| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0095/э/ |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1828000440055 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн 24 дүгээр цэцэрлэгийн гадна Т.Б бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.Быг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
C:\Users\munkhtuya\Documents\Received Files\2018.04.26 № Баярсайхан.docx
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би уг нь бие засаж байгааг нь харчихаад шаардлага тавьсан. Тухайн үед 3 дугаар сургууль дээр манай байгууллагын тэмцээн болоод цом аваад гарч ирсэн. Би та нар түмэн олны нүдэн дээр бие заслаа гэж хэлчихээд машиндаа суугаад хөдөлсөн чинь миний машинруу шороо цацсан. Тэгэхээр нь би машинруу шороо цацлаа. Ичих ч үгүй цэцэрлэгийн гадаа түмний хүүхдийн тоглодог газар бие засчихаад гэж хэлсэн. Мөнхгэрэл машинд байж байхад намайг заамдаад алгадсан. Би биеэ хамгаалж түлхсэн. Санаатайгаар биед нь бэртэл учруулъя гэж бодоогүй. Тэр хоёр хоёулаа дайраад байсан учраас би биеэ хамгаалсан. Сүүлд нь тэр эрэгтэйг наад 2 хүүхнээ барьж байгаач би явъя гэж хэлж байгаад бариулж байгаад машиндаа суусан.
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найз Болдмаатай хамт “Цэнгүүн говь” нэртэй караокед орж хамт суусан. Тэгээд дуулж байгаад хүн бүр 1 пиво уусан. Тэгж байхад найз Энхтайван ирсэн. ...Тэгээд 23 цаг 30 минутын үед караоке хаах боллоо гэхээр нь бид нар тооцоогоо хийгээд гарсан. Тэгээд гэртээ харих гээд Энхтайван хүүхдээ машинтай нь дуудсан. Бид 3 замын эсрэг талд байх 24 цэцэрлэгийн үүдэнд машин хүлээгээд цэцэрлэгийн хашааны ирмэгийн хайсан дээр сууцгааж байсан. Тэгсэн чинь Болдмаа манайх ойрхон юм чинь явлаа гээд зүүн тийшээ яваад цэцэрлэгийн үүдэнд очиж байхад нь Энхтайваны хүүхэд машинтайгаа ирсэн. Тэгээд Болдмааг би дуудаад машин ирчихлээ гэж хэлсэн чинь Болдмаа эргээд ирсэн. Тэгэхэд цэцэрлэг дотроос нэг залуу гарч ирээд муу сайн авгайчууд хүүхдийн цэцэрлэгийн гадаа шээлээ гээд байсан. Тэгээд тэр залуу машинлуу орсон. Тэгэхээр нь бид нар юм хэлэлгүй машиндаа очоод Энхтайваныг суулгачихаад машинд суух гэтэл нөгөө хүн машинтайгаа манай машины ард зогсоод “та муу сайн согтуу авгайчууд хүүхдийн цэцэрлэгийн гадаа бие заслаа гээд” машиныхаа хаалгыг нээчихсэн машиндаа суугаад хэлсэн. Тэгээд би наанаас нь очоод харсан чинь Баяраа гэдэг таньдаг хүн байсан. Тэгэхээр нь би “чи юун шээс юу яриад байгаа юм бэ юу гээд доромжлоод байгаа юм бэ чамд үзүүлэх юм байгаа бол үзүүлээч чи Баяраа байна ш дээ гэж хэлсэн чинь Баяраа юу яриад байгаа муу сайн авгайчуул вэ” гээд машинаасаа буугаад шууд миний нүүрлүү гараараа алгадаж унагасан. Тэгээд би босоод Баярааг чи яасан гэж хүн зодож байгаа юм бэ гээд өөрийг нь алгадах гээд зууралдсан чинь миний гар хүрээгүй би алгадаж чадаагүй, намайг дахиад алгадахаар нь би босч ирээд дахиад өмнөөс нь тэмцэлдсэн. Намайг Баяраа 3 удаа хацарлуу алгадсан. Хажууд Болдмаа Баярааг чи ямар аймаар юм бэ эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм цагдаа дуудъя гэж байхад Баяраа машинаа унаад явчихсан. Баярсайхан манай ахыг хадмын талын хамаатан гэдгээр нь мэднэ. ...Баярсайхан намайг зодчихоод уучлалт гуйхгүй байгаад нь гомдолтой байна. Миний толгой бариулсан мөн тархи толгойны эм авч уусан түүний мөнгө болох нийт 200.000 төгрөг \ хоёр зуун мянган төгрөг\ нэхэмжилнэ” /хх-ийн 15-16-р хуудас/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 02 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Мөнхгэрэл надруу утсаар яриад, хамт “Цэнгүүн говь” нэртэй караокед 21 цаг 30 минутын үед ороод 4 ширхэг лаазтай пиво захиалж уусан. Тэгж байхад Мөнхгэрэлийн найз гэх нэг танихгүй эрэгтэй 23 цагийн үед ганцаараа ирсэн. Тэгээд бид гурав 23 цаг 40 минутын үед гарсан. Тэгээд гэртээ харих гэтэл такси олдохгүй байхаар нь Мөнхгэрэлийн найз Энхтайван гэх хүн нь хүүхдээ дуудчихлаа гэсэн. Тэгээд бид нар замын эсрэг талд байдаг 24 дүгээр цэцэрлэгийн үүдэнд хашааных нь хажууд машинаа хүлээж байсан. Тэгээд би манайх ойрхон юм чинь гэрлүүгээ алхлаа гээд явж байтал араас Мөнхгэрэл дуудаад машин ирчихлээ гэхээр нь би эргээд алхаад очсон чинь нэг машин ирчихсэн Энхтайваныг суулгаж байсан. Тэгсэн чинь цэцэрлэгээс нэг хүн гарч ирж байгаа харагдсан. Тэгээд би машин дээр очиход цэцэрлэгээс гарсан хүн машинаа Энхтайваны хүүхдийн машины ард хаагаад зогсоочихсон. Тэгсэн чинь Мөнхгэрэл эгч тэр хүнийг машинаа хөдөлгөөч бид нар гарах гээд байна гэсэн чинь муу сайн согтуу авгайчууд юугаа хийж цэцэрлэгийн гадуур шээж баагаад байгаа юм бэ гээд хашгираад байсан. Тэгсэн чинь Мөнхгэрэл эгч наанаас нь дөхөж очоод нөгөө хүнийг таниад чи Баяраа байна ш дээ намайг танихгүй байна уу гэж хэлсэн чинь нөгөө хүн гарч ирээд Мөнхгэрэлийг шууд нүүрлүү гараараа цохиод унагасан. Тэгсэн чинь Мөнхгэрэл эгч босч очоод нөгөө залууг чи намайг танихгүй байгаа юм уу яагаад зодоод байна гэж хэлсэн чинь нөгөө хүн юу гээд байгаа юм бэ согтуу авгайчууд гээд Мөнхгэрэлийг дахиад цохиод унагачихсан. Тэгэхээр нь би болиоч эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм гээд нөгөө хүнрүү ойртсон чинь нөгөө хүн миний гарлуу хальт цохьсон. Тэгээд Мөнхгэрэл эгч дахиад босоод ирсэн чинь дахиад нэг цохьсон. Тэгтэл Энхтайваны хүү нь аавыгаа суулгаад машинд хориод байж байсан. Тэгээд тэр хүү хажууд ирээд тэр зодсон хүнийг та болиочээ машинаа холдуул бид нар явмаар байна гэж хэлсэн чинь нөгөө хүн юм хэлэхгүй байсан. Тэгж байхад би цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь нөгөө хүн машинаа унаад зугтаагаад явчихсан” /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал Мөнхгэрэл караокед байна хүрээд ир гэхээр нь би ганцаараа очсон. Тэгэхэд Мөнхгэрэл нэг эмэгтэйтэй хоёулаа “Цэнгүүн говь” гэдэг нэртэй караокед байсан. Тэгээд орж 2-3 дуу дуулаад цаг нь дууссан. Тэгээд бид нар караокеноос гараад би өөрийн хүүхэд болох Баярцогтыг дуудаж хүргүүлэхээр болоод 24-р цэцэрлэгийн гадаа үүдэнд хүлээж байсан. Тэгэхэд Мөнхгэрэл нөгөө эмэгтэй нар шээс хүрээд байна гээд байгаа байсан. Тэгж байтал нөгөө танихгүй эмэгтэй зүүн тийшээ цэцэрлэгийн хашаа дагаад явсан Мөнхгэрэл баруун тийшээ яваад зогсоолд байсан машины цаана очоод шээчих шиг болсон. Тэр хооронд манай хүү ирсэн. Тэгтэл Баярсайхан гэдэг залуу машинтай ирчихээд Мөнхгэрэл нөгөө эмэгтэй хоёрт та нар энэ хүүхдийн орчинд яах гэж шээгээд байгаа юм бэ гэж хэлээд машинаасаа буугаад ирсэн чинь Мөнхгэрэл нөгөө эмэгтэй нар өмнөөс нь юм хэлж байгаа бололтой байсан. Тэгсэн чинь Мөнхгэрэл нөгөө эмэгтэй нар Баярсайхантай зууралдаад дайраад байсан. Тэгээд би Баяраа чи наадуулаа болиоч гэсэн чинь Баярсайхан энэ хоёрыгоо аваатах гэсэн. Тэгэхээр нь манай хүү бид хоёр очоод Мөнхгэрэл нөгөө эмэгтэй хоёрыг хорьсон чинь Баярсайхан машинаа унаад явсан. Тэр хоёр цэцэрлэгийн гадаа машин хүлээж байхдаа шээс алдлаа гээд хавчиганаад байсан. Тэгж байгаад хоёр тийшээ явчихаад ирсэн тэр хоёр тэрүүхэнд шээсэн байхаа би хараагүй” /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 02 дугаар сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байх үед манай аав хүнтэй уулзана гээд надад Цэнгүүн говь гэдэг нэртэй караокед хүргүүлсэн. Тэгээд би буцаад гэртээ хариад байж байтал 2 цаг орчим болсны дараа аав яриад гарч байна ирээд аваарай гэхээр нь би машинтайгаа очсон. Тэгээд 24 дүгээр цэцэрлэгийн гадна аав хоёр эмэгтэйтэй хамт цэцэрлэгийн хашаа налаад сууцгааж байсан. Тэгээд тэр гурав миний машинд суух гээд ирж байтал миний машины ард нэг цагаан машинтай эрэгтэй ирж зогсоод машинаасаа буугаад та нар яасан даварсан хулгайчууд вэ зүгээр явж байхад шороо цацлаа гээд байсан. Тэгсэн чинь Мөнхгэрэл өмнөөс нь очоод яасан гэнээ гэсэн чинь тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгэхэд би аавыг машинд суулгачихаад эргэхэд Мөнхгэрэл тэр эрэгтэй Баярсайханыг алгадаж байгаа харагдсан. Тэгсэн чинь Баярсайхан зөрүүлээд Мөнхгэрэлийн нүүрлүү цохьчихсон. Тэгэхэд хажууд нь байсан эмэгтэй Мөнхгэрэлийг Баярсайханаас хамгаалаад салгах гээд байгаа бололтой харагдаж байсан. Мөнхгэрэл тухайн үед жаахан архи уучихсан бололтой байсан. Баярсайхан Мөнхгэрэл хоёр хоёулаа л нэг нэгэнлүүгээ дайраад байгаа харагдсан. Тэгээд би тэд нарыг салгаад Баярсайханыг та машинаа холдуулчих би аавыгаа аваад явъя гэж хэлсэн чинь тэр ах энэ хоёр эмэгтэй чинь машин холдуулахгүй байна ш дээ гэхээр нь би тэр хоёр эгчийг хоёуланг нь хорьсон чинь Баярсайхан машинаа унаад явчихсан. Мөнхгэрэлийг Баярсайхан миний харснаар бол нэг удаа түлхээд газар унагасан. Бас нүүрлүү нь нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгэхэд л гэмтэл учруулсан байх” /хх-ийн 25-26-р хуудас/,
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02 дугаар сарын 25-26 нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад манай ажлын газрынхан тэмцээн зохион байгуулсан байсан. Би тухайн үед ажил дээрээс шагналын цом авах гээд 24 цэцэрлэгрүү орж аваад эргэж гарч ирсэн. Намайг дотогшоо ороход цэцэрлэгийн үүдэнд хашааны хажууд 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн сууцгааж байсан. Тэгээд намайг эргээд гарч ирэхэд нэг эмэгтэй нь цэцэрлэгийн хаалганы зүүн талын хашааны шонгийн хажууд суугаад бие засаж байгаад намайг харчихаад өмдөө татаад босчихсон Тэгэхээр нь би тэр эмэгтэйг та нар ямар заваан юм бэ түмний олон хүүхэд тоглодог газар баагаад шээгээд, эмэгтэй хүмүүс байж яасан арчаагүй юм бэ, идсэн ууснаа шингээж чадахгүй гэж хэлээд машиндаа суугаад хөдөлсөн. Тэгснээ нэг нь миний машинлуу шороо цацсан чинь миний машины урд шил дээгүүр шороо буусан. Тэгээд би машинтайгаа тэд нарын суух гэж байсан машиных нь ард очиж зогсоод та нар шороо цацлаа гэж хэлээд машин дотроо сууж байсан чинь Мөнхгэрэл хэн шороо цацсан гээд над дээр хүрээд ирсэн Тэгээд би буугаад очсон чинь намайг Мөнхгэрэл цохиж зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би түлхсэн чинь Мөнхгэрэл ойчсон. Тэгсэн чинь хамт байсан эмэгтэй нь чи эмэгтэй хүн зодлоо гээд надруу дайрсан. Тэгэхээр нь би сүүлдээ машиндаа ороод суух гэсэн чинь Мөнхгэрэл хамт байсан хүүхэнтэйгээ машины шил нүдээд байхаар нь машин эвдчих байх гэж бодоод буугаад ирсэн. Тэгсэн чинь нөгөө 2 эмэгтэй намайг нүүр нүдгүй зодоод байсан. Тэгж байсан чинь Энхтайван чи машинаа холдуулчих би явмаар байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудна та нар байж бай гэж байгаад тэгвэл та нар энэ хоёр хүүхнээ барьж бай гэж хэлсэн чинь Энхтайван хамт байсан хүнтэйгээ тэр хоёр эмэгтэйг барьхаар нь би машиндаа суугаад явсан” /хх-ийн 47-48-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.27-ны өдрийн №127 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Б биед тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн 24 дүгээр цэцэрлэгийн гадна Т.Б бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.27-ны өдрийн №127 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Б биед тархины доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч П.Энхтайваны... Тэгэхэд Мөнхгэрэл нөгөө эмэгтэй нар шээс хүрээд байна гээд байгаад байсан. Тэгж байтал нөгөө танихгүй эмэгтэй зүүн тийшээ цэцэрлэгийн хашаа дагаад явсан Мөнхгэрэл баруун тийшээ яваад зогсоолд байсан машины цаана очоод шээчих шиг болсон. ...Тэгтэл Баярсайхан гэдэг залуу машинтай ирчихээд Мөнхгэрэл нөгөө эмэгтэй хоёрт та нар энэ хүүхдийн орчинд яах гэж шээгээд байгаа юм бэ гэж хэлээд машинаасаа буугаад ирсэн чинь Мөнхгэрэл нөгөө эмэгтэй нар өмнөөс нь юм хэлж байгаа бололтой байсан. Тэгсэн чинь Мөнхгэрэл нөгөө эмэгтэй нар Баярсайхантай зууралдаад дайраад байсан. ...хүү бид хоёр очоод Мөнхгэрэл нөгөө эмэгтэй хоёрыг хорьсон чинь Баярсайхан машинаа унаад явсан. Тэр хоёр цэцэрлэгийн гадаа машин хүлээж байхдаа шээс алдлаа гээд хавчиганаад байсан. Тэгж байгаад хоёр тийшээ явчихаад ирсэн тэр хоёр тэрүүхэнд шээсэн байхаа...”/хх-ийн 23-24-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Э.Баярцогтын: ”...Тэгэхэд би аавыг машинд суулгачихаад эргэхэд Мөнхгэрэл тэр эрэгтэй Баярсайханыг алгадаж байгаа харагдсан. Тэгсэн чинь Баярсайхан зөрүүлээд Мөнхгэрэлийн нүүрлүү цохьчихсон...гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Бы ...“намайг эргээд гарч ирэхэд нэг эмэгтэй нь цэцэрлэгийн хаалганы зүүн талын хашааны шонгийн хажууд суугаад бие засаж байгаад намайг харчихаад өмдөө татаад боссон...гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Түүнчлэн шүүгдэгч Т.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд энэхүү гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад ...гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлэг өгсөн боловч хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй, хохирогчид эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэхүү гэмт хэрэг гарснаас хойш 2 сар буюу 60 хоногийн хугацаа өнгөрсөн байхад эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хохирогч Т.Б нэхэмжилсэн 200.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, хохирогчий хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь улсын яллагчтай торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх талаар тохиролцсон байх тул торгох ялыг хэсэгчлэн төлөх талаарх шүүгдэгчийн саналыг шүүх хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгийн торгох ялыг биелүүлж, 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА