| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03462/И |
| Дугаар | 191/ШШ2025/06291 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/06291
2025 07 25 191/ШШ2025/06291
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, ын гудамж, , дүгээр байрны 1 дүгээр орц, давхарт байрлах, ХХК //-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, , м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-тай 2019.03.-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч Б.******* нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхоны 1 дүгээр блок барилгын 10 дугаар давхарт байрлах ******* тоотын , м.кв, 3 өрөө орон сууцыг 82,751,900 төгрөгөөр захиалж худалдан авах, хариуцагч ХХК нь тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, тухайн орон сууцыг, холбогдох бүх бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн. Улмаар нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн, хариуцагч нь байрыг ашиглалтад оруулж, бодит эзэмшлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Харин гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4, 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, , м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан. Харин хоёр дахь шаардлагаа гэрээний 1.4, 3.1.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөхийг даалгах гэж тодруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгч Б.******* нь талуудын байгуулсан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, төлбөр тооцооны асуудал байхгүй тул түүний шүүхэд гаргасан Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, , м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг шилжүүлэн өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-нд холбогдуулж Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, , м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр дахь шаардлагаа өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөхийг даалгах гэж тодруулсан болно.
Хариуцагч ХХК, түүний төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, , м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.******* болохыг, тухайн орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч Б.*******т шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба, хариуцагчийн төлөөлөгч т 2025.06.24-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрх олгогджээ.
2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг онцлогтой, тэрээр хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч ХХК нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, , м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.******* болохыг, тухайн орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч Б.*******т шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 641,910 /571,710+70200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 641,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА