| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/06156/И |
| Дугаар | 191/ШШ2025/06486 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/06486
2025 07 31 191/ШШ2025/06486
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ******* *******, ******* *******ийн ******* давхарт байрлах, ******* ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, овогт гийн //-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 18,919,470 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.08.07-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 18,690,000 төгрөгийг, сарын 1,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2027.02.02-ны өдөр дуусгавар болох ба, хариуцагч нь зээл төлөх үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 17,*******2,073 төгрөг, хүүд 1,706,402 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 37,995 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг, нийт 18,919,470 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...*******иний бие нэхэмжлэгч ******* ******* *******-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 18,919,470 төгрөгийг 2025 оны 09 сард 1,500,000 төгрөг, 10 сард 1,500,000 төгрөг, 11 сард 1,500,000 төгрөг, 12 сард 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сард 1,500,000 төгрөг, 02 сард 1,500,000 төгрөг, 03 сард 1,500,000 төгрөг, 04 сард 1,500,000 төгрөг, 05 сард 1,500,000 төгрөг, 06 сард 1,500,000 төгрөг, 07 сард 1,500,000 төгрөг, 08 сард 2,9,470 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Э.эд холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 18,919,470 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,919,470 төгрөгийг 2025 оны 09 сараас 2026 оны 07 сарыг хүртэл, нийт 11 сарын хугацаанд, сар бүр 1,500,000 төгрөгөөр, үлдэх 2,9,470 төгрөгийг 2026 оны 08 сард нэхэмжлэгч ******* ******* *******-нд тус тус төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч татгалзаагүй, дэмжсэн болно. Иймд зохигчийг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгчийн төлөөлөгч т 2025.05.08-ны өдрийн итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогджээ.
2.Зохигч дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,919,470 төгрөгийг 2025 оны 09 сараас 2026 оны 07 сарыг хүртэл, нийт 11 сарын хугацаанд, сар бүр 1,500,000 төгрөгөөр, үлдэх 2,9,470 төгрөгийг 2026 оны 08 сард нэхэмжлэгч ******* ******* *******-нд тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 252,547 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 126,273 төгрөгийг буцааж, хариуцагч Э.ээс 126,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА