус төсөл нийт 51 га газарт хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү төслийн талбайд иргэн П.Баярхүү, Р.Б нарын өмчлөлийн м.кв газарч хамаарч байгаа болно. Энэхүү хамааралтай байдлаас дурдвал манай компани зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль-ийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т газрыг газраар солих гэж заасны дагуу П.Баярхүү, Р.Б нартай 2016 оны 05 сарын 25-ний өдөр 06 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулан газрыг газраар сольж дахин төлөвлөлтийн газраас энэхүү үйлдвэр баригдсан газрыг өгсөн. Энэхүү үйлдвэр баригдсан газар нь одоо ч манай дахин төлөвлөлтийн газарт хамаарч байгаа болно. Мөн энэхүү олгосон газар дээр П.Баярхүү, Р.Б нарын зүгээс Хамтран ажиллах гэрээ-ний 3.2-т манай компани дахин төлөвлөлтийн төслийн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан 16 давхар 2 блок 320 айлын орон сууц барихаар харилцан тохиролцсон. Гэвч П.Баярхүү Р.Б нарын зүгээс гэрээгээр тохиролцсон нөхцөлөө зөрчин гэр хороолол орон сууцын дунд аюултай хийн газын агуулах сав байрлуулж газын орц найрлага бүхий барилгын материалын үйлдвэрлэл явуулж байна. Энэхүү үйлдвэрийн ойр орчмоос газын үнэр ихээр үнэртэж байгаа нь манай төслийн болоод ойр орчмын иргэдийн амь насанд хохирол учруулж байна.

3.3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ойролцоо баригдаж буй барилга, үйлдвэр, орон сууц, бариж буй компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй төсөл хэрэгжүүлэгчийн төсөлтэй уядуулж барилга байгууламж барихыг Нийслэлийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/159 тоот захирамжаар заасан. Гэвч М ХХК, иргэн П.Баярхүү нь нар дээр дурдсан гэрээний үүргээ зөрчиж манай гэр хорооллын төсөлтэй огт уялдаа холбоогүй м.куб хийн газын агуулахтай өндөр төвөгшил бүхий барилгын материалын үйлдвэрийг худалдаа орон сууцны бүс буюу манай Б хорооллын дунд барьж ашиглалтад оруулсан тул шүүхэд хандахаас өөр боломж нөхцөлгүй болсон билээ.

3.4. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт га газрыг шинээр дахин төлөвлөн орон сууц, үйлчилгээний барилга байгууламж барихаар төлөвлөсөн. Нийтдээ 50 гаруй блок барилга, 1500 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор, гурван ширхэг 2 хүүхдийн цэцэрлэг, 6км I-III зэрэглэлийн автозам, дулаан хангамжийн эх үүсвэртэй 2,000 мкв бүхийн 4500 айлын орон сууц, 24,000 м.кв худалдаа үйлчилгээний барилга байгууламжтай байхаар Улаанбаатар хотын 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий тодотгол, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарган батлуулж, өнөөдрийн байдлаар 5-16 давхартай 23 блок барилга буюу 2000 орчим айлын орон сууцууд болон 2 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 100% ашиглалтад оруулсан байдаг. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-ын нэг хэсэг болох гэр хорооллын төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэй Улаанбаатар хотыг барилгажуулах, бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, агаар болон хөрсний бохирдлыг багасгах гэх зэрэг олон зорилготой төслүүдийн нэг юм.

3.5. Дээрх нийслэлийн Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлтийн батлагдсан ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний хүрээнд багцад төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан тул 2013 онд "Б өргөө" ХХК-д батламжийг олгосон бөгөөд бид орон сууцны барилгын ажлыг хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэж өнөөдрийг хүрсэн. Төслийн дагуу барилгууд баригдаж, ашиглалтад ороод Б хороолол оршин суугчдын бүрдэл ерөнхийдөө бүрдэж, жигдэрсэн байгаа. Гэтэл төслийн дагуу баригдаж байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 01 сарын 18-ний өдрийн МЗХ2023/02-02 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн загвар зураг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БАЗГ2024/0028 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн 10 дугаартай баригдаж буй барилгын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн барилгын үйл ажиллагааг зогсоосон барилгын материал үйлдвэрлэгч М ХХК-д эрх олгосон холбогдох улсын комиссын актыг үзэж танилцлаа.

3.6. М ХХК-д эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг мэдмэгц зохих хяналт шалгалтын болон дээд шатны байгууллагад 4 дүгээр сараас эхлээд хандсан боловч бодитой арга хэмжээ авагдахгүй байсаар манай компанид хохирол учруулаад эхэллээ. Иймд хохирлын хэмжээ хоногоор нэмэгдэж байгаа учир хууль бус актыг Захиргааны хэргийн шүүхээр яаралтай хянуулах арга хэмжээ авах шаардлага үүсч байгаа учир үүгээр хандаж байна.

3.7. Захиргааны байгууллагууд хуульд зааснаар ажиллагаа хийгээгүй, хууль журмыг зөрчиж шийдвэр гаргасан, хяналт шалгалтаа хэрэгжүүлэхийг хүссэн хүсэлт гомдол, мөн холбогдох мэдээллийг танилцуулах хүсэлт гаргаад 4, 5 сарын хугацаанд тодорхой ажиллагаа хийгдэхгүй хүлээсээр манай компаний барилгын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авагдчихсан учир захиргааны байгууллагын үйл ажиллагааг цаашид хүлээх боломжгүй боллоо. Шүүхэд хандах болсон шалтгаан үндэслэл нь Манай Б өргөө дахин төлөвлөлтийн төслийн барилгын хажууд М ХХК-ийн тонн хий газын далд агуулахтай барилгын материалын хийн газын үйлдвэр үйлчилгээний барилга баригдсан нь Барилгын тухай хууль, Барилгын норм дүрэм, Галын аюулгүй байдлын дүрмийг ноцтой зөрчин манай компаний барилгын зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хохирол учруулж байгаа тул Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн хяналт шалгалтын газар, Хот байгуулалт хотын стандартын газарт тус тус удаа дараалан гомдлуудыг гаргасан.

3.8. Мөн манай төслийн үйл ажиллагаанд саад учруулж манай компани барьж буй Б хорооллын дунд газын агуулах бүхийн барилгын материалын үйлдвэрийн барилгыг улсын комисс хүлээн авснаар манай цэцэрлэг бүхий орон сууцны барилгын ажил зогсож эдийн засгийн хохиролтой байдлыг үүсгэлээ. Түүнчлэн захиалагч нарын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг болон төрийн өмнө хүлээсэн гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж байх тул шүүхэд хандаж, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо сэргээлгэх шаардлагатай болж байна.

3.9. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг дугаар хороо, Эн гудамжны тоот хаягт байрлах М ХХК-ийн тонн хий газын далд агуулахтай барилгын материалын хийн газын үйлдвэр үйлчилгээний барилгыг хүлээн авахдаа улсын комисс нь дараах байдлаар хууль тогтоомжийг зөрчсөн байна. Үүнд: Энэхүү барилга Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2.3.3-т заасан "Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, хийн газын агуулахын байгууламж нь батлагдсан зураг төсөлгүй баригдсан барилга болох нь холбогдох төрийн байгууллагын албан бичиг бусад баримтаар тогтоогдож байна. Тус үйлдвэрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулан улсын комиссын зүгээс хүлээн авахдаа Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй эсэх, тонн хийн газын агуулахын батлагдсан ажлын зурагтай эсэх шалган тогтоогоогүй төдийгүй "бага төлөвшилттэй барилга байгууламж" гэж бодит байдлаас зөрүүтэйгээр ангилалд тодорхойлон байгууламжийг хүлээн авсан. Энэхүү үйлдвэрийн барилга, хийн агуулах байгууламжийг "барилга байгууламжийн төвөгшилийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын 3.4.-д зааснаар тухайн чиглэлийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт үндэслэн тогтооно" гэсний дагуу аргачлалаар тогтоосон шийдвэр байхгүй байна. М ХХК-ийн үйлдвэрийн барилга нь үйлдвэрлэлийн зориулалттай бус гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр, орон сууц, гэр хорооллын дунд тонн хэмжээтэй газын агуулах сав байрлуулж, газ, полиуретан, изоцианат VOK, Пентан, Полиол, Хөөс үүсгэгч бодис, катализатор, тогтворжуулагч зэрэг хүн, амьтан, байгаль орчинд хортой химийн орц найрлага бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь Баянзүрх дүүргийн , дүгээр хорооны иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдож буй язгуур эрх ашигт ноцтой халдаж, эрсдэл бий болгож байх бөгөөд Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм-ийн 6.7-д Гэр хороололд шатах шингэн, хий ашигласан үйлдвэрлэл явуулахыг хориглоно гэж заасныг шууд зөрчсөн байна.

3.10. Гэтэл М ХХК-ийн шингэрүүлсэн хийн газын агуулах сав нь тн-н багтаамжтай байгууламжийг зохих зөвшөөрөлгүйгээр барьж байгуулсан байна. М ХХК-ийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар 2024 оны 01 сард болсон Дүнжингаравын уулзвар дээр шингэрүүлсэн хийн тээвэрлэж явсан 20 тн орчмын ачааны машин дэлбэрэлтээс илүү аюултай нөхцөл гэж байгаагаас үзвэл, ямар нэгэн байдлаас осол гарсан тохиолдолд Б өргөө ХХК болон Б хорооллын иргэдэд аюултай бодит нөхцөл болсон байна.

3.11. Ийм аюултай нөхцөл байдал үүсэж байгааг мэдэгдээгүй, мөн нүдэнд бодитоор харагдах боломжгүй далд байрлалд байгааг М ХХК-ийн тайлбар болон холбогдох баримтаас танилцаж мэдлээ. Дээр дурдсаны дагуу хууль зөрчсөн болохыг манай компани зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй М ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт хотын стандартын газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцон 04 дүгээр сарын 01-ний өдөр хэргийг материалтай танилцан Хот байгуулалт хотын стандартын газраас 2025 оны 04 сарын 18-ний өдөр хэрэгт ирүүлсэн баримтаас мэдэж, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хяналт шалгалтын газарт 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хүсэлт гаргах тухай, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Гомдол гаргах тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн бөгөөд захиргааны байгууллагаас бодитой шийдвэр гарахгүй байна.

3.12. Одоогоор бидэнд мэдэгдсэн хууль бус үйлдлийн нэг болох ноцтой нөхцөлийг тодруулбал, бодит байдал дээр өндөр эсхүл онцгой төвөгшилтэй байхаар барилга байгууламжийг бага төвөгшилтэй барилга байгууламж гэж тодорхойлсон нь улсын комиссын актын илтэд хууль зөрчсөн үндэслэл болсон байна. Барилга байгууламжийн бага төвөгшилтэй байх ангилалд ямар ч тохиолдолд дээр дурдсан аюултай хийн хадгаламжийн байгууламж орохгүй бөгөөд яг энэ байгууламжийн хувьд зураг батлагдаагүй, зөвшөөрөлгүйгээр баригдсан байхаар байгаа зэргийг зөвхөн шүүхийн эрх хэмжээгээр илрүүлэх боломжтой байна. Манай холбогдох танилцах, мэдээлэл авах хүсэлтүүдэд хариу өгөхгүй байна. М ХХК нь барилгын материалын ийнхүү аюултай нөхцөл бүхий байгууламжаас 4.5 метр зайд барилга барьж болохгүй гэсэн шалтгаан үндэслэлээр манай хуулиар болон гэрээгээр хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байна. Манай компаний ерөнхий төлөвлөгөөгөөр болон төслөөр батлагдсан үйл ажиллагааны эрх, холбогдох зөвшөөрөгдсөн барилгын үйл ажиллагааны эрх, эдгээрт үндэслэн цаг хугацаагаар төлөвлөсөн олон гэрээний харилцааны эрх гэх мэт олон эрх ашиг сонирхлыг хөндсөн хууль зөрчсөн шийдвэр гарсан байна.

3.13. Иймд М ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг дугаар хороо, Эн гудамжны тоот хаягт байрлах тонн хийн газын агуулахтай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нь тусгай зөвшөөрлийн тухай хууль, Галын аюулгүй байдлын дүрэм болон холбогдох дүрэм журмуудыг зөрчиж шалган тогтоолгох, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг бага төвөгшилтэй барилга байгууламж гэж бичиг баримтыг бүрдүүлж тодорхойлон тусгай зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж, хороолол дунд галын болон иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа гэх мэт хууль зөрчсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй барилгыг ашиглалтад оруулах шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн дагуу холбогдох үндэслэл баримтыг яаралтай бүрдүүлэх арга хэмжээ авч, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний дугаартай комиссын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Улсын комисс ажиллуулах хүсэлтийг хүлээж аваад судалгаа хийх ёстой байдаг. Энэ судалгааг хийж болсон гэж үзвэл комиссын хуваарьт оруулдаг. Жишээ нь зохиогчийн хяналт хийх гэрээ, зураг төсөл боловсруулах гэрээ, барилгын ерөнхий шатын ажлын ил далд ажлын актууд, фото зураг гэх мэт бичиг баримтуудыг комиссын хуваарьд оруулахаасаа өмнө шалгадаг. Гэтэл энэ баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй. Энэ талаар гуравдагч этгээдээс асуухаар байгаа байх гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Барилгын тухай хуульд энэхүү баримт бичгүүдийг байнга хадгална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл комиссын хуралдаанд дээр тус баримт бичгүүдийг 3% үйлдэж 1%-ийг нь гүйцэтгэгч, 1%-ийг нь захиалагч, 1%-ийг нь архивд хадгалах ёстой. Энэ баримт бичгүүдийг шалгахгүйгээр Улсын комисс хуралдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн талуудад хуралдааны ирцтэй холбоотой маргаан байхгүй гэж харж байна. Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэмд 90%-ийн ирцтэй нөхцөлд хуралдаан эхэлнэ гэж заасан байгаа. Гэтэл 12 хүний бүрэлдэхүүнтэй хуралдааныг хийсэн нь хууль бус гэж үзэж байна. Мөн манай талаас асуулт, хариултын үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүргийн биелэлтийн талаар асуухад гарын үсэг зурснаар үүрэг биелэгдсэн гэж тооцно гэж хариулж байна. Гэтэл энэ үүргийн биелэлт биелэгдээгүй гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Жишээ нь 2 дугаар хавтаст хэргийн 210 дахь талд комиссын гишүүн нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын хяналтын Улсын байцаагч н.Нямдулам гэдэг хүн Хот байгуулалт, хотын стандартын газрын мэдээллийн санд хүлээлгэн өгсөн актыг шалгуулах даалгавар өгсөн байдаг. Би өмнөх шүүх хуралдаан дээр энэ акт байгаа эсэх талаар гуравдагч этгээдээс асууж байсан. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуусан. Надад энэ акт баримт бичиг дунд байхгүй гэж хариулсан. Тэгэхээр тухайн үүрэг даалгавар биелэгдээгүй гэж үзэж байна. Мөн маргаан бүхий дүгнэлт дээр барилга байгууламж эхлүүлэх зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзэж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэж бичсэн байгаа юм. Энэ дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримтууд хавтаст хэрэгт маш олон авагдсан байгаа. Жишээ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд иргэн өөрийн өмчилсөн газраа гэр бүлийн өрхийн хэрэгцээний зориулалтаар ашиглахаар бол өмчлөх эрхээсээ татгалзаж хуульд заасны дагуу ашиглана гэж заасан байгаа. Гуравдагч этгээд энэ хуульд заасан зохицуулалтыг мөрдөж ажиллаагүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийн хүрээнд тухайн акт хууль бус гэдэг нь нотлогдож байна. гэв.

3.15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын тухай хуулийн 26 дугаар дүйлд барилгын ажил эхлүүлэх нөхцөл болон зөвшөөрлийн талаар зохицуулсан байгаа. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.3-д энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн гэж заасан дагуу Улсын комисс ажиллахаас татгалзах ёстой байсан. М ХХК нь Барилгын хөгжлийн төвөөс зориулалтын шүршдэг хөөстэй үйлдвэрийн тохирлын гэрчилгээ авсан байдаг. Гэтэл энэ шүршдэг хөөс дотор изомат, болиол, хөөс үүсгэгч катилакотар гэх бодисууд ордог. Энэ бодисууд нь маш сөрөг нөлөө буюу агаараар дамжиж хүнд амьсгалын замын цочрол, хий ханиалга үүсгэх гэх мэт хортой нөхцөл байдлуудыг үүсгэдэг. Гуравдагч этгээдийн тайлбарлаад байгаа шиг энгийн үйлдвэрлэл биш гэж үзэж байна. Мөн гуравдагч этгээдээс 2013 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбогдуулж тайлбар хэлээд байгаа. Гэтэл энэ тогтоолын хавсралтад манай компанийн барилгын тоо, хэмжээ, байрлалыг тогтоогоогүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтыг сайн харвал дээд талд нь Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулгат гэж бичсэн байгаа. Тэгэхээр энэ баримт бичиг нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хавсралтаар баталсан баримт бичиг биш гэж үзэж байна. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасны дагуу нийт 7 төрлийн баримт бичгийг хүсэлтдээ хавсаргаж өгөх ёстой. Жишээ нь 2 дугаар хавтаст хэргийн 115-120 дахь талд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн зургууд байгаа. Үүнээс харахад тус барилгууд 2016, 2017 онд баригдсан байхад 2020 оны барилгын ил далд ажлын актыг хавсаргаж өгсөн байгаа юм. Тэгэхээр манай талаас хуурамч баримт бичгүүд бүрдүүлж өгсөн гэж харж байна. Энэ нотлох баримтуудыг харахад Улсын комисс анхнаасаа гуравдагч этгээдийн Улсын комисс ажиллуулах хүсэлтийг хүлээж авах боломжгүй байсан гэв.

3.16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Гуравдагч этгээдээс маргаан бүхий акт нэхэмжлэгч талд хамааралгүй учраас үүнтэй холбогдуулж нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаж байгаа. Манай зүгээс иргэдийн өмнө хүлээсэн үүрэг болон төрийн өмнө хүлээсэн үүргийн дагуу хууль зөрчсөн үйл ажиллагааны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарладаг. Харин хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад үүнийг нотлох баримт байхгүй байсан. Харин төсөл хэрэгжүүлж байгаа баримттай холбоотой маргаан байхгүй. Түүнчлэн манай төслийн талбайд гуравдагч этгээдийн барилга байгууламж байгаа эсэхтэй холбоотой маргаан байхгүй. Манайх гуравдагч этгээдтэй 16 давхар 2 барилгыг барихаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн адил үүнтэй холбоотой маргаан байхгүй. Гуравдагч этгээдэд хяналт шалгалт хийсэн байгууллагаас зөрчил арилгах үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Гэхдээ шүүхэд маргаан үүссэнээс болж тухайн зөрчил арилгах асуудал зогсчихсон байгаа. Өмнөх шүүх хуралдаанууд дээр оролцож байсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийг хүчин чадлыг зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн гэж тайлбарладаг. Хариуцагч талд үүнтэй холбоотой маргаан байхгүй гэж ойлгож байгаа. Мөн гуравдагч этгээд барилгын зөвшөөрөлгүй гэдэг асуудал дээр маргаангүй. Үүнийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн зургаас тодорхой харж болно. Гуравдагч этгээд энэ асуудалтай холбоотойгоор маргадаггүй. Мөн орон сууцын бүсчилттэй холбоотой маргаан байхгүй. Улсын комисс холбогдох хууль, дүрэм, журамд заасан чиг үүргээ баримталж маргаан бүхий актыг гаргах ёстой байсан. Тухайлбал гуравдагч этгээдийн баримт бичгүүд дутуу байхад татгалзаагүй нь хууль бус гэж үзэж байна. Мөн тухайн комиссын хурлын ирц бүрдээгүй. Энэ хууль зөрчсөн үйл ажиллагаануудаа ковид цар тахлын үе рүү чихэж байгаа нь үндэслэлгүй. Дутуу нотлох баримтуудыг хаана байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад дутуу баримт байхгүй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтийн дагуу бүрдэл хангасан эсэхийг шалгах ёстой байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл бүрдэл хангагдаагүй, барилгын зөвшөөрөл байхгүй бол Улсын комисс ажиллах ёсгүй. Гуравдагч этгээдээс манай барилга хийн газын агууламжтай барилгад орохгүй гэж тайлбарлаад байна. Гэхдээ үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн тухайн Улсын комиссыг 8 сарын хугацаагаар ажиллуулах боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн тухайн комиссын акт 14 хоногийн дотор гарч байгаа юм шиг байдлаар гарсныг шүүх дүгнээсэй гэж хүсэж байна. Энэ комиссын акт гишүүдийн ирц, хүчин төгөлдөр байх нөхцөл байдал, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас энэ актыг ямар үндэслэлээр, яаж гарсныг хангалттай нотолж чадаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр 1 хуудас баримтаас өөр нотлох баримт гаргаж өгөөгүй. Тодорхой дэлгэрэнгүй тайлбар өгч чадаагүй. Тодруулбал хариуцагч талаас үндэслэлтэй маргах тайлбар байхгүй гэж үзэж байна. Мөн гуравдагч этгээдээс өөрсдийн барилгын хэмжээгээ тодорхой хэлж чадаагүй. Энэ нөхцөл байдал дээр шүүх дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Улсын комиссын ажилласан хугацаан дээр дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Мөн гуравдагч этгээд арисолын үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа тайлбарлаад байгаа. Гэхдээ энэ арисолын хий нь бодит байдал дээр тухайн газрын ойр хавьд агаараар дамжуулж бохирдол үүсгэдэг. Түүнчлэн дулаалгын шүршдэг хөөсийг боловсруулж машинд тээвэрлэж түгээлт хийдэг. Гэтэл машин руугаа хийх үед гадагшаа агаараар дамжуулж тархана. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн химийн бодис үйлдвэрлэдэггүй гэж тайлбарлаад байгаа үндэслэл нь үндэслэлгүй. Мөн тэсрэх дэлбэрэх нөхцөл байдалтай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гуравдагч этгээд өөрсдөө маш том хэмжээний дэлбэрэлт гаргана гэх нөхцөл байдлыг тайлбарласан. Манай зүгээс тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа М ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргээс энэхүү үйл баримтыг мэдсэн гэж тодорхой тайлбарласан. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

3.17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д төсөл хэрэгжүүлэгч гэдгийг томьёолчихсон. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д нийтийн эрх ашгийг эрхэмлэх гэж заасан байгаа. Баянзүрх дүүргийн , дүгээр хороо буюу тухайн үеийн 8, 10 дугаар хороон дээр дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэр хорооллын бүсийг орон сууцын хорооллын бүс болгож өөрчлөхдөө нийтийн эрх ашгийг эрхэмлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор цаашдын өөр эрх, хууль ёсны ашиг сонирхлууд ч яригдана. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4-т тус тус заасны дагуу тухайн төслийн үйл ажиллагааг хийж байгаа. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 11.1.1-д хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Манай компани 2013 онд төсөл хэрэгжүүлэх батламж авсан гэдэгтэй талуудад маргаан байхгүй. Манайх энэ эрхийнхээ дагуу төслөө хэрэгжүүлж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл төсөл хэрэгжүүлэх газар дээр өөр үйл ажиллагаа явуулаад байгаа нөхцөл байдал нь төслийн эрхийг шууд зөрчсөн гэж үзнэ. 1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь талд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 459 дугаартай захирамж авагдсан байгаа. Энэ захирамжийн дагуу гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах, төслийн барилга зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөл олгогдохгүй байх гэдэг зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл Нийслэлээс том хэмжээний төсөл хэрэгжүүлж гэр хорооллыг орон сууц болгоё гэж байхад дунд нь үйлдвэрлэлийн бүс учраас үйлдвэрийн барилга байгууламж барина гээд байж болохгүй. Гуравдагч этгээдийн тайлбарласан шиг өрхийн зориулалтаар үйлдвэр, үйлчилгээ эрхэлж болно. Гэхдээ зөвшөөрөлтэй байх ёстой. 3 дугаар хавтаст хэргийн -61 дэх талд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах гээд тусгай зөвшөөрөлтэй холбоотой албан бичиг авагдсан байгаа. Тухайлбал М ХХК болон П.Баярхүү, Р.Б нарын газар дээр барьчихсан байгаа үйлдвэрлэл нь химийн хорт аюултай, бүтээгдэхүүнийг хэрэглэх эсэхийг тогтоосон баримт байгаа. Үүнийг манай талаас биш тусгай зөвшөөрөл олгодог төрийн эрх бүхий байгууллага тодорхойлсон. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд манай төсөл хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маш ноцтойгоор зөрчиж байна. Түүнчлэн энэ газар дээр амьдрах иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзэж байгаа. 2-т хавтаст хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар авагдсан байгаа. Энэ архитектур төлөвлөлтийн даалгаварт 2020-2030 оны ерөнхий бодлогын чиг хандлага баримтлалыг тодорхой заачихсан. Мөн Б өргөө ХХК-тай зөвшилцөж гээд биччихсэн байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр Б өргөө ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол 1 гэдгийг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай компанитай зөвшилцөж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Мөн Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд төсөл хэрэгжүүлэх эрх, үүргийг зааж өгсөн. Мөн зүйлийн 23.1.4-д сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах гэж заасан байдаг. Сонгогдсон талбай гэдэг нь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа газрыг хэлж байгаа. Энэ газарт иргэн П.Баярхүү, Р.Б нар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж болно. Манай тал үүнийг хориглоогүй. Гэхдээ хамтран ажиллах гэрээнд заасан орон сууцын барилгаа барихгүй байсан ч дараагийн барилгаа барихдаа манай компанитай зөвшилцөх ёстой байсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хүсэлт болон тайлбар гаргаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байгаа. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд манай компанийг нийт 10 тэрбум төгрөгөөр хохироож байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгааг тайлбарлалаа. Зөвхөн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Улсын комиссын дүгнэлт гарах ёстой байсан эсэх, энэ Улсын комисс ажиллах ёстой байсан эсэх асуудлын талаар л мэтгэлцэж байгаа. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуулт, хариултын үе шатад Улсын комисс ажиллахдаа архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хянах үүрэггүй гэж хариуллаа. Энэ хариултыг үнэхээр ойлгохгүй байна. Хэрвээ архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хянах үүрэггүй юм бол ямар баримт дээр тулгуурлаж тухайн дүгнэлтийг гаргах вэ? Энэ бол маш том асуудал гэж харж байна. Түүнчлэн танай байгууллага ямар норм дүрэм баримталж ажилладаг талаар асуухад Засгийн газрын баталсан 212 дугаар тогтоолыг мөрдлөг болгодог гэж хариулсан. Энэ тогтоолын хавсралтад 25 баримтыг захиалагч талаас хүсэлтээ гаргахдаа хавсаргаж өгсөн гээд заачихсан байгаа. Гэтэл энэ 25 баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн ковид цар тахлын нөхцөл байдал болон Үндэсний төв архивын буруу байсан юм шиг тайлбар өгч байна. Гэхдээ ковид цар тахлын нөхцөл байдалтай холбоотой Засгийн газрын тогтоол 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан. Гэтэл Улсын комисс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажилласан. Мөн Улсын комисс ажиллах удирдамж дээр 1 хоног ажиллана гээд заачихсан байгаа. Маргаан бүхий дүгнэлт бол 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Энэ дүгнэлт гарах үед ковид цар тахлын нөхцөл байдал энгийн хэмжээнд оччихсон байсан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн дээрх тайлбаруудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч талыг бүрэн төлөөлөх эрхтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаан дээр байр сууриа хамгаалж мэтгэлцэж чадсангүй. Засгийн газрын баталсан 212 дугаар тогтоолын хавсралтаар барилга байгууламж ашиглалтад оруулах дүрмийг баталсан. Хариуцагч тал энэ дүрмийг баримталж ажиллах ёстой байсан. Нэхэмжлэгч тал энэ дүрмийн дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд процесстой холбоотой маш олон асуудлыг хэлэлцсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнтэй холбоотой тайлбар хэлж мэтгэлцэж чадаагүй. Мөн М ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврын 4 дэх хэсэгт барилга байгууламжийн зураг төслийг боловсруулахдаа архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан нэр, зориулалт, бодлогын давхрын тоо хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд эскиз зураг батлагдахгүй гэж заасан байгаа. Гэтэл барилгын материалын хийн хангамжийн байгууламж гээд өөрчилчихсөн байсан. Үүнийг Улсын комисс анзаарах ёстой байсан. Мөн Нийслэлийн Онцгой байдлын байдлын ерөнхий газрын ******* дугаар дүгнэлт дээр батлагдсан зураг төсөл байхгүй гээд биччихсэн. Тэгэхээр тухайн комиссын бүрэлдэхүүнийг буруу тогтоож буруу бүрэлдэхүүнтэй ажилласан гэж үзэж байна. Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйл, 48 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д тус тус заасны дагуу тухайн комисс хуульд нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Бодит байдал дээр гуравдагч этгээд хийн хангамж өгсөн гээд байхад Улсын комисс нь хүлээж аваагүй гэж тайлбарлаад байна. Гэтэл маргааны бүхий дүгнэлт дээр хийн хангамжийн шийдвэр дугаарыг тавьчихсан. Өөрөөр хэлбэл захиалагч Улсын комиссыг төөрөгдөлд оруулсан үзэж байна. 2016 оны сансрын зургийг харахад үйлдвэрлэлийн барилга баригдчихсан байсан. Үйлдвэрийн барилга баригдчихсан байхад нь нөхөн зураг хийгээд архитектур төлөвлөлтийн даалгавар нь өөр гарчихсан. Үүнийг Улсын комисс тогтоогоогүй. Иймд Улсын комиссыг Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.1, 48.7.1-д заасан арга хэмжээ аваагүй учраас маргаан бүхий дүгнэлт нь хууль бус гэж үзэж байна. Түүнчлэн галын аюулгүй байдлын 6.7-д гэр хороололд шатах шингэн хий ашигласан үйлдвэрлэл явуулахыг хориглоно гэж заасан байгаа. Энэ дүрмийн заалтыг гуравдагч этгээд зөрчсөн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн хяналт шалгалтын газраас М ХХК-д 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор зөрчлөө арилгах тухай албан шаардлага хүргүүлсэн байдаг. Энэ албан шаардлагын дагуу ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй. Тэгэхээр шатдаг хийн хангамжийн агуулах зөвшөөрөлгүйгээр булчихсан байгаа нь тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус байгууллага нь Барилгын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан ажилладаг.

4.2. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт М******* ХХК-ийн тонн хийн газын далд агуулахтай барилгын материалын хийн газын үйлдвэр, үйлчилгээний барилга-ыг ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь Барилгын тухай хууль, Барилгын норм, дүрэм зөрчсөн.. гэж дурджээ. Тус байгууллагын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан бага төвөгшилтэй ангиллын 1 давхар бүхий М ХХК-ийн барилгыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА/126/2022 дугаартай актаар ашиглалтад оруулсан бөгөөд тухайн барилгын зориулалт нь барилгын материалын хийн газын зориулалттай бус, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж байдаг. Иймд тус байгууллага нь Барилгын тухай хуулийн 48.1-д Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна гэж заасныг баримтлан ашиглалтад оруулсан.

4.3. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар шийдвэрийг мэдэгдсэнээс хойш шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах заалтыг нэхэмжлэгч нь зөрчсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа Манайх 1 давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга байгууламж хүлээж авсан. Түүнээс биш хийн тонн хийн газын агууламжтай барилга байгууламжийг хүлээж аваагүй. Тухайн үед манайх тус барилгыг хүлээж авсан байсан бол төвөгшлийн ангилал өөр гарах байсан. Иймд манай зүгээс маргаан бүхий дүгнэлтийн дагуу 1 давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга байгууламж хүлээж авсан гэдэг байр суурьтай байгаа. Энэ нь архитектур төлөвлөлтийн даалгаварт тодорхой харагдаж байсан. Нэхэмжлэгч талаас комиссын бүрэлдэхүүнтэй холбоотой асуултуудыг асуулт, хариултын үе шатуудад асуусан. Улсын комиссын бүрэлдэхүүний талаар Засгийн газрын 212 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан байгаа. Тухайлбал манайх ямар барилга баригдах гэж байгаа талаар ерөнхий мэдээллээ явуулаад буцаагаад манайх руу томилогдох албан хаагчдын нэрсийг явуулдаг. Мөн нэхэмжлэгч тал надаас танай байгууллага хянах чиг үүрэгтэй юу гэж асуухад манай байгууллагад архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийг хянах чиг үүрэггүй гэж хариулсан байгаа. Манайх зөвхөн зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. Нарийн мэргэжлийн хүмүүсийн чиг үүргийг хэрэгжүүлэхгүй. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "тоног төхөөрөмж" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах, чанарын шалгалт хийхэд ашиглах шахуурга, түгээгүүр, хэмжих, тохируулах, ачих, буулгах хэрэгсэл, хадгалах сав, дамжуулах хоолой, хаалт зэрэг механик болон автомат ажиллагаатай техник хэрэгслийг гэж заасан байдаг. Тэгэхээр маргаан бүхий хийн хадгалах сав нь барилга байгууламжийн дотор байгаа тоног төхөөрөмж гэж ойлгоно. Түүнчлэн Улсын комиссын дүгнэлт дээр бага төвөгшилийн ангиллын 1 давхар хүчин чадалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай буюу барилгын материалын үйлдвэрийг авсан гэж тодорхой ойлгомжтойгоор бичсэн байгаа. Хэрвээ үнэхээр хийн агууламжтай барилга байсан бол өндөр төвөгшилтэй ангилалд орох байсан. Иймд манай талын зүгээс маргаан бүхий актыг үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байна гэв.

Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:

5.1. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж тус тус заасан.

5.2. Б өргөө ХХК-ийн 10 дугаар блок /М******* ХХК-ийн үйлдвэрээс 4.5м зайд барьж буй орон сууц/ Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавраар анх төлөвлөгдөж, 2023 онд эскиз зураг нь батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрлөөр ажил нь эхэлсэн. Гэтэл өөрийн барилгаас өмнө буюу зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь үүсээгүй байхад батлагдсан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий комиссын дүгнэлтээр М ХХК-ийн үйлдвэрийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах үед "Б өргөө ХХК-д зөрчигдсөн байх боломжтой эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй байсан. Захиргааны хэргийн шүүх субьектив эрх-ийн маргааныг шийдвэрлэдэг ... Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол тухайн этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзнэ. Захиргааны шийдвэрийн үйлчлэл гэдэгт нэхэмжлэл гаргаж буй этгээдэд чиглэсэн буюу түүний эрх зүйн байдлыг хөндсөн (locus standı) үр дагаварт хүргэхүйц хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан нөхцөлүүд багтана. Эрх зүйн үйлчлэл чиглэсэн гэдэгт уг этгээдэд эрх олгосон, үүрэг бий болгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон, үгүй бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зэргийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, субьектив эрхийн маргааны хувьд маргаж буй захиргааны шийдвэрийн үйлчлэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байж болзошгүй шалтгаант холбоотой байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх буюу тухайн этгээдийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх хангалттай үндэслэл болно. Тайлбарлах нь: 5-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэснийг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ. а/ Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь тухайн этгээдэд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол уг этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй захиргааны үйл ажиллагаа, шийдвэр нь нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх зүйн байдалд шууд болон шууд бусаар нөлөөлөхөөргүй байвал түүнд чиглэсэн үйлчлэлгүй гэж үзнэ.

5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна, 52.5.1- д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан.

5.4. Б өргөө ХХК 2024 онд 10 дугаар блокийн орон сууцаа барьж эхлэхээс өмнө М ХХК нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, нийслэлийн Ерөнхий архитектороор батлагдсан М ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний барилгын загвар зургийн дагуу баригдаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар дүгнэлтээр ашиглалтад орж барилгын материалын үйлдвэрлэлээ эрхэлж байсан.

5.5. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг "30 хоног" байхаар тогтоосон. Хэдийн баригдчихсан барилга /нүдэнд ил/, хэрэгжчихсэн захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Энэ тухай хариуцагчийн хариу тайлбарыг бүрэн дэмжиж байна. М ХХК нь барилгын материалын үйлдвэрлэл явуулдаг. Барилгад өргөнөөр хэрэглэдэг "шахдаг хөөс"-ний найрлагад газ (хий) голлох орцод хамаардаг учир ти газ (хий) хадгалах байгууламж холбогдох норм, дүрэмд заасны дагуу газарт булалтай байршдаг. Тус үйлдвэрийн барилга нь хууль ёсоор олгогдсон 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, нийслэлийн Ерөнхий архитектороор батлагдсан барилгын загвар зургийн дагуу баригдаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар дүгнэлтээр энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэгдсэн. Барилгын загвар зурarт үйлдвэрийн гол хэсэг болох хий хадгалах байгууламж, хийн хангамжийн хэсэг мөн зурагдсан.

5.6. Үйлдвэрийн барилга байгууламжийн хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хийн хангамж БНБД 42-01-04 барилгын норм ба дүрмийн 8.17-д тухайн хий хадгалах савнаас хийн цахилгаан станцад хамаарагдахгүй барилга байгууламж (орон сууц, нийтийн ахуйн, үйлдвэрлэлийн гэх мэт) хүртэлх зайг тодорхойлж өгсөн. Үүнд:

 

Савны нийт багтаамж, м3

 

Нэг савны дээд багтаамж, м3

 

Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий хадгалах савнаас ХЦС-д хамаарагдахгүй барилга, байгууламж /орон сууц, нийтийн ахуйн, үйлдвэрлэлийн г.м./ хүртэлх зай, м.

 

 

 

Ил

 

Далд

 

50-аас 200 хүртэл

--х--

--х--

 

200-аас 500 хүртэл

--х--

--х--

 

500-аас 2000 хүртэл

--х--

 

2000-аас 8000 хүртэл

 

25

 

50

100

 

50

 

100

100-аас дээш, 200-аас их биш 100

 

100-аас дээш, 0-аас их биш мөн адил

80

 

150

200

 

150

 

200

300

 

200

 

300

 

300

 

100

 

 

100

150

 

100

 

150

 

150

 

5.7. Манай компанийн хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартууд болох Хийн хангамж БНБД 42-01-04, Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм, Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Цахилгаан байгууламжийн дүрэм БНбд 43-101-03 зэрэгт нийцүүлэн үйлдвэрийн барилгаа төлөвлөж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхөөргүй барьж, ашиглалтад оруулсан. Гэтэл барилгын норм ба дүрмээр тогтоосон дээрх зайг зөрчиж, 4.5 метрийн зайтай орон сууцны барилга барьснаараа "Б өргөө" ХХК нь манай эрх, ашиг сонирхолд төдийгүй ирээдүйд тухайн орон сууцад амьдрах оршин суугчдын Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчихөөр боллоо.

5.8. Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг" гэж тодорхойлж, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д зааснаар Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах бүрэн эрхтэй.

5.9. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно, 24.1.5-д холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх гэж заасныг Хот байгуулалт, хотын стандартын газар болон Б өргөө ХХК нь ноцтой зөрчин, автомашины зам байхаар төлөвлөгдсөн хэсгийг дур мэдэн өөрчилж, орон сууцны барилга болгож төлөвлөсөн нь одоогийн нөхцөл байдлыг бий болгосон.

5.10. Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.5-д зааснаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хот байгуулалтын үндсэн баримт бичиг юм. Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлагыг хуулиар тогтоохдоо 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх... гэж заасан.

5.11. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4.1.6-д сонгосон талбай гэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн сонгосон газрыг, 10.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.1-д хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах, 11.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.1.1-д хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 15.2-д Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг болон нийтийн эдэлбэрийн газарт барилга, хот байгуулалтын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн дахин төлөвлөх тухай саналыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад өргөн барина 15.4-д Төсөл хэрэгжүүлэгч хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааг хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламжийн зориулалт, онцлогийг харгалзан энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна. 20.1-д Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна. 20.1.2-д хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 1.1-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2-д Энэхүү журмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө. 1.3-д Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаанд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан зарчмыг баримтална. 2.5-д Сонгосон талбайд хэрэгжүүлэх төслийн зургийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор боловсруулж, тухайн шатны Засаг дарга батална. Зургийн даалгавар нь холбогдох хууль тогтоомж, хот, тосгоны газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцсэн байна. 4.7-д Төсөл хэрэгжүүлэгч нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж, батлуулах, барилга угсралтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, төслийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх бөгөөд хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөрдлөг болгоно. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаар тушаалын хавсралт Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журмын Гурав. Төсөл хэрэгжүүлэх талбайг сонгоход тавигдах шаардлага 3.4-д Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчилсэн сонгож болно. 3.5-д Төсөл хэрэгжүүлэхээр хэсэгчлэн сонгосон талбайг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шаттай уялдуулсан байна.

5.12. Дээрх асуудлаар М ХХК нь нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1850 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, гуравдагч этгээдээр Б өргөө ХХК-ийг татан оролцуулсан. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М ХХК-аас захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2597 дугаар шүүгчийн захирамжаар тус компанийн 10 дугаартай барилгад холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

5.13. Манай үйлдвэрийн барилгыг байнгын ашиглалтад авсан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай комиссын дүгнэлтийн улмаас Б өргөө ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. М ХХК архитектур төлөвлөлтийн даалгавраа анх батлуулах үед Б өргөө ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн баригдаж буй 10 дугаар блок гэж байгаагүй. Иймд тус төлөвлөлтөд уялдуулан, хуульд нийцүүлэн манай компани ажилласан. Гэтэл хожим нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төлөвлөлтийг зөрчиж 4.5 метрт тулган орон сууцаа барьчхаад урдаас холд гэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

5.14. Гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх үйл ажиллагаагаа явуулаад 4 жил гаран болж байна. Энэ маргаан нь газрыг газраар сольсон үйл баримттай. Газар солихдоо хамтран ажиллах гэрээ байгуулсан. Анхнаасаа манайх энэ газар үйлдвэр барина гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Б өргөө ХХК-ийн захирал үүнийг хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулсан. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ иргэдтэй зөвшилцөх ёстой. Тухайн газар нэхэмжлэгч талын газар биш. Өөрөөр хэлбэл Б өргөө ХХК иргэдтэй зөвшилцөж иргэдийн газар дээр барилга барьж ашиг олж байгаа. 2013 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гараад хэсэгчилсэн төлөвлөгөөг баталсан. Үүнтэй холбоотой албан бичгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хот байгуулалт, хотын стандартын газраас явуулсан байсан. Хэрвээ Б өргөө ХХК-ийн 10 дугаартай блокийн барилга энэ газар дээр байсан гэдгийг мэдэж байсан бол манайх энэ газар дээр барилгаа барихгүй байх байсан. Миний зүгээс нэхэмжлэгч талтай муудалдаж, маргалдах сонирхолгүй байна. Манайх олон урд талын зам дээр нь барилгаа барих гэхээр автобусны буудалтай олон хүн явдаг болохоор нь хойд талд нь барилгаа барьчихсан. Нэхэмжлэгч тал ч мөн адил энэ замыг хаагаад 1 барилга блок барьчихсан. Үүнийгээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орж батлаагүй. Гэтэл манай компани руу бүх буруугаа чихээд эд нар л болохгүй гээд дайраад байгаа нь үндэслэлгүй байна. Үйлдвэр хүлээлгэж өгөхөд Барилгын тухай хууль яриад байх юм. Гэтэл үйлдвэр хүлээлгэх журам байхгүй. Манай компани анх удаа л үйлдвэрийн барилга хүлээлгэж өгч байна. 4 жил өнгөрөөд үр дагавар нь аль хэдийнээ үүсчихсэн. Түүнчлэн би ганцаараа ажилладаггүй. Солонгос Улсын Hyundai компани бол толгой компани нь юм. Мөн Парисын аж үйлдвэрийн эрхийг хамгаалах Олон Улсын конвенц гэж байгаа. Манай компанид патент нь албан ёсоор байгаа. Энэ асуудал дараа нь олон Улсын хэмжээнд яригдана. Гэтэл нэхэмжлэгч тал манай компанийг л хүмүүс хордуулах санаатай үйл ажиллагаа явуулж байгаа мэт тайлбарлаад байх юм. Би ийм зүйл хийгээгүй. Монгол Улсад шинээр үйлдвэр байгуулчих юм сан гэдэг сэтгэлээр зорьж энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсад химийн үйлдвэрийн эхлэлийг тавьж байна. Нэгэнт үр дагавар нь үүсчихсэн, одоо үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлээд явж байгаа Улсын комиссын актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

5.15. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...өнөөдрийн шүүх хуралдаанаар Улсын комиссын гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах юм уу, хууль бус гэж дүгнүүлэх юм уу, цаашлаад нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны үйл ажиллагааны улмаас яаж хохироод байгаа юм бэ гэдэг асуудлыг дүгнэх байх гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал манай компанийг гэр хороолол, суурьшлын бүсэд үйлдвэр бариад иргэдийг хордуулах гээд байгаа юм шиг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Зөвхөн өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх асуудлыг л тайлбарлах шаардлагатай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд 2 нөхцөл заавал хангагдсан байх ёстой. Хууль бус байх ёстой, хууль бус захиргааны актын нөлөөлөл, үр дагавар нь нэхэмжлэгчид сөрөг үр дагаврыг олгосон, хохироосон байх ёстой. Тэгэхээр энэ 2 нөхцөлийг шалгахын тулд шүүх 2 асуудлыг харгалзан үзэх ёстой. Нэгт материаллаг эрх зүйн зөрчил байгаа эсэх, хоёрт процессын эрх зүйн зөрчил байнгаа эсэх дээр тус тус дүгнэлт хийх ёстой. Нэхэмжлэгч тал ирц бүрэн биш байсан, баримт бичиг дутуу байсан, хугацаандаа гүйцэтгээгүй гэдэг үндэслэлүүдээр тайлбар хэлж байна. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ асуудал нэхэмжлэгчид ямар үр дагавар үүсгээд байгаа вэ? Нэхэмжлэгч үүний улмаас яаж хохироод байгаа вэ? Хэрвээ захиргааны байгууллагууд процессынхоо зарим асуудлыг аятайхан хийчихсэн байсан бол нэхэмжлэгчийн эрх хөндөгдөхгүй байсан юм уу гэдэг асуудлуудыг ярьсаар байна. Өөрөөр хэлбэл ямар ч хамааралгүй захиргааны процесс, үйл баримтыг шүүхээр дүгнүүлэх эрх Б өргөө ХХК-д байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Үүнээс харахад Улсын комиссын ирц, хугацаатай холбоотой асуудлуудыг дурдаагүй байна. Шүүх маргааны хүрээнд нотлох баримтыг бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэнэ. Үүний дагуу талууд тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэнэ. Тэгэхээр нэхэмжлэгч талын энэ хэрэг маргаантай хамааралгүй нөхцөл байдлыг дүгнэсэн тайлбарууд нь үндэслэлгүй. Манай компанийн хувьд 2016 оноос энэ арисоллын барилгын материалын үйлдвэрийг байгуулахтай холбоотойгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандаж зөвлөгөө авч байсан. Энэ зөвлөгөө, зөвлөмжийн дагуу болох юм байна гэж үзээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2016 он, 2019 он, 2020 онд тус тус мэргэжлийн байгууллагуудад хандаж байсан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* дугаартай дүгнэлт гаргасан байгаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын ерөнхий газар, Э******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн хийн байгууламжийн зургийг хянаж магадалсан. Мөн Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдсэн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан. Барилгын хөгжлийн төвөөс тохирлын гэрчилгээнүүдийг авсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагууд манай үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн дэмжээд хууль тогтоомжид нийцсэн гэж үзээд дүгнэлтүүд гаргаж байсан. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавраар энэ байршил буюу энэ газарт үйлдвэрийн барилга барихыг зааж өгсөн. Тухайлбал Ш******* ХХК-иар хийлгэсэн барилгын ажлын загвар зургийн дагуу үйлдвэрийнхээ барилгыг барьсан. Тэгэхээр энэ 2 захиргааны акт хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс Улсын комиссын дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлдээ архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зурагтай холбоотой асуудал буюу Хот байгуулалт, хотын стандартын газрын захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбож тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчийн маргаж байгаа хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан байдаг. Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тайлбарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг гэж хэн бэ гэдгийг тайлбарласан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талын процесстой холбоотой маргаж байгаа энэ маргааны үндэслэлүүд нь нэхэмжлэгчид хамаарах 1 ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар манай компанийн зүгээс энэ үйлдвэрийг барихад 10 гаран тэрбумын зардал гаргасан байна. Энэ технологи орж ирэхтэй холбоотой гаалийн мэдүүлгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан итгэл хамгаалах зарчим хэрэгжих ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл манайх анхнаасаа төрийн байгууллагуудаас холбогдох зөвшөөрөл, зөвлөмжүүдийг аваад явж байсан. Энэ зөвлөмж, зөвшөөрлүүдийн дагуу үйлдвэрээ барьсан. Гэтэл гэнэт өөр нэг субъект гарч ирээд тайлбар хэлээд байгаа нь үндэслэлгүй. 2020 онд архитектур төлөвлөгөөний даалгавар батлуулах үед хэн нэгэн манай газрын хойд талд наалдуулаад барилга барина гэж төсөөлөхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч тал Улсын комиссын дүгнэлт дээр зөрүүтэй зүйл байгаа мэтээр тайлбарлаж байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д барилга байгууламж гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг гэж, 4.1.35-д инженерийн шугам сүлжээ гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын зөвхөн барилгын хэсгийг буюу сэндвичэн байшинг хүлээж аваад байгаа гэж тайлбарлаад байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай зүгээс энэ барилга нь нэгдмэл 1 цогцолбор бүтэцтэй гэж удаа дараа тайлбарлаж байна. Мөн манайх Э******* ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын хийн хангамжийн зураг төслийн дагуу дагалдах байгууламжийг хүлээж авсан. Эл Пи Жи гэдэг нь хийн хангамжийн техникийн тодорхойлолтыг хэлж байгаа юм. Улсын комиссын дүгнэлтийн 2.6-д барилга байгууламжийн зураг төсөл зохиогч нь Э******* ХХК гэж бичсэн байгаа. Мөн дүгнэлтийн 4.1-д заасан дүгнэлтийн баталгаажуулах хэсэг дээр үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг гаргалаа гэж байна. Хэрэв хийн шугам сүлжээг салгачих юм бол үйлдвэр биш болно. Үйлдвэрлэл явуулах ямар ч боломжгүй. Үүнийг тодруулж хэлмээр байна. Мөн хариуцагч байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээг зөв тодорхойлох ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан асуултуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж хариу нэхээд байсан нь үндэслэлгүй. Мөн хавтаст хэрэгт мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хангалттай авагдчихсан байгаа. Тухайлбал 3 дугаар хавтаст хэргийн 42-45 дахь талд Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт болон Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны ******* дугаартай дүгнэлт, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Ерөнхий газрын удирдамж, томилолтын дагуу хийсэн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн танилцуулга тус тус авагдсан байгаа. Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн албан бичигт онцгой төвөгшилтэй хийн газын агуулах биш байна гээд дүгнээд шүүхэд хүргүүлсэн. Түүнчлэн Барилгын хөгжлийн төвөөс 2 албан бичиг шүүхэд хүргүүлсэн байгаа. Энэ албан бичгүүдийг харахад манай компанийн загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар хууль, дүрэм, журамд заасны дагуу хийгдсэн гэдэг нь нотлогдоно. Үүний дагуу Улсын комиссын дүгнэлт гарсан. Гэтэл нэхэмжлэгч тал энэ мэргэжлийн байгууллагуудын албан ёсоор гаргаж өгсөн албан бичгүүдийг үгүйсгэж тайлбар хэлээд байгаа нь үндэслэлгүй. Мөн Онцгой байдлын газар ажлын хэсэг гаргаж ажиллахдаа 3 дугаар хавтаст хэргийн 44 дэх талд байгаа танилцуулгыг гаргасан. Үүнийг харахад цаг хугацааны дарааллаар нь М ХХК-ийн үйлдвэрийн барилга эхэлж баригдсан юм байна. Норм дүрэм, зай хэмжээгээ барих үүрэг нь Б өргөө ХХК хийх ёстой байсан юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн байдаг. Гэхдээ үүнийг заавал заавал мэргэжлийн байгууллагаар тогтоолгохгүй ердийн ухамсраар хэн ч ойлгож болохоор асуудал. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал манай үйлдвэрийн хойно очиж нөлөөлөл үүсгэчхээд танай компанийн буруу байсан гэж тайлбарлаж мэтгэлцээд байгаа нь үндэслэлгүй. Мөн манай хийн хангамжийн зургийг зурсан архитектор тайлбарлахдаа хийн газын агуулахын хэсэг дээр саравч байгаа гэж хэлсэн. Манайх Солонгос Улсад очиж харилцаж байсан компанийнхаа адилхан үйлдвэрийн зургийг харахад адилхан саравчтай байсан ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч хийн газын хэсэг байсныг мэдээгүй. Үйлдвэрийн барилга байсан гэдгийг мэдэж байсан гэж тайлбарласан. Тэгэхээр нэхэмжлэгч тал үүнийг анхнаасаа мэдэж байсан гэж үзэж байна. Гэтэл хамтран ажиллах гэрээгээ баримталж манай компанийг Б өргөө ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Манайх газар дээрээ юу хиймээр байна, яаж захиран зарцуулах вэ гэдгээ өөрсдөө шийдэх ёстой. Энэ бол манай компанийн эрх. Өөрөөр хэлбэл Б өргөө ХХК-ийн хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрийн хажууд байгаагаараа бид нар заавал барилга барих албагүй. Тэгэхээр хамтран ажиллах гэрээн дээр заасан зохицуулалтыг манайх сонголтоороо хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхгүй байсан ч болно. Түүнчлэн 2013 онд Б өргөө ХХК-д гэр хорооллын дахин төвлөрүүлэлт 2013 гээд тоо шифртэй энэ төслийг хэрэгжүүлэхээр батламж олгогдсон. Мөн 2013 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөг заавал мөрдөх ёстой гэдгийг манай компани хариу тайлбар дээрээ маш тодорхой тайлбарлаж дурдсан байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т "хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг заасан байгаа. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах гэж заасны дагуу бүрэн эрхтэй байдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно гэж заасны дагуу Энэ хориглосон үйл ажиллагааг Хот байгуулалт, хотын стандартын газар хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Мөн зүйлийн 24.1.5-д холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх гэж заасан. Үүнийг тус тус зөрчсөн гэж харж байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан дагуу хэсэгчилсэн төлөвлөгөө бол хот байгуулалтын үндсэн баримт бичиг байх ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А 2016 оны Засгийн газрын тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын дүрмийн 6.7 дугаар заалтыг мэтгэлцээнийхээ үндэслэл болгож тайлбарладаг. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нь гэр хорооллын бүсэд хориглосон зохицуулалт гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг харахад орон сууцын бүс гэж заасан байгаа. Гэхдээ 2020-2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд үйлдвэрийн бүс байхаар тогтоосон байгаа. Иймд манай компани тухайн төлөвлөлтийг зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2016 оны тогтоолоор батлагдсан галын аюулгүй байдлын дүрэм энэ тохиолдолд үйлчлэхгүй гэдгийг хэлмээр байна. Манай компани цаашид гэр хорооллыг хийн газаар халаах зорилготойгоор буюу гэр хороололд хийн станц байгуулж, хоолойгоо түгээхтэй холбоотой ажлыг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон гэдэг зарчим яригдах байх. Манай компани хэн нэгнийг хорлох гээд нийтэд аюултай үйл ажиллагаа явуулаагүй. Хийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, тоноглол бүгд технологийнхоо дагуу аюулгүй ажиллагааны горимтой явагдаж байгаа. Ямар нэгэн асуудал үүсвэл зохих арга хэмжээнүүдийг авч хийдэг. Нэхэмжлэгч талын ойр орчимдоо аюултай гэж тайлбарлаж байгаа нь хэтэрхий өрөөсгөл ойлголт гэж хэлмээр байна. Мөн сонгосон талбай гэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд гэж тайлбарлагдана. Төсөл хэрэгжүүлэхээр бүхэлд нь эсвэл хэсэгчлэн сонгосон газрыг гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлт хэрэгжүүлэхээр сонгосон талбай гэдэг зохицуулалт, тухайлсан баримт бичиг байх юм байна. Энэ сонгосон талбайн дагуу өнөөдөр 50га, 90га газар дээр компаниуд үйл ажиллагаа, төлөвлөлтөө хэрэгжүүлээд явж байгаа. Хот, суурийн газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Тэгэхээр Б өргөө ХХК-ийн хувьд үүнийг ойлгож байгаа бах. Гэхдээ Нийслэлийн Засаг дага Б өргөө ХХК-д Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг мөрдөх үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д төсөл нь дараах шаардлагыг хангасан байна гэж, 20.1.2-т хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх гэж заасан. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам батлагдсан. Энэ журмын 1.1-д ямар харилцааг зохицуулахыг дурдсан. Мөн журмын 2.5-д сонгосон талбайд хэрэгжүүлэх төслийн зургийн даалгаврыг аймаг, нийслэлийн Ерөнхий архитектор төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор боловсруулж тухайн шатын Засаг дарга батална гэж заасан байдаг. Тухайлбал зургийн даалгавар нь холбогдох хууль тогтоомж, Хот тосгоны газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцсэн байх ёстой. Мөн журмын 4.7-д төсөл хэрэгжүүлэгч нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж батлуулах, барилга угсралтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, төслийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх бөгөөд Хот суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөрдлөг болгоно гэж заасан. Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2016 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журмыг баталсан байна. Энэ журмын 3 дугаар зүйлд төсөл хэрэгжүүлэх талбайг сонгоход хариуцах шаардлага 3.4-т хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн сонгож болно гэж, 3.5-д төсөл хэрэгжүүлэхээр хэсэгчлэн сонгосон талбайг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шаттай уялдуулсан байна гэж тус тус заасан байдаг. Тэгэхээр энэ хууль тогтоомж, журмууд нь ерөнхий төлөвлөгөө гэдэг баримт бичгийн ач холбогдлыг ямар хэмжээнд хүчин чадалтайгаар энэ харилцааг зохицуулах юм бэ гэдгийг тодорхой заасан гэж үзэж байгаа. Манайх энэ хууль, дүрэм, журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулсны төлөө буруудах ёсгүй. Түүнчлэн нэхэмжлэгч тал 2022 оны захиргааны шийдвэрийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мэтгэлцээний үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б 10 дугаар блок барилгыг танайх хэзээ энэ байршилд барих шийдвэрийг гаргасан бэ? Хэн зөвшөөрсөн талаар асуусан. 2023 оны 01 дүгээр сард архитектур төлөвлөлтийн даалгавар гарч ерөнхий хил хязгаарыг тогтоож өгсөн. Үүнийг дагуу 2023 оны 07 дугаар сард Ерөнхий архитектур архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Тэгэхээр энэ байршилд манай баригдана баригдана гэдгийг энэ үед Б өргөө ХХК мэдэх боломжтой байсан. Хэрвээ бид 2024 онд тухайн үйлдвэрээ барьсан бол үүнийг дагаж мөрдөөд хэрэгжүүлээд явна гэдгийг бол маш тодорхойгоор ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл манай эрх, хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б өргөө ХХК-иас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан М ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, Эн гудамжны 250д тоот хаягт байрлах тонн хийн газын агуулахтай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн П.Баярхүү, Р.Б нар нь үйлдвэр үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр загвар зургийг батлуулсан, Онцгой байдлын ерөнхий газраар 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр барилгын зураг төсөлд хяналт хийсэн дүгнэлт гаргуулсан, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг батлуулж, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар улсын комисс ажиллуулах тухай хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах М ХХК-ийн захиалгатай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, улмаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлон маргаж буй Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай дүгнэлтээр М ХХК-ийн захиалгатай бага төвөгшилтэй ангиллын 1 давхар хүчин чадал бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

2.2. Түүнчлэн, нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, их сургууль орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр нэхэмжлэгч Б өргөө ХХК-ийг шалгарсныг батламжилж, төсөл хэрэгжүүлэгч байршил дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгуулж, Б өргөө ХХК нь цэцэрлэг бүхий үйлчилгээтэй орон сууцны загвар зургийг батлуулсан, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б өргөө ХХК нь Р.Б, П.Баярхүү нартай хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б Өргөө ХХК нь цэцэрлэг бүхий үйлчилгээтэй орон сууцны архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан үйл баримт тогтоогдож байна.

2.3. Нэхэмжлэгчээс ... П.Баярхүү, Р.Б нар нь гэрээгээр тохиролцсон нөхцлөө зөрчин гэр хороололд орон сууцны дунд аюултай хийн газын агуулах сав байрлуулж газын орц найрлага бүхий барилгын материалын үйлдвэрлэл явуулж байна ... өндөр төвөгшил бүхий барилгын материалын үйлдвэрийг худалдаа орон сууцны бүс буюу хорооллын дунд барьж ашиглалтад оруулсан ... Уг барилга нь барилгын ажил эхлүүлэх үргэжлүүлэх зөвшөөрөлгүй, хийн газын агуулахын байгууламж нь батлагдсан зураг төсөлгүй баригдсан, бага төвөгшилтэй барилга байгууламж гэж бодит байдлаас зөрүүтэйгээр ангилалд тодорхойлон байгууламжийг хүлээн авсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ирц бүрдээгүй, хуульд заасан хугацаанд комиссын дүгнэлт гараагүй ... П.Баярхүү, Р.Б нарт олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар нь бодит байдалд хэрэгжих ямар ч боломжгүй, хууль бус бөгөөд үүнийг үндэслэж хийсэн гэх ажлын зураг төсөл нь Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвөөр магадлагдах боломжгүй гэж,

Хариуцагчаас ... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан бага төвөгшилтэй ангиллын 1 давхар бүхий М ХХК-ийн барилгыг 2022 оны БА/126/2022 актаар ашиглалтад оруулсан бөгөөд тухайн барилгын зориулалт нь барилгын материалын хийн газын зориулалттай бус, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга байгууламж байдаг. Тухайн үед ковид цар тахал гараад онцгой нөхцөл байдалтай байсан гэж,

Гуравдагч этгээдээс ... 2020 онд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж уг барилгыг барьсан, нэгэнт барьсан барилгын хажууд нэхэмжлэгч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан төлөвлөлтийг зөрчиж барилга барьсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д заасан үндэслэл тогтоогдож байна. Мөн итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэнэ гэж тус тус тайлбарлан маргасан.

2.4. Барилгын дүрэм журмын гол зорилго нь нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад орших бөгөөд төрөөс барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах зэрэгт холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэх үүднээс зөвшөөрөл олгох, татгалзах, цуцлах, хүчингүй болгох, хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах зэргээр оролцдог.

2.5. Харин Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь тухайн Барилга байгууламж нь холбогдох хууль тогтоомж, батлагдсан зураг төсөл, норм дүрэм, стандартын дагуу баригдсан эсэх, бусдын буюу нийтийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалган зөвшөөрч буй акт бөгөөд хэрэв комисс уг шаардлагыг хангасан байхад  ашиглалтад  оруулахгүй, эсхүл хангаагүй байхад ашиглалтад оруулахаар дүгнэсэн бол хууль бус гэж үзэх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

2.6. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 48 дугаар зүйлийн 48.7-д Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана гээд 48.7.3-д энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн гэж, 26 дугаар зүйлд Барилгын ажлын зөвшөөрөл гээд 26.1-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно, 26.1.1-д барилга байгууламжийг шинээр барих, 26.1.2-д барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих, 26.2-д Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна, 26.3-д Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барихад барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 10.1, 23.2, 28.2-т заасны дагуу ангилал, зураг төсөл, баримт бичгийн дагуу олгоно, 26.4-д Олгогдсон газарт нэгээс дээш барилга байгууламж барих тохиолдолд төвөгшлийн дээд ангилалаар барилгын ажлын зөвшөөрөл авна, 27 дугаар зүйлд Барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, 28 дугаар зүйлд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох, 37 дугаар зүйлийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 37.1.3-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;, 37.6-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, дүгээр зүйлийн .1.16-д барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 7.7-д Комисс асуудлыг хэлэлцээд Барилгын тухай хуулийн 48.7-д заасан зөрчилтэй, эсхүл захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлага хангагдаагүй гэж дүгнэсэн бол барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаана гэж тус тус заасан.

2.7. Дээрх хууль болон дүрмийн зохицуулалтаас үзвэл, барилга байгууламжийг шинээр барихдаа тухайн хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, барилгын ажлын зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, гүйцэтгэхээр байх бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгох нөхцлүүдийг зөрчсөн тохиолдолд Барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзахаар байна.

2.8. Маргаан бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар дүгнэлтээс үзэхэд бага төвөгшилтэй ангилаллын 1 давхар хүчин чадал бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтад оруулахаар дүгнэлт гаргасан байх төдийгүй Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасанд хамаарах тул барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарахгүй байхад гуравдагч этгээд нь уг зөвшөөрлийг аваагүй, хариуцагч нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байхад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай дүгнэлт гаргасан нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй байна.

2.9. Нэгэнт гуравдагч этгээд нь барилгын ажлын зөвшөөрлийг аваагүй, Барилгын тухай хуульд заасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэл тогтоогдож байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэнэ гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

2.10. Түүнчлэн, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна, 48 дугаар зүйлийн 48.5-д Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 48.5.1-д барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, 48.5.2-д барилгын ажлын ил, далд ажлын акт, 48.5.3-д зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 48.5.4-д захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 48.5.5-д барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, 48.5.6-д барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, 48.5.7-д тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт, 48 дугаар зүйлийн 48.6-д Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна, 48.7-д Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана гээд 48.7.1-д энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй, 48.7.2-д захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 47.2, 47.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан, 48.7.3-д энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн, 48.8-д Энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийн үнэн зөвийг захиалагч хариуцна гэж тус тус заажээ.

2.11. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай хүсэлт гаргахдаа Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан байх шаардлага тавигдах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тухайн баримтуудыг хавсаргаж өгсөн болох нь тогтоогдож байна. Харин мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д зааснаар уг баримтуудыг үнэн зөвийг захиалагч хариуцахаар заасан байх бөгөөд тухайн баримтууд нь хуурамч, зөрчилтэй болох талаар эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байх тул нэхэмжлэгчийн ... гуравдагч этгээдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар нь бодит байдалд хэрэгжих ямар ч боломжгүй, хууль бус бөгөөд үүнийг үндэслэж хийсэн гэх ажлын зураг төсөл нь Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвөөр магадлагдах боломжгүй. Хавсаргаж өгсөн баримтууд зөрчилтэй гэх үндэслэлийг шүүх хүлээн авахааргүй байна.

2.12. Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.39-д төвөгшил" гэж барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдлыг, 10 дугаар зүйлийн 10.1-д Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна гээд 10.1.1-д барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, 10.1.2-д бага төвөгшилтэй барилга байгууламж, 10.1.3-д дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж, 10.1.4-д өндөр төвөгшилтэй барилга байгууламж, 10.1.5-д онцгой төвөгшилтэй барилга байгууламж, 10.2-д Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно, 33.1.2-д энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг батлах гэж, Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын 2.5-д 24 м хүртэл алгаслалтай үйлдвэрийн барилга байгууламж /цогцолбороор/, 4.25-д Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийн бүх төрлийн агуулах, шилжүүлэн ачих байгууламж, 4.26-д Газрын тос ба хийн цооногийн байгууламж, 4.27-д Газрын тос, хийн орд газрын дэргэдэх газрын тос, хий, ус цуглуулах, тээвэрлэх объектын барилга байгууламж, 4.30-д Далд уурхайн газрын гүнд ашиглагдах газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах, түгээх, дамжуулах барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээ гэж тус тус заасан.

2.13. Маргаан бүхий 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дугаар дүгнэлтэд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан бага төвөгшилтэй ангиллын 1 давхар хүчин чадал бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжид барилга ашиглалтад оруулах комисс 1 хоногийн хугацаатайгаар ажиллаж, тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалтыг хийсэн байх төдийгүй бага төвөгшилтэй ангиллын 1 давхар хүчин чадал бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргажээ.

2.14. Хэрэгт авагдсан Хот байгуулалт, барилга, орон сууцуулалтын яамны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар ... Ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гомдолд дурдсан үйлдвэрийн барилга дээр очиж газар дээрх үзлэгийг хийн, холбогдох бичиг баримтыг судалж үзээд доорх тайлбарыг хүргүүлж байна ... М ХХК-ийн үйлдвэр үйлчилгээний барилга нь шингэрүүлсэн хийн агуулахад хамаарахгүй ... үйлдвэр үйлчилгээний барилга нь хийн цооногийн байгууламжид хамаарахгүй ... барилга нь орд газарт хамаарахгүй ... далд уурхайд тус тус хамаарахгүй. Иймд Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын 3.3, 3.4, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 135 дугаар тушаалаар баталсан Архетиктур, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1.8-д заасныг тус тус үндэслэн дээрх барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тогтоох нь зүйтэй гэх албан бичиг, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/358 дугаар ...Комиссын дүгнэлтийг баталгаажуулах үед Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалаар журам шинэчлэгдсэн батлагдсан байна. Тус журмын хавсралтын үйлдвэрийн зориулалттай барилгын бага төвөгшилтэй ангиллын 2.5-д 24 м хүртэл алгаслалтай үйлдвэрийн барилга байгууламж /цогцолбороор/ гэж заасан бөгөөд М ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний барилгын алгаслын хэмжээ 14.5 м байгаа нь уг шалгуурыг хангах хэмжээнд байна. Иймд М ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг дээр дурдсан хууль, дүрэм, журмын дагуу үндэслэлтэй тогтоосон байна гэх албан бичиг, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/359 дүгээр ...Иймд М ХХК-ийн үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг дээр дурдсан хууль, дүрэм, журмын дагуу үндэслэлтэй тогтоосон байна гэх албан бичиг зэргээс үзэхэд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь маргаан бүхий дүгнэлтээр 1 давхар хүчин чадал бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг хүлээн авсан байх тул уг үндэслэлээр хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй байна.

2.15. Түүнчлэн, хэрэгт авагдсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай 07/29 дүгээр тогтоол, нийслэлийн Ерөнхий архитектурын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар ... Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан шаардлагаар М ХХК нь архитектур төлөвлөлтийн даалгавар, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн загвар зургийг хүчин чадлын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэн хийн газрын гэх байгууламжийг барьж ашиглаж байсан нь нотлогдож байна гэх албан бичиг, Хяналт шалгалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр ... үйлдвэрийн барилга байгууламжийн анхны ерөнхий төлөвлөгөөнд тухайн үйлдвэрлэлд ашиглагдах шингэрүүлсэн шатдаг хийн байгууламжийг тусгаагүй ба сүүлд хийлгэсэн өөрчлөлтийн зурагт зөвшөөрөл авч Ерөнхий архитектороор батлуулаагүй байна гэх албан бичиг зэргээс үзэхэд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 93.8 га газрыг хамруулж гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн байх төдийгүй гуравдагч этгээд нь Аэросоль үйлдвэрлэх үйлдвэрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.

2.16. Гуравдагч этгээдээс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ... үйлдвэр, үйлчилгээний барилга, технологи, хийн хангамж, зам талбайн ажлыг иж бүрнээр барьж гүйцэтгэсэн. Иймд холбогдох журмын дагуу улсын комисс ажиллуулж өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлтийг Хот байгуулалт хөгжлийн газарт гаргасан, хариуцагч уг хүсэлтийн дагуу 1 давхар хүчин чадал бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг хүлээн авсан, нэхэмжлэгчээс Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн ...гэр хороололд орон сууцны дунд аюултай хийн газын агуулах сав байрлуулж газын орц найрлага бүхий барилгын материалын үйлдвэрлэл явуулж байна. Галын аюулгүй байдлын дүрмийн 6.7 дугаар заалтыг зөрчсөн гэх үндэслэлийг хүлээн авахааргүй байна.

2.17. Нэхэмжлэгчээс Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ирц бүрдээгүй, хуульд заасан хугацаанд комиссын дүгнэлт гараагүй гэж маргасан.

2.18. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 7-д Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ажиллах журам гээд 7.4-д Комиссын хуралдааныг гишүүдийн 90 хувиас доошгүй ирцтэй зохион байгуулна. Комиссын хуралд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй гишүүн хурлаас 1 өдрийн өмнө комиссын нарийн бичгийн даргад мэдэгдэх ба тус гишүүн нь нөхөж ажиллах боломжгүй байна, 8.1-д Захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчил дутагдлыг ажлын 14 өдөрт багтаан арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ, 8.2-д Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн 8.1-д заасан хугацаанд багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 8.2.2-д энэ дүрмийн 5.1, 6.1-д заасан шаардлага хангаагүй, 8.1-д заасан хугацаанд үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй тохиолдолд татгалзсан дүгнэлт гэж тус тус заажээ.

2.19. Хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн комиссын гишүүний бүртгэл, ирц, саналын хуудаснаас үзэхэд 12 хүн ирснээр тэмдэглэгдсэн байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тухайн үед ковид цар тахал гараад онцгой нөхцөл байдалтай байсан. Зарим комиссын гишүүд цахимаар оролцсон гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.

2.20. Харин дээрх журамд зааснаар захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчил дутагдлыг 14 хоногт багтаан арилгаж, мөн хугацаанд барилга байгууламжийг ашиглалтад оруулах эсхүл татгалзсан тухай дүгнэлт гаргахаар байхад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан бага төвөгшилтэй ангиллын 1 давхар хүчин чадал бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжид Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2020 оны дугаар захирамжийн шийдвэрээр байгуулагдсан 27 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаанд ажиллаж тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг хийсэн атлаа 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БА2126/2022 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргасан нь уг журмын зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

2.21. Мөн нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, их сургууль орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр нэхэмжлэгч Б өргөө ХХК-ийг шалгарсныг батламжилж, Б өргөө ХХК нь тухайн байршилд цэцэрлэг бүхий үйлчилгээтэй орон сууц барьж байх бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д нийтийн эрх ашгийг эрхэмлэх гэж заасан байх төдийгүй маргаан бүхий актыг мэдсэн үеэс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тасралтгүй гомдол гаргасан байх тул нэхэмжлэгчийн ... манай цэцэрлэг бүхий орон сууцны барилгын ажил зогссон, захиалагч нарын гэрээгээр хүлээсэн үүрэг болон төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж байна. Мэдсэн үеэс эхлэн нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газарт удаа дарааллан гомдол гаргасан гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй тул гуравдагчийн этгээдийн ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д заасан үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг хүлээн аваагүй болно.

2.22. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан гаргасан М ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, Эн гудамжны 250д тоот хаягт байрлах тонн хийн газын агуулахтай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, дүгээр зүйлийн .1.16, 48 дугаар зүйлийн 48.5, 48.7, 48.7.3, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан Б өргөө ХХК-ийн Барилга байгууламж ашиглалтад оруулах комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг дугаар хороо, Эн гудамжны тоот хаягт байрлах тонн хийн газын агуулахтай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай комиссын дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА