| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/05249/И |
| Дугаар | 191/ШШ2025/04888 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/04888
2025 05 30 191/ШШ2025/04888
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ,*******,*******,*******, 18 тоот хаягт оршин суух, Ж******* Ц******* /РД: *******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч*******,*******,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо ,,, 43 тоот хаягт оршин сууж байгаа, А Б /РД: / холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, ,*******,*******, 18 тоот хаягт байрлах, 2 өрөө, 415 м.кв орон сууцны өмчлөгчөөр хүү Б.Т, охин Б.Энгүүн нарыг тогтоож, хариуцагч Ө.Б тус орон сууцыг Ж.Ц, хүү Б.Т, охин Б.Энгүүн нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгах, хүү Б.Тий халамжийн мөнгө 13,000,000 төгрөг гаргуулах, Өгөөмөр зах дахь бизнесийг бусдад 23,000,000 төгрөгөөр худалдсан дүнгээс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал,
Хариуцагч А.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жаргалсайхан Ц, А Б нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2020 оны 05 сарын 09-ний өдөр төрсөн хүү Бий Т, охин Бий Энгүүн нарыг эх Ж.Ц******* асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно, 40.1.1-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасны дагуу сар бүр хариуцагч А.Бээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2020 оны 05 сарын 09-ний өдөр төрсөн хүү Бий Т, охин Бий Энгүүн нарыг тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан ,*******,*******,*******, 18 тоотын 45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204057914 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөлөөс хариуцагч А.Б өөрийн нэрийг хасуулж, орон сууцыг Ж.Ц, А.Энгүүн, Э.Т нарын өмчлөлд үлдээхээр, Төрийн банкны орон сууцны зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 31,155,675 төгрөгийн төлөх үүргийг цаашид нэхэмжлэгч Ж.Ц гүйцэтгэхээр, хариуцагч А.Б нь хүү А.Тий 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Цт төлөхөөр хүлээн зөвшөөрч гэрлэгсэд харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ц******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, 187,772 төгрөг, 174,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цт олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч А.Бий нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 110,066 төгрөгийг хариуцагч А.Бээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 27936 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч А.Бээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2020 оны 05 сарын 09-ний өдөр төрсөн хүү Бий Т, охин Бий Энгүүн нарыг тус тус тэжээн тэтгүүлсэн бөгөөд уг шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болсонд тооцон, хүчингүй болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН