Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 80

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,

 Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

 Шүүгдэгч: Р.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Сод холбогдох 1828000000048 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Н.                                                  Тодорхойлох нь:

Шүүгдэгч Р.С нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас Даланзадгад сум руу явах чиглэлийн хатуу хучилттай авто замын 20 дахь километрт 53-55 ӨМА улсын дугаартай Тоёота премио маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Р.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Р.Сыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

 

 

C:\Users\munkhtuya\Documents\Received Files\2018.04.18 № Соронзонболд-1.docx

         Шүүгдэгч Р.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 12 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд аймагт болох дууны тэмцээнд орно гэсэн. Уг тэмцээнд манай хүү орох байсан. Эцэг эхийн төлөөлөл явах болсон. Сумаас гарахад цас ороод үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Тэр өдөр онцгой зарлана гэж байсан. Цас ороод цас хайлсан байсан. Тойрог дээр тойрдог хэсэг дээр хурдаа хасаад тойрсон чинь гэнэт аваад шидчихсэн. Машинаасаа гараад ирэхэд Хосжаргал охинтойгоо газар хэвтэж байсан. 5 хоногийн дараа бүгд хотруу явсан. Хувийн зардлаар хотруу явж Гэмтэл согогт үзүүлээд оношилгоо хийлгээд бүх хүнээ үзүүлээд, Хосжаргалыг гэмтлийн эмнэлэгт үзүүлээд сумандаа ирсэн. Хосжаргалыг хэвтрийн дэглэм сахь гээд хувийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн. Одоо хэвтрийн дэглэм сахь гэсэн учраас сумандаа гэртээ байгаа. Архи тамхи хэрэглэдэггүй. 4 том хүн 3 хүүхэд байсан. Хосжаргалын биед хүндэвтэр гэмтэл учирсан. Хүнээ л хамгийн түрүүнд бодсон. Хот авч явсан. Ухаан санаа жаахан орон гаран байсан. Цас ороод хайлаад мөстөх төлөвтэй байсан. Тэр өдөр онцгой зарлаад байсан. Хүүхдийн дууны тэмцээн болох гээд яараад явсан юм. Цас хайлаад мөстөж байсан юм. 70 орчим километр цаг хурдтай явсан. Хосжаргалд 2.000.000, Хүрэлбаатарт 200.000, Намуунд 150.000 төгрөгний эмчилгээний зардал зарцуулсан. Ийм зүйл болсонд их харамсаж гэмшиж байна.

         Хохирогч Р.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүүхдийн дууны тэмцээнд хүүхдээ оруулахаар аймаг явах болсон. Тэгээд Н.Соронзонболд аймаг явна гэхээр хамт явахаар явсан. Соронзонболдын машинд Соронзонболдын эхнэр Наранцацралт хүүхэд нь Аминбаяр, Хүрэлбаатар хүүхдийн хамтаар би хүүхдийн хамтаар нийт 4 том хүн 3 хүүхдийн хамтаар машинд суугаад Соронзонболд машинаа бариад Өмнөговь аймгийн зүг засмал замаар явсан. Би машинд суугаад зүүрмэглэж явахад би суудал дээрээ гулгаад байхаар нь харсан чинь зам халтиргаатай байсан. Нэг мэдэхэд Цогт-Овоо сумын эмнэлэгт ирээд хэвтчихсэн байсан. Би зам тээврийн осолд орсны улмаас гэмтсэн. Миний сүүжний ясны дээд нум бяцарч хугарсан. Ууцны ясны зүүн дэлбээ гадаргуу хугарч бяцарсан.  Баруун талын умдаг яс үеийн суурь хэсгээр бяцарсан хөндлөн хугарч зөрсөн. Зүүн талын суудал яс хугарч зөрсөн. Зүүн талын хацар шанаа хэсгийг хамарсан шарх, баруун талын 4, 6 дугаартай хавирга ташуу хугарч зөрсөн бүсэлхийн L-2 нугалам баруун талын хөндлөн сэртэн хугарч бага зэрэг зөрсөн гэмтлүүд байна. Одоо биеийн байдал гайгүй байна. Гэхдээ босч чадахгүй байнгын хэвтэрт байна. Би машины арын суудалд жолоочийн ар талд сууж явсан миний өвөр дээр манай хүүхэд сууж явсан. Соронзонболдын эхнэр урд талын суудалд хүүхдийн хамтаар сууж явсан арын суудалд Хүрэлбаатар хүүхдийн хамтаар сууж явсан. Тухайн өдөр тэнгэр сайхан байгаагүй нэлээд салхи, шуургатай байсан.   

 

 

       Хохирогчийн хууль ёсны Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би Улаанбаатар хотод байсан. Тухайн үед манай эхнэр Р.С охин У.Намууныг аваад Өмнөговь аймаг руу явж цэцэрлэгийн хүүхдийн дууны тэмцээнд орох гээд манай сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Р.Сын машинаар явсан байналээ. Тэгээд сумаас гарч яваад 20 гаруй км яваад онхолдож манай эхнэр Р.С, охин У.Намуун нар сумын эмнэлэгт хүргүүлсэн талаар сонсоод Улаанбаатар хотоос гараад Цогт-Овоо суманд 18 цагийн үед ирэхэд манай эхнэрийн биеийн байдал тааруу охин У.Намууны биеийн байдал гайгүй байсан. Тэгээд Цогт-Овоо сумын эмнэлэгт эхнэр хүүхдээ 4 хоног харсан. Тэгээд Улаанбаатар хотруу авч явсан юм. Улаанбаатар хотод очоод эхнэр хүүхдээ үзүүлэхэд охины биеийн байдал зүгээр байна. Эхнэрийн биеийн байдал тааруу ясны хугарал ихтэй байсан учир Гэмтэл согог судлалын үндэсний төвд 7 хоног хэвтэж гараад хувийн эмнэлэгт 11 хоног хэвтээд гарсан юм. Миний охин зам тээврийн осолд орж гэмтээд улмаар толгой нүүр хэсэгт нь урагдсан байсан. Одоо биеийн байдал хэвийн болсон байгаа. Тухайн үед цаг агаар муу байсан учир халтиргаа гулгаанаас болсон байх гэж бодож байгаа. Эхнэрийн биеийн байдал тааруу байгаа хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа ямар ч байсан амь наснаас бол хол байгаа удаан хугацаагаар эмчлүүлж байж босох юм шиг байна. Эмч нар ч мөн тэгж хэлж байгаа. Хүүхэд гайгүй болсон мөн эхнэрийн эмчилгээ болон бүх зүйл дээр тусалж дэмжиж байгаа болохоор гомдол, санал байхгүй. Эмчилгээнд гарсан зардлуудыг тухай бүрт нь төлж байгаа учир нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 41-42-р хуудас/,  

 Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай сумаас аймагт болох “Би дуучин тэмцээн”-д 6-7 хүүхэд оролцох болсон. Манай хүү С.Аминбаяр мөн тэмцээнд оролцох болсон тул хүүгээ аваад нөхөр бид хоёр 2018.03.14-ний өдөр Өмнөговь аймаг явах болсон. Тэгэхэд манай хүүгийн ангийн хүүхэд Намуун ээж Хосжаргалын хамтаар явна гэсэн. Мөн бэлтгэл бүлгийн сурагч Х.Хүслэн аав Хүрэлбаатарын хамтаар мөн цуг явахаар болсон. Тэгээд бид нар 10 цаг өнгөрөөгөөд манай машин болох 53-55 өма улсын дугаартай тоёота примио маркийн авто машинаар аймагруу гарсан. Манай машиныг миний нөхөр Р.С жолоодоод явсан. Сумаас гарахад цас орж байсан. Сумаас 20 орчим км-т явж байхад тойрог орж ирсэн. Тэгэхэд машин гэнэт халтираад шууд хөндөлдөөд явчихсан. Тэгээд замын хажуу талруу өнхрөөд унасан. Тэгээд машинаас буухад Хосжаргал охины хамтаар шидэгдсэн. Бид нар гүйгээд очиход охин Намууныг манай нөхөр тэвэрсэн цуг сууж явсан. Хүрэлбаатар Хосжаргалыг тэвэрсэн Хосжаргал ухаан алдсан. Тэгээд ард явж байсан машинд Хосжаргалыг суулгаад сумын эмнэлэгрүү буцаж явсан буцаж явах замдаа би ээжрүү утсаар яриад эмнэлэг, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд Хосжаргалыг сумын эмнэлэгт хүргэж яаралтай эмчилгээг эхлүүлсэн. Миний зүүн гарын дунд, долоовор хуруу шилээр зүсэгдэж гэмтсэн. Одоо зүгээр болсон байгаа” /хх-ийн 43-44-р хуудас/,

 

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018.03.14-ний өдөр манай хүү 5 настай Хүслэн Өмнөговь аймагт болох дууны тэмцээнд орохоор Өмнөговь аймаг руу Р.Сын 53-55 ӨМА улсын дугаартай Тоёота примио маркийн машинд сууж явсан юм. Мөн дууны тэмцээнд орохоор Хосжаргал охины хамтаар Соронзонболд эхнэр хүүхдийн хамтаар явцгаасан. Тэгээд сумаас гарч яваад 20 гаруй км явж байгаад гэмтэн замын хажууруу ороод 2-3 өнхөрсөн байх тэгээд машин 4 дугуйн дээрээ буусан байсан. Би хүүгээ тэврээд машинаас буугаад ирэхэд Хосжаргал хүүхдийн хамтаар гадаа хэвтэж байсан. Р.С, Хосжаргалын охин дээр очсон би Хосжаргал дээр очиход Хосжаргал ухаангүй байсан. Тэгээд араас ирсэн сумын машинд Хосжаргалыг өргөж суулгаад сумын эмнэлэгрүү буцаж явсан. Тэгээд сумын эмнэлэгт очиж хэвтүүлсэн. Миний зүүн нүд гэмтсэн байсан би хүүхдийн хамтаар Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн. Одоо миний биеийн байдал хэвийн болсон байгаа” /хх-ийн 45-р хуудас/,

Шүүгдэгч Р.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Өмнөговь аймгаас зохион явуулсан хүүхдийн дууны тэмцээнд манай хүү С.Аминбаяр оролцох эрх авсан. Мөн Цогт-Овоо сумаас 7-8 хүүхэд манай хүүтэй хамт дууны тэмцээнд оролцох эрх авсан. Тэмцээн 14 цагаас Өмнөговь аймгийн төвд болох байсан учир манай хүү болон бусад хүүхдүүд бэлтгэл хийж байгаад 2018 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 10 цаг өнгөрөөгөөд аймаг явахаар болсон. Цогт-Овоо сумаас 2 машин аймаг явах болоод тэмцээнд оролцох хүүхдүүд эцэг эхийн хамтаар 2 машинд хуваагдаад суусан. Манай машинд Хосжаргал охин Намууны хамт Хүрэлбаатар хүү Хүслэнгийн хамт манай эхнэр Э.Наранцацрал, миний хүү С.Аминбаяр би зэрэг суусан. Би машинаа жолоодоод Цогт-Овоо сумаас Даланзадгад сумруу хөдөлсөн. Тухайн өдөр цас ороод үзэгдэх орчин хангалтгүй тэнгэр бүүдгэр байсан. Тэгээд явж байхад 14-15 км-т нөгөө явж байгаа машинаа гүйцээд өмнө нь ороод явсан. Цогт-Овоо сумаас 20 орчим км явж байхад тойрог харагдахаар нь хурдаа хасаад тооромз гишгэхэд машин засмал зам дээр шарваад, халтираад ирэхээр нь машины рүүлийг хариулах гэхэд машин өнхрөөд эхэлсэн. Тэгээд нэг мэдэхэд машин дөрвөн дугуйн дээрээ зогсож байсан. Би сандарч гараад ирэхэд гадаа Хосжаргал охин Намууны хамтаар гадаа шидэгдсэн байсан. Би гүйж очоод Намууныг тэврэхэд Намууны амны хэсгээр цус болсон байсан. Тэр үед Хүрэлбаатар Хосжаргалыг тэврээд зогсож байсан. Тэгэхэд арын машин ирсэн. Арын машины хүмүүсийг буулгаад Хосжаргал, Хүрэлбаатар, Наранцацрал, Намуун, Аминбаяр, Хүслэн нарыг сумын эмнэлэгрүү явуулсан. Тэгээд тэнд үлдсэн хүмүүсийг замын машинд суулгаад явуулсан. Би өөрөө машин дээрээ байж байхад сумын их эмч Гүнжлхам, манай хадам аав Эрдэнэтөгс нар ирээд эмч намайг үзээд намайг сумруу авч явсан. Сумын төв дээр очоод эмнэлэгт очиход Хосжаргалын бие нэлээд тааруу байсан. Мөн намайг болон манай эхнэр Наранцацрал, Хосжаргалын охин Намуун бид дөрвийг эмнэлэгт хэвтүүлсэн. Сумын эмнэлэгт бид хэд 4 хоног хэвтсэн юм. Тэгээд осол болсноос 5 хоногийн дараагаар

 

болон бид нар Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог үндэсний төвд үзүүлсэн. Мөн Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ өгсөн. Тэгэхэд Хосжаргал, бид хоёрыг гэмтэлтэй байна. Бусад хүмүүс нь гайгүй байна гэсний дагуу Хосжаргалыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж, хэвлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд Хосжаргалыг хэд хоног хэвтсэний дараагаар гэмтлийн эмнэлгээс гарга гэсний дагуу эмнэлгээс гаргаж хувийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлж орхиод би өөрөө Цогт-Овоо суманд ирсэн. Тухайн үед цас ороод хайлаад зам халтиргаатай болж байсан. Би халтиргаатай зам дээр замын эргэлт хараад тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах гэж тооромз гишгэхэд тээврийн хэрэгсэл халтирч хөндөлдөөд замаас гарч машин онхолдсон юм. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн 53-55 өма улсын дугаартай тоёота примио маркийн машин байгаа. Би 2011 онд жолооны курсийг В, С ангилалтай төгссөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Миний нуруунд суулт үүсэж гэмтсэн байна гэсэн, одоо биеийн байдал гайгүй байна. Би Хосжаргалын эмчилгээнд болон бэлнээр 2.500.000 төгрөг өгсөн байгаа. Намуун, Хүрэлбаатар хоёрын эмчилгээ болон эм тарианд 298.000 төгрөг Хүрэлбаатарт бэлнээр 100.000 төгрөг өгсөн юм нийт 2.898.000 төгрөг болж байна” /хх-ийн 73-74-р хуудас/,

Шинжээч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Анх ослын газрын нөхцөл байдлыг бэхжүүлэн авсан фото зурагт зам дээр үүсэж тогтсон мөс харагдахгүй байсан. Хэргийн газрын үзлэгт цагдаагийн дэслэгч Д.Майдар үзлэг хийх үед цас орж байсан ба газар болон засмал зам нойтон, зам дээр гулгаа үүсэж цастай байв гэжээ. Энэ нь уг зам мөстсөн гэдгийг нотлохгүй. Шинжээчийн хувьд тухайн ослын үед цас бударч, замын гадаргуу бага зэрэг чийг өгч нойтон байсан гэж үзэн тухайн дүгнэлтийг гаргасан. Энэ тохиолдолд жолооч хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцсон бол зам тээврийн осол гарахгүй байх боломжтой.” /хх-ийн 46-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018.03.21-ний өдрийн 10 дугаартай шинжээч Т.Түмэнжаргалын дүгнэлтэд: Хариулт-1. Жолооч Соронзонболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хариулт-2. Зам тээврийн ослын материалд авагдсан ослын газрын фото зурагт тухайн зам дээр халтиргаа үүсэж, замын гадаргуу мөстсөн гэж харагдахгүй байна. Иймд зам тээврийн осол гарахад зам, замын байгууламж, халтиргаа гулгаа нөлөөлөөгүй байна.  Жолооч Соронзонболд нь хариулт-1-д заасан дүрмийн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. /хх-ийн 48-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.22-ны өдрийн №161 дүгээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Р.Сын биед тархины доргилт,

 

 ууц, баруун умдаг яс, зүүн талын суудал яс, сүүжний дээд нумын хугарал, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хажуу, зүүн тохойны зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 50-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.21-ний өдрийн 163 дугаартай шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: У.Намууны биед тархины доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 53-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.21-ний өдрийн №164 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.Хүрэлбаатарын биед тархины доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 56-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.22-ны өдрийн №162 дугаар шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Наранцацралын биед зүүн гарын III-IY хурууны арьс зөөлөн эдийн урагдал, III хурууны II үеийн мултрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 61-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний 2018.04.06-ны өдрийн №153 дугаартай дүгнэлтэд: нийт дүн 3.818.000 төгрөг гэжээ. /хх-ийн 68-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-14-р хуудас/,

 

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай шийтгэлийг хүчингүй болгох тухай 2018.0.329-ний өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 26-27-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 80-88-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Р.С нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас Даланзадгад сум руу явах чиглэлийн хатуу хучилттай авто замын 20 дахь километрт 53-55 ӨМА улсын дугаартай Тоёота премио маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Р.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Р.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.22-ны өдрийн №161 дүгээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Р.Сын биед тархины доргилт, ууц, баруун умдаг яс, зүүн талын суудал яс, сүүжний дээд нумын хугарал, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хажуу, зүүн тохойны зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 50-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Хохирогч Р.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн учир надад өөр санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Р.С гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгаж бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгч Р.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

         Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Р.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

        Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хээрг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. 

        Иймд шүүх шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Р.Сод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч Р.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно

Шүүгдэгч Р.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Р.С хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.00 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Р.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Р.С нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Р.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ДЭЛГЭРМАА