| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08511/И |
| Дугаар | 184/ШШ2024/05777 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05777
2024 11 20 184/ШШ2024/05777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчны гудамж, * тоотод байрлах, *ХХК /рд:*/-д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, *т холбогдох
Шийдвэр гүйцэтгэгчийн газар битүүмжлэх захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн * дүгээр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн * тоот захирамжийн дагуу *аас 300,000,000 төгрөгийг албадан гаргуулахаар шүүхийн захирамж гарсан. Үүний дагуу 2021 оны 12-р сарын 23-ны өдрийн *дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийж төлбөр төлөгч *ын эзэмших эрх бүхий 13 ширхэг газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шийдвэр НШШГГ-аас 2022.01.20-ны өдрийн *тоот албан тоотоор эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч *тай тохиролцсоны үндсэн дээр 2023 оны 02-р сарын 14-ны өдөр дээрх газруудыг төлбөртөө шилжүүлэн авахаар болж Улсын бүртгэлийн * дугаартай газар эзэмших эрхийг *компанийн захирал *гийн охин *д шилжүүлэхээр болж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөр төлөгдсөн гэж үзэж энэ талаар компанийн зүгээс бичиг хийж өгч 2023 оны 2-р сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. *раас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн саналын дагуу дээрх улсын бүртгэлийн дугаар бүхий газруудыг төлбөрт авч ажиллагаа дуусгавар болсон. Үүний дагуу 2023 оны 11 сард газар эзэмших эрхүүдийг шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд очиход дээрх 8-н газрыг 2023 оны 10-р зарын 10-ны өдөр 15250780 дугаартай төлбөр төлөгч *ХХК-д холбогдох хэрэгт битүүмжилсэн байна. Нэгэнт манай компанийн хэрэг 2021 оны 12-р сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж ажиллагааны дагуу төлбөртөө дээрх 8-н газрыг 2023 оны 12-р зарын 04-ний өдөр төлбөр төлөгчөөс шилжүүлсэн байхад дээрх газрыг дахин битүүмжилж бусдад шилжүүлсэн хөрөнгийг битүүмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй тул * дугаартай газар эзэмших эрхийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн 2023 оны * тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү Нийслэлийн Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч *т гомдол гаргасан * ХХК нь 2015 оны 04-р сарын 21-ний өдрийн * дугаар шийдвэрээр * XXK-иас * ХХК-д 248,120,600 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр ажиллагааны явцад төлбөр төлөгч *ХХК-ийн захирал хувьцаа * нь 2019 оны 01-р сарын 03-ны өдөр нас барсан тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т заасны дагуу *ийн эзэмшлийн 8 газрыг хүү * өвлөн авсан байна. Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байх тул таны гаргасан хүсэлтийн дагуу захирал зарцуулах эрхийг сэргээх боломжгүй байна... гэсэн хариу хүргүүлсэн. Бидний зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгч *ийн хариуг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа *т гомдол гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүлэх талаар *рын 2023 оны 10-р сарын 30-ны өдрийн * тоот Газрын эрхийг түдгэлзүүлэх тухай Баянзүрх дүүргийн 2-р хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч **нгийн тогтоол нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.
1.*ХХК-ийн нэхэмжлэлтэй *т холбогдох иргэний хэргийн Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 10-р сарын 28-ны өдрийн тогтоолоор *ХХК нь хариуцагч *ыг *ийн хууль ёсны өв залгамжлагч гэж үзэж Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т дахь хэсэгт заасныг үндэслэн өвлөгч нь өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээхээр заасны дагуу *ХХК болон * нарын хооронд 2014 оны 8 дугаар сард байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг өвлөгч *аас шаардсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
2. Дээрх шийдвэрийн дагуу *раас гүйцэтгэх ажиллагаа явуулж *ын өвлөж авсан хөрөнгө болох маргаан бүхий газрыг төлбөр авагч төлбөртөө авахаар тохиролцож *ХХК-ийн захирал *гийн охин *тай эрх шилжүүлэх гэрээ байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ШШГТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
3.Нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж шүүхийн шийдвэрийн дагуу өв залгамжлагчаас төлбөрийг барагдуулах шийдвэрийн дагуу хөрөнгийг шилжүүлж авсан. /Зөвхөн хүндэтгэж үзэх шалтгааны улмаас хөрөнгийг улсын бүртгэлийн газарт эрх шилжүүлэх гэрээг бүртгүүлээгүй байсан.
4.* нь Алтандавхарга ХХК-ийн хөрөнгийг өвлөн авсан талаар баримт байхгүй, мөн *ХХК-ийн эрх залгамжлагч, өв залгамжлагчаар тогтоосон шийдвэр байхгүй.
5.*рын шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т заасныг баримтлан компани, түүний хувьцаа эзэмшигчийн өвлөгчийн тогтоож үүргийг хүлээлгэх эрх бүхий субъект биш юм.
Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу нэгэнт шүүхийн шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн * дугаартай газруудыг төлбөр авагчид шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад энэ хугацаанаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дээрх газруудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж битүүмжилсэн * дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн газар битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна.
Шийдвэр гүйцэтгэгч нар хариу тайлбараа ярихдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *ХХК-ийн захирал *, хувьцаа эзэмшигч нь нас барсан гэж яриад байна. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байсан. *ХХК болон * ХХК нарын хооронд үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон. Дуусгавар болохдоо үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу харилцан тохирч эвлэрээд дуусгавар болсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сэргээсэн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд сэргээх үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр түүнчлэн эн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан эсвэл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 29.1.9-т төлбөр төлөгч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан сураггүй болсонд тооцогдсон эсхүл төлбөр төлөгч төлбөр авагч хуулийн этгээд татан буугдсан өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заагдсан шаардлага тэдгээрийн эрх үүрэг эрх залгамжлагч шилжих боломжгүй эсхүл шаардлагыг эрх залгамжилж гүйцэтгэх боломжгүй тохиолдолд гэсэн үндэслэлээр дуусгавар болгоогүй. * нь тухайн үед амьд байсан. Мөн тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон. Хэрвээ үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг гүйцэтгэгчид заавал эрх залгамжлагч байх ёстой. Эрх залгамжлагч байхгүй тохиолдолд сэргээх зохицуулалт байна. Үүрэг гүйцэтгэгч нас барсан байхад н.*ыг эрх залгамжлагчаар татаж Иргэний хуулийн 535 дугаар зүйлд өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага өвлүүлэгчийн гүйцэтгэх үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. Энэ талаар яаж шаардах вэ гэдгийг Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасан байна. Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах гэж байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь хэн байсан бэ эвлэрлийн гэрээ байгуулаад дуусгавар болгосон * ХХК байсан. * ХХК нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-т заасан өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гомдлын шаардлага түүний үүрэг гүйцэтгэгч өв нээгдсэн өдрөөс хойш өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч эд хөрөнгийг шилжүүлэн төрийн байгууллагад гаргана. Үүрэг гүйцэтгүүлэгч нь гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан эсхүл гомдлын шаардлага дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргана. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах болно. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, бусад байгууллагын шийдвэр байна. Сэргээж явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж болохгүй гэж хориглосон. Гэтэл ямар үндэслэлээр сэргээн явуулж байна вэ үүрэг гүйцэтгүүлэгч шаардаж н.*аас гаргуулах шийдвэр гараагүй байна. Үндэслэлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Анх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад нэр бүхий 13 газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлээгүй байсан. Ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч * захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсныг төлбөр төлөгч н.*тай газар эзэмших эрх шилжүүлж ажиллагааг дуусгавар болохоор харилцан тохиролцоод тэр өдрөө шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжийг суллах бичиг аваад улсын бүртгэлийн газарт очоод битүүмжлэлийг болиулсан. Үүнээс хойш ямар ч хүчин төгөлдөр шийдвэргүйгээр шийдвэр гүйцэтгэх газраас газрыг битүүмжилсэн байсан. Төлбөр төлөгч дээр шийдвэр гаргасан болов уу гэтэл *ХХК-ийн өр төлбөрийг авч байна гэх байдлаар ярьдаг. Дуусгавар болсон хэрэг дээр хууль бусаар сэргээгээд дахин ямар ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүйгээр ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 8.1-т заасныг шийдвэр гүйцэтгэх газар ноцтой зөрчсөн байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:*рын 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч * би *ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2501 дугаар шийдвэрээр Аятан давхарга ХХК-иас 248,120,600 төгрөгийг гаргуулж * ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *ХХК /*/-ийн захирал, 100%-ийн хувьцаа эзэмшигч * /*/ нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэгж талбарын *дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, * тоот, нэгж талбарын *дугаартай Сонгинохайрхан дүүрэг, * тоот, нэгж талбарын *дугаартай Сонгинохайрхан дүүрэг, *угаар хороо, *тоот, нэгж талбарын * дугаартай Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Т*тоот, нэгж талбарын *дугаартай Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, *, нэгж талбарын *дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, *тоот, нэгж талбарын * дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, *тоот, нэгж талбарын * дугаартай Сонгинохайрхан дүүрэг, *дугаар хороо, *тоот хаягт байрлах газруудыг төлбөрт тооцуулан өгч төлбөрийг барагдуулах хүсэлт гаргаж, төлбөр авагчтай харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн * дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болгож байсан.
Гэвч тухайн үед дээрх газрууд нь банк болон банк бус хуулийн этгээдийн барьцаанд байсан тул * ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээн явуулах явцад төлбөр төлөгч *ХХК-ийн захирал, 100%-ийн хувьцаа эзэмшигч * нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан тул Иргэний хуулийн 527 дугаар зүйлд заасны дагуу *ийн эзэмшлийн 8 газрыг хүү * нь өвлөн авсан байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасны дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтлах тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 161 дүгээр тойрогт *ХХК-аас 249,300,600 төгрөгийг * ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. *ХХК-ийн эзэмшил өмчлөлд хөрөнгө байхгүй. *ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлага * нь өөрийн эзэмшлийн газрыг төлбөрт тооцуулах явцдаа нас барсан. Тийм учраас тухайн газрыг шилжүүлэх ажиллагаа хийж амжаагүй. * нь амьд байх үедээ тус газрыг * ХХК-д төлбөрт тооцуулах хүсэлтээ *т удаа дараа ирүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш нас барснаас хойш Монголын нотариачдын танхимаас *ийн өв нээгдсэн байна уу гэж асууж байсан. Өвлөгч өвлөн авсан хэмжээгээрээ тухайн төлбөрийн хэмжээг мөн хариуцна гэж хуульд заасан. Өвлөгчийг өв хүлээн авсан тохиолдолд өвлөгч гэж үзээд тухайн хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад хаагдах боломжтой байсан.
2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Монголын нотариачдын танхимаас албан бичиг ирүүлэхдээ * дээр өвийн хүсэлт гаргаж татгалзсан хүсэлт бүртгэлгүй байна гэсэн хариуг өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин тодруулахад зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн. *ийн хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр н.* нь өв хүлээн авсан гэх хариуг ирүүлсэн. Албан ёсоор 2023 онд өвлөгч өв хүлээн авсан гэдгийг албан ёсоор мэдсэн. Үүнээс хойш н.*ыг удаа дараа *раас дуудсан. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *ХХК-д төлбөрийн асуудлаар н.* нь газар шилжүүлэн өгсөн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлд гүйцэтгэх баримт бичиг ирсэн дарааллаар шаардлага хангагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигч төлбөрийг 100 хувийн хувьцаа эзэмшигчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. * нь тухайн газрыг төлбөртөө тооцуулах хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлд хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгүүд нь ирсэн дарааллаар байна. н.*т холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2021 онд үүссэн. н.* нь өв хүлээж авсан. Өв хүлээж авахдаа * нь өр төлбөртэй талаар мэдэхгүй байх боломжгүй. Алтан давхар ХХК-ийн төлбөрт * ХХК-д шилжүүлэх талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нар мэдэж байсан учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хуульд нийцсэн биш байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэж байна.
Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар хаагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх боломжтой. Хэрвээ төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй байсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буцаж сэргэдэг байсан. Нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заалтаар хаагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргэхгүй байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш материал хаагдсан бол хэрвээ төлбөр төлөгч үүргээ хэрэгжүүлээгүй бол бид буцааж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх хаагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж явуулж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд талуудыг тодорхой зохицуулж өгсөн байдаг. Манай материалтай танилцаагүй гэж ярьж байгаа хэр нь манай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явагдсан тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Материалтай бүрэн танилцаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яаж явагддаг талаар мэдээлэлгүй хүмүүс яаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож байна вэ хууль ёсны баримт шаардаж байна. Төлбөр төлөгч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Албан бичгээ явуулахдаа н.*ын хөрөнгийг түдгэлзүүлэх бичиг явуулаагүй. Хуульд заасны дагуу ажлаа хийх шаардлага тавьж байгаа мөрт лөө сэргээх тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ямар үндэслэлээр гарга гэж байна вэ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээд, иргэний үл хөдлөх хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн байна. Түдгэлзүүлээд буцаагаад сэргээхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9, 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг баримтлан хөрөнгийн эрхийг сэргээдэг. Ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргахдаа 2 үндэслэлээр гаргана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан төлбөр бүрэн төлөгдсөн байх, 49 дүгээр зүйлийн 49.9-т заасан бүх барьцаалсан битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулсан. Талууд хоорондоо харилцан тохиролцоод хүсэлт ирүүлсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлдөг. Манай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад *ийн хөрөнгийг чөлөөлөх бичиг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:
Нэхэмжлэгчээс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн * дугаар * хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн* дугаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичиг, *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 30-ны *дугаар *рын албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн * дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *дугаар Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухайшүүгчийн захирамж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22290121 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн * дугаар *рын албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн* дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх сэргээх тухай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн * дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн * дугаартай, Цэвээндоржийн *аас Цэрэндондогийн *д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбарууд, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн * дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, *ХХК-ийн дүрэм зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.
Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2156 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн* дугаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн * дугаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэр, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *дугаар Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн * дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн *дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн * дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураасан тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, *ХХК-ийн төлбөр барагдуулах тухай хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн * дугаар *ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 161 дүгээр шийдвэр гүйцэтгэгчид барьцаа хөрөнгө шилжүүлэх талаар хүсэлт, * ХХК-ийн *т гаргасан хүсэлт, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн * дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, *рын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн * дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 594 дугаар Монголын нотариатчидын танхимын лавлагаа, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны * 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15250780 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04-161/22082 дугаар газрын эрх түдгэлзүүлэх тухай, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн * дугаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны хариу бичиг зэргийг бичгийн баримтуудыг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *ХХК нь хариуцагч *т холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 04-161/22082 дугаартай газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч *ХХК болон төлбөр төлөгч * холбогдох иргэний хэрэгт явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд:
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх *ХХК-ийн нэхэмжлэлтэй, *т холбогдох 440,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд тус шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн * дугаартай шийдвэр гарч, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 234.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар *аас 260,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 180,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаартай магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *аас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 140,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 10 сарын 28-ны өдрийн * дугаартай тогтоолоор 337 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11-23-р хуудас/
Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн * дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 1718 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг *раас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган эхлүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *, төлбөр авагч *ХХК нь харилцан тохиролцож, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 257, 258, 259, 260, 261, 262, 263, 264 тоот гэрээнүүдийг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо, Тахилтад байрлалтай, улсын бүртгэлийн *дугаартай газар эзэмших эрхийг *гийн *д шилжүүлэхээр тохиролцсон байна.
Дээрх газруудыг төлбөр төлөгч * нь дүүргийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн * дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын дугаарт бүртгүүлэн 15 жилийн хугацаатайгаар авч, эзэмших эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн эзэмшиж байсан болох нь Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнд хавсаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Улмаар талуудын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай *дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасныг баримтлан ажиллагааг дуусгавар болсонд тооцож шийдвэрлэжээ.
Энэхүү *дугаартай шийдвэр, 337 дугаартай магадлал, *дугаартай тогтоолын дагуу хийгдсэн шүүхийн шийдвэр ажиллагаа дуусгавар болж хаагдсан, талууд энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргаагүй болно.
2.* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *ХХК-д холбогдох иргэний хэрэгт явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2501 дугаар шийдвэрээр *ХХК-иас 248,120,600 төгрөгийг гаргуулж * ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн * дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 2156 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг *раас 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15250780 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган эхлүүлсэн байна./хх-ийн 61-72-р хуудас/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *ХХК /*/-ийн захирал, 100%-ийн хувьцаа эзэмшигч * /*/ нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт хотхон-1-ийн 04, 05, 06, Тахилт хотхон-2-ийн 13, Тахилт хотхон-3-ийн 23, 25, 28, 29, 30, 31, 32 тоотуудад байршилтай 400м.кв талбай бүхий газрууд болон бусад хөрөнгө /дутуу баригдсан торх, 1-2 давхар торх/-үүдийг төлбөрт тооцуулан өгч төлбөрийг барагдуулах хүсэлт гаргаж, төлбөр авагчтай харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/1493 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан *ХХК-ийн хүсэлт, * ХХК-ийн хүсэлт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 10/1493 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-д заасныг баримтлан ажиллагааг дуусгавар болсонд тооцож шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож төлбөр авагч * ХХК нь дээрх төлбөрт шилжүүлсэн газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст 2019 оны 06 сарын 24-ний өдөр 1/14915 дугаартай албан бичгийг хүргүүлэхэд банкны барьцаанд бүртгэлтэй байгаа гэх үндэслэл зааж шилжүүлэн бүртгэх ажиллагаа явагдаагүй, улмаар төлбөр авагчийн хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 сарын 30-ны өдөр 4-161/35806 дугаартай албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, дээрх газрууд * ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эсэхийг тодруулахад 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 17/6942 дугаартай албан бичгээр ...* ХХК-ийн нэр дээр ...Тахилт 1-04, 1-5, 1-06, 2-13, 3-23, 3-25, 3-30, 3-31, 3-32 тоотуудад байршилтай 400м.кв талбай бүхий газрууд бүртгэлгүй. гэх хариуг хүргүүлсэн байна. /хх-ийн 93-96-р хуудас/
Улмаар төлбөр авагч буюу * ХХК-иас 2023 оны 02 сарын 01-ний өдөр НШШГА-нд хандан төлбөр төлөгч *ХХК нь төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон хөрөнгийг шилжүүлээгүй тул ажиллагааг сэргээн явуулах талаар хүсэлт гаргасныг хүлээн авч 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарч төлбөр төлөгч-хуулийн этгээд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулаагүй, харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сэргээн ажиллагааг дахин эхлүүлсэн байна. /хх-ийн 98-99-р хуудас/
Шийдвэр гүйцэтгэгчээс хуульд заасан холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх явцад төлбөр төлөгч *ХХК-ийн захирал, 100%-ийн хувьцаа эзэмшигч * нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан, түүний хүү Цэвээндоржийн * 2020 ооны 04 сарын 17-ны өдөр нас барагч *ийн хөрөнгийг өвлөн авч Өвлөх эрхийн гэрчилгээг нотариатчийн үйлдлээр баталгаажуулан авсан байна. * нь өвлөх эрхийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилт 3-32, 2-13, 1-5, 3-30, 3-23, 3-25, 3-31, 1-4, 1-7, 1-9, 1-6, 3-29, 3-28 тоот хаягт байршилтай газруудыг тус тус өвлөн авсан байна. /хх-ийн 99-121-р хуудас/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай 15250780 дугаартай тогтоолоор *ын эзэмшлийн дээрх газруудын захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлж, НШШГГ-аас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 04-161/22082 тоот албан бичгээр тогтоолыг хүргүүлснээр 2023 оны 11 сарын 01-ний өдрийн* тоот албан бичгээр дээрх тогтоолын дагуу түдгэлзүүлж бүртгэсэн болохыг мэдэгдсэн байна. /хх-ийн 122-124-р хуудас/
3. Нэхэмжлэгч *ХХК нь дээрх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай*дугаартай, *ын эзэмшлийн дээрх газруудын захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан ба гомдлын үндэслэлээ ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч *аас *ХХК-ийн төлбөрт дээрх газруудыг тооцон шилжүүлэхээр тохиролцож 2023 оны 02 сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.13.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 02 сарын 15-ны өдрийн * тогтоолоор дуусгавар болгосон байхад түүнээс хойш хөрөнгийг захиран зарцуулах эрхийг өөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түдгэлзүүлсэн, Алтандавхарга ХХК болон хуулийн этгээдийн хөрөнгийн * өвлөж аваагүй, төлбөр төлөгчийн хөрөнгөд бүртгэгдээгүй хөрөнгөд ажиллагаа хийж битүүмжилсэн нь хууль бус ажиллагаа болсон... гэж тайлбарлан уг тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хуульд зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ..., ... хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг бүртгэгдсэн дарааллын дагуу хангана... гэх тайлбар гаргаж маргадаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4 дэх хэсэгт төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар зохицуулжээ.
Уг хуулийн зохицуулалтаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрлийн гэрээ байгуулах замаар ажиллагааг дуусгавар болгох боломжтой боловч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх учиртай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар төлбөр төлөгч гэдэг нь төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02504 дугаартай шийдвэр, түүнийг үндэслэн бичигдсэн 102/ШЗ2015/20933 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2156 дугаар гүйцэтгэх хуудас буюу гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр Алтандавхарга ХХК байна.
Шийдвэр гүйцэтгэгчээс * ХХК-д холбогдох иргэний хэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж *ын нэр дээр бүртгэлтэй газар буюу хөрөнгөтэй холбогдуулан ажиллагааг хийхдээ *т мэдэгдсэн эсэх, түүнийг хэний хүсэлтийн дагуу, ямар шийдвэрээр эрх залгамжлагчаар сольж оролцуулж байгаа зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байна.
Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийг дээрх *ын нэр дээр бүртгэлтэй газар буюу хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хийхээс өмнө түүнээс хөрөнгийн талаар мэдэгдэх, мэдүүлэг гаргуулах, хууль сануулах, тэмдэглэл хөтлөх зэрэг хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар болон уг хөрөнгөтэй холбоотой ажиллагаа нь бусдын эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, төлбөр төлөгч болон бусад этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолтыг гаргуулах авах зэрэг хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэстэйгээс гадна хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байвал татгалзлаа нотолсон баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч талын гаргасан хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дарааллыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасныг баримтлан ажиллагааг явуулсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх бөгөөд тухай ажиллагааны явцад хэдэн төлбөр авагч байгаа болохыг тодруулалгүйгээр ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03059 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч *аас *ХХК-ийн төлбөрт дээрх газруудыг тооцон шилжүүлэхээр тохиролцож 2023 оны 02 сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 23-2/129 тогтоолоор дуусгавар болгосон байхад түүнээс хойш хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч Алтандавхарга ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай 15250780 дугаартай тогтоол нь гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн, хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *раас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 7591, 7592, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5-т заасныг баримтлан * газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч *ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай 15250780 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *раас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 -т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН