2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/03943

 

 

 

 

 

 

 

 2025               05             09                                           192/ШШ2025/03943

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, шүүгч Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хэсэг*дугаар байр * тоотод оршин суух, * /РД:*/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, * тоотод оршин суух, Н*

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Ү*өөрийн байранд байрлах, “, “*” ОНӨААТҮГазар /РД:*/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Үйлдвэрийн эвлэлийн гудамж 39/1-т байрлах, “*” */,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, нарны зам, өөрийн байранд байрлах, “*” ОНӨААТҮГазар /РД:*/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “*” ОНӨААТҮГазар /РД:7*/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу /15160/ Жигжиджав, Хангарьд ордон *давхар, * тоотод байрлах, “*” ОНӨААТҮГазар /РД:*/ нарт холбогдох

Гэм хорын хохиролд 112,401,497 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, түүний өмгөөлөгч * хариуцагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, * ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие С.* нь Дулааны цахилгаан станц Төрийн өмчийн аж ахуйн нэгжид ажилладаг бөгөөд 2022 оны 05 сарын 09-ний өдөр ажлаасаа тараад автобусанд суугаад 1 хороолол чиглэлд явж байх замдаа Баянгол дүүргийн 10 хорооллын автобусны буудалд * маркийн * УБЧ дугаартай шүүгдэгч *ийн жолоодож явсан автобусны хаалгаар шахцалдан унаж хойд дугуйн доогуур баруун зүүн хөлний өсгий хэсгээр дайруулан хугарч гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон юм. Энэ хэргийн улмаас Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *т эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг СХД-ийн бүс нутгаар тогтоосон бөгөөд Нийслэлийн давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хэвээр үлдээж, гэм хорын учирсан хохирлыг төлөх хууль зүйн үүрэг хүлээсэн этгээдээр шүүгдэгч * болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ давхар тогтоо иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм. Иймд эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн цалин, цаашид олох байсан орлого, сар бүрийн тэтгэврийн зөрүү төлбөр зэрэгт нийт 97,228,097 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон тодруулсан шаардлагадаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай тогтоолын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар С.*ын нэхэмжлэлтэй, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААҮГ, * нарт холбогдох иргэний хэрэгт Шүүх Шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилсон. Уг тогтоолын дагуу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон С.*ын сэтгэцэд учирсан хор уршгийн Гуравдугаар зэрэглэлийг тогтоов гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын Дөрөвт: Сэтгэцийн эмгэгийн Гуравдугаар зэрэглэл нь хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн этгэг 9-15 хувь бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээтэй гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч С.* нь хариуцагч нараас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 22.99 үржүүлэн тооцвол 15,173,400 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААҮГ-аас нэмэгдүүлсэн шаардлагын 50 хувь буюу 7,586,700 төгрөг, хариуцагч К. Хуандагаас нэмэгдүүлсэн шаардлагын 50 хувь буюу 7,586,700 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Хариуцагч *тгэл ОНӨААТҮГ-ын хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай 28 дугаар тогтоолоор татан буугдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон.

Нэхэмжлэгч дээрх *, *, *, *, * ОНӨААТҮГ-ыг тус тус хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Мөн нэхэмжлэгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтэд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмын дагуу “гуравдугаар" зэрэглэл тогтоосон тул Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дөрөвт сэтгэцийн эмгэгийн гуравдугаар дугаар зэрэглэл нь хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 9-15 хувь бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээтэй гэж заажээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 22.99 өөр үржүүлэн тооцвол 15,173,400 төгрөг болно. Нэхэмжлэлийн шаардлагыг 15,173,400 төгрөгөөр нэмэгдүүлэн гаргасан байгаа. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд хариуцагч нараас С.*ын ажилгүй байсан үеийн цалин буюу цаашид олох байсан орлого зэрэг гэм хорын хохиролд 112,401,497 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.  Нэмж хэлэхэд нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул авах ёстой байсан цалингийн тооцоогоо гаргасан. Уг цалингийн тооцоолол нь хоёрдугаар хавтаст хэргийн 68, 69 дүгээр талд авагдсан байгаа. 2021 онд 12 сар буюу бүтэн жил ажилласан гэж үзээд 28,369,000 төгрөг, 2022 онд тал ажилласан гэж үзээд 12,128,000 төгрөгөөр тооцсон. Ингээд нэхэмжлэгчийн тэтгэвэрт гарах хүртэлх хугацаа буюу 2025 он хүртэл нийт 4 жилийн дунджаар 97,228,097 төгрөгийн цалин авах байсан. Иймд нэхэмжлэгч С.*ын ажилгүй байсан үеийн цалин хөлс, цаашид олох байсан орлого болон түүнд учирсан сэтгэцийн хохиролд нийт 112,400,097 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага болох 112,400,097 төгрөгт сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд тооцон нэмэгдүүлсэн шаардлага болох 15,173,000 төгрөг багтсан. Нэхэмжлэгчийн жилд олох орлогыг Цахилгаан станцаас гаргаж өгсөн баримтад үндэслээд 2021 онд бүтэн, 2022 онд 5 сар авсан цалингийн дунджаас олох ёстой цалин хөлсний тооцооллыг 1 жилд 28,000,000 төгрөг гэж тооцон гаргаж, 2022 оны 05 дугаар сараас хойш нийт 97,228,097 төгрөгийг нэхэмжилсэн. Хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах тул 2025 он хүртэл нэхээд байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс буюу группт гарах хугацааг тооцсон. Нэхэмжлэгч 5 сар хүртэл цалин авсан учраас үлдэгдэл 7 сарын мөнгө нь 12,128,000 төгрөг болж байгаа. Уг 12,128,000 төгрөгийг 84,000,000 төгрөг дээр нэмж тооцсон.  Нэхэмжлэгч тэтгэвэрт 2025 оны 11-12 дугаар сарын хооронд тэтгэвэрт гарна. Нэхэмжлэгч 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. С.* болох дүү маань 6 хүүхэдтэй бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа тараад, гэр лүүгээ харьж явах замдаа осолд орсон. Ингээд цагдаагаас над руу холбогдож, би дүү дээрээ очсон. Маргааш нь би дүүгээсээ “Ажлаасаа тарч явсан юм чинь ажил руу чинь явъя, жолоочтой нь очиж уулзъя” гэхэд миний дүү “Яах юм бэ” гэж хэлсэн. Үүнээс хойш сарын дараа хөлийнх арьс унаж, мах нь гараад ирэхээр нь эмнэлэгт очиж үзүүлэхэд “Тайрна” гэж хэлээд, бөөн зүйл болж байх үед дүүгийн маань сэтгэцэд өөрчлөлт орсон байсан. Миний хувьд дүүд минь учирсан гэм хорын хохирлыг нь буруутай этгээдүүдээс нь гаргуулахын тулд цалингийн тооцоо гаргаж нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгчид гэм хор учруулсан буруутай этгээдүүдээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулах үндэслэлтэй нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*т учирсан гэм хорын хохирол болох 112,400,097 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр буюу хувь тэнцүүлж гаргуулна. Нэхэмжлэгчийг ажилгүй байсан 4 жилийн хугацааны цалин хөлсийг нийт шаардаж байгаа.  Нэхэмжлэлийн шаардлагадаа сар бүрийн тэтгэврийн зөрүү төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид олох ёстой байсан орлого гээд бүгд орсон үнэ. Ажилгүй байсан хугацааны цалин гэж 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг 2,000,000 төгрөг гэж тооцсон.  Нэг сарын дундаж цалин хөлс нь 2,000,000 төгрөг байсан.  2022 оны 05 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинд 97,228,097 төгрөгийг шаардаж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцсон.  Сэтгэл санааны хохирлыг гэмт хэрэг үйлдсэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч хохирсон учраас хариуцагч *аас шаардаж байгаа гэв.

 

Хариуцагч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Кабдилийн Хуандаг нь Зорчигч тээврийн нэгтгэл "ОНӨААТҮГ" ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зам тээврийн осол гарган, иргэн С.*ын биед хүндэвтэр хохирол учруулж улмаар эрүүгийн хэргийн шүүхээс 1 жил эрх хязгаарлах ял шийтгэлээр шийтгүүлэн ялаа эдэлж байна. Миний бие *ийн хувьд нэхэмжлэгч С.*ын 97,228,197 төгрөгийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийг жолоочийг ажиллуулж байсан байгууллага хариуцах ёстой. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *үх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн 05 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаар 112,400,097 төгрөгийг хариуцагч нараас нийтэд нь шаардаж байгаа юу эсвэл тус тусад нь шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул энэ талаар зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан шинэ нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч өөрөө дагалднаар 3 сар ажиллах тушаал болон гэрээ зэрэг бичгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгчээ. Гэтэл дагалднаар 3 сар ажиллаад гэрээ үргэлжилсэн эсвэл дууссан, дахин шинээр гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Осол гарсантай холбоотойгоор хариуцагч *ийн зүгээс маргадаггүй бөгөөд тус маргаан нь эрүүгийн хэргээр хянан шийдвэрлэгдэж ял шийтгэл авсан ба нэхэмжлэгчид учирсан тодорхой хэмжээний хохирол болон эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Хамгийн гол нь нэхэмжлэгчийн өнөөдөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас * аль хэсгийг нь хариуцах нь тодорхой бус, олох ёстой орлого, цалин хөлстэй холбоотой зардал нэхэмжилсэн нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийг нэхэмжилсэн нийт үнийн дүнг 6 хувааж, шаардлага гаргаж байна гэж ойлголоо. Тэгэхээр хариуцагч тус бүрээс 18,733,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд авах ёстой байсан цалин хөлстэй холбоотой хохирол гэж шаардаад байгаа. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр осолд орсон боловч 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3 сарын хугацаатай Дөрөвдүгээр цахилгаан станцын барилгачнаар ажиллах тухай барилгын засварчин ажилд орох тушаалыг үндэслэл болгоод байна. Ингээд дахин 2022 оны 04 дүгээр 01-ний өдөр замчнаар буюу дагалднаар ажиллах 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан нь үнэн бөгөөд үүнд маргахгүй. Гэвч шүүхэд гаргаж өгч байгаа бичгийн нотлох баримтууд маань өөрөө нотлох баримтын шаардлага хангасан байх ёстой.

 Мөн нэхэмжлэгч осолд орсонтой холбоотой групп тогтоолгосон ба үүнтэй холбоотой тодорхой баримт гаргаж өгөөгүй, хэдэн хувиар групп тогтоосон нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой саад учирч байна. Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж, бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгсний дагуу талууд харилцан мэтгэлцээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөв, зохистой явагдана. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй, шүүхэд буруу нотлох баримтуудаа гаргаж өгч байна. Түүнчлэн нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол болон цаашид олох ёстой байсан цалин орлого хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, бүхэлд нь 18,733,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв 18,733,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол хуулийн ямар зүйл заалтаар хариуцагч *аас нэхэмжилсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл "ОНӨААТҮГ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн С.* нь гэм хорын төлбөрт 97,228,097 төгрөг гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай байгууллагын 1 дүгээр баазын * маркийн * УБЧ улсын дугаартай автобусыг жолооч * нь жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргасан. Жолооч * нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн*тушаалаар нийтийн тээврийн автобусны жолоочоор ажилд орсон. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/562 тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 38 хоног ажил тасалсан үндэслэлээр ажлаас халагдсан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус шүүхэд иргэн С.* нь гэм хорын төлбөрт 97,228,097 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.2 дах заалтад сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүй болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтоохоор заасан. Уг журмын дагуу нэхэмжлэгч С.*ын сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн огноотой маягт үйлдэгдсэн байна. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан * дугаар тушаалаар батлагдсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах" журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 6337 дугаарт бүртгэгдсэн ба Захиргаа ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах хэсэгт Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн ба хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй байхаар хуульчилсан. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дэх хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байхаар хуульчилсан ба сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх тухай заагаагүй ба осол 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр болсныг харгалзан үзэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 15,173,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч * ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зорчигч тээврийн нэгтгэл нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор татан буугдсан. Татан буугдах процесс явагдаж, манай хуучин Зорчигч тээврийн нэгтгэл нь *, *, * гэдэг байдлаар шинээр байгуулагдсан. * болон * хоёр дараа нь байгуулагдсан. Миний бие нь шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан бөгөөд өнөөдөр уг хүсэлтээ дэмжиж оролцож байгаа. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх иргэний хэрэг үүссэн ба энэ хэрэг маргаан хоёр дахь жилийнхээ нүүрийг үзээд явж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт “...хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” гэж заасан үндэслэл бүрдсэн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч тал хариуцагч нарын хэнд нь эрх шилжсэн талаар өнөөдрийг хүртэл хангалттай нотлох баримтаар нотлоогүй гэж үзэж байна. Хариуцагч зорчигч тээврийн нэгтгэл татан буугдсантай талуудын хэн аль нь огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан*дугаар тушаалаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр * дугаарт бүртгэгдсэн байгаа Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт нь хуулийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байсан ба 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэн, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Манай хэрэг нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсныг харгалзан үзэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг бид өмнө нь гаргаж байсан ба уг тайлбараа дэмжиж оролцож байна. Хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 449.4 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Тус хуулийн 499.1 дэх хэсэгт тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж заасан байдаг бол 2022 онд эзэмшигч нь Зорчигч тээврийн нэгтгэл байсан ба одоо тийм байгууллага огт байхгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хууль зүйн үндэслэл буруу гэх хариуцагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэгдэж байна.

Нэгтгэл тогтоолын дагуу дээрх байдлаар татан буугдаж, хуваагдахдаа эд хөрөнгө нь балансаас баланст хуваагддаг. Татан буугдсантай холбоотой комисс томилогдсон Нийслэлийн өмчийн харилцааны газраас комисс томилсон тул тэр үйл ажиллагааг нийслэлийн өмчийн харилцааны газраас явуулсан байх гэж бодож байна.  Нийслэлийн өмчийн харилцааны газраас комисс томилсон шийдвэрийн дугаарыг мэдэхгүй. Татан буугдаж байгаа талаар комисс мэдээллийн ямар хэрэгслээр нийтэд зарласныг мэдэхгүй байна.  Одоо Зорчигч тээврийн нэгтгэлтэй холбоотой Зорчигч тээврийн нэгтгэлийг тухайн үед нэгтгэл байхад нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хэргүүд байгаа. Иргэний хэрэг байхгүй гэж бодож байна. Эрүүгийн хэрэгт миний Зорчигч тээврийн нэгтгэлийг төлөөлөн оролцож байсан нэг эрүүгийн хэрэг байсан. Тухайн хүн нь нэгтгэлийг 3 хэсэг хуваагдахад нэгдүгээр бааз руу шилжсэн байсан учраас би төлөөлж оролцсон.

Манай нэгдүгээр баазын захиргаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд, *ын захиргаа Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, зорчигч тээвэр дөрвийн захиргаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд тус тус байрладаг. Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд буюу *ийн захиргаа байрлаж буй газарт байрладаг байсан.  Зорчигч тээврийн 1, 2, 4-үүд нь эд хөрөнгөө хувааж авсан гэсэн үг. Акт үйлдсэн, хүлээлгэж өгсөн тал нь татан буулгах ажлыг зохион байгуулаад, хөрөнгийг нь бүртгэж байгаа учраас засаг даргын захирамж гарч, акт үйлдэгддэг байх гэж бодож байна. Хавтаст хэргийн 178 дугаар талд *-УГЧ улсын дугаартай автобус актлагдсан талаарх баримт авагдсан байгаа. Аж ахуйн нэгж татан буугдсантай холбоотой авлагын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэснийг мэдэхгүй Өмчийн харилцааны газраас л тухайн тушаал, шийдвэр гарсан байх гэж бодож байна. Нэгтгэл татан буугдахаас өмнө манайд хоёр бичиг ирсэн талаар санаж байна. Ажиллагаа яаж, хэрхэн явагдсан талаар би үнэхээр мэдэхгүй. Татан буулгах комисс нь өмчийн харилцааны газар. Өмчийн харилцааны газрыг иргэдийн хурлын тогтоолоор томилдоггүй, Нийслэлийн хэрэгжүүлэг агентлаг учраас эхлэлтийн баланс хэдэн төгрөгтэй, хэдэн автобустай байх эсэхийг засаг даргын тогтоол, захирамж гарч, өмчийн харилцааны газарт тэр комисс ажилладаг гэж би ойлгоод байгаа.  Нийслэлийн өмчийн харилцааны газарт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоолоор үүрэг болгосон 28 дугаар тогтоолын заалт дээр Нийслэлийн засаг даргад үүрэг болгосон заалт байсан.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, өмнө нь шүүхэд гаргасан байсан тайлбараа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч * ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Тус байгууллага нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай 28 дугаар тогтоолоор * ОНӨААТҮГазар болж тусдаа байгуулагдсан.

* болон түүний барьж явсан тээврийн хэрэгсэл нь Зорчигч тээврийн нэгтгэлд хамааралтай байсан бөгөөд хоёрдугаар баазын эзэмшилд байгаагүй. Иймд манайх энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэлийг байх үед болсон үйл явдлыг тайлбарлаж байна. Одоо бол Зорчигч тээврийн нэгтгэл гэсэн байгууллага байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан.

 Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь * ОНӨААТҮГазарт огт хамааралгүй. Иймд * баазад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч * ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * ОНӨААТҮГазар нь 2018 онд байгуулагдсан ба үүнээс хойш үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байгаа. Хэрэг гарах үед Зорчигч тээврийн нэгтгэл гэсэн компани байсан ба тус нэгтгэлийг 2024 онд хуваасан гэж миний зүгээс ойлгож байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад татан буугдсан шүүхийн шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн тогтоол байгаагүй учраас шинээр байгуулагдсан компанид эрх шилжсэн эсэхийг тодруулах биз. Нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаанд Зорчигч тээвэр 3 болон * нарыг нотлох баримтад үндэслэн энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж үзсэн учраас хариуцагчаас татгалзах хүсэлт гаргасан. Хэрэв нэхэмжлэгч уг хүсэлтээ дэмжиж байгаа бол манай байгууллагыг хариуцагч гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн үнийн дүнг 6 хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулна гэх тайлбарыг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар манай байгууллага нь хариуцагч *ийг 2023 онд ажилд авснаас биш өөрөөр эрх зүйн харилцаа үүсгээгүй ба хэрэг гарсан тухайн үед * нь  *тгэлд ажиллаж байсан гэдэг нь тогтоогддог. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь Зорчигч тээвэр гурвыг хамтран хариуцагчаас хасах нь зүйтэй гэх хүсэлт болон тайлбарыг гаргадаг. Иймээс нэхэмжлэгч талын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ч тэр манай байгууллага энэ хэргийн хариуцагч биш юм гэв.

 

Хариуцагч * ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *гийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч*шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай байгууллага нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 28 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2024 оны А/290 дугаар захирамжийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 23-нд "*" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үүсгэн байгуулагдсан тул уг хэрэгт хамааралгүй болно.

"*" ОНӨААТҮГазар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 28 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ, Нийслэлийн засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/1036 дугаартай Тээврийн хэрэгслийг балансаас балансад шилжүүлэх тухай захирамж, "*" ОНӨААТҮГ-н захирлын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар * маркийн нийт 128,978,236,000/ төгрөгийн үнэ бүхий их багтаамжтай 105 ширхэг автобусыг үндсэн хөрөнгөд бүртгэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч С.* нь тус байгууллагатай ямар нэгэн хөдөлмөрийн харилцаанд ороогүй, мөн * маркийн тээврийн хэрэгслүүд эрх, үүрэг, хариуцлагын хамт шилжиж ирээгүй, Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасан хариуцагч биш, 2022 оны 05 дугаар сарын 09-нд болсон асуудалд хамааралгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас 2022 оны үйл баримтыг ярьдаг боловч 2024 онд манай байгууллага анх байгуулагдсан. Мөн манайх барилга байгууламжийн хувьд Хан-Уул дүүрэг, * дугаар хороо буюу Морингийн даваанд үйл ажиллагаагаа явуулдаг ба барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа. Засаг даргын захирамжаар 105 ширхэг цоо шинэ тээврийн хэрэгслийг манайд шилжүүлж өгсөн бөгөөд Daewoo маркийн тээврийн хэрэгслийн нэг ч эрх шилжиж ирээгүй. Магадгүй тухайн автобус актлагдаад, худалдан борлуулагдсан байж ч болно. Худалдан борлуулагдсан байсан ч гэсэн манайд тэр талын орлого огт орж ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг * ОНӨААТҮГазар хариуцах боломжгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

Хариуцагч * "ОНӨААТҮГ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай" тогтоол, 5 дугаар хавсралтаар "Зорчигч тээвэр *" ΟΗӨΑΑΤΥГ дүрмийг баталсан. Нийтийн тээврийн газар,*ХХК-ийн хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Хөрөнгө барьцаалж төлбөр барагдуулах хэлцэл"-ийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын * дугаартай тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн * дугаартай "Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай" захирамжаар ... "*" ХХК болон Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийн дагуу 75,377,504,176 төгрөгийн өртөг бүхий, хавсралтад заасан 83 хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч.... "* ОНӨААТҮГ-т шилжүүлсэн. Хэргийн материалд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 24,615,995,000 төгрөг буюу "*" ОНӨААТҮГ-ыг шинээр үүсгэн байгуулагдсан. * нь Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын * маркийн * УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж эрүүгийн хариуцлага хүлээсэн нь тухайн жолоочийг харьяалан ажиллуулж байсан буюу "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг хуваахад өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа хуулийн этгээд хариуцан гэж үзэж байна.  

Дээрх хэлцлийн хүрээнд бий болсон хөрөнгөөр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *дугаартай захирамжаар "*" ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн тогтоож шинээр байгуулсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 28 дугаартай тогтоолын агуулгад ... зарим газрыг өөрчлөн байгуулах гэдэг нь "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг хуваах тухай дурдсан байна. Зорчигч тээвэр 1, 2, 4 ОНӨААТҮГ-ыг байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамжид "Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан.... харин "*” ОНӨААТҮГ-ыг байгуулж бүтэц, орон тоог баталсан 2018 оны *дугаартай захирамжийг хүчингүй болгож бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан 2020 оны* дугаартай захирамжид заасан байгууллагын нэршил, үйл ажиллагаа хэвээр, "*" ОНӨААТҮГ-ыг байгуулсан 2024 оны *дугаартай захирамжид ... бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталсугай... гэсэн нь дээрх хоёр үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудын талаар тухайн үеийн "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... "Зорчигч тээврийн нэгтгэл", "*” гэсэн 2 ОНӨААТҮГ байдаг манай байгууллага 3 хуваагдсан. "*" ХХК нь улсад хөрөнгөө хураалгаж нэг компани болж автобусны 5 компани болсон, Өмнө нь бааз байсан байрнуудыг үндэслэж хуваасан.... гэж тус тус мэдүүлсэн зэргээс "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Зорчигч тээвэр 1, 2, 4 гэсэн ОНӨААТҮГ болж хуваагдсан тул "*" ОНӨААТҮГ нь жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар *" ОНӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.  

Миний хувьд хариуцагч нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Зорчигч тээврийн нэгтгэлийг *, Зорчигч тээврийн хоёр, Зорчигч тээврийн дөрөв гэж хуваагаад Зорчигч тээврийн тавыг шинээр байгуулсан. Харин * бол хуучин ажиллаж байсан. Зарим үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах талаар Нийслэлийн засаг даргын захирамжид маш тодорхой заасан. Манай байгууллага нь Зорчигч тээврийн нэгдлээс шилжиж ирсэн үндсэн хөрөнгөгүй, шинэ хөрөнгө дээр бий болсон компани. Нэхэмжлэгч талаас тогтоолын нэг, хоёрдугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбартаа дурдаад байна. Хариуцагч компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа учраас Авто тээврийн хууль, зорчигч тээврийн дүрэм зэрэг бүхий л хууль, дүрэмд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээсэн. Иймд манай үйлдвэрийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын тухайд

 

Нэхэмжлэгч талаас оршин суугаа хаягийн тодорхойлолт, Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, тэтгэмж олгох тухай тушаал, Эрчим хүчний удирдах газрын харьяа 4-р цахилгаан станцын даргын Ажилд авах, ажлаас халах, мэргэжлийн зэрэг, тэтгэмж, нөхөн төлбөр, халагдсаны тэтгэмж олгох, сахилгын шийтгэх оногдуулах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт, 2023 оны 02 сарын 01-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт,  Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас,  Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ захирлын *ийг ажилд авах тухай тушаал, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ захирлын *ийг ажлаас халах тухай тушаал, БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, иргэний хариуцагчаас авсан тэмдэглэл, хүний биед хийсэн шүүх шинжилгээний эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл,  Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийтийн тээврийн бодлогын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг хавсаргасан байна.

 

Хариуцагч нараас итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар, итгэмжлэл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоол, Нийслэлийн Засаг даргын *ийг албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ захирлын эргэлтийн бус хөрөнгө данснаас хасах тухай тушаал, дансаас хасагдаж буй тээврийн хэрэгслийн жагсаалт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоол, зорчигч тээвэр  гурав Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын дүрэм, * Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын дүрэм, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийслэлийн өмчит хөрөнгө бүртгэн авах тухай тогтоол, Нийслэлийн өмчит бүртгэх эд хөрөнгийн жагсаалт, *  ОНӨААТҮГ захирлын Үндсэн хөрөнгөд тээврийн хэрэгсэл бүртгэх тухай тушаал, үндсэн хөрөнгийн данс бүртгэлд бүртгэх *маркийн тээврийн хэрэгслийн жагсаалт зэрэг нотлох баримтыг хэрэгт бүрдүүлсэн байна.

 

Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар Шүүхийн шинжилгээний Ерөнхий газраас шинжээчийн дүгнэлт, Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-иас,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч *раас, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтууд бүрдүүлсэн байна.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.* нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар *, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГ-т холбогдуулан 97,228,097 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэм хорын хохирол 112,401,497 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн, улмаар хариуцагчаар * ОНӨААТҮГ,  * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ нарыг тодорхойлон тэднээс гэм хорын хохиролд 112,401,497 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгчийн * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ нарыг хариуцагчаар сонгон оролцуулах болон үндэслэл нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГазар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрын өөрчлөн байгуулах тухай”  тогтоолоор Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болон * ОНӨААТҮГ-уудыг тус тус 2024 оны 2-р улиралд багтаан татан буулгаж, “*” , “*”, “*”, “*”, “*” гэсэн ОНӨААТҮГ-уудыг шинээр байгуулан, эрх үүргийг шилжүүлэхээр шийдвэрлэж, уг тогтоолоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Х.Нямбаатар/-т эдгээр татан буугдаж байгаа газрууд болон шинээр байгуулагдаж байгаа газруудын хөрөнгө, авлага, өр төлбөрийг тооцон шилжүүлэх талаар болон байгууллагын бүтэц, орон тоог тогтоож удирдлагыг томилох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг даалгаж шийдвэрлэсэн байна. Уг тогтоолыг үндэслэн хамтран хариуцагчаар дээрх шинээр үүсгэн байгуулагдаж бий болсон хуулийн этгээдүүдийг хамтран хариуцагчаар оролцуулахаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь эдгээр хариуцагч нарт холбогдуулан гэм хорын хохиролд тооцон нийт 112,401,497 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд шаардлагын  үндэслэлээ “...ажил тараад харин замдаа Баянгол дүүргийн 10 хорооллын автобусны буудалд * маркийн * УБЧ дугаартай, хариуцагч  *ийн жолоодож явсан автобусны хаалгаар шахцалдан унаж хойд дугуйн доогуур баруун зүүн хөлийн өсгий хэсгээр дайруулан хугарч гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон..., ...хөдөлмөрийн чадвар алдаж 60 хувийн групп тогтоолгосон, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон..., ...цаашид хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас авах ёстой байсан цалин орлогод тооцон 97,228,097 төгрөгийг, хүндэвтэр гэмтэл учруулсны улмаас сэтгэцэд учирсан хор уршиг хохиролд тооцон хөдөлмөр хөлсний доод хэмжээг 22.99 дахь нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон 15,173,400 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна...” гэж тодорхойлж байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Хариуцагч * нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т автобусны жолоочоор ажиллаж байх хугацаандаа * маркийн * УБЧ дугаартай автобусыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа 2022 оны 05 сарын 09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 10 хорооллын автобусны буудлаас хөдлөхдөө Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгч С.*ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 арын 01-ний өдрийн * дугаартай магадлалаар тогтоогдож байна.

Уг осол гэмт хэргийн улмаас хохирогч С.*ын биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд өсгий хугарах оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан байна.

Талууд осол болсон талаар болон гэм буруугийн талаар нэхэмжлэгч С.*т учирсан хохирлыг талаар маргадаггүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Харин талууд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрхэн хэн барагдуулах талаар маргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Хариуцагч * гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа төлсөн, уг гэмт хэргийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардаж байгаа цалин олох ёстой байсан орлого, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч буюу Зорчигч тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ хариуцах ёстой гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

Харин хариуцагч * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ, * ОНӨААТҮГ нар нь тус тус гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг үүсээгүй, хариуцагч *ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Зорчигч тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГазар нь татан буугдсан, эрх залгамжлал шилжээгүй, *тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, * маркийн * УБЧ дугаартай автобус нь эд хөрөнгийн жагсаалтаас хасагдсан, актлагдсан, уг хөрөнгө шилжин ирээгүй, гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг үүсээгүй, эрх залгамжлагч биш тул хариуцахгүй гэж маргадаг.

Талууд хэн аль нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГазар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрын өөрчлөн байгуулах тухай”  тогтоолоор татан буугдсан талаар маргадаггүй хүлээн зөвшөөрдөг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГазар нь 3 хуваагдаж,  * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар болон шинээр зохион байгуулагдсан ч осол болох үед жолооч *ийг барьж явсан автобус актлагдсан, жолооч * ажлаас чөлөөлөгдсөн байсан тул хариуцахгүй гэх тайлбарыг талууд гаргадаг.

Иймд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд татан буугдсан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГазрын эрх үүрэг хариуцлага * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазарт тус тус шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.* нь Дулааны IY цахилгаан станц ТӨХК-иас 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 1/1064 тоот албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн баримтаар 2001 оны 04 сарын 25-ны өдрөөс Түлш дамжуулах цехэд барилгын засварчны дагалднаар 3 сарын хугацаагаар ажилд орж, ажиллаж байгаад 2022 оны 08 сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирлын *дугаартай тушаалаар хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас Түлш дамжуулах цехийн замчны ажил албан тушаалаас мөн оны 08 сарын 18-ны өдрөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдаж ажил албан тушаалаа эрхлэх боломжгүй болж ажлаас чөлөөлөгдсөн тул олох ёстой байсан орлогод тооцон цалин хөлсний дунджаас тооцон осол болсон 2022 оны 05 сараас өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэл буюу 2025 оны 12 сарын дуустал хүртэлх хугацаагаар тооцон нийт 97,228,097 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн гарган ирүүлсэн цалингийн тодорхойлолт, түүвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг баримтуудыг үндэслэн түүний 1 сард авбал зохих дундаж цалин хөлсийг 3 сарын буюу 2022 оны 02 сард 1,557,113 төгрөг, 3 сард 1,981,225 төгрөг, 4 сард 1,820,002 төгрөгийн цалин авснаас тооцон 1 сарын дундаж цалин хөлс 1,786,133 төгрөгөөр, 1 өдрийн 83,075 төгрөг байна. Нийт 2022 оны 5 сараас 2025 оны 5 сар хүртэл хугацаанд 738 ажлын хоногоор тооцон үзвэл 61,309,350 төгрөгийг цалин хөлс олох ёстой байсан орлого гэж үзэн уг дүнгээс түүний дээрх хугацаанд Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 08 сарын 18-ны өдрийн байдлаар 704,648 төгрөг байхаар тогтоогдсон байх тул уг тэтгэврийн зөрүүг 33 сараар тооцон нийт 23,253,384 төгрөгийг хасч тооцон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүү 38,055,966 төгрөгийг нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасныг үндэслэн 38,055,966 төгрөгийг хариуцагч * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар нараас хувь тэнцүүлэн тооцож, тус тус 12,685,322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагаас үлдэх хэсэг болох цалин хөлс, олох ёстой байсан орлогод тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 59,172,131 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 15,173,400 төгрөг буюу нийт 74,345,531 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.* нь гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсны улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас сэтгэл санаа, сэтгэцэд хохирол учирсан нь  2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтэд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмын дагуу “гуравдугаар" зэрэглэл тогтоосон тул Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ын дөрөвт сэтгэцийн эмгэгийн гуравдугаар дугаар зэрэглэл нь хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 9-15 хувь бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээтэй гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлж, нийт 15,173,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.  

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлөхөөр зохицуулсан байсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар уг заалтыг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж өөрчилсөн, харин уг заалтыг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд тухайлан заагаагүй учир мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар буцаан хэрэглэхгүй.

Харин энэхүү хуулийг шинээр батлагдахаас өмнө бий болсон эрх зүйн харилцаанд буюу хохирогч С.*ыг 2022 оны 05 сарын 09-ний өдөр зам тээврийн осолд өртөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хэрэглэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ, нэхэмжлэгч талын сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд тухайн осол болсон цаг хугацаанд энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоогч хуульчлаагүй, энэ талаар тухайлсан зохицуулалт байгаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд тооцон нэхэмжилсэн 15,173,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Мөн хариуцагч * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар, * нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  Хариуцагч * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар нарт татан буугдсан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГазрын эрх үүрэг хариуцлага шилжээгүй, гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүсээгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазраас тус тус 12,685,322 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,345,531 төгрөгийн шаардлагыг, хариуцагч * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар, * нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 642,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар, * ОНӨААТҮГазар нараас 348,229 төгрөг буюу тус тус 116,076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.НЯМСҮРЭН

 

                                ШҮҮГЧИД                                  Ц.ОЮУНБИЛЭГ

 

                                                                                Г.ТӨРБОЛД