Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

Н.*******т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариун нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******үү /цахимаар/

          Шүүгдэгч                                                                                 Н.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Н.*******т холбогдох 2324000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Баянтэс сумын ******* багт оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* /РД: *******/

Хуулийн этгээд: 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан, ******* регистрийн дугаартай, ******* улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, хүнсний худалдаа, газар тариалан үйл ажиллагааны чиглэлтэй, Завхан аймгийн Баянтэс суманд оршин байх, ХХК, гүйцэтгэх захирал Н.*******. Хуулийн этгээд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Завхан аймгийн Баянтэс сумын багт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ны нэрийн өмнөөс Н.******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-оос 29-ний өдрийн хооронд Баянтэс сумын Хачиг багийн “Цэргийн гол” хэмээх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний зориулалтаар 6.8 метр куб шинэс төрлийн модыг иргэн Б., Х.ай, Б.аа нартай бэлтгэж, Баянтэс сум руу тээвэрлэж, сумын ойн санд 3,517,030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ХХК болон гүйцэтгэх захирал ******* овогт *******ын ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд ХХК-ний ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх зөвшөөрөл авах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчээс энэ хэрэгт гаргуулах хохирол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, шүүгдэгчийн хууль бусаар мод бэлтгэсэн модны үнэ 680,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил 130 маркийн машины үнэ 3,400,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Н.*******ээс гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 3 ХХК-ний хууль ёсны төлөөлөгчийн эзэмшлээс Зил 130 маркийн Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд  ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Н.******* нь “ ” ХХК-ний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байх ба уг ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй тул шүүгдэгчийн ашиг сонирхол, хуулийн этгээдийн ашиг сонирхол нэг байна гэж үзсэн болно" гэжээ, гэтэл Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйл болон 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын телее үйлдсэн бол гэж хуульчилсан бөгөөд “ ” ХХК нь мод модон материал боловсруулах, бэлтгэх эрхгүй бөгөөд хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын төлөө хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлээгүй, харин Н.******* нь хувь хүнийхээ тухайд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс “ ” ХХК-ийг гэм буруутайд тооцож ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж баир ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “ ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Баянтэс сумын Засаг дарга хөрөө, хам ажиллуулдаг 2 хүнээ сумын 100 жилийн болох гэж буйтай холбогдуулан хашааны банз бэлтгэх талаар уулзаж, тохирсон. Өөрийнхөө хашааг янзлах зорилгоор мод бэлтгэсэн гэв.

Прокурор Б.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******т холбогдуулж, мөн тус хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “ ” ХХК-д холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. “ ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.******* мөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. “ а” ХХК-ийн нэр дээр тусгаарлалт авсан боловч үйл ажиллагааны ашиг хүртэж буй компани нь “ ” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.******* гэж үзэж хуулийн этгээдийг татаж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн эрх бүхий албан тушаалтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан байдаг. Хуулийн этгээдийг төлөөлж шийдвэр гаргаж буй этгээд нь Н.******* мөн. Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж буй нь Н.*******ийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэнийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Тиймээс хуулийн этгээд, хувь хүн гэх статусаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Яагаад “ а” ХХК биш, “ ” ХХК-д холбогдуулан ял оногдуулсан бэ? гэвэл анхан шатны шүүх шийдвэртээ Эрүүгийн хуулийн тусгай ангид ял оногдуулахаар заасан хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд дангаараа, эсхүл хамтран эсвэл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан хуулийн этгээдэд ял оногдуулахаар хуульчилсан. Шийдвэр гаргаж буй хүн тухайн хуулийн этгээдтэй хамаарал бүхий этгээд байх талаар шүүх дүгнэсэн байдаг. Хоёрдугаарт хуулийн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн байхыг ойлгоно. Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх гэсэн агуулгыг анхан шатны шүүх дүгнэсэн. “ ” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******ын гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ноос 29-ны өдрийн хооронд Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн Цэргийн гол гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалтаар 6.8 метр куб шинэс төрлийн модыг иргэн Б., Х.ай, Б.аа нартай бэлтгэж, Баянтэс сум руу тээвэрлэж, сумын ойн санд 3.517.030 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Иргэний нэхэмжлэгч Х.гийн: “...Тухайн иргэн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Сумын ойн санд учруулсан хохирол болох Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан 3,517,030 /гурван сая таван зуун арван долоон мянга гучин/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ өөр зүйл байхгүй. Тухайн иргэний зүгээс ойн санд учруулсан хохирол, нөхөн төлбөрөө барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэж бодож байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй. Яг хэддүгээр мужлалд хамаардаг болох сайн мэдэхгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутаг бол хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг,                                                                                                   

Гэрч Д.аагийн: “...Би анх 2023 оны 07 дугаар сарын 27, 28-ны үед байх Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг Цэргийн голын Зүрхийн тохой гэдэг газар очтол босоо моднууд унагаагаад ногоон мөчиртэй гишүүнүүд үлдээгээд модоо ачаад аваад явсан байсан. Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс төрлийн 4 метрийн нойтон бүдүүн мод байсан. Мод бэлтгэсэн газар очиход дандаа босоо мод тайрсан байсан. Унагааж тайрсан модноос үлдсэн байсан үзүүр хэсэг нь нойтон бололтой ногоон мөчиртэй байсан. Тэр талаар тухайн үед сайн мэдээгүй маркийн машины мөр байсан өөр ямар нэгэн машины мөр байгаагүй, манай сумын 2 хөрөө рам модондоо гарсан гэж дуулсан. Манай Хачиг баг дээр тусгаарлалт хийлгэсэн байсан. Мод хийгдсэн газар нь хөрөө рамын тусгаарлалтын талбай биш тусгаарлалтын талбай нь Баянтэс сумын Хачиг багийн Арын буудал гэдэг газар байгаа хилийн инженерийн торны цаана байдаг. Мод бэлтгэхдээ мэдэгдсэн зүйл байхгүй. Хөрөө рам ажиллуулдаг ******* буюу ээ мод бэлтгэж ачсан гэж манай багийн иргэд ярьж байна лээ би бас ээг мод бэлтгэсэн гэж бодож байна. Намайг тухайн үед очиход угаасаа маркийн машины шаварт шигдээд орчихсон мөр байсан газрын онцлог нь шавартай устай машинаас өөр машин явах боломжгүй бартаа саад ихтэй газар байгаа юм. Тиймээ шинээр бэлтгэсэн мод байсан. Тухайн цаг хугацаанд хийсэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ын: “...Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын тамгын газар ажил дээрээ байж байтал манай байгаль хамгаалагч Х. надад хэлэхдээ Хачиг багийн Цэргийн гол гэх газраас ******* нь зохих зөвшөөрөлгүй нойтон мод хийсэн байна гэж хэлэхлээр нь хэзээ хэн яг ямар газраас хийсэн талаар асуухад манай Баянтэсийн багийн иргэн хөрөө рам ажиллуулдаг ******* нь Хачиг багийн Арын буудал гэдэг газар тусгаарлалт хийлгэсэн байж тусгаарлалт хийлгэсэн газраасаа мод хийхгүй тусгаарлалт хийлгээгүй газраас нойтон босоо мод хийсэн гэхийг сонсоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Тэгээд манай байгаль хамгаалагч Х., хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч , хэсгийн төлөөлөгч Н., Түдэвтэй сумын ойн ангийн дарга э нар явж хэргийн газрын үзлэг хийгээд буцаж ирсэн. Ойгоос бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн 4 метрийн нойтон бүдүүн дандаа босоо мод унагасан байсан гэсэн. ******* буюу ээгийн хувьд а ХХК-аар нэр дээр мод бэлтгэх зөвшөөрлийг Түдэвтэй сумын ойн ангиас тусгаарлалт хийж Ойн ангитайгаа гэрээ байгуулж тодорхой хугацаа заасны үндсэн дээр модоо бэлтгэж, Бэлтгэж дууссаны дараа ойн ангиа дуудаж хүлээлгэж өгдөг. Мөн тухайн тусгаарлалт хийлгэсэн газар дээр JPS төхөөрөмжөөр 4 цэгт координат тогтоон тэмдэглэл хийж, тухайн бэлтгэх модыг заан өгч модонд тэмдэг тавин, тэмдэглэл хийсэн талбайгаас гадагш гарахгүй байх талаар анхааруулж тусгаарлалт хийдэг...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.аагийн: “...2023 оны 07 дугаар сарын 19, 20-ны үед байх цаг хугацааг нь сайн санахгүй байна Завхан аймгийн Баянтэс сумын баг сумын дээр ах гийнд байж байтал манай сумын хөрөө рам ажиллуулдаг ээ буюу ******* ах миний утас руу залгаад мод ачилцаад өгөөч хөлс мөнгийг нь өгье гэхээр нь мотоциклоор хөрөө рамын хашаанд очоод сумын өөс Бор ногоон өнгийн маркийн чиргүүлтэй машинаар ээ ах машинаа бариад , ай бид 4 цуг яваад Баянтэс сумын Хачиг багийн Цэргийн гол гэдэг газар очсон чинь ойгоос аар нь мод чирч гаргасан моднууд байсан тэгээд модоо ээ ах хөрөөдөөд 4 метрээр хэмжиж тайраад машин чиргүүл 2 дээрээ модоо хөндлөн ачаад харанхуй болсон хойно орой 22 цагийн үед байх сумын дээр ирээд модоо ээ ах хөрөө рам дээрээ буулгасан. Тэгээд бид хэд хоол унд идээд би ахындаа ирээд хоносон. Ойгоос бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн мод байсан аар нь модны захад гаргаад ирсэн моднууд байсан тэгээд модоо 4 метрээр тайрсан. Унагааж тайрсан модноос үлдсэн байсан үзүүр хэсэг нь нойтон бололтой ногоон мөчиртэй байсныг модон дотроо цагаалаад орхисон байсан. Бор ногоон өнгийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна маркийн машинаар бас ногоон өнгийн чиргүүлээр ачиж ирсэн. Цагаан өнгийн Дружба хөрөөгөөр модоо тайрсан. Тэрийг сайн мэдэхгүй байна. Хөрөө рам болохоор зөвшөөрөлтэй гэж бодсон. Нэг удаа мод ачилцаад ирэхэд өдрийн 70,000 төгрөг бэлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.айгийн: “...Би анх 2023 оны 07 дугаар сарын 20-ны үед байх цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна Завхан аймгийн Баянтэс сумын баг сумын дээр байж байтал манай сумын хөрөө рам ажиллуулдаг ээ гэдэг ах утсаар яриад ахын дүү мод ачилцаад өгөөч гэхээр нь сумын өөс Бор ногоон өнгийн маркийн машинаар ээ ах машинаа бариад аа, бид 4 цуг яваад Баянтэс сумын Хачиг багийн Цэргийн гол гэдэг газар очсон чинь ойгоос аар нь чирч гаргасан моднууд байсан тэгээд модоо ээ ах хөрөөдөөд 4 метрээр хэмжиж тайраад машин дээрээ ачаад орой 22 цагийн үед сумын дээр ирээд модоо ээ ахын хөрөө рам дээрээ буулгасан. Тэгээд бид хэд хоол унд идээд гэр рүүгээ явцгаасан. Ойгоос бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн мод байсныг 4 метрээр тайрсан. Унагааж тайрсан модноос үлдсэн байсан үзүүр хэсэг нь нойтон бололтой ногоон мөчиртэй байсныг модон дотроо цагаалаад орхисон байсан. Бор ногоон өнгийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна маркийн машинаар бас ногоон өнгийн чиргүүлээр ачиж ирсэн. Надад хэлэхдээ зөвшөөрөлтэй гэж хэлсэн...Тиймээ шинээр бэлтгэсэн нойтон мод байсан. Тэр үед л хийсэн бололтой моднууд байсан. Нэг удаа мод ачилцаад ирэхэд өдрийн 70,000 төгрөг бэлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.ын: ...“а” ХХК-ийг 2020 онд ын болон түүний төрсөн хүү Б. нараас 21,000,000 төгрөгөөр манай нөхөр худалдаж авсан. Гэхдээ “а” гэх аж ахуйн нэгжийг албан ёсоор өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. Манай нөхөр хаяа л үйл ажиллагаа явуулдаг. Уг компани нь модон эдлэл, мод үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.*******ын “...Хүү маань 3 жилийн өмнө хүнээс модны хөрөө рам худалдаж авсан. Хөрөө рамын хашаанд нь би байдаг...Хөрөө рамынхаа нэрийг нь албан ёсоор шилжүүлж аваагүй юм шиг байна лээ. 20,000,000 гаруй сая төгрөгөөр гэх хүний хүүхдээс худалдаж авсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

Гэрч ын: “...2007 онд Баянхайрхан сумын ******* гэх хүнд машинаа 1 сая 500 мянган төгрөгөөр худалдсан. Тухайн үед бичиг баримтыг нь бүгдийг нь өгч байсан. Хөвсгөл аймгаас худалдаж авахдаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байж байгаад өгсөн...Би ******* гэх хүнийг танихгүй ээ харин аав нь болох ******* гэх хүнд Зил-130 маркийн автомашиныг 1 сая 500 мянган төгрөгөөр 2007 онд худалдсан бид нарын дунд ямар нэгэн өр авлага байхгүй ээ. Тээврийн хэрэгслийн дугаарыг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.ийн: “...“а” ХХК нь 2023 онд нийт 8 удаа буюу нийт 1.029.767 төгрөг ойн нөөц ашигласны төлбөрт төлж мод бэлтгэх эрхийн бичиг авсан...Мод бэлтгэх эрхийн бичгийн жагсаалтаас шүүж үзэхэд Хачиг багийн Арын буудал гэх газарт ойн сан ашигласны төлбөр төлөөгүй байна...Хачиг багийн Цэргийн гол гэх газар мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийлгээгүй...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн Арын буудал гэх газарт “а” ХХК-ын захирал Н.*******т тусгаарлалт хийх талбайг сонгож өгөөд миний бие гүйцэтгэгч байгууллага буюу Сум дундын ойн ангийг төлөөлж, харин мод бэлтгэгч байгууллагыг төлөөлж “а” ХХК-ын захирал Н.******* нар мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ байгуулсан... “а” ХХК-ны зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх Цэргийн гол гэх газарт очиход нэг цаг хугацаанд шинээр тайрагдсан 20 хожуул, уг 20 хожуулаас тайрагдаж үлдсэн 20 модны үзүүр байсан. Дүгнэлт гаргахын тулд тухайн модны ёроолоос уг модноос тайрагдаж үлдсэн тайрагдаж үлдсэн үзүүрийн хөрөөдсөн үртэс хүртэлх ын хэмжээ, тайрагдаж үлдсэн үзүүрийн диаметр зэргийг харьцуулж үзээд харьцуулж үзээд тухайн модны эзлэхүүнийг гаргасан. “а” ХХК нь 6.8 метр куб шинэс төрлийн босоо нойтон мод бэлтгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

- ий ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Завхан аймгийн Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №03 дугаартай дүгнэлт,

-Завхан аймгийн Баянтэс сумын Эрүүл мэндийн ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 172 тоот албан бичиг,

-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай” тогтоол,

-Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар,

-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл”

-Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 660 дугаартай албан бичиг, түүний хавсралт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн шүүдэгч Н.*******ийг өөрийн нэр дээрхи “ ” ХХК ны нэрийн өмнөөс эрх ашигийн төлөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “ ” ХХК-ны ойд арчилгаа, цэвэрлгээ хийх зөвшөөрөл авах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.  

6.  Түүнчлэн шүүх шүүгдэгч Н.*******ийн үйлдлийг зөв зүйлчилж, түүнд хуульд заасан ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, Зил 130 маркийн машины үнэ 3.400.000 төгрөг, шүүгдэгчийн хууль бусаар мод бэлтгэсэн модны үнэ 680.000 төгрөг зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

8. Шүүгдэгч Н.*******ийн өмгөөлөгч Б.******* нь давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйл болон 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн бол гэж хуульчилсан бөгөөд “ ” ХХК нь мод модон материал боловсруулах, бэлтгэх эрхгүй бөгөөд хэрэгт авагдсан нолтох баримтын хүрээнд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхолын төлөө хууль бусаар мод бэлтгэж тээвэрлээгүй, харин Н.******* нь хувь хүнийхээ тухайд хууль бусаар мод блтгэж тээвэрлэсэн байх тул “ ” ХХК-ийг гэм буруутайд тооцож ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж “ ” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

9.1 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.******* нь “ ” ХХК-ний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог боловч “ “ХХК-ны нэрийн өмнөөс түүний эрх ашгийн төлөө хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 9.2. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаар “ ” ХХК нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байх бөгөөд мод, модон материал боловсруулах, бэлтгэх эрхгүй байхад шүүгдэгч Н.*******ийн хууль бусаар мод бэлтгэх үйлдэлтэй, хэрхэн яаж холбогдож байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогоогүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс прокуророос “ ” ХХК-нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас шүүгдэгч “ ХХК ” нь гэснийг хасч, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 2 дахь заалтад “Завхан  аймгийн Прокурорын газраас “ ХХК”-нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхүй болгосугай” гэж оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.*******ын нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                        Б.АРИУНБАЯР