Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр                               2018/ШЦТ/108/                                                         Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Б /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, С.Жнарт холбогдох 1828000000083 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Батдэлгэрийн биед халдаж,  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.О, шүүгдэгч С.Ж нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О, шүүгдэгч С.Ж нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бшүүгдэгч С.Ж “манай ээжид агсан тавьсан”, шүүгдэгч Б.О “эхнэр бид хоёрыг гуйлгачингууд, ноолуураа тушаачихаад архи авч өгсөнгүй гэж агсан тавьсан” гэдгээр шалтаглан зүй бусаар харьцаж хохирогчийн биед санаатай халдаж, шүүгдэгч С.Ж заамдаж аваад нүүрлүү 2-3 удаа цохиж, шүүгдэгч Б.О зүүн шанаа руу 2 удаа цохисны улмаас хохирогч Ц.Б биед тархины доргилт, уруулын язарсан шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Ж, шүүгдэгч Б.О нар нь хохирогч Ц.Б биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй нотлон тогтоожээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. Ц.Б биед тархины доргилт, уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.  

4. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 15 дугаар хуудас/

Хохирогч Ц.Б амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 45-47 дугаар хуудас/ зэрэг болно.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэж хохирогч Ц. бие эрх чөлөө, халдашгүй байдалд шууд санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч   нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч  нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, тэдний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нарыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш төлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Б.О нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч Ц.Б “С.Ж нар нь миний эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгч намайг гомдол саналгүй болгосон” гэх мэдүүлэг /06-07 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн 1828000000083 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч Б.О иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Ж иргэний үнэмлэхний хуулбар, суурь боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.О  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Ж ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 50-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.О, шүүгдэгч С.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.