Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002360082 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын ******* аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух, регистрийн , ******* овогт *******ын ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ны нутаг дэвсгэрт Б.тай маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр , нээс баруун тийш хөх давааны энгэр гэх газарт Б., Б., Л., , нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэн 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Б. мотор унтраасангүй гээд хөлөөрөө түүний нуруу руу жийхэд нь маргалдан Б.ын нүүрэн тус газар нь цохиж түүний биед хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

           Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын нь мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн: “”2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би дарга Мөнх-Эрдэнэтэй утсаар яриад *******ын ээжид мөнгө өгөх шаардлага байгаа гэж хэлээд 80.000 төгрөг дэлгүүрийн худалдагчийн дансаар шилжүүлэн аваад 0.75 литрийн 3 шил архи 2.5 литрийн том савтай пиво, лаазтай 5 пиво хиам талх зэрэг зүйлсийг аваад байрлаж байгаа гэртээ ороод *******, , түүний хоёр найз хүүхэд бид нар хувааж уусан юм. Тэгээд би согтоод байсан учир модон нааран дээр гараад унтсан байсан гэтэл шөнө сэрээд харсан чинь мотор асаагаагүй архи уугаад сууж байхаар нь би ******* ойрхон байхаар нь та нар яагаад мотор унтраасангүй вэ гэж хэлээд нуруу орчимд нь хөлөөрөө нэг удаа жийсэн энэ үед ******* уурлаж босоод ирэхээр нь би урдаас нь босоод ирсэн чинь ******* миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж нааран дээр унагаад хажууд нь байсан хүмүүс салгах үед дахин нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж зодсон.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 6 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн: “”би архи уугаад нэлээн согтоод сандал дээр сууж байх үед ах мотор унтраа гэж хэлээд ******* нь жаахан байж байгаад унтраах талаар яриад маргалдаад байх шиг байсан нэг харсан чинь зууралдаад авсан модон наарны хойгуур байсан завсраар ороод дээш хараад хэвтсэн дээр нь ******* гараад суусан зууралдаад байхаар нь хойноос нь очоод *******ын хувцаснаас нь бариад татаж салгасан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 12 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Л.ын өгсөн: “шөнийн 03 цагийн орчим манай гэрт орж ирээд эхнэртэй утсаар яриад өгөөч ******* намайг зодсон гэхээр нь босоод мотор асааж ын амарч байсан гэрт нь орсон чинь зодуулсан бололтой хоёр нүд нь хөхөрч хавдсан зүүн чихний ар талд нь цус гарсан бололтой хатсан байдалтай байхаар нь ын эхнэртэй утсаар ярьж өгсөн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 15 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/185 дугаар:

       1. Б.ын биед баруун нүдний салстад шарх, баруун зүүн нүдний  салст, баруун зүүн зовхи, нуруунд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 2******* хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө , нээс баруун тийш хөх давааны энгэр гэх газарт ууж согтуурсан үедээ Б.ыг 03 цагийн орчим мотор унтраасангүй гээд хөлөөрөө нуруу руу нь жийхэд маргалдан санаатай нүүрэн тус газар нь цохиж баруун нүдний салстад шарх, баруун зүүн нүдний  салст, баруун зүүн зовхи, нуруунд цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******од холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******од мэдэгдсүгэй.

5. Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.*******од оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ