| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04604/И |
| Дугаар | 191/ШШ2025/06393 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/06393
2025 07 29 191/ШШ2025/06393
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ******* *******, төв байр. ******* ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* хотхон, ******* дугаар байрны тоотод оршин суух, нар овогт ийн //-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,841,979 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь 2017.10.02-ны өдөр ******* *******тай зээл болон барьцааны гэрээ байгуулж 7,300,000 төгрөгийг, жилийн 18%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. 2018.11.27-ны өдөр 6,000,000 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй хугацааг 48 сар байхаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Харин зээлдэгч Б. нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг зөрчиж, зээлийг хугацаанд нь төлөөгүй байна. 2025.03.21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,821,171 төгрөг, хүүгийн үлдэгдэл 7,0,417 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 930,391 төгрөг, нийт 15,841,979 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 15,841,979 төгрөгийг 2025.07.22-ны өдөр 2,541,979 төгрөг, 2025.08.20-ны өдөр 4,500,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 4,500,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 4,300,000 төгрөгөөр тус тус ******* ******* ХК-нд төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн гаргасан тайлбарыг танилцлаа, төлөх хуваарийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,841,979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,841,979 төгрөгийг 2025.07.22-ны өдөр 2,541,979 төгрөг, 2025.08.20-ны өдөр 4,500,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 4,500,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 4,300,000 төгрөгөөр тус тус ******* ******* ХК-нд төлөхийг зөвшөөрсөн байх ба, энэхүү төлбөр төлөх хугацааг нэхэмжлэгчийн төлөөлөгч дэмжсэн тайлбар ирүүлжээ. Иймд зохигчийг тухайн нөхцлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгчийн төлөөлөгч т 2025.05.02-ны өдрийн итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогджээ.
2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө тайлбаруудаа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,841,979 төгрөгийг 2025.07.22-ны өдөр 2,541,979 төгрөг, 2025.08.20-ны өдөр 4,500,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 4,500,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 4,300,000 төгрөгөөр тус тус ******* ******* ХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 237,160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 237,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА