| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04401/И |
| Дугаар | 191/ШШ2025/04886 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/04886
2025 05 30 191/ШШ2025/04886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, ХК-ийн /РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө******* утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй
Ө******* Ж /РД: *******/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Ө.Ж 2024 оны 09 сарын 27-ны өдөр тай ЗГ-R001145353 тоот дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2024 оны 09 сарын 28-ны өдөр 15051232822 тоот зээлийн данстай 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Ө.Жт холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 03 сарын 19-ний өдөр мөн шүүхийн тоот захирамжаар тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Б.Ж эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд,
2024 оны 09 сарын 27-ны өдрийн дижитал зээлийн эрх нээх гэрээний хуулбар, дижитал зээлийн эрхийн нөхцөл, дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Ө.Жын иргэний үнэмлэхний лавлагаа, зээлийн хүү тооцооллын хүснэгт,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 21489 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ Ө******* Жын /РД: *******/ оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 05 сарын 16-ны өдөр ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Ө.Ж эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 12625 дугаар шүүгчийн захирамжаар Ө.Жт холбогдох 21,894,819.85 төгрөг гаргуулах тухай ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч ,,, 10В тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 15 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 21489 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ Ө******* Жын /РД: *******/ оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Ө.Жын хаягийн талаарх 2025 оны 05 сарын 16-ны өдрийн лавлагаанд түүнийг ,,, 10в тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.
/ХХ-ийн 17-23 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иймд Ө******* Жын /РД: *******/ оршин суугаа газрын хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ө******* Ж /РД: *******/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ө******* Ж /РД: *******/ эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН