| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 138/2021/00496/И |
| Дугаар | 192/ШШ2025/04652 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04652
2025 05 30 192/ШШ2025/04652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинох дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Баярсүрэн, А.Зүмбэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгч З.Одхүүг оролцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, и хотхон, **байр **тоот хаягт байрлах “М и” ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинох дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 245 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Япон улсын иргэн ХС /Монгол улсад оршин суух үнэмлэхийн дугаар **, Пасспортын дугаар **/,
Хариуцагч: Даймгийн Бсум, 2 дугаар баг, Ж, Хоёр мэлхийт хаягт байрлах бүртгэлтэй “А аү” ХХК /хуулийн этгээдийн нэр, хаяг: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, ** байр **тоот хаягт байрлах “Ц а” ХХК болж өөрчлөгдсөн/ РД:**нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
- Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр 327,647,200 төгрөг, олох байсан орлого 800,000,000 төгрөг, гэрээний дагуу худалдаж авсан мал аж ахуйн үйл ажиллагаанд зарцуулсан зардал 753,189,679 төгрөг, нийт 1,880,836,879 /нэг тэрбум найман зуун наян сая найман зуун гучин зургаан мянга найман зуун далан есөн/ төгрөгийг хариуцагч ХС, “Ц а” ХХК нараас гаргуулах тухай нэхэмжлэгч “М и” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл,
- Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 1,179,911,076 төгрөг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 92,838,000 төгрөг, нийт 1,272,749,076 төгрөгийг нэхэмжлэгч “М и” ХХК-иас гаргуулж, оффисын зориулалттай 2га газарт барьсан үхэр бордох цэгийг өөрийн зардлаар буулгаж, газар чөлөөлөхийг даалгах тухай хариуцагч ХС, “Ц а” ХХК нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г/ШТЭД:0962/, А.А/ШТЭД:0794/, хариуцагч ХС, орчуулагч Н.Б, хариуцагч “Ц а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Э.Б, Ц.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ж/ШТЭД:2201/, Т.М/ШТЭД:2499/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Удвал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М и” ХХК-иас гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбарт:
1.1. “М и” ХХК-ийг төлөөлж үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Б/Baiyila/, Япон улсын иргэн ХС нар итгэлцлийн үндсэн дээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Даймгийн мал бэлчээр, адуу, үхрийн сүрэг болон холбогдох хөрөнгүүдийн эрх шилжүүлэхээр **тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. ХС гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээг дуусгавар болгох саналыг хүлээж авахгүй, янз бүрийн шалтгаан ярьж хойшлуулж байснаа урьдчилгаа мөнгө авч, их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгэж авмагцаа 2020 оны 09 дүгээр сарын 11-нд гэрээ цуцлах бичиг ирүүлж, хүлээлгэн өгсөн эд хөрөнгөө хүчээр булааж авсан. Бид төлсөн мөнгө, оруулсан хөрөнгө оруулалтаа буцаах боломжгүй нөхцөл байдал үүсэж шахалтаар эрх ашгаа дордуулан тухайн гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр болон 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан боловч алийг нь ч хэрэгжүүлээгүй. Харин цар тахлын хөл хориог далимдуулан 2020 оны 12 дугаар сарын 11, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хоёр удаа бүх мал хөрөнгийг булаан авч явсан.
Гэрээний гол агуулга нь ХСгийн эзэмшиж байгаа Даймагт байрлах малын бэлчээр болон холбогдох байгууламж, суурин газар, кэмп, үхэр, адуун сүргийг шилжүүлэн өгч, гэрээ хийснээс хойш 10 хоногийн дотор тухайн хөрөнгө, хөрөнгийн эрх, газар зэргийг “М и” ХХК-д шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн. “М и” ХХК, үүсгэн байгуулагч Бнь эхний гэрээ байгуулсан жилд, гэрээ хийснээс хойш 30 хоногийн дотор урьдчилгаа төлбөр болгож и хотхоны 75.13 мкв бүхий 3 өрөө орон сууцыг 490,000 юаньд тооцож, дулаан зогсоолыг 75,000 юаньд тооцож, бэлнээр 430,000 юанийг өгөх, 2020-2023 он хүртэл нийт 4,000,000 юанийг жил бүрийн 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нэг жилд 1,000,000 юань өгөх үүрэг хүлээсэн.
Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээний хавсралтад заасан бүх эд хөрөнгийг актаар хүлээн авч, малчидтай шинээр хөдөлмөрийн гэрээ хийж, бүх урсгал зардлыг хариуцан бие даан ажиллаж эхэлсэн ба төлбөрт 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр и хотхоны орон сууцыг зогсоолын хамт нэрийг нь шилжүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 350,000 юань тус тус өгсөн. ХС нь гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор гэрээний зүйлийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй удаа дараа шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. ХС нь “А аү” ХХК-ийг үүсгэн байгуулсан ба тус компанийн захирал Ц.Ц нар нь үгсэн хуйвалдаж намайг хуурч мэхлэн өөрсдийн болон компанийн нэр дээрх хөрөнгүүдээ өсгөн нэмэгдүүлээд манай компанийг маш их хохирол алдагдалд оруулаад байна. Бид 2 жилийн хугацаанд тухайн газарт их хөрөнгө оруулалт хийж, эрчимжүүлсэн мал аж ахуй болгох зорилгоор барилга байгууламж барьж, олон ажилчин ажиллуулж, их хэмжээний зардал гаргасан. Оруулсан хөрөнгө оруулалтууд бүгд “А аү” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй явагдаж байна. ХС нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэж, гэрээнд заасан үлэлээр цуцлаагүй боловч гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн өдрөө БНХАУ-ын иргэн Г.Баяраад актаар хүлээлгэн өгсөн мал сүргээ булаан авснаар гэрээ цаА үргэлжлэх боломжгүй болсон.
Иймд манай компани 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дахь гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тооцоо нийлсэн актаар тохиролцсоны дагуу 3 өрөө орон сууцыг 490,000 юань, дулаан зогсоолыг 75,000 юаниар тус тус тооцож, нийт 565,000 юанийг гэрээ байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны ханш 388.43 төгрөгт бодож 219,462,950 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн 350,000 юанийг тухайн үеийн ханш 392.39 төгрөгт бодож 137,336,500 төгрөг, нийт 356,799,450 төгрөг гаргуулах,
Гэрээнээс учирсан хохиролд: “А аү” ХХК болон ХС нараас 2 жилийн хугацаанд Даймагт байрлах гэрээнд заагдсан газар дахь хөрөнгүүд дээр манай компанийн хийсэн нэмэлт хөрөнгө оруулалт, зардал болох мал шахаж бордох байгууламж нэмж барьсан, нийт ажилчдын цалин, нийгмийн даатгалын зардал, бараа материалын болон хөрөнгө оруулалтын зардалд нийт 753,189,697 төгрөг гаргуулах, мөн гэрээнээс олох байсан ашиг буюу тухайн мал сүргээс төллөх малын тоо 800 гаруй бөгөөд жилд дунджаар 500-600 төл төллөж бойжих учир тус төлийг орон нутгийн зах зээлийн ханшаар тооцоход нэг жилийн 400,000,000 төгрөгийн ашиг орлого олох бөгөөд нийт 800,000,000 төгрөг гэж тооцон шаардаж байна. Ингээд нийт 1,909,989,129 төгрөгийг хариуцагч нараас шаардсан.
1.2. Гэрээний зүйл болох малын бэлчээр, адуу үхрийн сүрэг, холбогдох хөрөнгө зэргийг нийт 4,995,000 юань буюу тухайн үеийн ханшаар 1,900,000,000 төгрөгөөр үнэлж худалдах, худалдан авах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. Хариуцагч тал гэрээнээс үлэлгүй татгалзсантай холбоотойгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан. 2019 оны 06 дугаар сарын 27-нд мал сүргийг биет байдлаар хүлээж авсан. Гэрээний дагуу орон сууцыг ХСд хүлээлгэн өгч, 350,000 юанийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн. Нийт 1,910 толгой малыг маллахад маш их зардал гарсан. Ажилчдын цалин, малын өвс тэжээл, эрчимжүүлж төллүүлэх зэрэгт зардал их гарч байсан. Малын саравчийг засан сайжруулсан ба 240 м.кв талбай бүхий зуны зориулалттай байшин байсныг өвөл амьдрах боломжтой болгож засварласан. 2020 оны 12 дугаар сарын 25-нд саравчийг ашиглалтанд оруулсан. Хилийн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан учраас аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэхээр талууд ярьж байсны дагуу хөгжүүлэх зорилгоор халаалтын систем, бохир цэвэр усны системийг хийж, нуурыг ашиглах төсөл хэрэгжиж явж байсан. Гэрээний зүйл болох хөрөнгүүд нь ХСгийн өмчлөлийнх байгаагүй, өөр бусад иргэн хуулийн этгээдийн нэр дээр байсан. Бидэнд ямар ч эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй. Харин Э.Б нь гэрээ хийгээгүй гэж хэлээд малыг удаа дараа булааж авсан хэрэг гарч байсан. Бид гэрээний дагуу эхний жилийн төлбөрөө 94 хувьтай төлсөн. 1,000,000 юань төлөх ёстой байсан. Зарим нэг зардлыг хасах эсэхээ шийдээгүй байсан учир 100 хувь төлөөгүй байсан. 2 дахь төлөлт болоогүй байхад жижиг асуудлуудаар гэрээг цуцлана гэж удаа дараа хэлж байсан. Манай эзэмшилд байсан мал, засаж сайжруулсан өвөлжөө хаваржаа зэргийг хариуцагч тал авсан. Гэрээ цуцалсан мэдэгдлийг хамтарсан Ви Чат группт нэг цагийн өмнө өгсөн бичгийн дагуу цагийн дараа хөрөнгийг булааж авсан. Хөл хориотой байсан учраас бид очих боломжгүй байсан. Анхнаасаа манайд худалдах санаа зорилго байгаагүй юм байна гэж ойлгосон. Бид нэгэнт шийдээд авчихсан учраас хариуцагч Тшаардлагыг хүлээн зөвшөөрөөд нэмэлт өөрчлөлт оруулаад явж байсан боловч хариуцагч тал нь малын “А” данс шилжүүлэх, газар эзэмших эрх шилжүүлэх зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүй.
Орон сууцны дулаан зогсоолыг шилжүүлээгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас 75,000 юань гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж байна. Харин орон сууцны төлбөр 490,000 юань, мөнгөн хэлбэрээр шилжүүлсэн 350,000 юань гаргуулах, олох байсан ашиг 800,000,000 төгрөг гаргуулах зэрэг шаардлагаа дэмжиж байна. Мөн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд зарцуулсан зардал, хөрөнгө оруулалтын нийт 753,189,679 төгрөгийн шаардлага хэвээрээ байгаа. Үүнийг тодруулбал: Машин техник авахад зарцуулсан 46,744,204 төгрөг, хангамжийн материалд зарцуулсан 4,398,426 төгрөг, техник худалдаж авахад зарцуулсан 54,830,000 төгрөг, байшинг сэргээн засварлахад зарцуулсан 50,470,950 төгрөг, мал хашиж бордох байгууламж шинээр барихад зарцуулсан 200,000,000 төгрөг, 1,910 ширхэг малыг маллахад шаардагдсан тоног төхөөрөмжийн зардал 356,443,580 төгрөг, 2019.07.01-2020.12.30 хүртэл хугацааны аж ахуйн буюу ажилчдын цалин 163,351,932 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 22,151,610 төгрөг, шатахууны зардал 40,232,515 төгрөг, шуудан харилцаа холбооны зардал 2,023,760 төгрөг, сэлбэг хэрэгслийн зардал 20,800,427 төгрөг, хангамжийн материал 36,914,647 төгрөг, томилолтын зардал 1,308,177 төгрөг, албан татвар төлбөр хураамж 2,049,094 төгрөг, бичиг хэргийн зардал 408,845 төгрөг, мэргэжлийн үйлчилгээ, өмгөөлөгчийн зарал 37,185,847 төгрөг, даатгалын зардал 215,612 төгрөг, автомашины татвар 603,520 төгрөг, засварын зардал 11,190,818 төгрөг, түрээсийн зардал 10,817,200 төгрөг, тос маслын зардал 643,754 төгрөг, зээлийн хүүгийн зардал 31,917,678 төгрөг, бага дүнтэй түргэн элэгдэх материалд 2,696,028 төгрөг, бусад зардал 1,934,629 төгрөг тус тус зарцуулагдсан.
1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас: Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үнийн дүнд хүү төлөхөөр тохиролцоогүй байгаа учраас талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ердийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсоны дагуу 75 мкв орон сууцыг ХСд шилжүүлэн өгч, ХС гэрээний хавсралтад заасан эд хөрөнгийг “М и” ХХК-д хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч тал мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулж байхад нь хариуцагч “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үлэлээр гэрээ цуцлах мэдэгдэл өгч, хөрөнгөө буцааж авсан. Энд гэрээг цуцлах гэсэн байгаа боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байна. Мөн хуулийн 221.1-д зааснаар гэрээнээс татгалзаж болно гэсэнтэй нийцэж байх тул татгалзсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгнө. Иймд Иргэний хуулийн 204, 205, 221, 225 дугаар зүйлд заасныг баримтлан маргааныг шийдвэрлэх боломжтой байна. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, гэрээ урт хугацаатай байгуулагдсан учир төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэдэг жижиг зүйлээр гэрээнээс татгалзаж байна. Гэрээгээр хүлээсэн үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй. Хариуцагчийн татгалзаж байгаа нь хуулийн энэ зохицуулалттай хамааралтай байх тул хариуцагчийн татгалзаж байгаа нь буруу бөгөөд татгалзлыг нь хүлээн зөвшөөрөөгүй байхад хөрөнгөө буцааж авсан. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9.4.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч талууд гэрээнээс татгалзсан талаар санал нэгдсэн. Хэдийгээр татгалзах үлэл байхгүй байсан ч гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон учраас хуульд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлье гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх хөрөнгийн зохицуулалт хамаарч байгаа. Мал аж ахуй нь өөрийн гэсэн онцлогтой, байнга өсөн өргөжиж байдаг хөдлөх хөрөнгө юм. Эзэмших эрхийг шилжүүлж өгсөн бол хуульд зааснаар өмчлөх эрх нь шилжих ёстой. Гэрээг боловсруулахад ямар тохиолдолд татгалзах, цуцлах талаар зохицуулалт оруулалгүй орхигдуулсан байсан. Иймд Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу шийдүүлье гэж бодож байна...гэж тайлбарлав.
2. Хариуцагч ХС болон “Ц а” ХХК /хуучнаар “А аү” ХХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагч нар өмгөөлөгчдийн хамт хуралдаанд гаргасан тайлбарт:
2.1. “М и” ХХК нь Даймгийн Бсуманд байрлах үхэр, адуун болон үхэр, адууны аж ахуйг холбогдох байгууламжийн хамт зээлээр худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш, Baiyila өөрийн нэрийн өмнөөс тус гэрээг хийсэн учраас “М и” ХХК нь дээрх гэрээний асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Тус гэрээг “А аү” ХХК, “Ттаван х” ХХК, Ц.Ц нарын өмнөөс ХС гэрээ байгуулсан нь тухайн гэрээний асуудлаар шүүхэд хариуцагч болох үлэлгүй.
2.2. 2019 оны 02 дугаар сард Ви Чатаар Г.Бнадад найзын хүсэлт ирүүлсэн. ХүсэлТйг хүлээж авахад “Ббайна, Улаанбаатар хотод махны үйлдвэр нээж байгаа” гээд, Хятадын Чүнжин гэдэг газар мах нийлүүлэх гэрээний төслөө явуулаад намайг хөдөө ажил хийж байгааг сонссон учир хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа хэлсэн. Дараа нь Г.Бөөрийн жолооч н.Ц2019 оны 05, 06 дугаар сард ДБсумын 2 дугаар баг дээр ирж ажлын үйл ажиллагаатай танилцсан. 2019 оны 08 дугаар сард төлбөр тооцоо хийхээр гэрээнд заасан байхад хийхгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сард хийсэн. Төлбөр төлөгдсөн гэж бодож байтал байр өгсөн боловч зогсоолоо шилжүүлж өгөөгүй. Зогсоол өгсөн гээд байдаг боловч хаана байдгийг нь мэдэхгүй. Байранд нь хүн амьдарч байсан боловч айлгаж сүрдүүлээд байрнаас гарсан. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өглөө Э.Бийг явж байхад кэмпэд утаа гарч байсан. Надаас нэхээд байгаа 240 м.кв байшингаа шатаасан байсан. Газар тариалангийн кэмп дээр нэхэмжлэгч “дулаалга хийсэн, их мөнгө зарцуулсан” гээд байгаа байраа өөрөө шатаасан. Байрыг хамтарч эзэмшиж байгаа. 2020 оны 10 дугаар сард надтай холбогдож адуу, ангус үхрийн сүргээс хүлээж аваач гэдэг хүсэлт тавьсан. Явах өдөр болоход эхнэр төрөх болсон, Б.Б байгаа гээд үлдсэн. Би очоод адуу сүргийг бүгдийг ангус үхэр сүрэгтэй буцааж авсан. Таарамжгүй асуудлаас болж зодоон болж, үүнээс хойш гэрээг цуцлах талаар хэд хэдэн удаа мэдэгдэж, улмаар Э.Б малаа буцааж авсан. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахад жилд 400,000,000 төгрөг зарцуулах үлэл байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь өвөлжөө хаваржаанд байсан 4 салхи халхлавчийг буулгасан байсан ба 240 м.кв байрыг өөрөө шатаасан байж төлбөр авна гэдгийг зөвшөөрөхгүй. Цалин гаргуулах тухайд 2018.06-2019.06 хүртэл санхүүгийн тооцоон дээр тусгасан байна. Адилхан хэмжээний малд сарын зардал 9,000,000 гаргадаг байсан. Цалингийн зардлын хувьд юу хэрэглээд жилд 400,000,000 төгрөгийн ашиг гаргана гэж байгааг ойлгохгүй байна. Зардлын баримтуудыг харахаар баруун аймагт аялсан зардлуудаа хүртэл оруулсан, ариун цэврийн хэрэглэлийн зардал ч орсон байсан. Малыг өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн зүйл байхгүй. Ажиллаж дийлэхгүй байна гэхээр нь 2 сүрэг малыг буцааж авахаар хүлээн зөвшөөрсөн. Хэдэн мал нядласнаа хариуцагч яагаад мэдэхгүй байна вэ. Шатсан байшинг 35,000,000 төгрөг гэж яриад байна. Гэтэл гэрээнд 180,000 юань гээд бичигдсэн байдаг. 2019 оны 06 дугаар сард 80 хувь төллөгөөтэй байсан гэж ярьж байна. 20 хувийг би аваагүй. 1900 орчим толгой малтай холбоотой зардал зуны улиралд сард 9,000,000 төгрөг, өвлийн улиралд сард 11,000,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл компанийн зардал дээр байгаа. 1 жил 2 сарын хугацааны зардал буюу нийт 135,000,000 төгрөг болно...гэж тайлбарлав.
2.3. ХС нь “Ц а” ХХК-ийн хөрөнгө оруулагч бөгөөд компанийн өмнөөс гэрээ байгуулах эрхтэй этгээд юм. Нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээс орон сууцыг шилжүүлж, дулаан зогсоолыг шилжүүлээгүй. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 430,000 юанийг хугацаандаа төлөөгүй ба 350,000 юанийг 6 сарын дараа 2020 оны 01 дүгээр сарын 23-нд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч тал нь анхнаасаа гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Дулаан зогсоолын үнэ 29,132,250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2 дахь шаардлага мал аж ахуйд гарсан шууд зардал 753,189,679 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл ийм хэмжээний зардал гарсан гэдэг нь хэт өндөр, нотлогдохгүй байна. Санхүүгийн баримтуудыг харахад 239,000,000 төгрөг нь нэмэлт материал, мал аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай гэдэг нь тогтоогдохгүй. Энэ талаар бид 2 дугаар хавтаст хэргийн 73-76 дугаар хуудаст авагдсан баримтаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Мөн 466,000,000 төгрөгтэй холбогдох баримт нь уг маргаанд хамааралгүй, “Т” ХХК болон Даймагт гараагүй зардал байна. Баримтын систем гарсан 2019-2020 онд гар аргаар бичигдсэн баримтууд гаргасан нь нягтлан бодох бүртгэлийн шаардлага хангаагүй байна. Зардлын баримтуудыг харахад зарим баримт дээр архи, пиво, ариун цэврийн хэрэгсэл, бэлгэвч авсан зэрэг зардлууд гарсан байна. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд гарсан хүнсний зардал байгаа ч ихэнх нь Улаанбаатар хотоос авсан байсан. Зарим барааг их хэмжээгээр авах боломжтой гэхэд мал аж ахуйд хамааралгүй байсан. Үлдэгдэл 46,539,967.92 төгрөгт ямар ч баримт байхгүй байна. Хөдөө аж ахуйн шууд зардал нь үхэр бордох зардалд 200,000,000 төгрөг гарсан гэдэг. “А аү” ХХК-ийн оффисын зориулалттай газарт газрын зориулалтыг өөрчлөн мал бордох хашааг барьсан. Энэ талаар манайх удаа дараа албан бичиг хүргүүлэн нэмэлт хугацаа олгосон боловч хариу өгдөггүй байсан. Иймд тодорхой бус зардлуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 800,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд тооцоолол хийгдээгүй, хохирлын үнийн дүн нотлогдохгүй байгаа тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Мал тооллого жилд нэг удаа явдаг учраас 2019 оны 06 дугаар сард гэрээ хийгээд мал төлөө хүлээлгэн өгч, 12 дугаар сард мал тооллого явагдахад шилжүүлэх байсан. 2019 оны мал тооллогоор нэхэмжлэгчийн хамаарал бүхий “Т” ХХК-ийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Адуу нь “Ттаван х” ХХК-ийн эзэмшлийнх, “А аү” ХХК дээр өвөлжөө, хаваржаа байдаггүй учраас Ц.Ц гэдэг хүний нэр дээр байлгаад “тавиул мал” гэж бүртгэгддэг. 100 толгой эр үхрийг “А” дансаар “Т” ХХК руу шилжүүлсэн. Гэрээ хийгдээд 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүх мал төлөө авчихаад, 08 дугаар сарын 01-ний өдөр болоход нэг ч төлбөр тооцооны асуудал яригдаагүй. Энэ хооронд нэхэмжлэгч тал чемодантай цүнхтэйгээ бэлэн эд хогшил дээр ирсэн. Бүрэн тохижуулсан байшин дотор орж ирсэн. “А аү” ХХК-ийн нэр дээр “М и” ХХК үйл ажиллагаа явуулж байсан. Хилийн бүсэд байдаг учраас хилийн цэргийн ангиас зөвшөөрөл авдаг байсан. 200,000,000 төгрөгийн саравчийг босгож байна гэхэд нь бид очиж, газрын зориулалт биш гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгч тал газрыг хөдөө аж ахуйн зориулалттай гэдэг. Гэвч 2020 онд Газар зохион байгуулалт төлөвлөлТйн дагуу хөдөө аж ахуйн зориулалттай болж өөрчлөгдсөн байгаа. Нядалгааны хувьд эхний бой хийсэн дээр маргахгүй. Энэ нь “Т” ХХК дээр тоологдсон 100 үхэр гэж бодсон. Дараа нь Ц.Ц дээр тоологдсон эр үхрийн сууриас бүх үхрээ бойлоод явсан гэж мэдсэн. Нэхэмжлэгч нь “Хос мэлхийт” гэх компани байгуулсан. Тус компанитай гэрээ хийснийг анзаарах хэрэгтэй байх. 1,911 мал хүлээж аваад буцаахдаа 1,753 болгож өгсөн. 1,911 мал дотор 100 ширхэг тугалтай үнээнээс өсгөсөн үнэ цэнтэй малыг минь бойлчихоод “төлөөс нөхөж өгөөд авчихсан биз дээ” гэж байна. Манай хамгийн үнэ цэнтэй малыг түүж бойлсон гэдэг нь малын эмчийн магадлагаагаар тогтоогдож байна. 2020 онд төллөсөн тугалыг оронд нь тоог нь бөглөөд авсан байдаг. Энд ашиг шимийн том зөрүү гардаг. Хязаалан, соёолон насны малыг тугалтай харьцуулж болохгүй. Өвөлжөө, хаваржааны газрыг шилжүүлж өгөх ёстой байсан. Өөрсдөө иргэн болж байж авъя гээд байсан учраас нэхэмжлэгч Тшийдийг хүлээж байсан. “А” дансны хувьд малаа биет байдлаар хүлээлгэж өгснөөр малыг бүгдийг шилжүүлсэн гэж ойлгож байгаа. “А” дансаар шилжүүлснийг шилжүүлсэнд тооцно гэвэл бодит байдалд нийцэхгүй. 2020 оны 05 дугаар сард дахиад мал бойлохгүй байх талаар ярилцаад, бойлж болохгүй талаар мэдэгдэл өгсөн байсан. Гэтэл 10 дугаар сарын 23-нд Б.Б нь О.Ү эмчээс гарал үүслийн бичиг аваад бойлчихсон учраас гэрээнээс татгалзах шийдвэрийг гаргасан юм.
2.4. Хариуцагчийн өмгөөлөгч нараас: Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахад гарсан зардалд тооцож авсан машин техник нь нэхэмжлэгч Тэзэмшилд байгаа гэж тайлбарласан. 200,000,000 төгрөгийн мал бордох цэг хийсэн гэх боловч тухайн цэг нь Иргэний хуульд заасан газраас салгамагц ашиглаж болохгүй зүйл биш юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шон хатгасан, хийсээд алга болсон гэж ярьж байна. Тймээс салгаж авч явж болно. Энэ газрыг цэвэрлэж өгөхийг даалгахаар бид сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Цалингийн 163,000,000 төгрөгийн зардалтай холбоотой нэхэмжлэгч Тгаргасан баримтуудыг судлахаар малчдын цалин 600,000 төгрөг байгаад байна. Үүнийг үржүүлэхээр нэхэмжилж буй хэмжээнд хүрэхгүй байна. Тэнд ажиллаж байсан бусад ажилчдын цалинг бид хариуцаж төлөх үлэлгүй. Холбоо, интернэТйн зардал тодорхойгүй ба хүлээн зөвшөөрөх зардал энэ 2 дахь шаардлагад байхгүй байна. Гэвч мал малласан бол зардал гарах л ёстой. Өмнөх жилд 118,000,000 төгрөгийн зардал, сард дунджаар 9,000,000 төгрөгийн зардал гаргадаг байсан. Мал маллахтай холбоотой гарсан зардлыг төлөх нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй ч бид авлагатай учраас зөвшөөрөхгүй байгаа. Гэрээ байгуулснаас хойш буцааж авах хүртэл 153 орчим сая төгрөг гарч ирж байна. Хотод авсан хүнсний бүтээгдэхүүний зардлыг Даймагт мал маллаж байгаа малчны зардалд тооцох боломжгүй. Бодитоор зарцуулагдсан гэдэг нь нотлогдохгүй байх тул 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадсангүй. 3 дахь шаардлагын хувьд гэрээний хугацаанд олох ёстой ашиг гэж 800,000,000 төгрөг шаардсан. Энэ нь гэрээнээс татгалзсанаас хойш хугацааныхыг ярьж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч нь ямар насны үхэр бойлсон талаар гэрч Д.Б гэрчилсэн. Нэхэмжлэгч тал хэдэн мал бойлсон, хэдэн мал хоргодсон талаар бодитой тоо тооцоолол гаргахгүй, өнөөдөр шүүх хуралдаан дээр нийт хүлээж авсан, хүлээлгэж өгсөн малын зөрүүгээр тооцно гэж байгаа нь үлэлгүй байна. Буцааж өгөхөд 1,753 болоод байгаа юм. Шинэ төл нэмэгдээгүй байсан бол 1,284 мал буцааж авахаар байгаа юм. 800,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэгт нотлох баримтаар авагдсан малын жишиг үнээр тооцвол 200,000,000 орчим төгрөг болж байна. Нэхэмжлэлийн 2, 3 дахь заалтууд хоорондоо зөрчилтэй, нэг бол үр шимээ, нэг бол гаргасан зардлаа шаардах ёстой. Гэтэл хоёуланг нь шаардсан байгаа нь ойлгомжгүй байна.
Талуудын байгуулсан гэрээний 5.5-д тусгагдсанаар өвөлжөө хаваржаа нь тухайн нутгийн иргэний нэр дээр байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний 5.1-д заасныг үлэл болгож маргаж байгаа нь үлэлгүй. Мал бойлохгүй байх талаар өгсөн бичгийн талаар маргаагүй, зөвшөөрсөн. Иргэний хуулийн 205.1-д заасан үлэлд эхний шаардлага нь хамаарч байна. Харин тугалны үр шимийг авах ёстой гэдэг нь нэхэмжлэгчид биш хариуцагчид үүснэ. Үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар өгөх боломжгүй бол үнийг төлөх тухай Иргэний хуулийн 205.2-т зохицуулсан. Мөн хуулийн 225.2-т зааснаар бид нэмэлт хугацаа тогтоосон. Бид Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн хүрээнд маргаагүй ба гэрээний 5.6-д “барьцаа хөрөнгөгүй, итгэлцлийн үндсэн дээр явагдаж байгаа” гэж тусгасан байгаа нь хуулийн уг заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Гэрээнээс татгалзах хүртэлх харилцаа, татгалзсанаас хойшхи харилцааг хуулиар зохицуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Үхэр, адуугаа нэхэмжлэгч эрх мэдлийн хүрээнд авсан цагаас эхлээд эрсдэл нь шилжиж байгаа. Гэрээнээс татгалзаж л байгаа бол эрх зүйн үр дагаврыг аль аль тал нь хариуцна. 2019-2020 оны хугацаанд бий болсон тугал 2021 онд худалдагч Түр шим болох ёстой. Шүүхээс шинжээч томилогдож гэрээний орчуулга хийлгэсэн. Гэрээний 6.6-д “...стратегийн хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 247, 111 дэх заалтуудтай зөрчилдөөгүй. Тэгэхээр гэрээнээс татгалзах хүртэлх гарсан зардлыг нэхэмжлэгч тал хариуцна.
4. Хариуцагч ХС, “Ц а” ХХК нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт:
4.1. “А аү” ХХК нь гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу үхэр, адуу, техник хэрэгслийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “М и” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгч, акт үйлдэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний 3.2-т заасан мөнгө шилжүүлэх үүргийг бүрэн биелүүлэлгүй 173 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг гэрээний 7.1-д зааснаар алданги 0,3 хувь төлөх үүрэгтэй. 173 хоногийн алдангийг тооцоход 223,170 юанийг нэхэмжлэгч төлөх үүрэг үүссэн. Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 80,000 юанийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 230 хоног төлөхгүй хэтрүүлсэн учраас энэ хугацааны алданги 55,200 юань болсныг төлөөгүй. Мөн гэрээний дагуу и хотхоны 15 мкв бүхий 75,000 юанийн үнэлгээ бүхий автомашины зогсоол шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.
Гэрээний 6.7-д заасныг зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 05-наас 15-ны өдрүүдэд хилийн бүсэд зөвшөөрөлгүй малын нядалгаа хийж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2 ширхэг ангус бярууг манайд мэдэгдэлгүйгээр, гарал үүслийн бичиггүй худалдсан. Даймгийн Бсум, 2 дугаар баг “Хоёр мэлхийт” гэх газарт байрлах “А аү” ХХК-ийн оффисын зориулалттай 2га газрыг эзэмшиж, ашиглах явцдаа үхэр бордох цэг хийхээр их хэмжээний материал татаж буулган хашаа барьсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бодит эрсдлийг бий болгосон. Иймд дээрх зөрчлүүдийг гаргасан талаар “М и” ХХК-д болон малчдад 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шаардлага, 05 дугаар сарын 08, 06 дугаар сарын 05, 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд мэдэгдэл хүргүүлж, зөрчлүүдийг арилгах нэмэлт хугацааг удаа дараа тогтоосон боловч гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй.
Ийнхүү мэдэгдэл хүргүүлсний дагуу “А аү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б, “М и” ХХК болон Г.Бнарын хамаарал бүхий малчдаас үхэр, адууны сүргийг хүлээн авч, мал тооллогыг хийхэд анх актаар хүлээлгэж өгсөн 380 тооны адуу, 1,531 үхэр, нийт 1,911 тоо малаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай Тзөвшөөрөлтэй нядалж борлуулсан 270 толгой эр үхэр /казакийн цагаан толгойт/, 54 толгой адуу, нийт 324 толгой мал, мөн зөвшөөрөлгүйгээр нядалж борлуулсан цэвэр цусны Ангус 1 толгой, казак бух 1 толгой, монгол бух 1 толгой, ангус эрлийз 165 толгой, казакийн цагаан толгойт 115 толгой үхэр, 20 толгой бяруу, нийт 627 толгой буюу 1,039,911,076 төгрөгийн үнэлгээтэй мал дутаж байна. Үүнээс нэхэмжлэгчийн ажилтан гэх н.Дэжид, Б.Б нар “А аү” ХХК-ийн “А” дансанд бүртгэлтэй адуу, үхрийн сүргээс 51 тооны адуу, 510 тооны үхрийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр төхөөрөн борлуулсан тухай Даймгийн мал эмнэлгийн газраас баталгаажуулсан. Иймд дээрх үлэлээр “М и” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, удаа дараа зөрчсөн тул “А аү” ХХК нь гэрээнээс татгалзсан тул талууд өгсөн авснаа бүрэн гүйцэт буцаах, гэрээний зүйлийг буцаах боломжгүй бол түүнтэй дүйцэх мөнгөн дүнг төлөх үүрэгтэй. Гэвч “М и” ХХК нь “А аү” ХХК-иас актаар хүлээж авсан малыг зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж ашиг хүртэн, биетээр малыг буцаан өгөх боломжгүй болсон байгаа тул 627 толгой малын үнэ 1,039,911,076 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
“М и” ХХК нь малын хашаа саравчийг ашиглахдаа анхны хэлбэрийг өөрчилж, өвөлжөө, хаваржааны зориулалт бүхий 4 газар баригдсан малын хашааны тус бүрийн хойд талд барьсан салхины халхавч болон түүний гадна Ттөмөр халхавчийг нурааж, улмаар тэдгээрийн материал болох банз, модон шургаагаар оффисын зориулалттай 2 га газарт үхэр бордох цэг барьсан. Модон салхины хаалт болон гадна Ттөмөр хашлага тус бүрийг анх барихад нэг байгууламжид 30,000,000 төгрөгийн зардал гаргасан тул эдгээртэй холбоотойгоор 120,000,000 төгрөгийн хохирол учруулсныг шаардаж байна. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг үлэн Даймгийн Бсумын 2 дугаар баг “Хоёр мэлхийт” гэх газарт байрлах “А аү” ХХК-ийн оффисын зориулалттай 2 га газарт барьсан үхэр бордох цэгийг өөрийн зардлаар буулган газрыг чөлөөлж “А аү” ХХК-д хүлээлгэн өгөхийг “М и” ХХК-д даалгахаар шаардаж байна. “М и” ХХК-ийн хамаарал бүхий иргэд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай компанийн өмчлөлийн оффисын зориулалттай газарт байрлах 240 мкв оффисын байранд байрлаж хонохдоо гал түлж, гал алдсаны улмаас байшин шатсан. Уг хөрөнгийн үнэлгээг гэрээгээр 180,000 юань байхаар талууд тохирсон. Энэ гэм хорын хохирлыг нэхэмжлэгч төлөөгүй байх тул байшингийн үнэ 180,000 юанийг Монгол банкны 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ханш 394.6 төгрөгөөр тооцож 71,028,000 төгрөг, шатсан байшинд байсан тавилгын төлбөр 21,810,000 төгрөг болон манай газарт үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж, газрыг өмнөх байдалд оруулахад гарсан зардал 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс шаардаж байна.
4.2. Нэхэмжлэгч нь 2 ширхэг ангус үхрийг хариуцагчид мэдэгдэлгүйгээр худалдаж, мөн газрын эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал бий болгосон. Нэмэлт гэрээний 2.2-т зааснаар 2019 онд төлөх ёстой байсан төлбөрөөс үлдэгдэл 65,000 юанийг хугацаа зааж төлөх ёстой байсан ч биелүүлээгүй. Түүнчлэн, “М и” ХХК нь оффисын зориулалттай байрыг ашиглах үедээ маш их эд хогшил, хог хаягдлыг цэвэрлээгүй явснаас болж бид 20,000,000 төгрөгөөр цэвэрлүүлсэн. Цэвэрлэхийг, цэвэрлэхгүй бол өөрсдөө цэвэрлэж, зардлаа шаардахыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Бид иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, эд хөрөнгүүдийг тээвэрлүүлсэн. Сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа 627 малын үнэлгээг буруу байна гэж нэхэмжлэгч тал маргаагүй. Шүүх хурал дээр маргахдаа шинжээчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан л гэж хэлж байна. Дүгнэлт гарахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө, хүчинтэй хугацаанд гарсан байгаа. Газар дээр нь очиж хараагүй, Сэлэнгэ, Дарханд байгаа малыг харьцуулсан гэдэг ч тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж байгаа шинжээчийн үйл ажиллагаанд бид оролцох эрхгүй ба зах зээлийн үнэ өртгийг л тооцож гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ахуйн хог хаягдлаа ч аваагүй” гэж хэлсэн нь тухайн хог хаягдлыг бид зайлуулсан гэдгийг нотолж байна. Тавилгын хувьд байгаагүй гэж маргаж мэтгэлцээгүй учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзээд хангаж өгөхийг хүсье...гэв.
5. Нэхэмжлэгч “М и” ХХК-иас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбарт:
5.1. Даймгийн Бсумын 2 дугаар баг Хоёр мэлхийт гэх газарт байрлах “А аү” ХХК-ийн эзэмшлийн хөдөө аж ахуйн цогцолбор зориулалттай газарт үхрийн асаргаа сувилгааны зориулалттай дулаан саравчийг зураг төслийн дагуу 98*18*3,5 метр хэмжээтэйгээр 7 сарын турш 6 хүн тасралтгүй ажиллаж барьж байгуулсан. Тус байгууламжийн тулаас баганыг газрын хөрсөнд 70 см гүнд суулгаж, бетоноор цутгасан, хашлага төмрийг 60 см гүнд суулгаж бетоноор цутгасан бөгөөд 1,200 гаруй малыг тэжээж, эмчилгээ сувилгаа, бордох цэг болгон ашиглах төлөвлөгөөтэй байсан. Энэ байгууламж нь бидний 2 жилийн ажлын үр дүн, ашиг шимийг үзэх нэн чухал, ач холбогдол бүхий байгууламж байсан төдийгүй 240,000,000 төгрөгөөр барьж ашиглалтанд оруулсан. Улсын мөрдөн байцаах газраас шинжээч томилж тус байгууламжийг үнэлүүлэхэд 140,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд бид энэ байгууламжийг буулгаж аваад дахин ашиглах боломжгүй. “А аү” ХХК нь удаа дараа нэхэмжлэл дээрээ тус газрыг оффисын зориулалттай гэж илт мушгин гуйвуулж биднийг газрыг зориулалтын бусаар ашигласан мэтээр шүүх болон холбогдох байгууллагад мэдээллэж байна. Хөдөө аж ахуйн зориулалт бүхий 2 га газрыг бид 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газрын эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан бөгөөд газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч ашиглаж байсан. Ашиглах хугацаанд байнгын засан сайжруулалт хийж байсан нь хөдөө аж ахуйд оруулсан хөрөнгө оруулалтын тайлан, санхүүгийн зардлаас харж болно.
Хариуцагч тал 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгөөд ойролцоогоор 1 цагийн дараа малыг булаан авч, малчдыг хөөж явуулсан бөгөөд тухайн үед ковидын хатуу хөл хориотой байсан тул бид ирж очих боломжгүй үеэр зориуд зохион байгуулалттайгаар төлөвлөж хийсэн ажил гэж харагдаж байгаа. Тухайн бүс нутаг нь хилийн бүс нутаг буюу орж гарах хүн болон ажилтнууд нь Хилийн цэргийн ангиас зөвшөөрөл авч зорчин, ажиллаж амьдардгийг далимдуулан “А аү” ХХК-иас Хилийн цэргийн ангид албан бичгээр манай компанийн ажилчид, албан хаагчдыг нэвтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийсэн байсан. Бид гэрээг харилцан тохиролцож цуцалсан зүйл байхгүйн дээр гэрээг нэг ч удаа дүгнэж байгаагүй. Өнөөдрийг хүртэл бид тухайн бүс нутагт нэвтэрч чадахгүй байгаа. Мөн дээрх газрыг цэвэрлэж, хог хаягдлыг чөлөөлөхөд гаргасан зардалд 20,000,000 төгрөг шаардсаныг зөвшөөрөх боломжгүй. Ямар хог хаягдал гарсан, хаашаа тээвэрлэхэд гарсан зардал, хэний хог хаягдал гэдгийг тогтоох боломжгүй. Манай компани 2020 оны 10 дугаар сард мал бордох тэжээх байгууламжийг барьж дуусмагцаа хотоос авч түрээслэн ашиглаж байсан том оврын ачааны автомашин дээрээ хог хаягдлаа цэвэрлэн ачаад буцсан.
ХС нь элдэв шалтаг хэлсээр малын “А” данс болон бэлчээрийг шилжүүлж өгөөгүйн улмаас төлбөр тооцоог хойшлуулж хийсэн. Тухайн үед энэ нөхцөл байдлыг амаар болон вичатаар манай компанийн захирал Г.Баяраатай холбогдон мэдээллэж байсан. Иймд гэрээгээр тохирсон төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хариуцагч ХСгийн үйлдлээс шалтгаалсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол улсад өвлийн цаг нь идэш махаа бэлтгэх үе бөгөөд хээрээр бой, нядалгаа хийхэд зөвшөөрөл авах ямар нэгэн хуулийн заалт, хэм хэмжээ зохицуулалт байхгүй. Бид мал нядлахдаа малын эмчээс гарал үүслийн бичиг авч, эмчийн зааварчилгааны дагуу гарсан хог хаягдлыг холбогдох журмын дагуу цэвэрлэж, асуудлыг шийдвэрлэсэн. “А аү” ХХК-ийн эзэмших эрхийн Э-0602000100 дугаар гэрчилгээтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалттай 2 га газрыг бид уг зориулалтаар нь ашиглаж, эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулан ашиглаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг ХСгийн шахалт шаардлагын дагуу байгуулсан бөгөөд биднийг гэрээ байгуулахаас өөр аргагүй байдалд оруулсан. 09 дүгээр сар нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй эрхэлж буй компани, хувь хүн ялгаагүй их ажлын үе байдаг. Тухайн үед манай ажилчид хадланд гарсан байсан ба хадлангийн талбай дээрээс “А аү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б нь үл таних хүмүүсийн хамт шөнийн 01:00-02:00 цагийн хооронд очиж хадлангийн тоног төхөөрөмжүүдийг хүч түрэн булаан авч явсан байсан. Тухайн мэдээллийг авмагцаа бид цагдаад мэдэгдсэн. Гэрээнд төлөгдөх төлбөрийн үлдэгдэл бидний өөрсдийн барьж ашиглалтанд оруулсан 240 айлын орон сууцны барилгаас барьцаа байршуулахаар тохирсон. Гэхдээ барьцааны гэрээ хийхээс өмнө малын “А” Дансны бүртгэлийг Б Тзаасан хүн болон хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлж өгнө гэж заасан байдаг. Гэтэл гэрээний 3.2-т зааснаар А тал нь малын бүртгэлийг Б Тзаасан хүн, хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаснаар барьцааны гэрээ хийж, зохих журмын дагуу улсын бүртгэлд баталгаажуулна гэсэн заалтыг “А аү” ХХК зөрчиж, эсрэгээрээ тэд гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй.
2020 оны 10 дугаар сарын 20-нд “М и” ХХК нь цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, малыг онд оруулахад хүндрэл учирч болзошгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж, зарим үхрийг А талд буцаан өгч, гэрээний үнийн дүнгээс хасч тооцуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч, саналын дагуу тухайн өдөр дахин гэрээний нэмэлт өөрчлөлТйг байгуулсан. Үүний дагуу “А аү” ХХК нь худалдахаар тохиролцсон 4 суурь үхрээс 1 суурь үхэр буюу 355 толгой үхэр, 1 суурь адуу 435 толгой адууг актаар буцааж хүлээн авч, уг нэмэлт өөрчлөлТйн 4.1 болон гэрээний 6.6-д тус тус зааснаар 2 суурь малын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны хариулга, маллагаанд гарсан менежменТйн зардлыг Б тал А талаас нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон. Уг гэрээг ХСгийн хүсэлТйн дагуу хийсэн бөгөөд уулзалт бүрт оролцож байсан хүний хувьд гэрээний зүйл, заалт юуг хэрхэн яаж хийхээр ярилцаж тохиролцож байсныг маш сайн мэдэж байгаа. Энэ гэрээг байгуулахын өмнө 09 дүгээр сарын 15-ны гэрээг биелүүлэхийг бид шаардаж байсан. Гэрээг биелүүлэх боломжгүй байгаагаа ХС тайлбарлахдаа хэсэг малаа авмаар байгаагаа хэлсэн тул бид ярилцаж тохиролцоод 4 суурь үхрээс 1 суурь үхэр буюу 355 толгой үхэр, 1 суурь адуу 435 толгой адууг буцааж өгөөд үлдэгдэл төлбөрийг үл хөдлөх хөрөнгөөр тооцож бүрэн барагдуулахаар тохирч, гэрээг актаар мал хүлээлгэж өгмөгц 2 Тэрх бүхий субъектүүд баталгаажуулахаар тохирсон байсан. Гэтэл С нь тэр оройгоо Дорноговь аймаг руу очоод акт үйлдэхээр Б.Бийг оролцуулж хүлээлцэх байсан боловч орхин явж ганцаар хүлээн авсан. Нэгэнт акт үйлдээд манай талаас байлцуулаагүй ч гэсэн бид актыг хүчин төгөлдөрт тооцож, Даймагт гэрээг баталж гэрээний хувиудыг солилцсон. Уг гэрээг баталгаажуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь “А аү” ХХК болно. Гэрээний зүйл болох мал, холбогдох байгууламжууд, газрыг гэрээ байгуулагдсанаас хойш 5 хоногийн дотор шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. Энэ үүрэг биелэгдэж байж манай төлбөр төлөх үүрэг биелэх боломжтой болно.
Мал нядлах, мах борлуулах зөвшөөрөл гэдэг нь гарал үүслийн бичгийг ойлгодог бөгөөд тухайн бичгийг бид “А” дансны бүртгэлээс буюу “А аү” ХХК-ийн малын эмчээс авдаг. Уг бичгийн зөвшөөрлийг авахын тулд бид мал эмнэлгийн нэгдсэн системээс эрх бүхий албан тушаалтны нэвтрэх эрхээр орж авна. Гэтэл бид өөрсдийн нэрээр уг системд нэвтэрч орох эрх, боломж байхгүй бөгөөд уг бичгийг “А аү” ХХК-иас авсан учраас зохих журмаар зөвшөөрлийг нь авсан гэж үзнэ. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасны дагуу малыг “М и” ХХК шилжүүлэн авсан тул өмчлөгч нь болсон бөгөөд мөн хуулийн 101.1-д заасны дагуу бид өөрийн эзэмшлийн малыг захиран зарцуулсан.
Мөн “А аү” ХХК-ийн хийлгэсэн үнэлгээ нь бүс нутгийн үнэлгээнээс хэтэрхий давсан, хийсвэр үнэлгээ байсан. Үнэлгээ хийсэн компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь үнэлгээ гаргасан өдрөөр дуусаж байгаа нь энэ үнэлгээ хууль ёсных эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Бид гэрээний дагуу мал болон өвөлжөө, хаваржааны газрыг биет байдлаар, актаар хүлээж авсан ба тухайн үед ХС нь бүх хөрөнгийг өөрийн хөрөнгө, захиран зарцуулах эрхтэй хүн гэж хэлж байсан боловч өвөлжөө, хаваржааны газар нь Ц.Ц болон н.Алтанцэцэг гэх иргэдийн нэр дээр байдаг, шилжүүлэх боломжгүй болохыг сүүлд мэдсэн. ХС нь дээрх 2 иргэний өмнөөс хохирол шаардах эрхгүй этгээд учраас 120,000,000 төгрөг гаргуулах шаардлага үлэлгүй байна. 240мкв барилгыг хамтран ашиглах бөгөөд засан сайжруулах засвар үйлчилгээг манай компани хариуцаж хийнэ гэж гэрээгээр тохирсон боловч гэрээ хэрэгжих хугацаанд бид дангаар ашиглаж байгаад худалдан авахаар тохиролцож 180,000 юаниар үнэлж хүлээн авсан. Хүлээлцэж авахдаа акт үйлдээгүй бөгөөд модон байшингаас өөрсдийн эд хогшлыг авч агуулах руугаа шилжүүлсэн байдаг. Шатсан байшин нь гэрээний нэг зүйл байсан нь үнэн. Тухайн байшинг бид эзэмшиж ашиглах явцад гал гарч шатсан. Иймд тухайн гэм хорын хохирол болон эд хогшлын төлбөрийг гаргуулах шаардлага нь үлэлгүй ба Даймгийн цагдаагийн газар үзлэг, мөрдлөг явуулсан ч тогтоогдохгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд уг хохиролтой холбоотой асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэж байна.
5.2. Хариуцагч нар нь “М и” ХХК-ийг сайн дураараа малыг буцааж өгсөн юм шиг ярьж байна. Хариуцагч тал малаа хүлээлгэж өгөөд, гэрээний 5.1-д зааснаар гэрээ хийснээс 10 хоногийн дотор комисс томилж өвөлжөө хаваржааг хүлээж авах, эзэмших эрхийн гэрчилгээнүүд, малын “А” дансыг манайд шилжүүлж өгөхөөр тохирсон боловч 2020 оны 12 дугаар сар хүртэл нэг ч газрын эрх, “А” данс шилжүүлээгүй. Дутаасан малын үнэ гаргуулах шаардлагын хувьд хариуцагч тал олон шалтгаан хэлж байгаад манайд нэг ч мал болон газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжүүлж өгөөгүй. и хотхоны орон сууцыг хариуцагч Тхэлсэн хүнд нь шилжүүлсэн. Харин гаражийг хэн рүү шилжүүлэх нь мэдэгдэхгүй байна гээд аваагүй байсан учир бид гаражийн үнэ 75,000 юанийг үндсэн нэхэмжлэлээс хасаж тооцно. Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нядалгаа хийсэн гэх нэхэмжлэлийн хувьд 12 дугаар сарын 10-наас өмнө малаа бойлдог юм билээ, тэрний дагуу л хийсэн. Хилийн бүс зөрчсөн талаар мэдэгдэл ирж байгаагүй. Эмчийн зааварчилгааны дагуу хийж байсан. Гэрээний дагуу бид 1,910 мал хүлээж авсан. Биет байдлаар хүлээж авахаар бодитоор хүлээж авсан гэж үзнэ. “А” данснаас хасагдсан, зөвшөөрч өгч байсан гэдэг нь харагдана. Ц.Цэнгэлмаагийн зөвшөөрлөөр малын эмч нь гаргаж өгч байсан.
Талуудын байгуулсан гэрээ 3 удаа өөрчлөгдсөн ба эдгээр өөрчлөлтүүдэд “А аү” ХХК ямар нэг үүрэг хүлээгээгүй. Тухайн шатсан байшинг худалдах, худалдан авах гэрээнд 30,000,000 төгрөгөөр тогтоосон учраас энэ үнээр үнэлэгдэх болов уу. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан малын үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлТйн хувьд үнэлгээ хийхдээ фото зураг харж байгаад хийчихэж байгаа юм. Иймд энэ үнэлгээ ташаа гарсан гэж үзэж байна. Өвөлжөө, хаваржаан дээр ашиггүй цэг барьсан гэж байна. Гэрээнээс татгалзахаас өмнө өөрөө менежментээ хийх эрхтэй байсан. Трубагаар саравч хийгээд, тэр нь салхинд хийссэн юм билээ. Цементлээд суулгачихсан учраас одоо буулгах боломжгүй, тасдаж буулгана. Нэхэмжлэгчийн өгсөн мөнгө 4 жил хариуцагчид эргэлдлээ шүү дээ. Тйм учраас үр шимийг нь ч болов авахаар шаардаж байгаа...гэв.
6. Иргэдийн төлөөлөгч З.Одхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Тнэхэмжлэлийг хариуцагч тал хариуцахаар байна...гэв.
7. Нэхэмжлэгч Тгаргасан нотлох баримтууд:
7.1. Даймгийн малын бэлчээр, адуу үхрийн сүрэг болон холбогдох хөрөнгийг эрх шилжүүлэх гэрээ хятад-монгол хэл дээрх /1-р хх-9-13/, Эд хөрөнгө хүлээлцсэн акт /1-р хх-15-20/, ХС-М и ХХК нарын хооронд 2019.06.10-ны өдөр байгуулагдсан “Даймгийн адуу үхрийн сүрэг зээлээр худалдах, худалдан авах” гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт /1-р хх-21-23/, нэмэлт өөрчлөлТйн хавсралт /1-р хх-24/, төлбөр тооцоо нийлсэн акт /1-р хх-25/, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт /1-р хх-26-27/, “М и” ХХК-А аү ХХК нарын хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан бичгээр үйлдсэн ажил хүлээлцсэн акт /1-р хх-28-29/, шүүхэд гаргасан аудио бичлэгийн тайлбар /1-р хх-30-32/, нэг ширхэг компакт диск / 1-р хх-33/, 2021.12.13-ны өдрийн Даймгийн Бсумын Засаг даргын мал тооллогын тодорхойлолт /1-р хх-237/, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкнаас гаргасан валютын ханш /1-р хх-238-240/, Аудио бичлэгийн тайлбар, фото зураг /2-р хх-44-55/, БНХАУ-ын Хөх хотын “Хорин гэр” цагдаагийн газрын эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах тогтоол монгол, хятад хэл дээрх /3-р хх-123-124/, Вичатаар харилцсан харилцаа, орчуулга /3-р хх-125-126/, Даймгийн малын бэлчээр, адуу үхрийн сүрэг болон холбогдох хөрөнгийг эрх шилжүүлэх гэрээ /3-р хх-127-130/, гэрээний хавсралт /3-р хх-131/, Захиалгаар тариалах гэрээ Монгол, Хятад хэл дээрх /3-р хх-147-152/, Нотариатчын бичиг Монгол, Хятад хэл дээрх /3-р хх-153-154/, Мал тэжээх хамтран ажиллах гэрээ /3-р хх-159-176/, Хэрэг бүртгэлТйн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоолын хуулбар /3-р хх-180/, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолын хуулбар /3-р хх-181/, Өргөдөл гомдлын бүртгэлийн картын хуулбар /3-р хх-182/, И Шинь үйлдвэр ХХК-иас Цагдаагийн ерөнхий газарт гаргасан гомдлын хуулбар /3-р хх-183-185/, Нийслэлийн Прокурорын газрын 2021.04.05-ны өдрийн “Хэрэг бүртгэлТйн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолын хуулбар /3-р хх-197-200/, Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /3-р хх-201-204, 206-207/, ХүсэлТйг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /3-р хх-208/, Даймгийн Прокурорын газрын прокурорын 2021.04.22-ны өдрийн Хэрэг бүртгэлТйн хэрэг нээх тухай тогтоол /3-р хх-233-234/, 2020.10.23-ны өдрийн Э.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар /4-р хх-172-173/, А аү ХХК-ийн Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /4-р хх-175-176/, 2020.10.23-ны өдрийн А аү ХХК-Хос мэлхийт нуур ХХК нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хавсралтууд /4-р хх-177-223/,
7.2. “М и” ХХК-иас Дмал аж ахуйд зориулж гаргасан зардлын тооцоо, санхүүгийн баримт” гэх агуулга бүхий №1 дугаартай 1 хавтас нотлох баримт. Үүнд: Мал аж ахуйд зориулж авсан машин техник /2-8/, Хангамжийн материал /9-27, Урдаас оруулсан хөрөнгө оруулалт /28/, Байшинд хийсэн засвар /29-71/, Цалингийн зардал /72-91/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлТйн зардал /92-111/, Шатахууны зардал /112-454/, Шуудан холбооны зардал /455-487/,
“М и” ХХК-иас Дмал аж ахуйд зориулж гаргасан зардлын тооцоо, санхүүгийн баримт” гэх агуулга бүхий №2 дугаартай 1 хавтаст нотлох баримт. Үүнд: Сэлбэг хэрэгслийн зардал /488-537/, Хангамжийн материалын зардал /538-875/, Дявсан албан томилолт /876-893/, Албан татвар, төлбөр, хураамж /894-922/, Бичиг хэргийн зардал /923-935/, Мэргэжлийн үйлчилгээний зардал /936-965/, Даатгалын зардал /966-968/, АТБӨЯХАТ /969-975/, Засварын зардал /976-980/, Түрээсийн зардал /981-989/, Тээврийн зардал /990-995/, Шатах тослох материалын зардал /996-1001/, Банкны хүүгийн зардал /1002-1014/, Бага үнэтэй түргэн элэгдэх материалын зардал /1015-1029/, Бусад зардал /1030-1063/,
“Прокуророос ирүүлсэн баримтууд” гэх агуулга бүхий 1 хавтас нотлох баримт. Үүнд: Эд хөрөнгө битүүмжлэх тухай Мөрдөгчийн тогтоол /1-2/, Эл хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /3-9/, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /9-14/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /15-24/, М и ХХК-иас ХС руу шилжүүлсэн тооцоо /25-26/, М и ХХК Дхөдөө аж ахуйд оруулсан нийт хөрөнгө оруулалтын зардал /26-47/, М и ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 07-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар /48-53/, Малтай аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн жагсаалт 2014-2020 /58-59/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоол /69-71/ Дамно ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээ /72-113/,
8. Хариуцагч Тгаргасан нотлох баримтууд:
8.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.25-ны өдрийн 183/ШЗ2021/01041 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжийн хуулбар /1-р хх-53/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын тогтоол /1-р хх-54-56/, А аү ХХК-аас Бсумын Хөдөө аж ахуйн газар хүргүүлсэн 2021.03.15-ны өдрийн 08 дугаар “Хаврын тариалалтын урьдчилсан мэдээ хүргүүлэх тухай” албан бичиг /1-р хх-57/, 2020.10.12-ны өдрийн Хаан банк-А аү ХХК нарын хооронд байгуулагдсан газар тариалангийн зээлийн гэрээ /1-р хх-58-61, барьцааны гэрээ /1-р хх-62-67/, Иргэн Б.Бадамхандын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа эх хувь /1-р хх-126/, Х.Сгийн нэр дээрх техникийн гэрчилгээний хуулбарууд /1-р хх-127-136/, ХСгийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /-р хх-165-166/, Х.Сгийн Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /1-р хх171/, “А аү” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-172/, Сонгинох дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-182/, Сонгинох дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-183/, Даймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх195-196/, Вичатаар харилцан ярианы орчуулга /2-р хх-67/, С-Омал эмнэлэгийн тодорхойлолт, гэрчилгээ /2-р хх-68-69/, М и ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А аү ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /2-р хх-70-72/, “А аү” ХХК-ийн Даймгийн Бсум дахь мал аж ахуйн зардлын баримтын жагсаалт /2-р хх-77/, “Даймагт байрлах хөдөө аж ахуй, үхэр адуун сүрэг болон холбогдох барилга байгууламжийг шилжүүлэх гэрээ” /2-р хх-78-81/, гэрээний хавсралт /2-р хх-82-83/, 2020.12.11-ний өдрөөс 12-ны өдрүүдэд мал хүлээлцсэн акт /2-р хх-87-88/, 2020.05.02-ны өдөр “М и” ХХК-ийн малчдад шаардлага хүргүүлэх тухай, мэдэгдэл, гэрээ цуцлах мэдэгдэл /2-р хх-89-93/, А аү ХХК-иас М и ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /2-р хх-94-102/, Э.Б-Б.Б нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших гэрчилгээ /2-р хх-103-112/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.29-ний өдрийн 2021/ШЦТ/556 дугаар шийтгэх тогтоол /2-р хх-113-117/, 2020.12.23-ны өдрийн малчны хотны бичиг /2-р хх-118/, 2018, 2019, 2020 оны Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /2-р хх-119-140/, 2021.12.08-ны өдрийн Даймгийн Бсумын малчин 2-р багийн малчин /Ц.Цгийн 2008, 2020/ оны мал маллаж байсан тоо бүртгэл /2-р хх-141/, С-Омал эмнэлгийн гэрчилгээ /2-р хх-142-153/, “Хаан-үнэлгээ” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-154-184, ХСгоос Baiyila-д Монгол шуудангаар илгээсэн илгээмжийн хуулбар /2-р хх-184-188/, “А аривжих” ХХК-ийн 2018.07-2019.06 сарын цалин, ндш-ийн зардлын нэгтгэл /2-р хх-189/, Хөлсөөр ажиллах гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт /2-р хх-190-250/, 2018.04.01-ний өдрийн “А аү” ХХК-ХС нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” /3-р хх-2-3/, гэрээний хавсралт /3-р хх-4/, Даймгийн Бсумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021.01.25-ны өдрийн 03 дугаар “Малын жишиг үнэ шинэчлэн тогтоон батлах тухай” тогтоол /3-р хх-5-6/, “А аү” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ /3-р хх-7/, 2020.10.14-ний өдрийн №52 дугаар “М и” ХХК-аас “А аү” ХХК-ийн хөрөнгө оруулагч ХС, Ц болон Б нарт хариу хүргүүлсэн тухай албан бичгийн хуулбар /3-р хх-33-35/, М и ХХК-ийн 2019.12.06-ны өдрийн Улсын малын тооллогыг зохион байгуулах тухай албан бичгийн хуулбар /3-р хх-36/, А аү ХХК-иас М и ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн BAYILA, М и ХХК, Хос мэлхийт нуур ХХК, иргэн н.Б нарт хүргүүлсэн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /3-р хх-37-38/, ХСгоос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-39-41/, Даймгийн Прокурорын газрын 2020.12.31-ний өдрийн 4/20 дугаар “Хэрэг бүртгэлТйн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /3-р хх-45-46/, Хэрэг бүртгэлТйн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал /3-р хх-47-49/, гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-50-52/, А аү ХХК, М и ХХК нарын хооронд мал хүлээлцсэн акт, ажил хүлээлцсэн комисс /3-р хх-53-61/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021.05.04-ний өдрийн 33 дугаар “Гомдлыг хүлээн авах тухай” тогтоол /3-р хх-62-63/, Малчдын 2019 оны цалингийн хүснэгт /3-р хх-64-68/, “М и” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт /3-р хх-69-74/, А дансны малын тоо, нотлох баримтуудыг хамаарлаар ялгаж тэмдэглэсэн товьёг /4-р хх-89-90/, 2022.09.29-ний өдөр А аү ХХК-аас “М и” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /4-р хх-94/, ГХХК-ийн мал эмнэлгийн гэрчилгээ /4-р хх-97-103/, 2022.10.11-ний өдрийн 22/Г-13 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /4-р хх-113-115/, ХС- М и ХХК нарын хооронд байгуулагдсан “**” дугаар гэрээ Хятад хэл дээрх /4-р хх-126-128/, гэрээний нэмэлт өөрчлөлт /4-р хх-129-130/, ХС- М и ХХК нарын хооронд байгуулагдсан “**” дугаар гэрээний орчуулга /4-р хх-135-135-143/, Ц а ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /4-р хх-148/, Малын тооцооллын хүснэгт /5-р хх-220/,
8.2. “А аү ХХК мал аж ахуйд гарсан зардлын тооцоо хавтас цалин, хүнс” гэх агуулга бүхий №1 дугаартай 1 хавтас нотлох баримт. Үүнд: Цалингийн зардал 2018 он 7-12 дугаар сар /2-44/ Цалингийн зардал 2019 он 1-6 дугаар сар /45-99/, Хүнсний зардал 2018 он 7-11 дүгээр сар /100-156/, Хүнсний зардал 2019 он 1-6 дугаар сар /157-175/,
“А аү ХХК мал аж ахуйд гарсан зардлын тооцоо хавтас цалин, хүнс” гэх агуулга бүхий №2 дугаартай 1 хавтас нотлох баримт. Үүнд: Шатахуун тос масло зардал 2018 он 7-12 дугаар сар /3-79/, Шатахуун тос масло зардал 2019 он 1-6 дугаар сар /80-182/,
“А аү ХХК мал аж ахуйд гарсан зардлын тооцоо хавтас цалин, хүнс” гэх агуулга бүхий №3 дугаартай 1 хавтас нотлох баримт. Үүнд: Аж ахуйн, бичиг хэрэг зардал 2018 он 7-12 дугаар сард /3-68/, Өвс тэжээлийн зардал 2018 он 8-9 дүгээр сар /70-101/, Сэлбэг, засвар зардал 2018 он /103-121/, Томилолт, интернет, утас хамаарах зардал 2018 он /123-140/, Томилолт, интернет, утас хамаарах зардал 2019 он /142-149/, Малын эм тариа, эмчилгээний зардал 2018 он /151-162/, Малын эм тариа, эмчилгээний зардал 2019 он /164-171/, Газрын төлбөр /173-177/,
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
9.1. Нэхэмжлэгч Тхүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулах, Ц.Ц, Б.Б, Н.Гнарыг гэрчээр асуухаар шийдвэрлэж /2-р хх-1-4/, захирамжийн дагуу прокурорын газраас 350,000 юанийн мөнгөн гүйлгээний баримт, Э.Б, ХС, Ц.Ц нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, и хотхоны орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн. /2-р хх-10-43/
Шүүгчийн захирамжид гэрчээр асуухаар шийдвэрлэсэн дээрх иргэдийг гэрчээр асуулгах хүсэлтээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан байна. /3-р хх-117, 4-р хх-153/
9.2. Хариуцагч ТхүсэлТйн дагуу шүүгчийн захирамжаар О.Ү, Э.Хнарыг, Шүүхийн тогтоолоор Д.Быг тус тус гэрчээр асуухаар шийдвэрлэж /3-р хх-20-24, 5-р хх-47/, гэрчүүдийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр асууж тэмдэглэл үйлдсэн байна. /5-р хх-60-71/
Гэрч О.Ү: “...Би 2019-2020 онд С Омал эмнэлгийн захирлаар ажиллаж байсан. Малыг амьд бол амьдаар, мах бол махаар нь гарал үүслийн гэрчилгээ бичдэг. Би 2014 оноос эхлээд А аү ХХК-тай гэрээтэй, малыг нь үзэж эмчилж ажиллаж байсан учир ямар насны, ямар үхэрнүүд өгсөн гэдгийг мэдэж байна. Нэг үхэр доод тал нь 180 кг, дээшээ 200 кг гаруй гарна. Нас гүйцсэн эр үхрүүд байсан. Би энэ компанитай 2022 он хүртэл ажилласан. Нядлагдсан махыг кг, тонноор нь бичдэг, амьдаар бол малын тоо толгойгоор гарал үүслийн бичгийг бичдэг. “А аү” ХХК нь 1000 гаруй үхэртэй байсан. 4,5 суурьтай, нэг суурьт 200 гаруй үхэр байдаг. 2019-2020 онд 4-5 суурьтай, 100 гаруй үхэртэй байсан. Гарал үүслийн гэрчилгээг хэзээ ч давхардуулж бичиж болохгүй. 2019 оны 11 дүгээр сараас гарал үүслийн бичиг цахим болсон санаж байна. Түүнээс өмнө дан гараар олгож байсан. Гарал үүслийн гэрчилгээ давхар Мэргэжлийн хяналтын байгууллагаар хянагддаг. “М и” ХХК-д “А” данс байгаагүй. Цгийн нэр дээр болон “А аү” ХХК-ийн нэр дээр гарал үүслийн гэрчилгээг бичиж өгч байсан. Бичихдээ Цгаас зөвшөөрөл авч байж бичиж байсан. Гарал үүслийн бичгийг шинэ маханд л өгнө. Ер нь 1 хоногийн дотор л гарал үүслийн гэрчилгээг олгоно. Нөөцөлсөн маханд олгохгүй. “М и” ХХК-д хичнээн гарал үүслийн гэрчилгээ бичиж өгснөө сайн санахгүй байна. Ойролцоогоор 4,5 удаа бичиж өгсөн...” гэж,
Гэрч Д.Б: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс А аү ХХК-д туслах малчнаар ажиллаж байгаад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс М и ХХК-д ажиллаж эхлээд 2020 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. М и ХХК-иас 250 тооны эр үхэр авч малласан. Буцааж 135 тооны эр үхэр хүлээлгэж өгсөн. Хөдөлмөрийн жилийн гэрээ байгуулж байсан. Нэг жил болоод гэрээний хугацаа дуусахад сунгуулж байсан. 250 тооны үхрийнхээ данс бүртгэлийг хөтөлж байсан. Компаниас гарахдаа устгасан. Үхрээс гадна 400 гаруй тооны адуу малладаг байсан. М и ХХК-иас 319 тооны адуу хүлээж аваад буцааж өгөхдөө 105 унага нэмэгдээд 400 гаруй тооны адуу хүлээлгэж өгсөн. Ажиллаж байх хугацаанд адуу, үхэр дутааж байгаагүй. Намайг ажиллах хугацаанд адуу бойлоогүй. Бяруунаас дээш насны эр үхрүүд малладаг байсан. 2019 оны намар 100 гаруй тооны эр үхэр бойлсон. Голдуу хязаалан насны эр үхрүүд бойлсон. Би нэмж бяруу, үхэр хүлээж аваагүй. 2020 онд үхэр бойлсон үгүйг мэдэхгүй байна. Би 2020 онд ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас гарснаас хойш М и ХХК-тай холбоотой байгаагүй. Надаас хүлээж авсан 135 үхрийг яасан гэдгийг би мэдэхгүй байна. 135 үхрийг М и ХХК-ийн н.Төмөрбагана гэж хүнд хүлээлгэж өгсөн. Даймгийн дугаартай 3 том ачааны машинд ачиж авч явсан. Цааш яасныг би мэдэхгүй. Өмнө жилийн бяруунууд нас дэвшээд шүдлэн болсон байсан. Тймээс шүдлэнгээс дээш насны эр үхрүүд байсан...” гэж,
Гэрч Э.Х: “...Би 2019-2020 онд Даймагтаа хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б гэдэг хүний захиалгаар Даймгийн Бсумын нутаг Хоёр мэлхийт гэх газраас Улаанбаатар хот руу Эмээлтэд үхрийн мах ачиж хүргэсэн. Би М и ХХК-тай холбогдож мал, мах ачиж байгаагүй. Мах ачихдаа 08-53 ДОР улсын дугаартай Beiben ND4254 маркийн тээврийн хэрэгслээр ачиж явсан. Нийт 50 гаруй тонны даацтай тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийг хийхэд ачаа дүүрсэн, дүүртэл нь ачсан. Хот руу оруулаад буулгах газарт нь жинлэж өгсөн. Яг хэдий хэмжээний мах байсныг нарийн санахгүй байна. Мах ачихад надаас өөр тээврийн хэрэгсэл байгаагүй. Гэхдээ цаана нь малын мах үлдсэн. Үлдсэн махаа өөрсдийн тээврийн хэрэгслээр ачсан байх. Хэр хэмжээний мах үлдсэнийг мэдэхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байна.
9.3. Хариуцагч Тхүсэлтээр талуудын байгуулсан хятад хэл дээр бичигдсэн гэрээг орчуулуулахаар шинжээч томилж /4-р хх-123/, шинжээч “МонТай вино групп” ХХК-иас орчуулгыг ирүүлсэн байна. /4-р хх-134-143/
9.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад **регистртэй хариуцагч “А аү” ХХК нь “Ц а” ХХК болж нэрээ өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тамга тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудас, “А аү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /4-р хх-147-150/ зэргийг хавсарган ирүүлж, нэхэмжлэгч талаас хариуцагч “А аү” ХХК-ийг “Ц а” ХХК болгож өөрчлөх хүсэлт гаргасныг Сонгинох дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаар тогтоолоор хариуцагчийг солих хүсэлТйг хангахаас татгалзсан байна. /5-р хх-90/
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, зохигч талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нэгтгэн дүгнээд
үЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “М и” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг, хариуцагч ХС “Ц а” ХХК нарын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэлээ.
2. “М и” ХХК нь Япон улсын иргэн ХС, “А аү” ХХК нарт холбогдуулан 1,909,989,129 төгрөг гаргуулахаар шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаас автозогсоолын үнэ 75,000 юань буюу 29,132,250 төгрөгийг хассанаар нэхэмжлэлээ 1,880,856,879 төгрөг болгож багасгасав.
2.1. Нэхэмжлэлийн үлэлээ: “хариуцагч тал гэрээнд заагаагүй нөхцөлөөр үлэлгүйгээр гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны үнэ, бэлнээр шилжүүлсэн мөнгөн төлбөр зэргийг буцаан гаргуулахаар шаардаж, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөр 840,000 юань буюу 327,647,200 төгрөг, гэрээний дагуу мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд зарцуулагдсан зардал 753,189,679 төгрөг, 2 жилийн хугацаанд олох ёстой ашиг 800,000,000 төгрөг зэргийг шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үлэлээ “нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мал, эд хөрөнгөө буцаан авсан боловч анх шилжүүлсэн малын тоо багассан, худалдагч Тзөвшөөрөлгүйгээр тодорхой малыг худалдан авагч тал нядалж бусдад худалдан борлуулсан, мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд тодорхой зардал гарахыг хүлээн зөвшөөрөх боломжтой боловч шаардаж буй нэхэмжлэлээ баримтаар хангалттай нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагууд хоорондоо зөрчилтэй, гэрээнээс татгалзсанаас хойшхи хугацааны үр ашиг гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
4. Хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “М и” ХХК-иас 1,272,749,076 төгрөг гаргуулах, газар чөлөөлөхийг даалгахаар тус тус шаарджээ.
4.1. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлэлээ: “гэрээнээс татгалзсантай холбоотойгоор дутаасан 627 толгой малын үнэ 1,039,911,076 төгрөг, өвөлжөө болон хаваржаанд байсан модон салхины хаалт, гадна Ттөмөр хашлагыг нурааснаас үүссэн хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах, гэрээний зүйл болох 240 мкв байшинг шатаасны гэм хорын хохиролд байшингийн үнэ 180,000 юань буюу 71,028,000 төгрөг, тухайн байшинд байсан тавилгын төлбөр 21,810,000 төгрөг, оффисын зориулалттай газрыг ашиглахдаа үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэхэд зарцуулсан зардал 20,000,000 төгрөг тус тус гаргуулах, мөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар оффисын зориулалттай 2 га газарт барьсан “үхэр бордох цэг”-ийг өөрийн зардлаар буулгаж, газрыг чөлөөлөн хүлээлгэж өгөхийг “М и” ХХК-д даалгахаар шаардана” гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үлэлээ: “Гэрээний дагуу хүлээн авсан малын өмчлөх эрх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч талд шилжсэн учраас өөрийн хөрөнгийг хариуцагч Тзөвшөөрөл шаардахгүйгээр захиран зарцуулах эрхтэй, хариуцагч тал гэрээний дагуу малын “А” данс шилжүүлэх, бусад хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэхээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2 га газар нь оффисын бус хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалттай байсан учир газрыг зориулалтын бусаар ашиглаагүй, үхэр бордох цэгийг барихад Газрын тухай хууль зөрчигдөөгүй, уг цэгийг буцааж буулгах боломжгүй учир энэ талаарх гаргасан сөрөг нэхэмжлэл үлэлгүй, байшин шатсан үйл баримтын талаар маргахгүй боловч нэхэмжлэгч Тбуруугаас болоогүй буюу цагдаагийн багууллага шалгаад хэрэгсэхгүй болгосон учир хохиролтой холбоотой асуудал шийдэгдсэн, байшингийн үнэлгээний хувьд худалдах, худалдан авах гэрээний үнээр тооцох боломжтой” гэж тайлбарлан маргаж байна.
6. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зохигч талуудаас гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1. Монгол улсын “М и” ХХК, тус компанийг төлөөлөн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Б/Bai Yila/, Япон улсын иргэн ХС нар 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр **дугаартай Даймгийн бэлчээр болон үхэр, адуун сүргийн холбогдох байгууламжийг шилжүүлэх тухай гэрээг бичгээр байгуулсан байна. /1-р хх-9-13, 4-р хх-135-140/
6.2. Дээрх гэрээгээр худалдагч ХС нь худалдан авагч “М и” ХХК-д гэрээний хавсралтад заасан:
а/ Үхэр, адуун сүрэг:
- 3,500 юанийн үнэлгээтэй 264 толгой, махны чиглэлийн эрлийзжүүлсэн үхрийг 660,000 юань /нэгж үнэ 2,500 юань/ үнээр,
- 3,500 юанийн үнэлгээтэй 524 толгой, үнээг 1,310,000 юань /нэгж үнэ 2,500 юань/ үнээр,
- 1,500 юанийн үнэлгээтэй 447 толгой, 2 настай үхрийг 670,500 юань /нэгж үнэ 1,500 юань/ үнээр,
- 1,000 юанийн үнэлгээтэй 330 толгой, 1 настай үхрийг 330,000 юань /нэгж үнэ 1,000 юань/ үнээр,
- 2,500 юанийн үнэлгээтэй 310 толгой, бие гүйцсэн адууг 775,000 юань /нэгж үнэ 2,500 юань/ үнээр,
- 1,000 юанийн үнэлгээтэй 100 толгой, 1 настай морийг 100,000 юань /нэгж үнэ 1,000 юань/ үнээр,
б/ Үүлдрийн үхэр, адуу:
- 40,000 юанийн үнэлгээтэй 6 толгой, цэвэр Ангус үүлдрийн бухыг 240,000 юань /нэгж үнэ 40,000 юань/ үнээр,
- 25,000 юанийн үнэтэй 2 толгой, цэвэр Орос үүлдрийн гүүг 50,000 юань /нэгж үнэ 25,000 юань/ үнээр,
- 20,000 юанийн үнэтэй 1 толгой, 50% азаргыг 20,000 юань үнээр,
- 40,000 юанийн үнэтэй 1 толгой, цэвэр Орос азаргыг 40,000 юань үнээр,
в/ Тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө:
- 238 мкв талбай бүхий модон байшин, оффисын газар,
- 100,000 үнэтэй машин, механизм, тоног төхөөрөмжийн бааз 1 ширхэг,
- 50,000 үнэтэй 4 ширхэг өвөлжөөг 200,000 юань /нэгж үнэ 50,000 юань/,
- 20,000 үнэтэй 4 ширхэг худаг 80,000 юань /нэгж үнэ 20,000 юань/,
- 15,000 үнэтэй 2 ширхэг хадуур 30,000 юань /нэгж үнэ 15,000 юань/,
- 250,000 үнэтэй 1 ширхэг өвс пресслэгч машин-570-ыг 185,000 юань үнээр,
- 15,000 үнэтэй 1 ширхэг хадлан тармуур 10м-ыг 15,000 юань үнээр,
- 60,000 үнэтэй 2 ширхэг 354-н хүчтэй тракторыг 60,000 юань үнээр,
г/ Газар:
- 30 жил эзэмших эрхтэй, 2 малчны өвөлжөөг үнэ төлбөргүй,
- 15 жил эзэмших эрхтэй, 2 малчны өвөлжөөг үнэ төлбөргүй,
- 2га компанийн баазын оффисын газрыг үнэ төлбөргүй,
- 5га компанийн баазын моджуулах талбайг үнэ төлбөргүй,
- 2га компанийн 15 жил эзэмших эрхтэй хөндийг 20,000 юань үнээр,
- 5га компанийн 26 жил эзэмших эрхтэй хөндийг 80,000 юань үнээр,
- 5га компанийн 14 жил эзэмших эрхтэй хөндийг 80,000 юань үнээр,
- 0,07*10 айлын хувь хүний өмчлөлтэй барилга барих газрыг 20,000 юаниар,
- 10га хувь хүний, Сумын захиргааны урд усалгааны газрыг 50,000 юаниар,
Дээрх хөрөнгүүдийг нийт 4,995,000 юаньд тооцон шилжүүлэх, худалдан авагч нь төлбөрийг 2019 оны 08 дугаар сард 995,000 юань, 2020 оны 12 дугаар сард 1,000,000 юань, 2021 оны 12 дугаар сард 1,000,000 юань, 2022 оны 12 дугаар сард 1,000,000 юань, 2023 оны 12 дугаар сард 1,000,000 юаниар тус тус төлөх үүрэг хүлээсэн байна.
6.3. Талууд гэрээний 3 дугаар зүйлд төлбөрийн нөхцөлийг тохиролцохдоо: Худалдан авагч “М и” ХХК гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор ажлын хэсгийн тооллогын хүснэгт боловсруулж, гарын үсэг зуран илгээх, үүнээс хойш ажлын 30 хоногийн дотор Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 565,000 юанийн үнэ бүхий и хотхоны 75,13 мкв хоёр өрөө орон сууцыг 1 авто зогсоолын хамт урьдчилгаа болгож худалдагч талд өгөх, уг орон сууцны үнийг 1 мкв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцож нийт 490,000 юань байх, мөн байрны доор байрлах 15 мкв талбайтай авто зогсоолыг 75,000 юань байхаар зааж, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авагч нь худалдагч талд 430,000 юань төлөхөөр нарийвчлан заасан байна.
6.4. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр
- “Эд хөрөнгө хүлээлцсэн акт” үйлдэж: 242 том эр үхэр, 530 эм үхэр, 428 бяруу, 325 тугал, 291 адуу, 85 унага, 6 цэвэр Ангус бух, 2 цэвэр Орос гүү, 1 ширхэг 50%-тай Орос азарга, 2 ширхэг өвөлжөө, 2 ширхэг хаваржаа, 4 ширхэг худаг зэргийг “М и” ХХК-ийн тэмдэг дарж Б.Бд хүлээлгэн өгч,
- “Машин тоног төхөөрөмж хүлээлцэх акт” үйлдэж: New Holand 5070 пресслэгч машин 1 ширхэг, John Deere 354 маркийн трактор 2 ширхэг, хадуур 2 ширхэг, тармуур 1 ширхэгийг “М и” ХХК-ийн тэмдэг дарж баталгажуулан Б.Бд хүлээлгэн өгч,
- Малчдын сууриудад малын тоог заан хүлээлгэн өгч, малчдаар гарын үсэг зуруулсан байна. /1-р хх-17-20/
6.5. Гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийн хүрээнд “М и” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, и хотхон 41 дүгээр байрны 1001 тоот дахь 75,13 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг ХСгийн нэрлэн заасан иргэнд худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 430,000 юань төлөх үүргийг хугацаа хэтрүүлж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 350,000 юанийг шилжүүлэн, эхний төлбөр төлөх үүргээс бэлэн 80,000 юань болон 75,000 юанийн үнэ бүхий авто зогсоолыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, Мөнгөн гүйлгээ хийсэн баримт зэргээр тогтоогдов. /2-р хх-12/
6.6. Гэрээ байгуулагдаж, гэрээний зүйлийг “М и” ХХК хүлээн авснаас хойш хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, 2019 оны 07-12 дугаар сард малчид болон бусад ажилтнууд, 2020 оны 01-12 дугаар сард малчдыг үйлдвэрлэлийн хэлтэст, бусад ажилчдыг захиргаа, санхүүгийн хэлтэст тус тус ангилж цалин олгон, нийгмийн даатгалын шимтгэл төлж, цалин олголтын хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлТйн тайланг баримтаар гаргасан боловч малчид болон бусад ажилчидтай байгуулсан Хөдөлмөрийн/хөлсөөр ажиллах гэрээг баримтаар гаргаагүй байна. /3-р хх-64-74, Нэхэмжлэгч Тгаргасан Санхүүгийн баримт №1 хуудас 72-111/
6.8. Харин хариуцагч талаас “А аү” ХХК-ийн зүгээс 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны малчидтай байгуулсан Хөлсөөр ажиллах болон Хөдөлмөрийн гэрээнүүдийг мөн цаг хугацаанд хамаарах цалингийн зардлын тооцоолол, цалин олгосон төлбөрийн баримтууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлТйн тайланг тус тус нотлох баримтаар гаргасан байна. /2-р хх-190-250, Хариуцагч Тгаргасан Цалин хүнс №1 хуудас 5-99/
6.9. “А аү” ХХК нь жилийн эцсийн мал тооллогоор 2018 онд 1,059 толгой үхэр, 5 толгой тэмээ, 278 толгой үнээ, 297 тугал тус тус тоолуулж 2019 онд 1,055 толгой үхэр, 2020 онд 1,318 толгой үхэр тоолуулсан болох нь Мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн тооллого бүхий баримтууд, Даймгийн Бсумын засаг дарга тодорхойлолт зэргээр тогтоогдсон. /1-р хх-237, 2-р хх-120-140/
6.10. Нэхэмжлэгч “М и” ХХК нь хариуцагч “А аү” ХХК болон Ц.Цнэр дээр бүртгэлтэй малаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 270 толгой үхэр болон 30,000 кг үхрийн мах, 51 толгой адууны 6,000 кг махны гарал үүслийн гэрчилгээг “М и” ХХК-ийн менежер н.Дэжид хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Цгаас Эмээлт зах хүртэл 24,000 кг үхрийн махыг 03-30 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Э.Ххариуцан тээвэрлэхээр мал эмнэлгийн гэрчилгээгээр тус тус худалдсан талаар “С овоо” ХХК-ийн мал эмнэлгийн эмч О.Ү тодорхойлж, Мал эмнэлгийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /2-р хх-68-69, 3-р хх-32/
- 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Г” ХХК-ийн мал эмнэлгийн гэрчилгээгээр иргэн н.Ундрахын нэр дээр бүртгэлтэй малаас 21 толгой үхрийг, н.Одхүүгийн нэр дээр бүртгэлтэй малаас 2 настай эр үхэр 33 толгойг тус тус Ц.Цд,
- 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Г” ХХК-ийн мал эмнэлгийн гэрчилгээгээр иргэн н.Нандинбиндэръяагийн нэр дээр бүртгэлтэй малаас 2 настай эр үхэр 5 толгой, 2 настай үнээ 3 толгойг, н.Хишигбатын нэр дээр бүртгэлтэй малаас 2 настай эр үхэр 3 толгой, 2 настай үнээ 6 толгойг, н.Алтантуяагийн нэр дээр бүртгэлтэй малаас 2 настай эр үхэр 36 толгой, 2 настай үнээ 13 толгойг тус тус Ц.Цд,
- 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.Цгийн нэр дээр бүртгэлтэй малаас 50 толгой 3 настай үхрийг Эмээлт зах руу,
- 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “А аү” ХХК-д бүртгэлтэй малаас 15,000 кг үхрийн махыг Эмээлт зах руу, мөн компанид бүртгэлтэй малаас 3,800 кг үхрийн махыг “Хөвчийн Тбаялаг” ХХК руу, Ц.Цгийн нэр дээр бүртгэлтэй малаас 44 толгой 3 настай үхрийг Их чулуут гэх газар руу,
- 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “А аү” ХХК-д бүртгэлтэй малаас 15,300 кг үхрийн махыг Эмээлт зах руу, мөн 28 толгой 3 настай үхрийг Их чулуут гэх газар руу тус тус хүргүүлсэн байна. /2-р хх-142-150/
6.12. ХСгийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “М и” ХХК-ийн хөрөнгө оруулагч Баяраад хандан гэрээний зөрчилтэй холбоотой шаардлага хүргүүлж, уг шаардлагаар “М и” ХХК-ийн хил орчмын бүсд нядалгаа хийлгэсэн, дрон нисгэсэн, зөвшөөрөлгүй хүн хил орчмын бүсд нэвтрүүлсэн, гарал үүслийн бичиггүй мал худалдсан асуудлаар эрх бүхий байгууллагад үнэн зөв тайлбар өгч асуудлыг шийдвэрлүүлэх, гэрээний 6.7-д заасныг баримталж ажиллах, гэрээ шинэчлэн байгуулж төлбөр тооцоог нэг удаа хийж дуусгахаар өөрчлөлт оруулах санал тавьсан байна. /2-р хх-91/
Улмаар 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд “М и” ХХК-ийн малчдад хандан маргаан бүхий гэрээний үүрэгтэй холбоотой асуудал шийдвэрлэгдэх хүртэл талуудын томилогдсон төлөөлөгч нар малын тооллого дуусгах хүртэл малын шилжилт хөдөлгөөн, борлуулалтыг зогсоохыг мэдэгдэж, дахин 2020 оны 05 дугаар сарын 08, 06 дугаар сарын 05, 08 дугаар сарын 19, 09 дүгээр сарын 11-ний өдрүүдэд тус тус ХС болон “А аү” ХХК нараас мэдэгдэл, шаардлага хүргүүлж байгаад 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХСгоос Баяраад гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлжээ. /2-р хх-89-90, 94-118/
6.13. Ийнхүү хариуцагч ХС гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “М и” ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Баяраад хүргүүлэхийн өмнө талууд 2 удаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийсэн байна. Үүнийг тодруулбал:
- 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрээ цуцлах тухай мэдэгдэл /2-р хх-97/ хүргүүлсний дараа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр талууд эхний нэмэлт гэрээг хийж, гэрээний үнэ 4,995,000 юань байсныг 4,979,500 юань болгож өөрчлөн, худалдан авагч Т2019 онд төлөх ёстой 979,500 юаниас 915,000 юанийг төлсөн бөгөөд үлдэгдэл 64,500 юанийг “М и” ХХК нь энэ гэрээ хэрэгжсэнээс хойш 15 хоногийн дотор төлж дуусгах, “А аү” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар, техник болон малын үнэ 420,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ тухайн хуулийн этгээдийн данс руу төлбөрийг шилжүүлэх, гэрээний нийт үнийн дүнгээс 2020 оны төлөлТйг хасаж барьцааг байршуулах, эд хөрөнгө шилжүүлэхэд барьцаа тавиагүй гэж заасныг өөрчилж, А дансны бүртгэлийг хэрхэн шилжүүлэх, барьцааны гэрээ байгуулах зэрэг нэмэлт нөхцөлүүдийг харилцан тохиролцож гэрээнд оруулсан байна. /1-р хх-21-25/
- Талууд дахин 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Гэрээний нэмэлт өөрчлөлт” гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр: “...нийт 4 суурийн үхэр адуун сүргээс малчин Энхбатын өвөлжөө болон ангус үнээний сүрэг, малчин Бын өвөлжөө болон адуун сүргийг гэрээ хийх үеийн үнээр, мөн Ангус бух болон орос азарга, гүүг тус тус ХСд буцааж өгөх, мөн малчин Энхбат, Б нарыг өвөлжөөний хамт ХСд буцаан өгч, үлдсэн 2 өвөлжөөний газар эзэмших эрхийг “М и” ХХК-д шилжүүлэхийг ХС зөвшөөрсөн, оффисын зориулалттай модон байшингийн үл хөдлөх, 2 га газрын хамт болон мод тарих зориулалттай 5 га газрыг хуучин гэрээ болон 09 дүгээр сарын 15-ны нэмэлт өөрчлөлТйн дагуу 10 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө “М и” ХХК-ийн заасан компани, хувь хүний нэр дээр шилжүүлж өгөх, усалгааны зориулалттай сумын урд Т10 га газрыг хуучин гэрээний үнээр “М и” ХХК-д 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шилжүүлэх, Прессний машиныг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө худалдагч талд буцааж өгөх...” болон бусад нөхцөлүүдийг зааж, уг гэрээг худалдагч талыг төлөөлөн ХС, мөн “А аү” ХХК, худалдан авагч талыг төлөөлөн “М и” ХХК нар байгуулсан байна. /1-р хх-26-27/
6.14. Гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулагдсаны дараа 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “А аү” ХХК болон “Хос мэлхийт нуур” ХХК нарын хооронд 4 удаагийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд бичгээр хийгдэж, “А аү” ХХК-иас “Хос мэлхийт нуур” ХХК-д гэрээний зүйлүүдийн нэг болох 240 мкв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр, мөн оффисын зориулалттай 17 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 6,000,000 төгрөгөөр, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалттай 2 га газрыг 24,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, төлбөр төлөгдсөн талаар дурдан, Мод үржүүлгийн зориулалттай 5 га газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцон, гэрээнүүдийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлжээ. /2-р хх-103-110, 4-р хх-172-183/
6.15. Гэрээний зүйлийн нэг болох Даймаг, Бсумын 2 дугаар баг, Ж Хоёр мэлхийт нуурын хойд талд байрлах, 2 га газрыг Даймгийн Бсумын засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 тоот захирамжийн дагуу “А аү” ХХК-д оффисын зориулалтаар эзэмшүүлж, мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар тогтоолын дагуу хаягжуулах ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хүрээнд уг газрын хаягийг Ж хоёр мэлхийт нуурын хойд талд 5 тоот болгон, нэгж талбарын дугаарыг 2105002044 болгон өөрчилж, улмаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Э-0602000100 эрхийн улсын бүртгэлд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалттай болгож “А аү” ХХК-д эзэмших эрхийн гэрчилгээ дахин олгогдсон байна. /4-р хх-187, 217/
6.16. Харин Даймгийн Бсум, 2 дугаар баг, Ж Хоёр мэлхийт гудамжид байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0602000059 дугаарт бүртгэгдсэн 240 мкв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хууль ёсны өмчлөгчөөр “А аү” ХХК 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдэн, 000425263 дугаар гэрчилгээ олгогдсон ба уг хөрөнгө нэхэмжлэгч “М и” ХХК-ийн эзэмшилд байх хугацаанд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гал гарч, уг оффисын байр, эд зүйлс бүхэлдээ шатсан болох нь фото зураг, Даймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 212100130 дугаар Хэрэг бүртгэлТйн хэрэг нээх тухай тогтоол, зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /3-р хх-226-234, 4-р хх-108-109/
6.17. Талууд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээнүүдийн дагуу Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг худалдан авагч “Хос мэлхийт нуур” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлТйг холбогдох баримтуудын хамт хүргүүлэхэд бүртгэлийн байгууллагаас “уг барилга 2020.05.03-ны өдөр шатаж устсан нь тогтоогдсон” гэх үлэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. /4-р хх-172-214/
6.18. Худалдан авагч Т2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан гэрээг цуцлах тухай мэдэгдлийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд талууд “Мал хүлээлцсэн акт” үйлдэж, мал болон гэрээний бусад эд зүйлийг худалдагч тал буцааж авсан байна. /2-р хх-87-88/
7. Талууд гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийн хүчин төгөлдөр байдал, ерөнхий нөхцөл, хугацаа зэргийн талаар маргаагүй. Мөн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлийн дагуу худалдагч тал гэрээнээс татгалзсан зэрэг ерөнхий үйл баримтуудын хүрээнд маргаангүй байна.
Харин гэрээний үүргийн зөрчил аль талаас шалтгаалсан, гэрээнээс татгалзах зайлшгүй шаардлага байсан эсэх, гэрээгээр шилжүүлсэн байсан малыг худалдан авагч тал нь худалдагч Тзөвшөөрөлгүйгээр нядалгаа хийж бусдад худалдан борлуулах эрх үүссэн эсэх, мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд гарсан зайлшгүй шаардлагатай зарлагуудыг нэхэмжлэгч “М и” ХХК шаардсан эсэх, мөн гэрээ дуусгавар болсон байхад олох байсан ашиг орлогыг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, уг шаардлагыг зөв тооцоолсон эсэх, худалдан авагч тал гэрээний зүйлийн нэг болох 2 га газрыг зориулалтын бусаар ашигласан эсэх, тухайн газарт барьсан үхэр бордох цэгийг буцаан буулгахыг болон хог хаягдлыг цэвэрлэхэд зарцуулсан зардал, өвөлжөө хаваржаанд байсан саравч буулгасны хохирол, шатсан байшингийн үнэ болон тавилгуудын үнэ зэргийг хариуцагч нар шаардах эрхтэй эсэх талаар тус тус маргаж мэтгэлцлээ.
8. Зохигч талуудын өмгөөлөгч нарын хүлээн зөвшөөрч тайлбарласнаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.
8.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
8.2. Гэрээний гол нөхцөлөөр худалдагч ХС нь “А аү” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газар, гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ бүхий мөн компанийн болон тус компанийн малчдын нэр дээр бүртгэгдсэн мал, техник тоног төхөөрөмж зэргийг биет байдлаар худалдан авагч “М и” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хүлээлгэж өгөх, улмаар хуваарийн дагуу худалдан авагч тодорхой төлбөр хийсний дараа гэрээний зүйлийн өмчлөл, эзэмшлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн.
8.3. Худалдагч тал гэрээ байгуулсны дараа 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээний зүйлүүдийг акт үйлдэн биет байдлаар худалдан авагч талд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон актаар тогтоогдсон ба “А а ү” ХХК-ийн өмчлөлийн, оффисын зориулалттай 240 мкв болон 17 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг, мөн компанийн эзэмших эрхтэй 5 га, 2 га хэмжээтэй газар эзэмших эрхийг тус тус шилжүүлэх гэрээг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна.
8.4. Худалдан авагч Тхувьд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш гэрээнд заасан хуваарийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 490,000 юанийн төлбөрт тооцож орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн нэрлэн заасан иргэнтэй гэрээ байгуулан шилжүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 350,000 юанийг дансаар шилжүүлж үүргийн зарим хэсгийг биелүүлжээ.
8.5. Гэрээний хугацаанд худалдан авагч Тзүгээс хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, худалдагч Тзөвшөөрөлгүйгээр шилжүүлэн авсан малыг нядалж бусдад худалдан борлуулсан болон бусад зөрчил гаргасан гэж, худалдагч Тзүгээс хүлээлгэж өгсөн мал, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг тус тус худалдан авагч талд шилжүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй бөгөөд худалдагч талаас гэрээний үүрэгтэй холбоотой 2020 оны 05 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн мэдэгдлийг худалдан авагч талд хүргүүлж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл гаргаснаар гэрээ цуцлагдсан талаар хариуцагч тал тайлбарлаж байна.
8.6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан ба хариуцагч ХС гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч талд хүргүүлж, гэрээний дагуу хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг акт үйлдэж буцаан авсан нь хуульд заасан дээрх үлэл болон мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна. Талууд гэрээг урт хугацаатайгаар буюу 5 жилийн хугацаатай байгуулсан байх боловч худалдагч Тшаардлагаар гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон үед гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх боломжтой.
8.7. Хариуцагч ХС нь хамтран хариуцагч “Ц а” ХХК /хуучнаар А аү ХХК/-ийг төлөөлөн, тус компанийн эд хөрөнгийг “М и” ХХК-д худалдахаар маргаан бүхий гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хамтран байгуулсан. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.11 дэх хэсгүүдэд зааснаар үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүссэн, тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүйгээс тэдний хүлээх үүрэг тэнцүү байх тул маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой “М и” ХХК-ийн нэхэмжлэлийг ХС, “Ц а” ХХК нарт хамтран хариуцахаар байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:
9. Нэхэмжлэгч “М и” ХХК нь хариуцагч ХС, “Ц а” ХХК нараас дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Үүнд:
9.1. Худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцож төлсөн орон сууцны үнэ 490,000 юань, бэлнээр төлсөн 350,000 юань, нийт 840,000 юань буюу 327,647,200 төгрөг гаргуулах,
9.2. Гэрээний дагуу худалдаж авсан мал аж ахуйд гарсан шууд зардал 753,189,679 төгрөг гаргуулах,
9.3. Олох ёстой 2 жилийн ашиг 800,000,000 төгрөг гаргуулах,
10. Үндсэн нэхэмжлэлийн эхний шаардлага болох 327,647,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үлэлтэй байна. Учир нь худалдагч тал гэрээнээс татгалзсаны улмаас худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэг хүлээнэ.
10.1. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн орон сууцыг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй боловч тухайн орон сууцыг хариуцагчийн нэрлэн заасан иргэн хүлээн авч, цааш нь бусдад худалдан борлуулсны улмаас биет байдлаар бус гэрээгээр тохирсон үнэлгээ болох 490,000 юань буюу гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх хэсэгт нийцсэн, энэ үлэлээр үнийг буцаан шаардах эрхтэй байна.
10.2. “М и” ХХК нь гэрээний дагуу төлбөр 350,000 юанийг хариуцагч талд дансаар шилжүүлж төлсөн болох нь зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 350,000 юанийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
11. Үндсэн нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол буюу гэрээний хугацаанд мал аж ахуйд гарсан шууд зардал 753,189,679 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн уг шаардлагаас нотлох баримтын хүрээнд хангагдах боломжтой 52,526,236.9 төгрөгийн зардал гарсан гэж үзэхээр байх боловч хариуцагч талаас шүүх хуралдаанд “М и” ХХК-ийг мал аж ахуйг ашигласан 15 сарын хугацаанд нэг сарын 9,000,000 төгрөгийн зардал гарах боломжтой гэж тооцоолон 135,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсний дагуу энэ хэмжээгээр хангаж, үлдэх 618,189,679 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.1. Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Мал аж ахуйд зориулж гаргасан зардлын тооцоо” гэх 2 хавтас 1063 хуудастай аж ахуйд зориулж авсан машин техник, хангамжийн материал, техник тоног төхөөрөмжид оруулсан хөрөнгө оруулалт, хуучин байшин сэргээн засварлахад гарсан зардал, шинээр барьсан мал бордох байгууламжийн зардал, цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн зардал, шатахуун болон шуудан холбооны зардал, сэлбэг хэрэгсэл болон албан томилолтын зардал, албан татвар төлбөр хураамж болон бичиг хэргийн зардал, өмгөөлөгч, санхүүгийн мэргэжлийн үйлчилгээний зардал, даатгал, засвар, түрээс, тээвэр зэрэг үйлчилгээний зардал, шатах тослох материалын болон банкны хүүгийн зардал, бага үнэтэй түргэн элэгдэх материалын болон бусад зардал зэрэг зардлын санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж, тухайн шаардлагаа тодорхойлсныг дараах байдлаар дүгнэсэн. Үүнд:
1/ Аж ахуйн үйл ажиллагаанд зориулж авсан машин техникийн зардал 46,744,204.17 төгрөг гаргуулахаар шаардаж худалдан авсан машин техникийн тооцоо, Хөрөнгийн орлогын баримт, төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №1 2-8 дугаар хуудас/
Нэхэмжлэгч нь Mitsubishi L200, Урдаа шанагатай LRJX940 маркийн ачигч, 63-27 УБР улсын дугаартай Toyota Alphard, 14-57 УБК улсын дугаартай Toyota Dyna, 77-15 УНБ улсын дугаартай Dongfeng EQ5041 зэрэг 5 ширхэг тээврийн хэрэгслүүдийг 2020 оны 06 дугаар сарын 22 болон 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд ашиглаж эхэлсэн талаар баримтад дурдсан байх бөгөөд эдгээр тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн мэдээлэл байхгүй, мал аж ахуйн үйл ажиллагаанд ашиглаж байсан эсэх нь гаргаж өгсөн баримтуудаас тогтоогдох боломжгүй, мөн тээврийн хэрэгслүүд “М и” ХХК-ийн эзэмшилд байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул өөрийн ашиглаж буй тээврийн хэрэгслийн төлбөрийг гаргуулахаар шаардаж буй нь үлэлгүй байх тул уг шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй.
2/ Үйл ажиллагаанд зориулж авсан хангамжийн материал буюу “помп ариутгал, 5 ханатай гэр, ачигчийн сэрээ, мал тамгалах азот, өрөм, халуун сав, сав суулга, өвлийн ажлын хувцас, өвлийн гутал, ноосон өмд” зэргээр нийт 4,398,426.37 төгрөгийн зардал гарсан болох нь Хангамжийн орлогын болон Төлбөрийн баримтуудаар нотлогдож байх тул уг зардлыг шаардах эрхтэй гэж үзлээ.
3/ Гэрээний зүйл болох 240 мкв талбай бүхий оффисын байшинг сэргээн засварлахад зарцуулсан 50,470,950 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үлэлгүй байна. Нэхэмжлэгч уг шаардлагаа нотлохоор төлбөрийн баримт, падаан зэргийг нотлох баримтаар гаргасан. /Санхүүгийн баримт №1 29-71/
Гэвч эдгээр баримтуудаар тухайн байшинг сэргээн засварлахад шаардлагатай бараа материал авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд байшин нэхэмжлэгч Тэзэмшил ашиглалтанд байх хугацаанд гал гарч шатсаны улмаас ашиглах боломжгүй болсон байна.
4/ Үхэр бордох байгууламж хийхэд зарцуулсан 200,000,000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тухайн байгууламжийн зориулалтыг нь алдагдуулах, устгахгүйгээр газраас салгаж болохгүй хөрөнгө гэх тайлбараа баримтаар нотлоогүйн зэрэгцээ 200,000,000 төгрөгөөр барьсан гэх тайлбар, нэхэмжлэлийн үлэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, уг шаардлагыг хангах үлэлгүй байна.
5/ Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны ажилчдын цалинд зарцуулсан 163,351,932.04 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд зарцуулсан 22,151,610.88 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн уг шаардлагын хүрээнд ажилчидтай байгуулсан Хөлсөөр ажиллах болон Хөдөлмөрийн гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаагүй. Харин “М и” ХХК-ийн нягтлан бодогчийн үйлдэж, санхүүгийн тэмдэг дарсан цалингийн тооцоолол, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №1 72-111/
“М и” ХХК 2019 оны 07-12 дугаар сар малчдын цалинд 16,073,333 төгрөг, 2020 онд Захиргаа, санхүүгийн хэлтэс болон Үйлдвэрлэлийн хэлтсийн ажилтнуудад нийт 147,278,599.04 төгрөгийн цалин олгосон тооцоолол гаргаж, энэ хугацаанд 2019 оны 07 дугаар сард хэдэн малчин ажилласан нь тодорхойгүй, 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд Б 14 сар, Болд-Очир 2 сар, Ганбат 3 сар, Энхбат 15 сар, Алтангэрэл 6 сар, Батсайхан 2 сар, Дэжид 6 сар, Очгэрэл 11 сар, Бахытжан 5 сар, Нэргүй 5 сар, Ариунболд 3 сар, Баярсайхан 7 сар, Даариймаа 2 сар, Ү 5 сар, Р.Ганбат 3 сар, Дэнсмаа 2 сар, Цагаандарь 1 сар, Сүхбаатар 1 сар тус тус малчин, кэмп менежер болон үйлдвэрлэлийн хэлтэст харьяалах ажилтнаар бүртгэгдэж, эдгээр иргэдэд дээрх хугацаанд бодогдсон нийт цалингийн тооцоолол 59,332,741 төгрөг байх боловч ажилтнуудад цалин олгосныг нотлох баримт гаргаагүй байна.
6/ Шатахууны зардалд зарцуулсан 40,232,515.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч Тнотлох баримтаар гаргасан “М и” ХХК-ийн нягтлан бодогчийн үйлдсэн тооцоолол бүхий хүснэгтэд “...Дявах шатахууны үнэ, ...Даймгаас Кэмп орох шатахуун, ...албан ажлаар шатахуун, ...малчин эргэх хадлан хийх шатахуун...” гэх зэргээр тайлбарласан байх боловч уг зардлыг нотлохоор гаргасан төлбөрийн и-баримтуудаар Тйнхүү худалдан авсан шатахуун мал аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагдсан болох нь хангалттай нотлогдохгүй, мал аж ахуйн ямар ажил хийхэд ашиглагдсан, ямар тээврийн хэрэгсэлд ашиглагдсан болох нь тодорхойгүй, мөн эдгээр баримтуудын зарим нь гэрээнээс татгалзсан хугацаанаас хойш үйлдэгдсэн, зарим баримт нь “Т” ХХК-ийн гаргасан баримт байх тул дээрх үлэлээр энэ нэхэмжлэлийг хангах үлэлгүй байна гэж үзлээ. /Санхүүгийн баримт №1 112-454/
7/ Шуудан, холбооны зардал 2,023,760 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг нотлохоор “М и” ХХК-ийн төлбөрийн и-баримтуудыг нотлох баримтаар гаргаж, зардлын тооцоог тус компанийн нягтлан бодогчид гаргажээ. /Санхүүгийн баримт №1 455-487/
Нягтлан бодогчдын үйлдсэн дээрх тооцоололд “...ДТөмөрбаганад нэгж явуулсан, Төмөрбагана утасны эрх сэргээлгэх, ...кэмп дээр суурин утас тавиулсан, МобинэТйн төлбөр, Жи мобайл утасны эрх сэргээв, төлбөр, ...Даймаг шуудан холбооны үйлчилгээ, суурин утас, ...Дтүрээсийн байрны юнивишн...” гэх зэргээр гүйлгээний утгыг тодорхойлсон байх боловч зарим зардал гэрээнээс татгалзсан хугацаанаас хойш цаг хугацаанд хамаарч, суурин утас болон МобинэТйн төлбөрүүд мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд зарцуулагдсан гэх байдал төлбөрийн баримтуудаар тогтоогдох боломжгүй, тухайн үйлчилгээг авах гэрээнүүдийг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй, “Дтүрээсийн байрны юнивишн, суурин утасны төлбөр” зэрэг үйлчилгээ Даймагт эрхэлсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай хамааралтай эсэх нь тодорхойгүй, санхүүгийн анхан шатны баримт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлага мөн үлэлгүй байна гэж үзлээ.
8/ Сэлбэг, багаж хэрэгслийн зардалд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд зарцуулсан 20,800,427.46 төгрөг гаргуулахаар шаардаж, төлбөрийн и-баримт болон санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №2, 488-537/
Уг тооцооллыг “М и” ХХК-ийн нягтлан бодогч нар гаргаж, 63-27УБР, 14-57УБК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн засвар, худалдаж авсан сэлбэг хэрэгсэл, ДDyna машины сэлбэг авсан гэх зэргээр гүйлгээний утгыг тайлбарлажээ. Гэвч уг шаардлагад холбогдох санхүүгийн анхан шатны баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар /нотлох баримтын 490-491,493,494,506-507/ байхын зэрэгцээ өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдэд засан сайжруулалт хийсэн зардлыг гэрээнээс татгалзсаны үр дагаварт учирсан хохирол гэж үзэх үлэлгүй, зарим зардлууд, тодруулбал: шил арчигчийн шингэн /нотлох баримтын 498 дугаар тал/, тосол 1л /нотлох баримтын 500 дугаар тал/, цаасан үнэртүүлэгч, салон шүүр г.м /нотлох баримтын 502 дугаар тал/, түлхүүрийн чип /нотлох баримтын 503 дугаар тал/, бараа /нотлох баримтын 510, 516-517 дугаар тал/, дугуй /нотлох баримтын 511,518 дугаар тал/, ажил үйлчилгээ /нотлох баримтын 512/ гэх мэт тодорхой бус төлбөрийн баримтууд гаргаж, эдгээр болон бусад тодорхой бус төлбөрийн баримтуудыг давхар нотлох санхүүгийн анхан шатны баримтыг гаргаагүй байна. Иймд дээрх үлэлээр тухайн зардлыг хариуцагч нараас шаардах эрхгүй байна гэж үзлээ.
9/ Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хангамжийн материалын зардалд бүгд 36,914,647.25 төгрөг гаргуулахаар шаардаж, энэ талаарх нягтлан бодогчдын хийсэн тооцоолол, төлбөрийн и-баримт болон санхүүгийн анхан шатны баримтуудын хамт нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №2, 538-893/
Дээрх зардалд “хоол хүнсний материал, малын эм тариа, тэжээл болон бусад хангамжийн материалд зарцуулсан” гэх агуулгаар гүйлгээний утгыг тодорхойлон тооцоолсон байх боловч хариуцагч тал гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан авснаас хойш буюу 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 59,474.72 төгрөгийн 2 баримт /нотлох баримтын 872-873 дугаар тал/, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59,110 төгрөг /нотлох баримтын 874 дүгээр тал/, “Т” ХХК-ийн үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 91,800 төгрөгийн зардал нийт 210,384.72 төгрөгийг хангахаас татгалзах нь зүйтэй.
Харин үлдэх 36,407,262.53 төгрөгийн хувьд санхүүгийн анхан шатны баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байх бөгөөд мал аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа эрхлэхэд малчдад зориулж хоол хүнсний болон малын эм тариа, тэжээл, малчдын хэрэглэх ажлын хэрэгсэл зэрэгт зарцуулсан байх боломжтой байх тул энэ хэмжээгээр гаргасан зардлаа хариуцагч нараас шаардах эрхтэй байна гэж үзлээ.
10/ “М и” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны ажилчдын томилолтын зардалд 1,308,177.20 төгрөг гаргуулахаар шаардаж, төлбөрийн и-баримт болон санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №2, 876-893/
Нягтлан бодогчдын гаргасан тооцооллоор “...Мөнхболд хоолны болон замын зардал, ...Бзахирал Даймаг явах замын зардал, ачаа тээшийн үнэ, Бзахирал Хөх хот руу нисэх онгоцны Тйз...” гэх зэргээр гүйлгээний утгыг тайлбарласан байх боловч тухайн ажилтан “М и” ХХК-д ямар ажил эрхэлдэг, ажилтныг томилолтоор ажиллуулахаар шийдвэрлэсэн тушаал шийдвэр байхгүй, гадаад улс руу явах зардлыг мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй хэрхэн холбож шаардаж байгаа нь ойлгомжгүй, санхүүгийн баримтуудын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх боловч уг зардалтай холбоотой гэж үзэхээргүй байна. Иймд эдгээр үлэлээр тухайн шаардлагыг хангах үлэлгүй байна.
11/ Дараагийн зардалд “63-27УБР, 14-57УБК, 41-96УНН, 52-49УНЛ зэрэг тээврийн хэрэгслүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хийгдсэн гэрчилгээний төлбөр, авто зам ашигласны татвар, тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны төлбөр, гаалийн татвар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад төлсөн тэмдэгТйн хураамж, Төмөрбагана Цэцгээ гэх иргэний оршин суух сунгалт, виз сунгалтын төлбөр, улсын бүртгэлд өгсөн бичиг” зэрэг зардлыг хамааруулан, эдгээрт зарцуулсан 2,049,094.19 төгрөгийг шаардаж, мөнгөн шилжүүлгийн баримт болон бэлэн мөнгөний зарлагын баримт, төлбөрийн и-баримт, татвар төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг нотлох баримтаар гаргажээ. /Санхүүгийн баримт №2, 894-935/
Гэвч нэхэмжлэгч өөрийн, эсвэл өөрийн ажилтан болон захирлын эзэмшил өмчлөлийн тээврийн хэрэгслийн жил тутамд хийлгэх оношилгоо үзлэг, авто зам ашигласны татвар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний төлбөр, гаалийн татвар зэрэг төлбөрт зарцуулагдсан зардлыг маргаан бүхий гэрээний дагуу мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй хамааруулан шаардаж буй нь үлэлгүй байх тул уг шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй.
12/ Нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслүүдийн 2020 оны 03 дугаар сараас 06 дугаар сар хүртэл хугацааны Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн зардал 603,520 төгрөгийг гаргуулахаар шаардаж, Улаанбаатар хотын банкны мемориалын баримт, код бүхий цахим баримтын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргасан боловч тухайн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүйн зэрэгцээ өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварын төлбөр төлснийг маргаан бүхий гэрээний дагуу зарцуулсан зайлшгүй зардал гэж үзэхгүй учир уг зардлыг хариуцагч нараас шаардах эрхгүй байна. /Санхүүгийн баримт №2, 969-975/
13/ Нэхэмжлэгч нь “М и” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан мэргэжлийн үйлчилгээний зардал 37,185,847.27 төгрөг гаргуулахаар шаардаж, уг зардалд “нотариат, хууль зүйн үйлчилгээ, орчуулга, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйлчилгээ” зэргийг хамааруулан, Нотариатын бэлэн мөнгөний зарлагын баримт, төлбөрийн и-баримт, төлбөрийн нэхэмжлэх, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №2, 936-965/ Эдгээр зардал нь маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээний дагуу эрхэлсэн мал аж ахуйн үйл ажиллагаа болон уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор үүссэн зайлшгүй гарах ёстой зардал гэж үзэхээргүй, сайн дурын үндсэн дээр авсан үйлчилгээ байх тул хангах үлэлгүй байна.
14/ Мөн 2020 оны 01 болон 10 дугаар сард зарцуулсан даатгалын зардал 215,612 төгрөг шаардаж, 63-27УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан 117,612 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын төлбөр 98,000 төгрөгийн зардал гарсан гэж тодорхойлсон. Гэвч тухайн Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл мал аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагдсан эсэх нь тодорхойгүй, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг даатгуулсан нь маргаан бүхий гэрээтэй хамааралгүй байх тул энэ шаардлагыг мөн хангах үлэлгүй байна. /Санхүүгийн баримт №2, 966-968/
15/ Харин 2020 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд зарцуулсан засварын зардалд 11,190,818.18 төгрөг шаардаж, төлбөрийн и-баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №2, 976-989/
Энэхүү зардалд малын хашааны төмрийн үнэд 8,940,818.18 төгрөг, арматур төмөр авч, засварын ажилд зарцуулсан 2,100,000 төгрөг, машин засварын үйлчилгээнд 150,000 төгрөг тус тус зарцуулсан талаар нягтлан бодогч нар тооцоолсон байх бөгөөд санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гаргаагүй байх боловч дээрх зарцуулалтаас мал аж ахуйн үйл ажиллагаатай хамааралтай байх боломжтой малын хашааны төмрийн болон засварын ажилд зарцуулсан 11,040,818 төгрөгийг хангаж, машин засварлуулсан 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үлэлтэй байна гэж үзлээ.
16/ Нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн зардал 10,300,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд нягтлан бодогч нарын гаргасан тооцоололд “машин болон байр, хөлдөөгч” зэргийн түрээсийн зардлыг хамруулж, төлбөрийн и-баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №2, 981-989/
Эдгээр зардлыг нотлох санхүүгийн анхан шатны баримт, түрээсийн гэрээ зэргийг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаагүй байх тул мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд зарцуулсан гэж үзэх боломжгүй, төлбөрийн и-баримтуудаас ямар тээврийн хэрэгслийг ямар ажилд ашиглахаар түрээсэлсэн болох нь тогтоогдохгүй, хаана байрлах, ямар үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлснийг мөн тогтоох боломжгүй байх тул уг шаардлагыг хангах үлэлгүй байна.
17/ Мөн нэхэмжлэгч нь тээврийн зардал 10,817,200 төгрөг шаардаж төлбөрийн и-баримтуудыг нотлох баримтаар гаргасан байх боловч эдгээр баримтуудаар Даймаг руу ачаа тээвэрлэсэн, ямар төрлийн ачааг, хэн тээвэрлэсэн зэрэг үйл баримт, нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байх тул хариуцагч нараас шаардах эрхгүй байна гэж дүгнэн, хэрэгсэхгүй болголоо. /Санхүүгийн баримт №2, 990-995/
18/ Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 63-27УБР, 05-23 зэрэг тээврийн хэрэгслүүдийн тос, тосол авсан зардал, кэмп дээр хэрэглэх машины тос, Даймагт хэрэглэх шатахууны зардал гэх зэргээр тооцоолон 643,754.55 төгрөг шаардаж, төлбөрийн и-баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Гэвч уг зардалтай холбоотой санхүүгийн анхан шатны баримт авагдаагүй, эдгээр худалдаж авсан барааг мал аж ахуйн үйл ажиллагаанд ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хангах үлэлгүй байна. /Санхүүгийн баримт №2, 996-1001/
19/ Мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зарцуулсан бичиг хэргийн зардалд 408,845.46 төгрөг шаардаж, санхүүгийн анхан шатны нэг баримт, төлбөрийн и-баримтуудыг нотлох баримтаар гаргажээ. /Санхүүгийн баримт №2, 923-935/
Дээрх зардалд “бичгийн цаас, маркер, бичиг хэрэг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад төлсөн тэмдэгТйн хураамж, нотариатын зардал, Т бичиг” гэх зэрэг зардалд зарцуулсан талаар нягтлан бодогчид тооцоолсон байх бөгөөд 6,000 төгрөгийн цавуу худалдсан санхүүгийн анхан шатны баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “бичгийн цаас, бал, маркер, европ тосон цэнэглэгч, нүхтэй хавтас, скоч, тодруулагч, штрих, үдээс, даавуун сурагчийн уут, 0,75л вино, бохь, набор” зэргийг худалдан авсан и-баримтууд байна. Эдгээр эд зүйлсийг маргаан бүхий гэрээний дагуу мал аж ахуйн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлан шаардаж байгаа нь үлэл муутай байх тул хангахаас татгалзах нь зүйтэй.
20/ Зээлийн хүүгийн төлбөрт 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд зарцуулсан 31,917,678.71 төгрөгийг шаардаж, “М и” ХХК-ийн “Хаан банк” ХК дахь депозит дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №2, 1003-1014/
Нотлох баримтаар гаргасан дансны хуулгаас 5653125385 дугаар данс руу “Зээлийн хүү төлөв” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрүүдийн нийлбэрийг шаардсан байх боловч уг баримтаар “М и” ХХК-ийн ямар хуулийн этгээд, иргэнтэй, хэзээ байгуулсан, ямар төрлийн зээлийн төлбөрийг шаардаж байгаа нь ойлгомжгүй, маргаан бүхий гэрээний харилцаатай хэрхэн хамааруулж байгаа нь тодорхой бус байх тул хангах үлэлгүй байна.
21/ Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зарцуулсан бага үнэтэй, түргэн элэгдэх эд зүйлд зарцуулсан 2,696,028.18 төгрөг гаргуулахаар шаардаж, уг шаардлагын хүрээнд “кэмп дээр авсан сав суулга, цахилгааны материал, углаа дэвсгэр, захирал авсан байгууллагын материал, түрээсийн байрны түлхүүр хувилуулсан, түрээсийн байрны гал тогооны хэрэгсэл, ажилчид авсан материал, ажлын бээлий, смарт аккаунт програм ашиглалт тохируулах бичилт” гэх зэргээр зардлыг нягтлан бодогч нар тооцоолж, төлбөрийн и-баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. /Санхүүгийн баримт №2, 1015-1028/ Эдгээр зардлаас худалдаж авсан барааны зориулалт, тодорхой буюу мал аж ахуйн үйл ажиллагаанд ашигласан байх боломжтой 679,730 төгрөгийн зардлыг хангаж, тодорхой бус байгаа 2,016,298 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. /нотлох баримтын 1016-1018, 1021-1022, 1025-1027/
22/ Харин 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны “...тэмдэгТйн хураамж, хоолны зардал, малчдын баярын зардал, хүлээн авалтын зардал, хоол хүнсний материал, хангамжийн материал, малчин авах зар, УБЕГ-т төлсөн мөнгө, визний материал бүрдүүлэхэд гарсан зардал, Даймаг буудлын төлбөр, ажилчид нэг өдрийн буудлын төлбөр, карт захиалах, унааны зардал, Автотээврийн үний төв” гэх зэрэг бусад зардалд зарцуулсан 1,934,629.73 төгрөгийн шаардлагын хувьд тусгайлан “бусад зардал” гэж тодорхойлон шаардсан нь ойлгомжгүй байхын зэрэгцээ маргаан бүхий гэрээний үүрэгтэй хамааралгүй гэж үзэхээр байх тул уг шаардлагыг хангах үлэлгүй байна.
12. “М и” ХХК-ийн гэрээнээс олох 2 жилийн хугацааны ашиг 800,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хувьд: Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүлээн авсан мал сүргээс төллөх малын дундаж тоо 800 гэж тодорхойлон, нэг жилд дунджаар 500-600 төл төллөж бойжихоор тооцоолж, төлийг орон нутгийн зах зээлийн ханшаар тооцоход жилд 400,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой гэж үзээд, 2 жилийн хугацааны ашиг гаргуулахаар шаардсан талаар тайлбарласан.
12.1. Нэхэмжлэлийн уг шаардлагыг нотлохоор Даймгийн Бсумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай “Малын жишиг үнэ шинэчлэн тогтоон батлах тухай” тогтоолын хуулбарыг нотлох баримтаар гаргасан байна. /3-р хх-5-6/
12.2. Хариуцагч Тзүгээс нэхэмжлэлийн уг шаардлагын хүрээнд “М и” ХХК-ийг үр шим шаардах эрх үүсэхгүй ба 800,000,000 төгрөгийн ашиг олох талаарх тооцоолол хийгдээгүй, нотлох баримтаар гаргасан малын жишиг үнээр тооцоход нэхэмжилсэн үнийн дүнгээс бага гарч байна гэх агуулгаар тайлбарлаж маргасан.
12.3. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заасны дагуу худалдан авагч “М и” ХХК нь шилжүүлэн авсан эд хөрөнгийг ашиглаж үр шим олсон болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, мал эмнэлгийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
12.4. Харин худалдагч тал гэрээнээс татгалзсаны улмаас 2019, 2020 онд олох ашиг гэж тодорхойлон шаардаж буй 800,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, нотлох баримтаар гаргасан малын жишиг үнийг хэдэн тооны ямар малд, хэрхэн тооцсон нь тодорхой бус байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13. Дээрх үлэлүүдийг нэгтгэн дүгнэвэл “М и” ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 327,647,200 төгрөг, мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн зардалд зарцуулагдсан 135,000,000 төгрөг, нийт 462,647,200 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 1,447,341,929 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:
14. Хариуцагч Япон улсын иргэн ХС, “Ц а” ХХК /хуучнаар А аү ХХК/ нар нэхэмжлэгч “М и” ХХК-д холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
14.1. Маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор “М и” ХХК-ийн гэрээний зүйлийг буцаахдаа дутаасан 627 толгой малын үнэ 1,039,911,076 төгрөгийг гаргуулах,
14.2. Оффисын зориулалттай 2 га газарт барьсан “үхэр бордох цэг”-ийг өөрийн зардлаар буулгаж, газрыг чөлөөлөн хүлээлгэж өгөхийг “М и” ХХК-д даалгах,
14.3. Гэрээний зүйл болох 240 мкв талбайтай, оффисын байшинг шатаасны гэм хорын хохиролд байшингийн үнэ 180,000 юань буюу 71,028,000 төгрөг, тухайн байшинд байсан тавилгын төлбөр 21,810,000 төгрөгийг тус тус гаргуулах,
14.4. Өвөлжөө, хаваржаанд байсан модон салхины хаалт, гадна Ттөмөр хашлагыг нурааснаас үүссэн хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах,
15. Нэхэмжлэгч “М и” ХХК нь хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 167 толгой малын төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байна.
16. Сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлагын хувьд “М и” ХХК-ийн дутуу хүлээлгэж өгсөн 627 толгой малын үнэ 1,039,911,076 төгрөгийг шаардахдаа малын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Хаан үнэлгээ” ХХК-иар хийлгэснийг үлэн шаардсан.
16.1. Гэрээний дагуу худалдагч талаас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр худалдан авагч талд 1,911 толгой мал буюу 242 том эр үхэр, 530 эм үхэр, 428 бяруу, 325 тугал, 291 адуу, 85 унага, 6 цэвэр Ангус бух, 2 цэвэр Орос гүү, 1 орос азарга /50хувьтай/, 1 цэвэр орос азарга зэргийг “Эд хөрөнгө хүлээлцсэн акт”-аар 2 өвөлжөө, 2 хаваржаа, 4 худгийн хамт хүлээлгэн өгч, 2020 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд кэмп, малчин н.Түмэнбаатар, н.Баярсайхан, нарын сууринаас 1,746 тооны мал болон төмөр хашаа зэргийг буцаан авсан болох нь зохигч талуудын тайлбар, мал хүлээлцсэн акт зэргээр тогтоогдож байна. /1-р хх-15, 2-р хх-87/
16.2. “М и” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 270 толгой эр үхэр, 54 толгой адуу зэргийг “А аү” ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр нядалсан талаар хариуцагч тал тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба хариуцагчийн уг тайлбар хэрэгт нотлох баримтаар авагдсан “С овоо” ХХК-ийн мал эмнэлгийн эмч О.Үгийн тодорхойлолт, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Харин нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 50 толгой үхэр, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр 44 толгой үхэр 18,800 кг үхрийн мах, 10 дугаар сарын 30-ны өдөр 28 толгой үхэр, 15,300 кг үхрийн мах, 11 дүгээр сарын 23-ны өдөр 240 толгой үхэр, 20,000 кг үхрийн мах зэргийг нядалж, энэ хугацаанд нийт 362 толгой үхэр, 54,100 кг үхрийн мах тус тус худалдан борлуулсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 142-150 дугаар талд авагдсан Мал эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан эдгээр мал эмнэлгийн гэрчилгээгээр тооцогдох нийт малын хэмжээ нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд заасан 303 толгой малаас илүү байгаа боловч хариуцагч Тшаардсан хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй байна.
16.3. Түүнчлэн, нэхэмжлэгч тал гэрээний дагуу хүлээн авсан 1,911 толгой мал дээр 462 төл нэмэгдэж нийт 2,373 толгой мал болсноос хариуцагч нарын гэрээнээс татгалзахад буцааж авсан 1,746 толгой малыг хасвал хариуцагч Тгаргасан 627 толгой мал гарч байна. Нэхэмжлэгч Тзүгээс 167 толгой малын үнийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн боловч уг тайлбартай холбоотойгоор гэрээний хугацаанд нийт хэдэн мал бойлсон, хэд хоргодсон талаар үлэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаж сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг няцаагаагүй тул харуицагч талд 627 тооны малыг буцааж өгөөгүй гэж дүгнэв.
16.4. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийг энэхүү шаардлагаа нотлохоор дутуу хүлээлгэж өгсөн 627 толгой малын хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Хаан үнэлгээ” ХХК-иар тогтоолгож, үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан. Тус үнэлгээгээр:
- Монгол бух 1 толгой, нэгжийн үнэ 1,822,256 төгрөг,
- Казак цагаан толгой бух 1 толгой, нэгжийн үнэ 4,279,750 төгрөг,
- Ангус бух 1 толгой, нэгжийн үнэ 6,689,900 төгрөг,
- Ангус эрлийз эрх үхэр 165 толгой, нэгжийн үнэ 1,822,256 төгрөг, нийт дүн 300,672,240 төгрөг,
- Казак цагаан толгойт эр үхэр 385 толгой, нэгжийн үнэ 1,682,006 төгрөг, нийт дүн 647,572,310 төгрөг,
- Ангус бяруу 20 толгой, нэгжийн үнэ 1,243,731 төгрөг, нийт дүн 24,874,620 төгрөг,
- Морь 54 толгой, нэгжийн үнэ 1,000,000 төгрөг, нийт дүн 54,000,000 төгрөг байхаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гаргаж, нийт үнэлгээ 1,039,911,076 төгрөг гэж тогтоосон байна.
Дээрх үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад дүрэм журам, Үнэлгээний олон улсын стандартын дагуу, хараат бусаар, захиалагчаас ирүүлсэн дансны үлдэгдэл, гэрэл зураг, үний стаТсТкийн хорооны 2021 оны 08 дугаар сарын малын зах зээлийн мэдээлэл, интернэт вэб хуудсууд дахь үнийн мэдээлэл зэрэг анхдагч мэдээллүүдийг нэгтгэж гаргасан талаар мэдээллийн эх үүсвэрээ дурдаж, зах зээлийн болон малын үнийн судалгаа, хөрөнгийн тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээ, харьцуулан зэрэгцүүлэх аргаар хийсэн үнэлгээ, нийцэлт, хязгаарлалтын тухай мэдэгдэл, үнэлгээг ашиглаж болох нөхцөл зэргийг нэгтгэн дүгнэсний дүнд тайланг гаргажээ. /2-р хх-154-183/
16.5. Нэхэмжлэгч Тзүгээс уг үнэлгээг эс зөвшөөрч, татгалзлын үлэлээ “хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхдаа гаргасан, малын үнийг харьцуулахдаа байршлын хувьд өөр газар нутагт байгаа малын үнэтэй харьцуулсныг зөвшөөрөх боломжгүй” гэх агуулгаар тайлбарлаж маргасан.
16.6. Дээрх үнэлгээг гаргасан “Хаан үнэлгээ” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Д.Гантулга нь Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 344 дугаар тушаалаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авч, тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгаж, дүгнэлТйг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч Ттайлбар үлэлгүй байна. /2-р хх-175/
16.7. Гэвч хөрөнгийн үнэлгээг гаргахдаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тогтоолгосон нь цаг хугацааны хувьд гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш хамаарч, зарим малын үнэлгээ талуудын гэрээгээр тохирсон үнээс илт зөрүүтэй байхын зэрэгцээ гэрээнд ангус бухнаас бусад эр үхрийг ялгамжгүйгээр 1 толгойг 2,500 юань байхаар үнэлж тохиролцсон, “Хаан үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр 1 толгой ангус бухыг 6,689,900 төгрөг буюу гэрээгээр тохирсон 40,000 юань, 15,537,200 төгрөгийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байх тул эдгээр үлэлээр дутсан малын үнэлгээг талуудын гэрээгээр тохирсон, үүрэг үүсэх үеийн үнэлгээгээр үнэлэх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
16.8. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлээр шаардахдаа Монгол бух, Казак цагаан толгойт бух, Ангус эрлийз үхэр, Казакын цагаан толгойт эр үхэр гэх зэргээр ялгаж ангилсан байгаа боловч гэрээгээр тохиолцохдоо ангус бухнаас бусад эр үхрийг ялгаж ангилахгүйгээр нийтлэг нэгжийн үнийг 2,500 юань байхаар тохиролцсон байна. Ийнхүү гэрээнд тохирсон үнэлгээгээр дутсан малын үнийг үүрэг үүсэх үе болох 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкнаас зарласан БНХАУ-ын юанийн ханш 388.43 төгрөгөөр тооцвол:
- Ангус бух 1 толгой, нэгжийн үнэ 40,000 юань буюу 15,537,200 төгрөг,
- Эр үхэр 282 толгой, нэгжийн үнэ 2,500 юань буюу 971,075 төгрөг, нийт дүн 273,843,150 төгрөг,
- Бяруу 20 толгой, нэгжийн үнэ 1,500 юань буюу 582,645 төгрөг, нийт дүн 11,652,900 төгрөг,
- Адуу 54 толгой, нэгжийн үнэ 2,500 юань бюуу 971,075 төгрөг, нийт дүн 52,438,050 төгрөг, бүгд 353,471,300 төгрөг болж байх тул тухайн нэхэмжлэлээс энэ хэмжээгээр хангаж, илүү нэхэмжилсэн 686,439,776 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
17. Сөрөг нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаар оффисын зориулалттай 2 га газрын зориулалтыг өөрчилж барьсан үхэр бордох цэгийг өөрийн зардлаар буулган газрыг чөлөөлж, хариуцагч талд хүлээлгэн өгөхийг “М и” ХХК-д даалгахаар шаардсан.
17.1. Нэхэмжлэгч талаас дээрх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, газрын зориулалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор бөгөөд уг зориулалтыг өөрчлөхгүйгээр үхэр бордох цэгийг 2020 оны 06 дугаар сараас барьж эхэлсэн, зориулалтыг нь алдагдуулж устгахгүйгээр газраас салгах боломжгүй гэх агуулгаар тайлбар гарган маргаж байна.
17.2. Маргаан бүхий тухайн 2 га газар эзэмших эрх 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Даймгийн Бсумын засаг даргын А/114 тоот захирамжаар “А аү” ХХК-д оффисын зориулалтаар эзэмшүүлж, мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар тогтоолын дагуу хаягжуулах ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хүрээнд уг газрын хаягийг Ж хоёр мэлхийт нуурын хойд талд 5 тоот болгон, нэгж талбарын дугаарыг 2105002044 болгон өөрчилж, улмаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Э-0602000100 эрхийн улсын бүртгэлд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалттай болгож “А аү” ХХК-д эзэмших эрхийн гэрчилгээ дахин олгогдсон болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 187, 217 дугаар талуудад авагдсан баримтуудаар тогтоогдсон.
17.3. Иймд газрын зориулалтыг өөрчилж үхэр бордох цэг барьсан гэх хариуцагч Ттайлбар үлэлгүй байх боловч газарт баригдсан тухайн газрыг үхэр бордох цэгийн зориулалтаар ашиглахгүй талаар хариуцагч нар тайлбарлаж, өөрийн эзэмшил газарт барьсан байгууламжийг буулган газрыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг шаардаж буй нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасанд нийцэж байх тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
18. Сөрөг нэхэмжлэлийн 3 дахь шаардлагаар гэрээний зүйл болох 240 мкв талбайтай, оффисын байшинг шатаасны гэм хорын хохиролд байшингийн үнэ 180,000 юань буюу 71,028,000 төгрөг, тухайн байшинд байсан тавилгын төлбөр 21,810,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.
18.1. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагын үлэлд дурдсан “М и” ХХК-ийн эзэмшилд байх үед гал гарч байшин шатсан үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “...галын шалтгааныг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлТйн хэрэг нээж, мөрдлөг явуулсан ч гэм буруутай болох нь тогтоогдоогүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон учир хохиролтой холбоотой асуудал шийдэгдсэн, хариуцагч тал байшингаас эд хогшил, тавилгаа агуулах руу шилжүүлж авсан...” гэж тайлбарлан маргаж байна.
18.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайн шаардлагыг нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулахаар шаардсан гэж тодорхойлсон ба уг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас буюу зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаанд хамаарахгүй, харин гэрээний үүрэгтэй холбоотой учирсан хохирол гэж үзэхээр байна.
Тодруулбал: талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба галд шатсан 240 мкв байшин нь уг гэрээний зүйл байсан. Худалдагч тал гэрээнээс татгалзсанаар худалдан авагч тал тухайн гэрээний зүйлийг буцаан өгөх үүрэг хүлээнэ. Гэтэл байшин шатсаны улмаас биет байдлаар нь худалдагч талд буцаан өгөх боломжгүй болсон байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлөх нөхцөл байдал үүсжээ.
18.3. Галд шатсан байшин нь “А аү” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр “Хос мэлхийт нуур” ХХК-д 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч уг гэрээний дагуу өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгэхээс бүртгэлийн байгууллага татгалзаж, гэрээгээр тохиролцсон 30,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй. /4-р хх-213/
18.4. Нэхэмжлэгч талаас гаргасан байшингийн үнэ 30,000,000 төгрөг байхаар гэрээнд заасан гэх тайлбар үлэлгүй, тухайн гэрээ бодитоор хэрэгжээгүй, гэрээ байгуулагдахаас өмнө гэрээний зүйл болж буй байшин шатсан байсан байна. Мөн талууд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр байшинг 180,000 юанийн үнэлгээтэй байхаар тохиролцсон байх тул хариуцагч нар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс байшингийн үнэ 180,000 юанийг шаардах эрхтэй. Харин 180,000 юанийг гал гарсан 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн бус, үүрэг үүсэх үеийн буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монголбанкнаас зарласан БНХАУ-ын юанийн ханш 388.43 төгрөгөөр тооцож, 71,028,000 төгрөг шаардсанаас 69,917,400 төгрөгийг хангаж, 1,110,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
18.5. Уг байшин дотор байсан тавилга, эд хогшлын үнэ 21,810,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хариуцагч тал нотлох баримтаар тавилгын фото зургууд гаргасан боловч хэрхэн тооцож 21,810,000 төгрөг гаргасан нь тодорхойгүй, оффисын байшинг “М и” ХХК-д хүлээлгэн өгөхөд эдгээр тавилгууд байсан эсэх нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг баримтаар нотлоогүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
19. Сөрөг нэхэмжлэлийн 4 дэх шаардлагаар хариуцагч нар нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн өвөлжөө, хаваржаанд байсан модон салхины хаалт, гадна Ттөмөр хашлагыг нурааснаас үүссэн хохиролд 120,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
19.1. Нэхэмжлэгч тал энэхүү шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн өвөлжөө, хаваржааны саравчийг буулгаж, гарсан материалыг ашиглан үхэр бордох цэгийг барьсан гэх агуулгаар тайлбарласан боловч маргаан бүхий үхэр бордох цэг барихад гарсан зардал, ажлын үйл явцтай холбоотой нотлох баримт гаргаагүй, шүүхэд гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй байна. Мөн хариуцагч нарын зүгээс 120,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн үлэл шаардлагаа баримтаар нотлоогүй, Тйнхүү модон салхины хаалт, төмөр хашлагыг барихад 120,000,000 төгрөгийн зардал гарсан эсэх нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үлэлгүй байна.
20. Сөрөг нэхэмжлэлийн сүүлийн шаардлагаар хариуцагч нар нь гэрээний үүрэг дууссанаас хойш нэхэмжлэгч Торхиж явсан хог хаягдлыг цэвэрлүүлж, тээвэрлүүлсний зардал 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, энэ нэхэмжлэлээ нотлохоор иргэн Г.Оюунболдтой 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 22/г-13 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэргийг нотлох баримтаар гаргасан.
20.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгчээс гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй.
20.2. Гэвч 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс талуудын байгуулсан гэрээ дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр өөрийн эзэмшлийн газар дээрх хог, төмрийн сэг зэргийг цэвэрлүүлж, ачиж зөөлгөх ажил гүйцэтгүүлсэн нь нэхэмжлэгч “М и” ХХК-тай хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй, тухайн гэрээний дагуу ажлын хөлсийг бодитоор төлсөн эсэх нь тогтоогдохгүй байхад бусадтай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг “М и” ХХК-иас шаардаж байгаа нь үлэлгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
21. Иймд дээрх үлэлээр хариуцагч ХС, “Ц а” ХХК нараас нэхэмжлэгч “М и” ХХК-д холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 423,388,700 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 849,360,376 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ц а” ХХК (хуучнаар А аү ХХК), Япон улсын иргэн ХС нараас 462,647,200 /дөрвөн зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин долоон мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М и” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 1,447,341,929 /нэг тэрбум дөрвөн зуун дөчин долоон сая гурван зуун дөчин нэгэн мянга есөн зуун хорин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “М и” ХХК-иас 423,388,700 /дөрвөн зуун хорин гурван сая гурван зуун наян найман мянга долоон зуун/ төгрөг гаргуулан хариуцагч “Ц а” ХХК (хуучнаар А аү ХХК), Япон улсын иргэн ХС нарт олгож, Даймгийн Бсум, 2 дугаар баг, Ж баг, Хоёр мэлхийт нуурын хойд талд, 5 тоот хаягт байрлах 2 га газарт барьсан үхэр бордох цэгийн байгууламжийг өөрийн зардлаар буулгаж, газар чөлөөлөн хариуцагч нарт хүлээлгэн өгөхийг “М и” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 849,360,376 /найман зуун дөчин есөн сая гурван зуун жаран мянга гурван зуун далан зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгТйн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгТйн хураамжид төлсөн 9,707,896 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгТйн хураамжид төлсөн 6,819,645 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХС, “Ц а” ХХК нараас 2,471,186 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М и” ХХК-д, нэхэмжлэгч “М и” ХХК-иас 2,274,893 төгрөг гаргуулан хариуцагч ХС, “Ц а” ХХК нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Ч.БАЯРСҮРЭН
А.ЗҮМБЭРЭЛ