2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04565

 

 

 

 

  

    2025              05            28                                              192/ШШ2025/04565

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 27 дугаар хороо, **дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **дугаар байрны **тоот хаягт оршин суух, Буяндэлгэр цорж ургийн овогт Эрдэнэчулуун овогтой Ан нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, **дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **дугаар байрны **тоот хаягт оршин суух, Буяндэлгэр цорж ургийн овогт Эрдэнэчулуун овогтой А,

            Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, **дугаар хороолол, Д.Сүхбаатар, Чингисийн үйлдвэрийн оффис *** хаягт байрлах “Н ф к ББСБ” ХХК нарт холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Э.Аээс автомашины төлбөр 39,584,000 төгрөг, “Н ф к ББСБ” ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн 10,041,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай Э.Ан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс, хариуцагч Э.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагч “Н ф к ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1. Миний төрсөн дүү Э.А өөрийн эзэмшлийн ** УБО улсын дугаартай Вэллфайр маркийн автомашинаа зарчихаад буцаагаад өгье, мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор би өөрийн эзэмшлийн ** УБО улсын дугаартай Прадо-150 маркийн автомашинаа зарж, 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 30,500,000 төгрөгийг эхнэр Г.МХаан банкны ** тоот данснаас Э.Аийн Хаан банкны **тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл машинаа зарж чадалгүй удаад байсан тул 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны **тоот данснаасаа 1,770,000 төгрөгийг түүний эхнэр Э.Булгансүрэнгийн **тоот данс руу, мөн оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2,370,000 төгрөгийг Э.Аийн Худалдаа хөгжлийн банкны **тоот данс руу, 09 дүгээр сарын 04-ний өдөр мөн данс руу нь 2,370,000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 2,574,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Н ф к ББСБ” ХХК-ийн **тоот данс руу 10,041,000 төгрөг, нийт 49,625,000 төгрөгийг автомашины төлбөрт шилжүүлсэн.

Гэвч дүү Э.А 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Орхон баймгийн Зэст багийн 1-4 дүгээр байрны гадна байсан ** УБО улсын дугаартай автомашинд түлхүүр тааруулж хулгайлах гэж завдсан. Мөн Улаанбаатар хотод ажлаар очих үед машиныг хулгайлж 4 дүгээр цахилгаан станцын хажууд аваачиж нуусан байхад нь эхнэртэй нь холбогдож байгаад машинаа байгаа газраас нь олж авч байсан. Түүнийг удаа дараа ийм үйлдэл гаргаад байсан тул машинаа буцааж аваад надаас авсан мөнгөө буцааж төлөхийг шаардсан боловч үр дүнд хүрэлгүй үл ойлголцол болж, энэ хугацаанд банк бусын зээл төлөлтийн хугацаа хэтэрч 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орой “Н ф к ББСБ” ХХК-ийн Эрдэнэт хот дахь салбарын ажилтан машиныг хураан авсан байсан. Маргааш өдөр нь 01 дүгээр сарын 10-ны өдөр очиж уулзахад зээл төлөлтийн хугацаа хэтэрч 10,041,000 төгрөгийн өр үүссэн байгаа тул энэ мөнгийг өгөөд машинаа авч явах боломжтой гэж хэлэхэд нь мөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлээд машинаа авах гэтэл надад машиныг өгөх боломжгүй, үндсэн зээлдэгчид л өгөх боломжтой гээд намайг хууран мэхэлж 10,041,000 төгрөг төлүүлсэнд гомдолтой байна. Иймд Э.Аээс автомашины төлбөрт төлсөн 39,584,3000 төгрөг, “Н ф к ББСБ” ХХК-иас намайг хууран мэхэлж, үндэслэлгүйгээр төлүүлсэн 10,041,000 төгрөгийг тус тус гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

1.2. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Аээс машинаа авахаар шаардахад өгөөгүй учир зээлдүүлсэн мөнгөө буцааж авахаар нэхсэн ч өгөөгүй. Э.А зээлийн төлбөрийн талаар мэдэж байсан учраас графикийн дагуу төлбөрийг төлж байсан. 10,041,000 төгрөгийг төлөхдөө Э.Атэй холбогдоогүй, төлбөр төлөгдөх гэж байгаа талаар хэлээгүй. Тухайн үед хоорондоо үл ойлголцол болсон байсан учраас Э.Атэй холбогдох боломжгүй байсан. Э.А, Э.А нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэн хүчин төгөлдөр тохиролцоо хийгдэж, зээлийн барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцсон. Худалдагч тал нь гэрээний үүргээ зөрчиж худалдан авагч талд мэдэгдэлгүй тээврийн хэрэгслийг хураан авч байсан учир гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 39,584,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа. Хамтран хариуцагч “Н ф к ББСБ” ХХК-ийн хувьд Э.Аг хууран мэхэлж хийсэн хэлцлийн дагуу 10,041,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг мөнгийг буцаан шаардаж байгаа. ББСБ энэ мөнгийг өөрт учирсан хохирол гэж үзвэл Э.Аээс шаардах эрхтэй...гэж тайлбарлав.

            2. Хариуцагч Э.А шүүхэд гаргасан хариу тайлбар, уг тайлбарыг дэмжиж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2.1. Миний бие өөрийн эзэмшлийн ** УБО улсын дугаартай Вэллфайр маркийн автомашиныг тухайн үеийн ханш 75,000,000 төгрөгөөр зарж, эхнэр Э.Булгансүрэнгийн нагац ахаас зээлсэн мөнгөө төлөх бодолтой байсан. Гэтэл төрсөн ах Э.А нь ББСБ-ын зээлийн мөнгөө төлж чадахгүй байна, өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай Тоёота Ланд круйзер Прадо-150 маркийн машиныг зарах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Машинаа зараад миний машиныг худалдан авахаар тохирч, улмаар Э.А нь 2024 оны 04 дүгээр сард машиныг унаад явсан. Машинаа зараад 500,000 төгрөгийг нь ээжид явуулаарай гээд 30,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Э.А миний машиныг авч явснаас хойш ББСБ-ын 4, 5 дугаар сарын төлөлтөө хийгээгүй учир би машинаа буцааж авсан. Гэтэл Э.А над руу ярьж, машиныг ярьснаараа авлаа 30,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2 сар ашигласны төлбөр төлөлт болог, үлдэгдэл зээлийн төлбөр болох 50,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын дотор төлж барагдуулаад өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохирсон. Гэвч энэ тохирсон хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй атлаа надаас 39,584,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэж,

1.2. Э.А нь Э.Ад машинаа 75,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцоод машиныг өгсөн. Авснаасаа хойш 4, 5 сарын хугацаанд төлбөрөө төлөөгүй учир ярилцаад нэхэмжлэгч машиныг авдгаараа авна гээд 25,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд нэр дээрээ шилжүүлье гэсэн. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн талаар маргахгүй байна. Худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс машин хураагдсанд Э.А буруугүгй. 2024 оны 07 дугаар сард машин аваад явсан гэдэг боловч Э.А машиныг авч явж байгаагүй. Энэ талаарх тайлбараа нэхэмжлэгч тал нотлоогүй. Худалдагч тал гэрээний үүргээ зөрчөөгүй. Анх тохиролцсоноороо төлбөрөө төлж байсан боловч төлбөрийг төлөөгүй учраас машинаа хурааж авсан. Тухайн үед зээлийн төлбөрийг, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байсныг мэдэж байсан. Үүргээ биелүүлсэн гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна...гэж тайлбарлав.

            3. Хариуцагч “Н ф к ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.А нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Автомашины зээл гаальтай бүтээгдэхүүнээр Тоёота Вэллфайр автомашиныг худалдан авах нөхцөлөөр 58,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,1 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба уг зээл төлөгдөөгүй 127 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээг зөрчиж, барьцаа хөрөнгийг дамлаж зарсан тул барьцаа хөрөнгийг хураасан. Зээлдэгч Э.А нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийг хаасан болно.

Зээлдэгчийн өмнөөс ах эгч, гэр бүлийн хүмүүсээс нь зээлийн төлбөрийг төлөх тохиолдол байнга гардаг. Автомашиныг хурааснаас хойш 10,041,000 төгрөг төлөгдсөнөөр зээл хэвийн болж, тээврийн хэрэгслийг буцаахдаа Э.Аэд өгөх үүрэгтэй. Э.А нь 2025 оны 01 дүгээр сарын 17-нд зээлээ хаагаад машинаа аваад явсан. Нэр шилжүүлэх бичгээ Э.Аэд өгөөд явуулсан. Э.А, Э.А нарын хоорондын хувийн тооцоо байгаа гэж ойлгож байгаа. Бид ямар нэгэн илүү төлбөр Э.Аээс аваагүй. 2025 оны 01 дүгээр сарын 17-нд чөлөөлөх бичгээ Э.Аийн нэр дээр гаргаж өгсөн. Автотээврийн үндэсний төвд худалдагч, худалдан авагч нар хоёулаа байгаа үед “өөрийн биеэр ирэв” гэж бичүүлээд шилжүүлдэг. Энэ өдөр зээлдэгчид шилжүүлж өгч байгаа бичгийн хувьд тухайн өдрөө зээл хаагдаад, 5 хоногийн хугацаанд хүчинтэй буюу 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй гэж гарсан байгаа. Фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгож байгаа зарим тохиолдолд харилцагч өөрөө машинаа авч байгаа бол харилцагчтайгаа тохиролцоод өөрсдөө зараад зээлээ хаадаг. Э.А өөрөө автомашинаа зарахаар болоод Н.Б гэдэг хүнтэй гэрээ байгуулсан байна. Н.Б нь зээлийг хаагаад машиныг авсан байх боломжтой. Э.А энэ хүнээс зөрүү мөнгө авсан байх боломжтой юм. Зээлдэгч машинаа хураалгасны дараа манайхтай холбогдоод “зээлээ хаая” гэж хандсан байдаг. Компанийн ажилтан бол графикт орох дүнг нь Э.Ад хэлж өгсөн байх. Хүчээр данснаас нь гүйлгээ хийж аваагүй. Энэ төлбөрийг хийхдээ Э.Атэй холбоо бариагүй юм байна. Бид гэрээ байгуулсан Э.Аэд л барьцаа хөрөнгийг шилжүүлж өгөх үүрэгтэй. Хоорондоо маргаантай байгаа бол манайд төлсөн мөнгөө Э.Аээс шаардах эрхтэй гэж үзэж байна...гэж тайлбарлав.

            4. Хариуцагч Э.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Төрсөн ах Э.А нь миний эзэмшлийн ** УБО улсын дугаартай Тоёота Вэллфайр маркийн автомашиныг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Анх тохиролцохдоо банк бусын зээлийн төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын дотор төлж бүрэн барагдуулахаар тохиролцсон. Гэтэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс автомашиныг банк бусад хураалгаж, би автомашиныг өөртөө буцаан авах боломжгүй болсон. Иймд өөрт учирсан хохиролд автомашины үнийн зөрүү 25,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна..гэж,

4.2. Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж машины төлбөрийг бүрэн төлөөгүйгээс машины зөрүү 25,000,000 төгрөг гарсныг шаардаж байгаа. Анх Э.А уг машиныг 83,000,000 төгрөгөөр худалдан авч, 23,000,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд, үлдэгдлийг “Н ф к ББСБ” ХХК-ийн зээлээр авч байсан. Зээлээ төлөөгүйгээс машингүй болчихсон учраас хохирол болгож шаардаж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү. Машины ченж Н.Б гэж хүн авах гэж байгаа гэж хэлүүлээд шилжүүлүүлсэн байсан. Лавлагааг харахаар 5 секунд л Э.Аийн нэр дээр бүртгэгдсэн байгаа юм. Машиныг шилжүүлж өгсөн гэж ББСБ-ын төлөөлөгч ярьж байсан. Тухайн үед Н.Б рүү шилжүүлэхдээ Э.Аийг байсан мэтээр ярьсан. ББСБ-аас гаргасан албан бичиг нь нөхөж өгсөн баримт байна. Шилжүүлсэн мөнгийг шууд ББСБ руу шилжүүлж өгсөн. Хүлээн авсан гэдэг дээр маргахгүй. Э.А худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан ББСБ-аас тээврийн хэрэгслээ буцаан авч чадаагүй учраас урьдчилгаанд төлсөн хохирол 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Агаас шаардана...гэж тайлбарлав.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон цаг хугацаандаа Э.Аийн данс руу төлбөрийг шилжүүлж байсан нь тогтоогддог. Сөрөг нэхэмжлэлээр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол шаардаж байна. Энэ зээлийн гэрээг ББСБ-тай Э.А байгуулаагүй учраас энэ төлбөрийг хариуцахгүй. Талуудын хооронд тохирсон хугацаа алдсан, тодорхой хугацаанд төлбөр төлөөгүй зогссон асуудал нь Э.Аийн хариуцлагагүй байдлаас болсон. Э.А зээлийн гэрээний дагуу сар бүр төлбөрийг ББСБ-д төлөөд явах үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэж тайлбарлав.

            6. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3, 10/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн бүртгэлийн, Э.А болон Г.Мнарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-5-7/, эхнэр Г.МХаан банк дахь дансны хуулга /хх-8-9/, нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулга /хх-11-16/,

            7. Хариуцагч Э.Аийн гаргасан нотлох баримтууд: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-23/, Э.Аийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга /хх-60-62/, Э.А болон Э.Бнарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-72/, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-79/, Э.Булгансүрэнгээс “Н ф к ББСБ” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,331,700 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,454,300 төгрөг тус тус шилжүүлсэн төлбөрийн баримт /хх-80-81/, Э.Аийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-132/

            8. Хариуцагч “Н ф к ББСБ” ХХК-иас гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-27, 42/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-28, 76/, Э.Атэй 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан №**тоот Зээлийн гэрээ /хх-31-34/, мөн өдрийн Фидуцийн гэрээ /хх-35-36/, Автотээврийн үндэсний төвд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлсэн албан бичиг /хх-37/, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-41/

            9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Э.А, Э.А нарын харилцсан мессежид үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-68/, захирамжийн дагуу үзлэг хийх ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдсэн. /хх-71/

            - Шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-92/, захирамжийн дагуу “Хаан банк” ХК-иас ** тоот данс эзэмшигчийн талаарх лавлагаа /хх-98/, Автотээврийн үндэсний төвөөс ** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг холбогдох баримтуудын хамт /хх-99-124/, хариуцагч “Н ф к ББСБ” ХХК-иас Э.Аийн зээлийн тооцоолол /хх-126/, барьцаа хөрөнгө хураах үеийн фото зураг /хх-127/ зэргийг ирүүлсэн байна.

            - Хариуцагч “Н ф к ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, тус хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргасан дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-130/, захирамжийн дагуу үзлэг хийх ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдсэн. /хх-131/

           

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Э.Ан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч Э.Аийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Э.Аэд холбогдуулан “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахаар тохиролцсон хэлцлээс татгалзаж, уг гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн 39,584,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардана” гэж, харицуагч “Н ф к ББСБ” ХХК-д холбогдуулан “зээлийн төлбөр төлснөөр тээврийн хэрэгслийг буцааж өгнө хэмээн хууран мэхэлж хийсэн хэлцлийн дагуу үндэслэлгүйгээр авсан 10,041,000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тус тус тодорхойлсон.

            3. Хариуцагч нарын татгалзлын үндэслэл:

- Хариуцагч Э.А өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн төлбөрийг зээлийн гэрээний графикийн дагуу Н ф к ББСБ ХХК-д тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй учир төлбөрийг буцаан шаардах эрхгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            - Хариуцагч “Н ф к ББСБ” ХХК мөн өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийн төлсөн 10,041,000 төгрөг нь хариуцагч Э.Аийн зээлийн төлбөрт тооцогдсон, уг төлбөрийг төлснөөр тээврийн хэрэгслийг Э.Ад хүлээлгэн өгөхгүй, гэрээний дагуу зээлдэгч Э.Аэд хүлээлгэн өгөх үүрэгтэй тул үндэслэлгүй хөрөнгөжөөгүй” гэх агуулгаар тайлбарлаж маргав.

            4. Хариуцагч Э.А нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Э.Агаас 25,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “тухайн тээврийн хэрэгслийг анх 83,000,000 төгрөгөөр худалдаж авахдаа 58,000,000 төгрөгийг ББСБ-ын зээлээр, 25,000,000 төгрөгийг өөрөө гаргасан бөгөөд тээврийн хэрэгслээ буцаан авч чадаагүй учир 25,000,000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Э.А өөрөө зээлийн төлбөрт тооцож шилжүүлсэн мөнгийг ББСБ-ын зээлд төлөөгүй буруутай үйлдлийн улмаас гэрээ биелэгдэх боломжгүй болсон, мөн нэхэмжлэгч нь “Н ф к ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй учир зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг хариуцахгүй” гэх агуулгаар тайлбар гаргаж маргасан.

            6. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

            6.1. Маргаан бүхий ***арлын дугаартай Тоёота Вэллфайр Хаибрид маркийн тээврийн хэрэгслийг анх 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Г.Алтанхүү Монгол улсын хилээр нэвтрүүлж /хх-100-102/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Э.Аэд 83,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрт урьдчилгаа 25,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 58,000,000 төгрөгийг ББСБ-ын зээлээр төлж барагдуулахаар тусгасан байна. /хх-103-104/

            6.2. Улмаар Э.А нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №**дугаартай Зээлийн гэрээ, адил дугаар бүхий Фидуцийн гэрээг “Н ф к ББСБ” ХХК-тай байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Э.А автомашины зээлийн зориулалтаар 58,000,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, 2027 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2,354,270.92 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, ** УБО улсын дугаартай уг тээврийн хэрэгслийн өмчлөл “Н ф к ББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, Э.А энэ үеэс эзэмшилдээ авчээ. /хх-31-36, 105/

            6.3. Зээлийн төлбөрийг зээлдүүлэгч “Н ф к ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь **тоот дансанд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2,355,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2,354,300 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 2,354,720 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,354,300 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 2,354,300 төгрөг, 12 дугаар сарын 06-ны өдөр 253,250 төгрөг, 12 дугаар сарын 13-ны өдөр 940,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,354,270.9 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2,354,270.9 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 2,354,270.8 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,331,699.29 төгрөг, 05 дугаар сарын 03-ны өдөр 0.71 мөнгө, 06 дугаар сарын 02-ны өдөр 2,384,900 төгрөг, 07 дугаар сарын 22-ны өдөр 2,454,300 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 4,593,253.44 төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр 11,746.56 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 2,374,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10,041,000 төгрөг, мөн оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 45,852,413.46 төгрөг, нийт 90,071,572.17 төгрөг төлөгдсөнөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, зээлдүүлэгч “Н ф к ББСБ” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр №ЧБ-0033760 дугаар албан бичгийг Автотээврийн үндэсний төвд хүргүүлэн, фидуцийн зүйл болох ** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Аийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн байна. /хх-108/

            6.4. Дээрх тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Э.Аээс 75,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож аман хэлбэрээр хэлцэл хийн, төлбөрөөс 30,500,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Э.А өөрийн эхнэр Г.МХаан банк дахь ** тоот данснаас Э.Аийн мөн банк дахь **тоот данс руу “машин ***” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, өөрийн Хаан банк дахь **тоот данснаас Э.Аийн эхнэр Э.Булгансүрэнгийн Хаан банк дахь **тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Ш” гэх гүйлгээний утгаар 1,770,000 төгрөг, Э.Аийн Худалдаа хөгжлийн банк дахь **тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2,370,000 төгрөгийг “8 сар” гэх, 09 дүгээр сарын 04-ний өдөр 2,370,000 төгрөгийг “Ш” гэх, 10 дугаар сарын 18-ны өдөр 2,574,000 төгрөгийг “МАШИН ЗЭЭЛ” гэх утгаар нийт 39,584,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Н ф к ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь **тоот дансанд 10,041,000 төгрөгийг “*****” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь Г.Мөнхцолмон, Э.А нарын Хаан банк дахь харилцах дансны хуулгууд, хариуцагч Э.Аийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх-8-9, 11-16, 60-62/

            6.5. Э.А нь “Н ф к ББСБ” ХХК-тай Э.Аийн байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөхөөр 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс харилцан тохиролцсон болох нь тэдний хоорондоо харилцсан мессежээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс төлбөрүүдийг Э.А болон түүний эхнэрийн данс руу шилжүүлж байсан байна. Тодруулбал: 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Э.Агаас Э.Б1,770,000 төгрөг шилжүүлж, Э.Б2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,454,300 төгрөгийг “Н ф к ББСБ” ХХК-ийн данс руу “**Э.А, **” гүйлгээний утгатайгаар шилжүүлж, Э.Аийн данс руу шилжүүлсэн төлбөрүүд зээлийн төлбөрт суутгагджээ. /хх-60-62, 71, 81/

            6.6. Э.Аийн зээлийн гэрээний сүүлийн төлөлт 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банк дахь ** тоот иргэн Н.Бат-Эрдэнийн данснаас зээлдүүлэгчид 45,852,413.46 төгрөг шилжиж төлөгдсөнөөр уг зээлийн гэрээ дуусгавар болсон байх бөгөөд тухайн өдөр ** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ Э.Аийн нэр дээр гарч, Э.А, Н.Б нар Автотээврийн үндэсний төвд өөрийн биеэр очин, тээврийн хэрэгслийг Н.Б рүү шилжүүлсэн байх бөгөөд Н.Б нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийг иргэн С.Дөлгөөнд 67,000,000 төгрөгөөр худалдсан болох нь Автотээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /хх-115, 118/

            6.7. Э.Аийн зээлийн төлбөр төлөгдөхөд зээлдүүлэгч “Н ф к ББСБ” ХХК нь фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг зээлдэгчид акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй, харин тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг хийснийг үзлэг хийж бэхжүүлсэн.

            7. Талууд Э.А, Э.А нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ аман хэлцлийн хэлбэрээр хийгдсэн, Э.А, “Н ф к ББСБ” ХХК нарын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ хийгдсэн, эдгээр гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг Э.А нь Э.Аээс худалдаж авахаар тохиролцсон, мөн Э.Агаас Э.Аэд 39,584,000 төгрөг, Э.Агаас “Н ф к ББСБ” ХХК-д 10,041,000 төгрөг тус тус шилжүүлсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

            Харин худалдах, худалдан авах гэрээний үүргийг хэн зөрчсөн, худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж төлбөрийг буцаан шаардах эрхтэй эсэх, Э.Аийн зээлийн төлбөрт төлсөн мөнгийг зээлдүүлэгч “Н ф к ББСБ” ХХК-иас нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй эсэх, хариуцагч Э.А нь тээврийн хэрэгслийг анх худалдаж авахдаа бусдад төлсөн 25,000,000 төгрөгийг хохиролд тооцон Э.Агаас шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэлийг тодорхойлон, маргаж мэтгэлцэв.

            8. Нэхэмжлэгч Э.А, хариуцагч Э.А нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа аман хэлбэрээр үүсэж, тэд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, Э.Аийн “Н ф к ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Э.Аийн эзэмшлийн ** УБО улсын дугаартай Тоёота Вэллфайр Хаибрид маркийн тээврийн хэрэгслийг Э.А нь 75,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон байх тул тэдний хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна.

            9. Дээрх хэлцлийн дагуу худалдан авагч Э.А урьдчилгаа төлбөр 30,500,000 төгрөгийг Э.Аийн эхнэрийн дансаар дамжуулан шилжүүлж, 9,084,000 төгрөгийг мөн дансаар шилжүүлснийг Э.А хүлээн авч, “Н ф к ББСБ” ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн, нэхэмжлэгч Э.А зээлийн төлбөрийн үлдэгдэл болон гэрээний хугацаа 2027 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, сар бүрийн төлөлт 2,354.270.92 төгрөг болохыг мэдэж байсан талаар зохигчид тайлбарласан.

            10. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Э.А 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 49,625,000 төгрөг төлсөн ба ББСБ-ын Зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон. Мөн зээлийн төлбөрт Э.А 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10,041,000 төгрөг төлснөөр зээлийн төлбөрийн үлдэгдэл 45,268,547.64 төгрөг байсан болох нь зээл, хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

            11. Нэхэмжлэгч зээлийн төлбөрт 10,041,000 төгрөг төлснөөс хойш дахин төлөлт хийгээгүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн үлдэгдэл 45,852,413 төгрөгийг иргэн Н.Б төлснөөр уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, мөн өдөр тээврийн хэрэгслийн өмчлөл Э.Аэд шилжиж, улмаар Э.Аээс төлбөр төлсөн иргэн Н.Бд шилжсэн байна.  

            11.1. Иймд хариуцагч Э.А нь нэхэмжлэгч Э.Ан өмнө хэлцлийн дагуу хүлээсэн тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Э.Аэд төлсөн 39,584,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах нь зүйтэй.

             12. Харин хамтран хариуцагч “Н ф к ББСБ” ХХК-ийг 10,041,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь нэхэмжлэгч Э.Агаас “Н ф к ББСБ” ХХК-д уг төлбөрийг төлөхдөө Э.Аийн регистрийн дугаарыг бичиж, түүний зээлийн төлбөрт тооцож шилжүүлсэн байна.

            12.1. Энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлд хамаарахгүй, харин мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэх үндэслэлд хамаарахаар байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх 10,041,000 төгрөгийг хариуцагч Э.Аээс шаардаагүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэж, “Н ф к ББСБ” ХХК-иас гаргуулахаар шаардсан энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            12.2. Харин нэхэмжлэгч Э.А уг 10,041,000 төгрөгийг хуульд зааснаар буруутай этгээдээс гаргуулахаар шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            13. Хариуцагч Э.Аийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч уг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсний дагуу шаардсан байна гэж дүгнэв.

            13.1. Хэдийгээр Э.А нь гэрээний зүйл болох ** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч “Н ф к ББСБ” ХХК-иас хүлээж аваагүй, бусдад худалдаж борлуулаагүй гэж тайлбарлах боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.

13.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа гаргаж, түүний эзэмшилд 1 минут орчим бүртгэгдсэн гэх агуулгаар тайлбарласан. Гэвч энэ нь түүнийг автомашиныг бусдад худалдан борлуулаагүй гэх тайлбарыг нотлох боломжгүй, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтуудад Э.А өөрийн биеэр тус төвд очиж тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлсэн болох нь тогтоогдож, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл уг баримтаар үгүйсгэгдэж байна.

13.3. Иймд хариуцагч Э.Аийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй байх тул түүний 25,000,000 төгрөгөөр хохирсон гэж үзэн нэхэмжлэгчээс шаардсаныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Аээс 39,584,000 /гучин есөн сая таван зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгож, хариуцагч “Н ф к ББСБ” ХХК-иас 10,041,000 /арван сая дөчин нэгэн мянган/ төгрөг гаргуулах тухай Э.Ан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Э.Агаас 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Э.Аийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,075 төгрөг, хариуцагч Э.Аээс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Аээс 355,870 /гурван зуун тавин таван мянга найман зуун далан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгосугай.

            4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА