2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04865

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 29 191/ШШ2025/04865

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 15 давхар, "*******" ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт оршин суух П******* А /РД: /-т холбогдох

17,949,198.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "*******" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч П.А хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 сарын 15-ны өдөр 6000331643 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 18,500,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтай байгуулсан 6000331643 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 230 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Уг гэрээний хугацаа 2027 оны 04 сарын 15-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрхи цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000123527 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,254,112 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 672,349.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 5,737.34 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 17,949,198.97 төгрөгийг зээлдэгч П.Ааас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.А миний бие *******инд төлөх 17,949,198.97 төгрөгийг *******ны төлөөлөгч А.Нтай холбогдон эвлэрлийн гэрээ байгуулан 15 сарын хугацаанд төлж бдуусгах гэрээ байгуулсан. Тус гэрээнд 17,949,198.97 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн 15 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр тэнуүү хэмжээгээр төлж дуусгана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн төлбөр төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч П.Ат холбогдуулан 17,949,198.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч П.А нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 17,949,198.97 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн 15 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж дуусгахаар тайлбар гаргахад нэхэмжлэгч тал зөвшөөрснийг талуудыг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хугацааны талаар эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч П.А нь нэхэмжлэгч ******* ХК-д 17,949,198,97 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн 15 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж дуусгахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,695.99 төгрөгийн тал хувь буюу 123,847.995 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч П.Ааас 123,847.995 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "*******" ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,695.99 төгрөгийн үлдэх хэсэг буюу 123,847.995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч П.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН