Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

М.*******аад холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.баяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******а

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгч                                                                                  М.*******аа    

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                 Л.*******а

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч      Д.*******а /цахимаар/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч      Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******а болон түүний өмгөөлөгч Д.*******а, Б.******* нарын давж заалдах гомдлоор М.*******аад холбогдох 2423000530069 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.баярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын ******* баг, ******* хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ын *******аа, /регистрийн дугаар /

Шүүгдэгч М.*******аа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэр хэсгийн урд байрлах засмал зам дээр улсын дугаартай “Тoyota Aqua” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ын *******ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь  нас хохироосон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч М.*******ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.*******аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******аад оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч М.*******аад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******агийн 500,179,710 /таван зуун сая нэг зуун далан есөн мянга долоон зуун арав/ төгрөгийн нэхэмжлэлээс амь хохирогчийн ирээдүйд авах цалин хөлс 270,000,000 /хоёр зуун далан сая/ төгрөг, Ц.агийн сэтгэцэд учирсан хохирол 198,000,000 /нэг зуун ерэн найман сая/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, уг гэм хорын хохирлыг шаардах эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол оршуулгатай холбоотой зардал 18,333,647 /арван найман сая гурван зуун гучин гурван мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй 3,050,400 /гурван сая тавин мянга дөрвөн зуу/ төгрөг, нотлох баримтаар тогтоогдохгүй 8,154,500 /найман сая нэн зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоогүй зээлийн төлбөр 13,846,065 /арван гурван сая найман зуун дөчин зургаан мянга жаран тав/ төгрөг нийт 25,050,963 /хорин таван сая тавин мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 7,128,747 /долоон сая нэг зуун хорин найман мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч М.*******аа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******а, түүний өмгөөлөгч Д.*******а нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:  ....1. /Хавтаст хэргийн 121-122. 124/ Гэрч Д.ы *******аа өөрийнхөө дугаарын утаснаас залгаад би хүн дайрчихлаа гэхээр нь юу яриад байгаа юм бэ, чи хаана байгаа юм гэхэд би Баазын..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128- 129 дүгээр хуудсанд /гэрч гийн" бид хоёрын урд талд хүн явж байгаа харагдсан, тэр хүн утсаа оролдоод байгаа бололтой бид хоёрын урдаас явж байсан *******аа машинаа хоёр тийш нь дараад явж байтал нэг юм мөргөх шиг болоод машин нь нэг үсэрч ойж буугаад *******аа зам өгсөөд дээшээ эрчээрээ давхиж байгаад зогссон.... би хоёулаа очиж үзэх үү гэсэн чинь *******аа надад хариулаагүй буцаад гэр лүүгээ орчихсон" гэх мэдүүлэг, гэрч С.ийн... *******аа, хоёрын хамт дэлгүүрээс нэг шил архи аваад тай очиж уулзаад *******аагийн машинд сууж байгаад хувааж уучихаад... Бид нарыг архи уугаад сууж байхад гараад явчихсан байна" гэх мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаас шүүгдэгч М.*******аа нь амь хохирогч Л.ийн амь насыг санаатай дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугатаасан/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1/, гэрч шүүгдэгч М.*******ааг амь хохирогч Л.ийг машинаар санаатай дайрсан гэдгийг мэдсээр байж гэмт хэргийг нуун дарагдуулсан. амь хохирогчийн эрүүл мэндэд аюул учирсныг мэдсээр байж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2/ зэрэг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал харагдаж байна. Учир нь: Шүүгдэгч М.*******аа, гэрч нар тэр орой амь хохирогч Л.- Аюуштай хамт архи уусан бөгөөд амь хохирогчийн хувцаслалт, гадна харагдах төрх зэргийг мэдэхийн дээдээр мэдэж байсан бөгөөд мэдүүлэгт дурдсанаар зам дээр өөдөөс ирж байгаа хүн утсаа оролдож байсан гэх жижиг деталийг хүртэл харж байснаас дүгнэхэд амь хохирогчийг өөдөөс нь ирж байгааг тэд таньж мэдсэн гэж дүгнэхээр байна. Мөн шүүгдэгч амь хохирогчийг мөргөчихөөд яагаад хурдаа нэмээд давхиад явсан, яагаад өөрөө осол болсон газрын хажууд нь байсаар байж гэрч ийг очоод үзээдэх гэж хэлсэн, гэрч г хоёулаа очиж үзэх үү гэхэд яагаад дуугүй гэртээ орсон, амь хохирогч архи ууж байгаад яагаад чимээгүй гараад явсан зэрэгт мөрдөгч ажиллагаа хийгээгүй, шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна Прокурор, мөрдөгч нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтад үндэслэн амь хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан эсэх дээр шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй орхигдуулсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасны дагуу тус аймгийн Цагдаагийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Т.аа Шүүх шинжилгээний ерөнхий газарт 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******агийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох тогтоолыг хүргүүлж, Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09/3206 дугаар албан бичгээр хууль болон холбогдох журам тогтоолыг баримтлан ажиллахыг хүсэж тогтоолыг буцаасан байдаг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг" 3.1.6-д "садангийн хүн гэж гэрлэгчийн терсен ах эгч. дуу, авга, нагац тэдгээрийн хүүхдийг", Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай" 25 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д "Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ" гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******агийн …сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заасны дагуу тогтоох бүрэн боломжтой юм. 1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр хуудаст /Завхан аймгийн прокурорын газрын шүүхэд төрийн төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.ын дээрх Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоол болон Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн мөрдөгч мөрдөн байцаах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******агийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр гаргаагүй байдаг Прокурорын дээрх буруутай үйл ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгийн явцад залруулах боломжгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг зөрчсөн байхад хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 3. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэж иргэний нэхэмжлэгчийн тус хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т заасан эрхийг зөрчсөн. Учир нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хавтаст хэрэгт амь хохирогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон амь хохирогчийн насанд хүрээгүй бүтэн өнчин 10 настай охины талаарх мэдээллийн Улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4-т заасны дагуу иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Иймд Эрүүгийн 2423000530069 дугаартай хэргийг бүхэлд хянаж, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******а болон түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: …Уг шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардал баримтгүйгээр нэхэмжилсэн 8,154,500 төгрөг, амь хохирогчийн бусдын өмнө хүлээсэн үүрэгт 13,846,063 төгрөг, нийт 22,000,563 төгрөгийн нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй байхад хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд энэ талаараа тогтоолд үндэслэлтэй тайлбарлаагүй байна. Мен хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Л.*******а томилогдсон албан ёсны, хууль ёсны тогтоол байсаар байхад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хаанаас ямар аргаар авсан мэдэгдэхгүй нотлох баримтыг үнэлэн амь хохирогчийн ирээдүйд авах байсан цалин 270,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 198,000,000 төгрөг нийт 463,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисоноо үндэслэлтэй тайлбарлаагүй буюу хууль ёсны байх зарчимд нийцээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж оршуулгын зардал, амь хохирогчийн бусдын өмнө хүлээсэн үүрэг, ирээдүйд олох ёстой байсан орлого, сэтгэцэд учирсан хохирол зэргийг гаргуулж өгнө үү.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******а давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүх хэргийг зөв шийдвэрлэж чадахгүй байгаа учраас гомдолтой байна. Шүүгдэгч өөрөө хүн алсан дайрсан гэдгээ утсаар ярьж хэлсэн байдаг. Анхны тусламж яагаад үзүүлээгүй юм бэ?. Гэртээ очоод унтсан байдаг. Сэтгэл гаргаад анхны тусламж үзүүлэх боломжтой  байсан. Хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж олон цаг сууж байсан хүнийхээ гадуур өмссөн хувцсыг нь хараад таньж байгаа байх. Машин жолоодож явахдаа зорчих хэсгээс гарсан байдаг. Шүүгдэгч санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн байх нь тодорхой байхад шүүх буруугаар тогтоож, нэхэмжилсэн мөнгийг ямар нэгэн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний шүүхээр нэхэмжлэлээ гарга гэх байдлаар шийдвэрлэсэн. Надад улсын тэмдэгтийн хураамж төлөх мөнгө байхгүй. Хохирол дээр хохирол нэмж байна. Миний дүү амьд байсан бол эдгээр асуудлууд үүсэхгүй байсан. 4-5 сар банкны өр зээлийг төлөхгүй байсан. Эргэх холбоогүй байгаад нь гомдолтой байна. Миний дүүг санаатайгаар алсан гэж үзэж байна. Хүн дайрчхаад яаж унтаж чаддаг байна. Гомдолтой байна. Миний дүү амьд байсан бол үр хүүхдүүддээ харагдаад, ажил үүргээ гүйцэтгээд явах байсан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд харахад гэрч Д.гийн мэдүүлгээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Хэргийн газрын үзлэг, хамт архи уусан хүмүүсийн мэдүүлэг, согтолтын зэргийн хувь, согтууруулах ундаа хэрэглэсэн байдал зэргээс харахад миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ санал нийлж байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэх шинж байхгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа гэдэгт санал нийлэхгүй байна. Тухайн нөхцөл байдалд эргэж очиж тусламж үзүүлээгүй нөхцөл байдал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн нөхцөл байдал, шинж хамаарахгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд шүүхээр тогтоосон хохирлыг боломжоороо төлөх, төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хэлж байна. Оршуулгын зардалд баримтгүйгээр зардал гардаг. Түүнийг хэрхэн баримтжуулах вэ? гэх асуудалд дээр шүүгдэгч талаас санал нэг байгаа учир оршуулгын зардалд зарлагадсан мөнгөнөөс илүүг төлсөн. Харамсаж байгаа тул бид бүхэн боломжоороо хохирлоо төлж барагдуулж байгаа. Зээлийн асуудлын тухайд Иргэний хуульд зааснаар шууд гэм буруутай этгээдэд үүргийг шилжүүлэх талаар зохицуулалт хуульд байхгүй. Тиймээс өв залгамжлагч юм уу, өөр байдлаар хуулийн этгээдүүд нэхэмжилсэн тохиолдолд шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байх. Алдагдсан боломж, сэтгэцэд учирсан хор уршиг гэх асуудлыг ярьж байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар “сэтгэцэд учирсан хор уршгийг гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсвэл насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах шаардлага гаргах эрхтэй” гэж хуульчилж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн эрхийг эдэлж байгаа боловч сэтгэцэд учирсан хор уршиг дээр арай өөр байдлаар тогтоогдохоор байна. Сэтгэцэд учирсан хохирлыг бага насны хүүхдийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь нэхэмжлэх нь зүйтэй байх. Бид бүхэн боломжоороо хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа хохирогчийн хүүхдэд сэтгэцэд учирсан хохирол болох 30,000,000 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөх эрхтэй талаарх баримтуудаа бүрдүүлсэн тохиолдолд нэхэмжлэх эрх нь нээлттэй. Хохирогчийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг заавал төлүүлэх баримт биш, гэм хор, гомдлоор авч хэлэлцэх асуудал, мөн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх гээд хуульд заасны дагуу шийдэгдэх бүрэн боломжтой учраас тухайн үедээ энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд нийцэхгүй, хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байх шиг байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маань бие төлөөлөгч нь томилогдсон гэж захирамжаа хуулбарлаж өгсөн учраас хуулбар баримтыг нотариатоор батлуулах үндэслэлгүй учраас байгаа зүйлийг тайлбарын хамт гаргаж өгсөн. Шүүх энэ нотлох баримтыг үнэлээд эргэлзээтэй байх тул баримтаа бүрдүүлээд шүүхэд хандах эрхтэй талаар дурдаж өгсөн. Тухайн баримт өөрчлөгдсөн бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаа бүрдүүлээд бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх бүрэн боломжтой. Хэн нэгний эрх ашгийг хохироосон бус, хэн нэгний эрх ашгийг хохироохгүй байх үүднээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна. М.*******аа эрүүгийн хариуцлага хүлээгээд, тодорхой хэмжээний ял шийтгэл авч байгаа ч гэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар төлөх үүрэгтэй. Нэхэмжлэх эрхтэй этгээд нь гэм хороо нэхэмжлээд явах боломжийг анхан шатны шүүх нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэх саналыг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүнийг санаатай алах, бусад төрлийн гэмт хэргийн шинж байхгүй байна гэж үзэж байна. Хүний амь эрсэдсэнд маш их харамсаж байна гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн тухай, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн талаар Д.*******а өмгөөлөгч ярьж байна. Мөн хохиролтой холбоотой асуудлыг Б.******* өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Эхний ээлжинд гэмт хэргийн зүйлчлэлтэй холбоотой асуудал дээр тайлбар, дүгнэлт хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд жолооч согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ гэмт хэргийг үйлдсэн байдаг. Архи согтууруулах ундааны хэрэглэсэн үйлдэл нь эргэлзээгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь шүүх шинжилгээний эмчийн цусан дахь спиртийн хэмжээ, цагдаагийн албан хаагчийн драйгер багажаар үлээлгэж, тогтоосон тэмдэглэлээс тогтоогддог.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь тогтоогдсон. Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн буюу шууд санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг гэрч Д.гийн мэдүүлэгтэй холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрч Д. мэдүүлгийнхээ төгсгөлд нэг мэдэхэд нэг юм мөргөх шиг болоод давхисан гэж мэдүүлсэн байдаг. Хүн мөргөсөн эсэхийг хараагүй байдаг. Гэрч Д.гийн тухайд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү? гэвэл хэрэглэсэн байсан. Тухайн үед болоод өнгөрсөн байдлыг сэргээн дүрслэх байдлаар мэдүүлэг өгч байгаа. Тухайн үед болсон зүйлийг шууд хараад мэдүүлэг өгөөгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрч мэдүүлэг өгөхдөө бодит байдлыг сэргээн дүрсэлж мэдүүлэг өгдөг. Гэрч нарын мэдүүлгийг хэргийн газрын үзлэгт байсан тээврийн хэрэгслийн мөр, тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, хохирогчийн биед хийсэн үзлэг, задлан шинжилгээнд прокурор Ц.э, миний бие оролцсон. Хэргийн газрын үзлэгт миний бие оролцсон тул хэргийн газрын үзлэгийн А цэг буруу тодорхойлогдсон гэдэгтээ санал нийлэхгүй байна. А цэгийг мэргэжлийн цагдаагийн албан хаагчийн эрх бүхий албан тушаалтан үйлдсэн. Гар утас нь хохирогчийн мөргөх үед хаашаа ч үсэрсэн байх бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний ухамсарт ухаан тодорхой хэмжээгээр алдагдсан байх боломжтой тул гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн. Хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлээгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж үзэж шүүхэд яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн. Гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын тухайд хүний эрдэнэт амь нас эрсэдсэн. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас хохиролтой холбоотойгоор нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль ёсны зүйл. Нотлох баримтад тулгуурлан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Б.******* өмгөөлөгчийн тухайд шүүхийн шийтгэх тогтоолыг эргэлзээ бүхий байдал үүсэхээр хүлээн авч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Шийтгэх тогтоолд ...сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг шаардах эрхтэй эрх бүхий этгээд нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шаардах эрхгүй хэмээн дурдсан зүйл байхгүй. Амь хохирогчийн бага насны охины сэтгэцэд учирсан хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой зүйл дээр маргах зүйл байхгүй. Үндэслэлтэй байна гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчдийн гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч М.*******аа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэр хэсгийн урд байрлах засмал зам дээр улсын дугаартай “Тoyota Aqua” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******агийн “...2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд над руу цагдаагийн газраас залгаад “та Л. гэх хүнийг таних уу. Л. Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэрт авто замын хажууд нас барсан байдалтай байна” гэж хэлээд дүүгээ ослын улмаас нас барсан болохыг мэдсэн...Би талийгаачийн амь насыг харамсалтайгаар алдсандаа маш их гомдолтой байна. ...Оршуулгатай холбоотой зардал 12,276,647 төгрөг, талийгаачийн зээл 13,846,063 төгрөг, олох ёстой байсан цалин орлого 270,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 198,000,000 төгрөг нийт 494,122,710 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Гэрч П.аагийн “... Тэгэхээр нь би утас руу нь хаана байна, хурдан утсаа ав гээд мессеж бичсэн чинь байж байгаад 22 цаг 29 минутад над руу залгахаар нь “чи хаана байгаа юм” гэхэд “гэртээ ойрхон байна” гээд хүмүүс цаана нь шуугилдаад байсан. Аккумлятор авсан хүн чинь залгаад байна чи архи уугаад байгаа юм уу гэхэд битгий үглээд бай гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш надтай ярихгүй байж байгаад 03 цаг 41 минутад миний өөрийн 90911216 дугаар руу өөрийнхөө дугаарын утаснаас 21 удаа залгасан байсан. Би унтаж байсан болохоор утсаа аваагүй, утасныхаа дууг хаачихсан байсан. Мөн манай охины дугаар руу нэг удаа залгасан байсан.  Би өглөө 07 цаг 40 минутын орчимд боссон бөгөөд би ажил руугаа явах замд засмал зам дээр осол гараад зам хаачихсан байсан болохоор өөр замаар яваад ажил дээрээ очоод ажлынхаа хүмүүсээс ээ ирсэн үү гээд асуухад ирээгүй байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсээр утас руу нь залгуулахад утас нь дуудаад хариу өгөхгүй байсан. Би түүнийг 10 цаг өнгөрч байхад нас барсан болохыг цагдаагаас мэдсэн.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.гийн “...шөнө 04 цагийн орчимд хашааны гүйдэг хаалга онгойгоод гаднаас машин хашаа руу орж ирсэн. Тэгээд шууд гараашдаа машинаа хийчхээд орж ирсэн бөгөөд баруун талын орон дээр шууд унтсан. Би өглөө 07 цаг өнгөрч байхад галаа түлээд цай чанаад хүүхдийнхээ хувцсыг бэлдээд байж байтал 08 цаг өнгөрч байхад манайд 2 хүн ирээд цагдаагаас явж байна гээд манай нөхрийг унтаж байхад нь сэрээгээд аваад явсан...Манай нөхөр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 04 цагийн орчимд гэртээ ирсэн. Манай нөхөр бага зэрэг согтуу бололтой байсан болохоор ямар нэгэн зүйл асууж тодруулаагүй, шөнө элдэв зүйл асуугаад уур уцаарыг нь хүргэчих юм болов уу гэж бодоод юу ч яриагүй. Би гэрийнхээ зүүн талын орон дээр хүүхэдтэйгээ унтаж байсан бөгөөд манай нөхөр баруун талынхаа орон дээр хэвтээд шууд унтсан. Улаан өнгийн Aqua маркийн, гэсэн улсын дугаартай автомашинтай. Уг автомашины гэрчилгээ нь миний нэр дээр байдаг бөгөөд манай нөхөр бид хоёрын дундын өмчлөлийн машин байгаа юм. Манай нөхөр 2023 оны 09 дүгээр сарын орчимд байх архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Манай нөхөр М.*******аа намайг миний эзэмшлийн улсын дугаартай “Aqua” маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгчхөөд өөрөө уг тээврийн хэрэгслийг жолоодоод ажилдаа явсан. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр улсын дугаартай “Aqua” маркийн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй зүгээр байсан.” гэсэн мэдүүлэг,

 Гэрч С.ийн “...*******аа 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03 цагийн орчимд л гараад явсан байх. Би цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Бид нар ер нь хоорондоо маргалдаж муудалцаагүй. Д.ы гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Бид нарыг  Л.тай уулзах үед түүний биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.ы “...23 цагийн орчимд , *******аа, гурав ээ гэх нэг залуугийн хамт дөрвүүлээ 2 шил архи аваад манайд ирсэн. Тэгээд бид нар манай гэрт авчирсан архийг нь хувааж ууцгаасан. Бид нарыг юм яриад сууж байхад ээ нь гараад явчихсан. Тэгээд сүүлд нь *******аа, хоёрыг гараад явчихаар нь гадаа бие засаж байгаа юм байна гэж бодож байтал явчихсан байсан. Тэд нарыг буцаж орж ирэхгүй болохоор нь би ахад ор засаж өгөөд манайд унтацгаасан. Манай гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Би Л. гэгчийг танихгүй, урьд өмнө нь уулзаж байгаагүй, Л.ийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Д.гийн “...*******аа согтчихоод явна гээд оволзоод эхэлтэл гэрийн эзэн нь чи согтуу байна машинаа хашаан дотор оруулчхаад яв гээд хэлсэн боловч *******аа явна гэж гараад машинаа асаагаад намайг суу гээд суулгачхаад хөдлөөд явж байгаад ер нь аа буюу ийг аваад явна гээд буцаж очоод ааг явъя гэж хэлсэн боловч аа явалгүй үлдсэн. Тэгээд *******аа бид хоёр буцаж гараад гэртээ харъя гээд бааз руу явсан. Тэгээд 2 дугаар сургуулийн замын урд талын дэлгүүрийн гадаа очоод зогстол нэг саарал машин зогсож байсан бөгөөд нөгөө машин хөдлөөд уруудаад явчихсан. Тэгсэн *******аа машинаасаа буугаад дэлгүүр орчхоод ирье гэж буучхаад нөгөө машин буцаад ирж байна ш дээ гээд машиндаа орж ирж суугаад хөдлөөд 2 дугаар сургуулийн хажуу талын замаар өгсөөд давхисан бөгөөд хойноос нэг машин ирж байгаа харагдаж байсан. хэсгээр дээшээ өгсөөд *******аа хар эрчээрээ замын хоёр тал руу буюу замын цагаан шугам болон явган хүний явдаг хэсэг рүү гараад давхисан. Тэгэхээр нь би “чи ингэж хурдан явж болж байгаа юм уу” гэсэн чинь юу ч дуугараагүй давхиад байсан. Тэгсэн бид хоёрын урд талд нэг хүн явж байгаа харагдсан. Тэр хүн утсаа оролдоод байгаа бололтой бид хоёрын урдаас явж байсан. Тэр үед *******аа машинаа хоёр тийш нь дараад явж байтал нэг юм мөргөх шиг болоод машин нь нэг үсэрч ойж буугаад *******аа зам өгсөөд дээшээ эрчээрээ давхиж байгаад зогссон. Тэнд машинаасаа буугаад *******аа, руу утсаараа залгаад би хүн дайрчих шиг боллоо та нар хүрээд ирээч гээд ярьсан. Харин аа буюу бид нар нэг жолооч дуудсан байгаа тэр жолооч ирвэл яваад очъё гэж хэлсэн. Тэгээд тэр газраа бид хоёр 30 орчим минут хүлээж зогсож байгаад тэндээс хөдлөөд *******аагийн гадаа очоод би хашааных нь дааман хаалгыг онгойлгож өгөөд *******аа машинаа жолоодоод хашаа руугаа орж машинаа гараашдаа оруулж тавьчихаад буцаж гарч ирээд дахиж аа буюу ах руу залгаад та хоёр очоод үзээдхээч гээд ярьсан. Тэгэхээр нь би хоёулаа очиж үзэх үү гэсэн чинь *******аа надад хариулаагүй буцаад гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би гэртээ харьж унтсан. *******аагийн өөрийнх нь эзэмшлийн улаан өнгийн машинтай л явж байсан. Тухайн үед *******аа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нэлээн согтуу байсан. Тухайн хүнийг мөргөснийхөө дараа л нэг удаа тоормос гишгэх шиг болсноо хурдаа нэмээд цаашаа давхиж байгаад зогссон. Зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа үүсээгүй, гадаа цас ороогүй байсан. Тухайн хүнийг засмал замын хажуугаар явж байхад нь замаас гарч очоод жолоочийн урд хэсгээрээ мөргөчихсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан.” гэсэн мэдүүлэг ,

- Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.ын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000000016 дугаартай   “...1. Л.ийн цогцост: Хүзүүний нугалмын аман хүзүү хэсгээр бүрэн салсан хугарал мултрал, нугасны бүрэн тасрал, зүүн шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, духны зүүн тал, баруун хацар, шанаа, хэвлийн урд хэсэг, баруун гарын чигчий, дунд хуруу, баруун гуя, зүүн гарын тохой, зүүн хөлийн тавхай, зүүн шилбэ хэсэгт зулгаралт, дотор эрхтнүүдийн доргилт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Амь хохирогч Л.ийн цогцост үүссэн гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.

3. Амь хохирогч Л.ийн цогцост үүссэн гэмтлүүд нас барахаас өмнө үүссэн байна. Нас барсны дараа гэмтэл тогтоогдсонгүй.

4. Амь хохирогч Л.ийн цогцост үүссэн гэмтлүүд нь нас барахад шууд хамааралтай хүнд гэмтлүүд учирсан байна.

5. Амь хохирогч Л. нь хүзүүний нугалмын аман хүзүү хэсгээр бүрэн салсан хугарал мултрал, нугасны бүрэн тасралын улмаас нас барсан байна.

5. Амь хохирогч Л.ийн цогцост үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт,

- Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч З.*******аын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 000000021 дугаартай “...1. Амь хохирогчийн өмсөж байсан гэх шинжлэгдэж буй хар өнгийн цамцанд түлэгдэлтээс үүссэн цооролтын гэмтэл, шар өнгийн хагас ханцуйтай цамцанд урагдалтын гэмтэл, ногоон цоохор өнгийн өмдөнд үүссэн 5ш урагдалтын гэмтэл, хөх саарал өнгийн дотуур өмдөнд урагдалтын гэмтэл тус тус үүссэн байна. Шар өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн 2 дугаартай сумаар заасан гэмтэл, ногоон цоохор өнгийн өмдөнд үүссэн 4, 5, 6, 7 дугаартай сумаар заасан гэмтэл, хөх саарал өнгийн дотуур өмдөнд үүссэн 8 дугаартай сумаар заасан гэмтлүүд шинээр үүссэн гэмтэл байна.

 2. Шар өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн 2 дугаартай сумаар заасан гэмтэл, ногоон цоохор өнгийн өмдөнд үүссэн 4, 5, 6, 7 дугаартай сумаар заасан гэмтэл, хөх саарал өнгийн дотуур өмдөнд үүссэн 8 дугаартай сумаар заасан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн гэмтлүүд байж болно.

3. Шар өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн 2 дугаартай сумаар заасан гэмтэл, ногоон цоохор өнгийн өмдөнд үүссэн 4, 5, 6, 7 дугаартай сумаар заасан гэмтэл, хөх саарал өнгийн дотуур өмдөнд үүссэн 8 дугаартай сумаар заасан гэмтлүүд нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу хэрэг болох үед үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,/хавтаст хэргийн 169-179-р хуудас/

- Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч З.*******аын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000000022 дугаартай “...1. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 4, 5, 8 гэж дугаарласан улаан өнгийн хуванцар эд зүйлүүдэд хэсгээс бүхэл тогтоох шинжилгээ хийж болно.

2. Хэргийн газраас хураан авсан 4, 5, 8 гэж дугаарласан эд зүйлүүд нэг бүхэл хэсэг үүсгэж байна.

3. Хэргийн газраас хураан авсан 4, 5, 8 гэж дугаарласан эд зүйлүүд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай улаан өнгийн AQUA маркийн тээврийн хэрэгслийн урд купертэй нэг бүхэл хэсэг болж байна.

4. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 6 гэж дугаарласан хар өнгийн под карло гэх нэршилтэй зүйл нь япон улсад үйлдвэрлэсэн AQUA маркийн тээврийн хэрэгсэлд ашиглагддаг эд зүйл байна. улсын дугаартай улаан өнгийн AQUA маркийн тээврийн хэрэгслийн эд зүйл байна.

5. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 7 гэж дугаарласан эд зүйлүүд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай улаан өнгийн AQUA маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын их гэрлийн никель хүрээтэй нэг бүхэл хэсэг болж байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Завхан аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Б.ын “..1. 2014 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2022.02.22 онд Монгол улсад орж ирсэн. /орж ирсэн оны техникийн үзүүлэлтийн дүгнэлтийн хуудсыг хавсаргав/

 2. Урд салхины шил хагарч цацарч бяцарсан, баруун урд буфер хагарсан, баруун урд талын карлан чихэгдэж хэвээ алдсан, баруун урд гэрэл сууриараа хагарч эвдэрсэн, баруун талаараа копуд хонхойж замаск ховхорч хууларсан, зүүн толь сууриараа эвдэрсэн байна.

3. Энэ нь осол болох үед үүссэн.

4. Дээрх тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь тухайн осол болоход үүссэн бөгөөд осол болоход уг гэмтлүүд нь нөлөөлөхгүй.

5. 2024.03.21-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн. /2024 оны техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудсыг хавсаргав/

6. Тухайн осол болох үеийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохоос өмнөх техникийн бүрэн бүтэн байдлыг мэдэхгүй учир тодорхойлох боломжгүй байна.

7. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.2кН, баруун талдаа 2.2кН, зөрүү нь 0% (стандарт <20%). Стандарт шаардлага хангаж байна. 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,9кН, баруун талдаа 0,7кН, зөрүү нь 22%, (стандарт <30%). Стандарт шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2230 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “М.*******аа 29/эр” гэж хаягласан цуснаас 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,

Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.ийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “...2.1. ******* ургийн ын *******аа нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.д, 3.5.а, 3.5.б, 3.7.а заалтад заасныг тус тус зөрчсөн байна.

2.2 Амь хохирогч Л. нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.12.а, 5.12.б заалтад заасныг тус тус зөрчсөн байна.

2.3. ******* ургийн ын *******аагийн гаргасан үйлдэл нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

2.4. Амь хохирогч Л.ийн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөлөх шалтгаан болоогүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа, 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 4-18-р хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5.  Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.*******ааг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар нийт эдлэх  ялыг 2 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийдвэрлэсэн нь  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******а давж заалдах гомдолдоо ...Прокурор мөрдөгч нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн амь хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан эсэх дээр шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй орхигдуулсан байна...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******агийн сэтгэцэд учирсан хохирлыг зэрэглэлийг журамд заасны дагуу тогтоох бүрэн боломжтой байхад тогтоогоогүй, Гэр бүлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн,амь хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон амь хохирогчийн бүтэн өнчин 10 настай охины талаарх мэдээллийн Улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4-т заасны дагуу иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх бүрэн боломжтой... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Хэрэгт авагдсан Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.ын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000000016 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд …амь хохирогч Л.ийн цогцост үүссэн гэмтлүүд нь нас барахад шууд хамааралтай хүнд гэмтлүүд учирсан байна. Амь хохирогч л.ийн цогцост үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай ба амь хохирогчид цаг алдалгүй эмнэлэгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврах боломжтой байсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргах нь шүүгдэгчийн гэм буруу, зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна.

Түүнчлэн хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгчийн үйлдэлд хүнийг санаатай алах гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт байхгүй харин архи согтууруулах ундааны зүйл хэтэрүүлэн хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүн дайрч, хүний амь нас хохироосон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбар үндэслэлгүй байна.

8. Шүүхээс  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар  зүйлийн 508.1, 508.5-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******агийн 500.179.710 төгрөгийн нэхэмжлэлээс амь хохирогчийн ирээдүйд авах цалин хөлс 270.000 төгрөг, Ц.агийн сэтгэцэд учирсан хохирол 198.000 төгрөгийн нэхэмжлэлийн тус тус хэлэлцэхгүй орхиж, уг гэм хорын хохирлыг шаардах эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол оршуулгатай холбоотой зардал 18.333.647 төгрөгийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй 3.050.400 төгрөг, нотлох баримтаар тогтоогдоогүй 8.154.500  төгрөг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоогүй зээлийн төлбөр 13.846.065 төгрөг, нийт 25.050.963 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 7.128.747 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч М.*******аа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 12.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурьдаж, шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудад үндэслэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол шийдвэрлэх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8.1. Тодруулбал, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт …гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******а нь амь хохирогч Л.ийн төрсөн дүү нь боловч хэрэгт авагдсан баримтуудаар түүнтэй хамт амьдарч байсан байдал тогтоогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй байх тул эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар шүүх түүнийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-т заасан гэр бүлийн гишүүн гэж үзэж,  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 -д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорыг гаргуулах боломжгүй байжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 508.3, 508.4 т заасан гэм хорын төлбөрийг тогтооход ач холбогдолтой баримт болох нас барагчийн сарын цалин хөлс, төлбөр авагчийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ, зэрэг бусад нотлох баримтыг үндэслэн шүүх тогтоох бөгөөд, хэрэгт авагдсан баримтад үндэслэн тогтоох боломжгүй гэж үзэн, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2, 36.3 дугаар зүйлийн 3 хэсгийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******а болон түүний өмгөөлөгч Д.*******а, Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                              Б.АРИУНБАЯР