Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

Б.*******д холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                     Б.*******

          Шүүгдэгч                                                                     Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох 2223002290153  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн чулуут сумын ******* 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******, /регистрийн дугаар *******/

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн чулуут сумын ******* багийн нутаг “ ” гэх газарт байх гэртээ нөхөр А.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний хоолойг хар өнгийн куртикний бүсээр боож амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******ийн 9,841,077 төгрөгийн нэхэмжлэлээс 3,653,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхээс тогтоосон 6,187,977 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.******* төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 50 см урттай, хар хөх өнгийн үзүүрийг нь гогцоолдсон куртикний бүсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Хэргийн зүйлчлэл ба хууль хэрэглээ: Улсын яллагч Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Б.*******ын гаргасан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд тухайн зүйл ангиар зүйлчлэгдэж байсан боловч Улсын яллагч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт буюу “Хүнийг санаатай алах” гэснээр зүйлчилж анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр санаа сэтгэл нь хүчтэй цочрон "давчдаагүй" хэмээн дүгнэлт гарсан боловч хэргийн "бодит" фактаас үзвэл шүүгдэгч гэнэтийн цочролд орсон нь хөдөлшгүй үнэн юм. Нөгөө талаар санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах гэдэг нь шүүхийн сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог клиник эмнэлгийн ойлголт биш харин хууль зүйн ойлголт. Иймд шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмын үндсэн дээр тогтоох ёстой. Б.*******ын үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах үйлдэл, эсхүл аргагүй хамгаалалт гэж үзэхээр байна. Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний үүднээс авч үзвэл, шүүгдэгчийн үйлдэл аргагүй хамгаалалт уу, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хийсэн үйлдэл үү гэдэг дээр шүүх шийдвэрлэхдээ хүнийг санаатай алах шууд идэвхитэй үйлдэл гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Сэтгэцийн дүгнэлтийн хууль бус талаар: Тухайн цаг үед болсон үйл явдлыг Шүүх сэтгэц, гэм судлалын шинжээч эмч яаж мэдэж, хэзээ хойно санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаагүй гэж дүгнэсэн. Ийм боломж байна гэж үү? хэрэв байсан бол ямар үндэслэлээр ингэж дүгнэсэн гэдгээ маш тодорхой дүгнэлтэндээ заахгүй яасан юм бол, сэтгэцийн эмч хууль зүйн дүгнэлт гаргаж хүний эрхийг хохирооход хүргэж байна. Амь хохирогчийн байнгын дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд дунд байхад тэр тусмаа өмнөх өдөр нь шөнө нь ална гээд заналхийлж байхад, хутга барьсан эрэгтэй хүн ална гээд дайраад байхад "санаа сэтгэл" тайван амгалан хүлээж авах уу? ийм доромжлол, айдас мэдрэх таатай байх уу? энэ бол хэвийн байдаг, хүчтэй цочрол огт өгөхгүй үйлдэл гэж үү? хүн бүр сэтгэл зүйн хувьд өөр боловч ийм зүйлд маш ихээр цочрон хүлээж авах нь хэнд ч тодорхой ойлгомжтой. Өөрөөр хэлбэл байнгын хүчирхийлэл, архидалт, дарамтлалт, байнгын ална гэсэн заналхийлэл, байнгын алуулах айдас, дарамтанд дунд байхад бидний санаа сэтгэл тайван амгалан байхгүй нь илт тодорхой юм. Хууль зүйн болон клиникийн дүгнэлтийн ялгаа заагийг дараахь байдлаар тайлбарлаж байна. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах нь эмгэг зүйн ойлголт огт биш бөгөөд хууль зүйн ойлголт юм. Иймд шинжээчийн дүгнэлтээр бус харин мөрдөн байцаалтын ажиллагаа, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдох ёстой эрүүгийн эрх зүйн ойлголт категори юм. Шүүх энэхүү хууль зүйн ойлголтыг эмнэлгийн дүгнэлтээр авч үзэж, хэргийг шийдвэрлэж хэрхэвч болохгүй. Эмнэлгийн дүгнэлт нь зөвхөн клиникийн асуудалд л хамаардаг ба тусгай мэдлэг шаардагдах хүрээнд яригдана. Гэтэл "санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаагүй" гэж гаргасан энэ дүгнэлт нь хууль зүйн ойлголтыг тайлбарлуулахаар гаргуулсан гэсэн утгыг илэрхийлээд зогсохгүй тусгай мэдлэгийн хүрээнээс хальсан. Шинжээчийн дүгнэлтээ бататгасан шинжээчийн мэдүүлэгт эрс зөрүүтэй авагдсан. Шинжээч мэдүүлэхдээ Жишээ нь: "...иргэн Б.******* нь уг хэргийн хувьд түр зуурын сэтгэл цочролд орсон байх боломжтой гэсэн атлаа ... тухайн үед хажууд нь байсан мэт, шүүгдэгчийн сэтгэл санааны байдал ямар байсныг мэдэж байсан мэтээр сэтгэл санаа нь цочрон давчидаагүй гэж мэдүүлсэн нь илт зөрүүтэй. Ингэж өөрт огтоос хамааралгүй асуудлын талаар дүгнэлтээ тайлбарлаж Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн үед санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахгүй мэт болгож буй явдал нь яавч шинжээчийн хувьд зохистой зүйл, нотолгоо биш, харин ч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж, Эрүүгийн хуулийг буруу буюу хүндрүүлэн хэрэглэхэд хүргэсэн байна. Шүүгдэгч нь хэрэг учрал болсоноос байнгын айдастай, юмнаас айж цочно, гэртээ нэг бол хөгжим сонсоно, нэг бол дуу дуулна. Шинжээч томилон, дүгнэлт гаргуулж байгаа нь тусгай мэдлэгийг нь ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэг явдлын үнэн зөвийг олж тогтоох гэсэндээ л туслалцаа авч буй хэрэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээс шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй тайлбарлаж байгааг онцлон хэлэхийг хүсэж байна. Уг нь бол, зүй тогтлын хувьд аль ч улсад, олон улсын хэмжээнд шүүх сэтгэц гэм судлалын шинжилгээг хийхдээ үндсэн 3 зүйлийг тогтоож өгдөг. Үүнд: 1. Мотивь буюу сэдэлт ийм үйлдэл хийхэд хүргэсэн өдөөн түлхэлт/, байнгын сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл, байнгын дарамт, байнгын архидан согтуурал болон тухайн шөнийн шүүгдэгчийн айдас дарамтаас болж хээр хоносон, хэрэг учрал болоход хутга барьж багалзуурыг чинь тасдаж ална гэх хууль бус довтолгоо 2. Аффект буюу давчдалт /ямар хугацаанд, бие, үйлдлээ хийх, хянах чадвар/, хутга барьсан хүнээс айх хүчтэй айдас, өмнөх сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийллийн нөлөөлөл санаа сэтгэл тайван амгалан байх ямар ч боломжгүй амиа алдах хэмжээний сэтгэл цочролт орсон нь илт тодорхой зүйл юм. 3. Эмоци буюу сэтгэл хөдлөл яаж илэрч (байнгын сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлд байлгадаг хүн хутга бариад багалзуурыг чинь таслаж ална гээд дайрахад сэтгэл хөдлөлгүй байна гэж байх уу) гарсныг нэг бүрчлэн шинжлэх ухаанч арга зүйгээр нарийн тогтоож туршин шалгана. Ядаж л темпераментлэх асуумж ба тестлэх зэрэг. Түүнээс биш тэгсэн байна, ингэж гэж шууд дүгнэн бичиж таадаггүй, үндэслэлээ заавал зааж, хийсэн шинжилгээ, түүний явц, арга зүй, үр дүн, судалсан материал зэргээ тусгасан байж хэмээн сая шаардлага хангадаг. Энэ хэргийн хувьд шинжээчийн дүгнэлтийн үндэслэл тодорхой бус байхад дор хаяж шинжээчийг байцаагаагүй атлаа мөрдөн байцаагч, прокурор хэт их шинжээч эмчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтээ бататгасан хууль сануулсан мэдүүлэгт хөтлөгдөж яллагдагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж зүйлчлэлийг 10 хүртэл жил нэмэгдүүлсэн байгааг буруу хэмээн үзэж байна. Энэ алдааг анхан шатны шүүх засалгүй шийдвэрлэсэн. Хүний амьдрал хувь заяаны асуудалд хөнгөн хуудуу хандаж, таамаглал төдий зүйлээр дүгнэлт хийж буюу эмчээр хууль зүйн дүгнэлт хийлгэж, хууль зүйн дүгнэлтийн шинжтэй мэдүүлэг авагдсан нотлох баримт бүр ч биш зүйлээр хууль зүйн асуудлыг авч үзэх нь өрөөсгөл. Иймд ч дагаж мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "шүүх шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй" тэр тусмаа дүгнэлтээ бататган мэдүүлсэн мэдүүлэгийг баримтлах үүрэггүй болохыг хуульчлан заасныг онцгойлон анхаарч, яллах нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэж үзэж байна. Нэгэнт үйл явдал болж өнгөрсөн. Учир нь, тэр агшин хором зуурт шүүгдэгчийн дотоод ертөнцөд юу болж өнгөрсөн гэдгийг удаан хугацааны дараа шинжээч эмч яаж мэдэж ингэж мундаг мэдүүлснийг шинжлэх ухаанаар "хуулийг хуульчид л тайлбарлаж хэрэглэдэг болохоос сэтгэцийн эмчээр хууль зүйн ойлголтыг тайлбарлуулж эрүүгийн хэргийг шийдвэрлээд байвал хуульч өмгөөлөгч, прокурор, шүүгч хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь эмнэлгийн бус хууль зүйн ойлголт учир шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй тул шүүх сэтгэц, эмгэг судлалын Магадлагааг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Учир юу гэвэл, "хууль хэрэглээний асуудлаар" шинжээч томилж, дүгнэлт гаргахыг хууль зүйн хувьд эрүүгийн процессын журмаар хориглодог. Хэрэг учралын бодит байдал, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хамаарал, зэрэглэл, харьцаа, тэнцвэрийн хүрээнд авч үзвэл миний үйлчлүүлэгч санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас энэ хэрэг явдал гарсан бегеед миний үйлчлүүлэгч хохирогчид хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдсон байх шалтгаан нехцел илэрч тогтоогдсон хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй. а/ хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа нелеелсен /үүнд: хохирогч хутга барьсан идэвхитэй хууль бус үйлдэл, яриа шөнө нь хүмүүсийн дэргэд удаа дараагийн хэлсэн б/ хохирогчийн хууль бус гэмт үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочролд хоромхон зуур автсан цаг хугацааны хувьд үргэлжлэл богино байсан/ гэрчүүдийн мэдүүлгээр удаагүй нь тодорхой болсон. в/ шүүгдэгч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэхүйн хэвийн байдал алдагдах, биеэ барих, өөрийн үйлдлийг удирдан жолоодох ба өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдаг нь тухайн цаг үетэй, хэргийн нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоог үүсгэж байгаа учир гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талд хамаарах "гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал буюу эмоци" гэх шинж байсан нь тодорхой харагдаж байна. Иймд дээрх Эрүүгийн хуулийн "санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах" гэдэг нь гэмт хэргийн бие даасан нэгэн шинж болох нь харагдаж байгаа бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид "санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ хүнийг алах" гэсэн үйлдлийг хийсэн байх магадлал маш өндөр байна. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүсдэг бөгөөд цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотойгоор түргэн зуур болдог онцлогтой. Нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан буюу тухайн хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн Бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдлээр гутаах нь хүндээр доромжилсон үйлдэл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх... зарчмыг баримтлан хохирогч хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсан байх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, анхнаасаа үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо барагдуулсан учир зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Намайг уучлаарай. Гэмт хэрэг үйлдсэндээ их харамсаж байна. Тухайн үед нөхрийгөө ална гэж бодоогүй, амьд гарна л гэж бодож байсан. Нэг мэдэхэд нөхөр нас барсан байсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Талийгаач намайг ална гэж удаа дараа сүрдүүлдэг байсан. Олон удаа амиа авч гарч байсан. Талийгаачийн нагац эгчийнд нь таарамжгүй зүйл болсны дараа очиж хоноод өглөө нь буцаж ирдэг байсан. Талийгаас архи уухаараа гартаа таарсан зүйлээ авч ална гээд орилдог байсан. Намайг буудах гэж хий бууддаг байсан. Цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Бууны хэргийг шийдвэрлүүлж байсан. 2 удаа гэмт хэрэг үйлдэж байсан. Архи битгий уу архи ууснаас болж маргаан болж байна гэж хэлэхээр би 16 настайгаасаа хойш архи уусан, гарахгүй гэдэг. Хадам ээж манайд хамт амьдардаг байсан. Архи уугаад яваад алга болдог. Согтуу ирээд агсам тавьдаг байсан. Нэг удаа ногооны талбайд ногоо хурааж байсан чинь ирээд ална гээд байсан. Олон хүн байсан тул салгасан. Хадам ээжтэй хамт байхад найзтайгаа цуг ирээд согтуу хутга бариад чамайг ална гээд хөөж байсан. Тухайн үед ээж, найз 2 нь салгаж байсан. 2022 оноос хойш айдас түгшүүртэй амьдарсан. Согтуу ирвэл яана аа гэж боддог байсан. Нас барахынхаа намар 2-3 удаа намайг ална гэж хутга бариад дайрч байсан. Хотондоо орж нуугдаж байгаад нагац эгчийнх рүүгээ явж хоночхоод, өглөө нь ирдэг байсан. Хүн ална гэж бодоогүй. Үнэхээр их харамсаж байна. 4 хүүхэд маань хагас өнчин болсон. Би хажууд нь байж чадахгүй болохоор бүтэн өнчин юм шиг л байгаа. 4 хүүхдийг маань манай эрэгтэй дүү авсан. Манай дүү өөрөө 3 хүүхэдтэй. Олон хүүхэд асрах хэцүү байгаа байх. Надад 4 хүүхдээ асарч, хамгаалах боломж олгож өгөөч гэж хүсэх байна. Нөхрөөсөө салж байсан. Өөрийн минь аав ээж байхгүй учраас Говь-Алтайд ахындаа очсон. Хүмүүс үр хүүхдээ бод гээд хойноос яриад байхаар нь буцаж ирсэн. Хамт байхад хэцүү байдаг байсан гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: …Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч нь тухайн болсон үйл явдлыг мэдээд байна огт мэдэхгүй байх ёстой, шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээч эмч нарын дүгнэлтийг үндэслээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон асуудлыг ярьж байна. Шийтгэх тогтоолтой хэргийн оролцогчид танилцсан. Шийтгэх тогтоолын гол үндэслэл нь санаа сэтгэл цочрон давчидсан, аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Прокурорын тухайд мөн тийм байр суурьтайгаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байна. Шинжээч нарын шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоож, шинжээчийн дүгнэлт гаргасан. н. гэх эмчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Шинжлэх ухаан талаас нь тухайн хүн гэмт хэрэг үйлдэж буй нөхцөлд санаа сэтгэл нь цочрон давчидсан байх боломжтой эсэхийг асууж тодруулсан. Зөвхөн шинжээчийн дүгнэлтээр прокурор шүүгдэгчийг яллахдаа, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ эмчийн ярьсан зүйлийг удирдлага болгож, үндэслэж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн байна гэж яллаж, гэм буруутайд тооцоогүй. Шинжээч шүүх хуралдаанд оролцож, шинжээчээр мэдүүлэг өгсөн байдаг. Үүнд “...иргэн Б.******* нь уг хэргийн үед түр зуурын сэтгэл хөдлөлд орох буюу айж сандрах цочрол орсон байх боловч өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй болсон гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл хүчтэй сэтгэл гутралын үед ухамсарт ухаан түр алдагдах ёстой бөгөөд энэ нь өөрийн хийж буй үйлдлээ хянах боломжгүй болно гэсэн үг юм ...” гэж сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах үед түр зуур сэтгэл зүйн хувьд ямар нөхцөлд орохыг мэдүүлгээрээ тайлбарласан. гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харахад анагаах ухаан талаасаа тайлбарласан. Тодорхой асуумж, тестийг авснаар хүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаныг тайлбарлах боломжтой гэх байдлаар гаргасан дүгнэлт, мэдүүлгээ тайлбарласан. Шинжлэх ухаан талаасаа хүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэхийг тогтоох боломжтой байна гэдэг нь харагдаж байна. Б.*******д холбогдох хэрэгт санаа сэтгэл цочрон давчдах гэдэг нь юу юм бэ?. Аргагүй хамгаалалт  гэдэг нь юу юм бэ? гэдгийг тайлбарласан. Хэрэг болохын урьд шөнө хүмүүс талийгаачийнд архидан согтуурсан байдаг. Өглөө болтол хүмүүс байсан байдаг. Эхнэр, нөхөр 2 маргалдсан асуудал байдаг. Талийгаачийнд байсан хүмүүс үүрээр тарж явж, амь хохирогч, шүүгдэгч нар гэртээ үлдсэн байдаг. Шүүгдэгчийн төрсөн дүү талийгаачийнд очсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүх хуралдаан дээр , бусад гэрч нар мэдүүлэг өгсөн. Гэрч нарын мэдүүлэгт бид нарыг өглөө очиход талийгаач, шүүгдэгч 2 хоорондоо маш сайхан харилцаатай байсан. Архи ууж байхдаа та эхнэрийгээ хүнтэй хардаад байсан гэхэд уучлаарай ахыгаа гээд амь хохирогч уучлал гуйсан байдаг. Бид нарыг гарч явахад талийгаач, амь хохирогч 2 зодолдож, маргалдсан зүйл байдаггүй. Эхнэр нь цайгаа чанаад, нөхөр нь малаа усална гэж яриад үлдсэн гэдэг. Амь хохирогч, шүүгдэгч нар гэрт үлдсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх асуудлын тухайд хуулийн агуулгаас харахад хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн сэтгэл санаа түр зуур цочрон давчдаж өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсны улмаас үйлдэл хийснээр гэмт хэрэг үйлдэгдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс урт хугацааны туршид шүүгдэгч нь амь хохирогчийн дарамтад байсан нөхцөл байдлын улмаас гэнэт тэсэрсний улмаас шүүгдэгч хохирогчийг алсан тохиолдолд хамаарахаар байна. Эхний үндэслэлийн тухайд өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болоод хоромхон зуур үйлдэл хийсэн бол хамаарахаар байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад гэнэт хутга аваад дүрэх ч юм уу? тийм үйлдэл байхгүй байна. Хэрэг болсон нөхцөл байдлын талаар шүүгдэгч өөрөө, гэрч нарын мэдүүлж буйгаар талийгаач эхнэр лүүгээ дайрсан асуудал байдаг. Шүүгдэгч намайг ална гээд хутга аваад дайрахаар нь би орны толгойд билүү унинд өлгөсөн байсан  бүсийг тайлж авсан гэдэг билүү сайн санахгүй байна. Бүсийг тайлж аваад боосон гэж мэдүүлдэг. 5 орчим минут амь хохирогчийн боосон байдаг. 5 минут урт хугацаа. Хоромхон зуурын цочролд орсон бол энгийн ухамсрын түвшинд ухамсарлах бүрэн боломжтой. Тиймээс хоромхон зуур сэтгэл санааны цочролд орсон гэж үзэх боломжгүй юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж ярьж байна. Хэрэгт  талийгаачийг архидан согтуурдаг байсан талаар гэрч нар мэдүүлдэг. Улсын зүгээс асуухад би талийгаачийнхаар байнга орж гардаг байсан гэж мэдүүлсэн. Амь хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо гайгүй харилцаатай байсан. Хэрэлдэж, маргалдаад байдаг асуудал байдаггүй гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтаас харахад урт хугацааны туршид Б.******* нь зодуулсан зүйл байдаггүй. Талийгаач олон жил архи уудаг байсан ч гэсэн эхнэр, үр хүүхэдтэйгээ хэрэлдэж маргаан үүсгэдэг болсон нь 2022 оны 11 дүгээр сараас эхэлсэн гэдэг. Буудаж байсан гэж тайлбарлаж байна. үүнийг мэднэ гээд гаас гэрчийн мэдүүлэг авсан. Шүүх хуралдаанд “...гэр бүл рүүгээ буудаагүй. Харин өөрийгөө буудах гээд байхаар нь болиулсан ...” гэж мэдүүлдэг. Бусад гэрч нарын мэдүүлэгт “...амь хохирогч нь би амиа хорлолоо, боож үхлээ гээд зогсож байсан...” гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч руу чиглүүлж буудсан эсэх асуудал эргэлзээтэй байна. Шүүгдэгчийн тайлбараас талийгаач буу хүн рүү шагайсан асуудлаар шүүх, цагдаа, прокурорт шалгагдаж байсан гэж ойлголоо. Талийгаач хүн рүү буу шагайсан асуудлаар прокурорт гомдол мэдээлэл ирж байгаагүй. Олон жил урт хугацааны туршид шүүгдэгчийг амь хохирогчийн дарамтад байсан гэж үзэхээргүй байна. Аргагүй хамгаалалтын талаар тайлбарлаж байна. Хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн тохиолдолд аргагүй хамгаалалтыг хэрэглэх ёстой. Хүч хэрэглэсэн довтолгоон дууссаны дараа дайрсан хүн рүү гэмтэл учруулахыг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй гэж Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсан байдаг. Амь хохирогч маш хүнд зэргийн согтолттой байсан. өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* “...манай дүү эмэгтэй хүнд алуулахаар хүн биш...” гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсан, мөн хутга бариад шүүгдэгч рүү дайрсан байдаг. Тухайн хутганы талаар шалгаж тогтоогоогүй гэдэг. Хутга байсан эсэхийг тогтоох боломжгүй. Энгийн ухамсрын түвшинд хутга бариад дайрч байх хооронд шүүгдэгч унинд байсан бүсийг авч түүний хоолойг боох боломж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны тухайд дээрх 2 үндэслэлээр цочрон давчидна гэж ойлгож байна. Шүүгдэгчийн бүс аваад амь хохирогчийг боогоод тодорхой хугацаанд боолтыг татаж байх үедээ миний үйлдлийн улмаас хүний амь хохирч болно гэдгийг ухамсарлах боломжтой байхад үйлдлээ үргэлжлүүлэн хийснээр хүний амийг хохироосон нь санаатайгаар хүний амийг хохироосон гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулийг тайлбарласан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлээгүй байна. Хууль зүйн шинжлэх ухааны талаасаа энэ хүн тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдалд санаа сэтгэл цочрон давчидсан байх боломжгүй байна гэдэг нь тодорхой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх санал дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн чулуут сумын ******* багийн нутаг “ ” гэх газарт байх гэртээ нөхөр А.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний хоолойг хар өнгийн куртикний бүсээр боож амь насыг хохироосон гэмт хэрэг үйлджээ. Энэ үйл баримт нь хэрэгт цугларсан

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******ийн “...Амь хохирогч ******* нь миний төрсөн дүү байгаа юм. Эхнэр *******тай гэр бүл болоод 10 гаруй жил болсон. Дундаасаа 3 хүү, 1 охинтой ам бүл зургуулаа бөгөөд Завхан аймгийн чулуут сумын ******* багт мал маллаж амьдардаг. ...Миний хувьд анхнаасаа энэ хэргийн үнэнийг мэдмээр байна. Би цогцсыг харсан гаднын нөлөөтэй нас барсан гэдэг нь ойлгомжтой байна. ...Энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үнэн явсан эсэхэд эргэлзэж байна. Хуулийн байгууллагын ажиллагаанд би хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Гагцхүү үнэнийг нь олоод өгөөсэй гэж хүсэх байна. Манай ээж 8 төрсөн. Би эхээсээ хоёулхнаа хүн. Би тухайн хэрэг болсон өдөр 05 цагийн орчимд зүүдлээд сэрсэн. Миний дүү тэр цаг хугацаанд нас барсан байх. Бүх юмыг анхнаас нь зохион байгуулсан гэж бодож байна. Ганцаараа миний дүүг алаагүй. Хүнтэй хамтарч алсан гэж хардаж байна. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Б.*******ын “...Ор луу түлхсэн чинь ор луу түрүүлгээ хараад унахаар нь дээр нь гараад тэвэрч дараад хутгыг нь авч чадахгүй байсан чинь босч ирэх гээд би өвдөглөж цохиж янз бүрээр үзээд хүчрэхгүй байсан. Тухайн үед гэнэт болсон юм орны толгойд байсан куртикний бүсийг зүүн гараараа аваад хүзүүгээр нь оруулаад татсан ба нэг мэдсэн хутгаа хаясан. Тэгээд би болиод ухаан алдсан байна уу гэж үзэхэд ухаан алдсан байсан. Тэгээд ухаан оруулахын тулд цээжин дээр нь дараад 2 хацрыг нь зөөлөн алгадсан ухаан орохгүй байсан.” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.гийн “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед ийн хамт хүргэн А.*******ы гэрт өөрийнхөө цэнхэр өнгийн портер машинтай очсон. Тэдний гэрт очиход гэрийн зүүн талын баганын хажууд газарт суусан, амь хохирогч гэрийнхээ зүүн талын орон дээр суучихсан, эхнэр Б.******* нь цай чанах гээд байж байсан. Бид нар тэдний гэрт юм ярьж байснаа удалгүй 08 цаг өнгөрч байхад явцгаасан. Гэрээс , 2 түрүүлж гарсан, би яг араас нь гарсан. Намайг гэрээс гарах үед амь хохирогч гэрийнхээ зүүн талын орон дээр хар хүрэн өнгийн дээлээ нөмөрсөн байдалтай жаахан унтаж байгаад үхрээ усална, гэсэн яриатай эхнэр Б.******* нь зуухны урд суугаад үлдсэн. Тэр 2 бид нарыг явах үед хэрэлдэж маргалдсан шинжгүй эхнэр нь үхрээ саана гээд үлдсэн. Гэрээс гараад би машиндаа ганцаараа суугаад , нар нь мотоциклтой хөдлөөд явсан. Би гэр рүүгээ явж байснаа замаараа ийн гэрт очсон. ******* эгч намайг тэдний гэрээс гарах үед надад 0,75 литрийн хэмжээтэй Дөрвөлжин шилтэй архи өгсөн. Би тэр архийг уух гэж байхад араас , 2 орж ирээд бид 4 тухайн архийг хувааж уусан. Би ийн гэрт 08 цаг 30 минутын үед очсон байх гэж бодож байна. Цаг сайн хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд удалгүй 20-30 минутын дараа , 2 ирсэн. Бид нар архи ууж байгаад 09 цаг өнгөрөөгөөд, 10 цаг арай болоогүй байхад гараад ы гэрт очсон. Тэдний гэрт байж байх хооронд ын эхнэр маа залгаад амь хохирогчийг нас барсан талаар нь хэлэхээр нь би болон түүний эхнэртэй хамт амь хохирогчийн гэрт очсон. ...Гэр рүү нь орж үзэхэд амь хохирогч гэрийнхээ зүүн талын орон дээр баруун гараа мөрний тушаа дэлгэсэн байдалтай цээж хэсгээр нь цоохор хөнжлөөр бүтээсэн байсан. Би тухайн үед сайн харж чадаагүй. ...Би амь хохирогчийн гэрт 08 цагийн үед тэй хамт очоод ойролцоогоор 30 минут болоод гараад явсан. Амь хохирогчийн гэрээс гараад шууд ийн гэрт очсон. ийн гэр амь хохирогчийн гэрээс 5-6 орчим км зайтай. Амь хохирогчийн гэрт ямар ч хэрүүл, зодоон маргаан болоогүй.” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн орчимд хонио хариулаад явж байсан. Миний хонио хариулж байгаа газраас, амь хохирогчийн гэр чөлөөтэй харагддаг. Тэгтэл хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна. Амь хохирогчийн хонь нь хойшоо хад руугаа бэлчиж байгаа харагдаж байсан ба эхнэр нь урагшаа дараад малаа бэлчээгээд буцаад гэр рүүгээ орсон. Тэгтэл 10 орчим минутын дараа амь хохирогчийн эхнэр нь над дээр гүйж ирээд манай нөхөр сонин болчихлоо та очоод үзээд өгөөч гэхээр нь яасан юу болсон гэхэд нөхрийгөө үхрээ усал гээд гараас нь татахад нэг л сонин болсон байна гэхээр нь гэрт нь очиж үзэхэд амь хохирогч гэрийнхээ зүүн талын орон дээр дээшээ харсан байдалтай баруун гараа мөр дагуу тэнийлгэсэн биед ил харагдах гэмтэл шархгүй цээж хэсгийг нь саарал өнгийн хөнжлөөр хучсан байдалтай байсан. Чамархай тус газар нь гараараа дарж үзэхэд судас мэдрэгдэхгүй байхаар нь шууны судсыг нь дараад үзэхэд ямар ч зүйл мэдэгдэхгүй нас барсан байдалтай байсан. Тэгтэл намайг хүн дуудаад өгөөч гэхээр нь ыг хониндоо эхнэртэйгээ явж байхаар нь очиж хэлсэн. Намайг түүний гэрт нь ороход гэрийнхээ зүүн талын орон дээр баруун гараа мөр дагуу тэнийлгэсэн нударгатай дээл дээгүүрээ өмссөн биед нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан. 09 цагаас хойш буюу намайг хониндоо явж байхад тэдний гэрээс гарсан болон гаднаас ямар нэгэн хүн тээврийн хэрэгсэл болон явган, мориор хүн очоогүй. ...Намайг хонио хариулаад явж байхад ий, *******, нар хонио хариулаад явж байсан. Тэр хүмүүсийн хонио хариулж байсан газраас амь хохирогчийн гэр чөлөөтэй харагддаг. ...Намайг анх амь хохирогчийн гэрт ороод, амь хохирогчийн чамархай хэсэг болон судсыг нь дарж үзэхэд бие нь хөшөөгүй бүлээн байсан. Тийм болохоор амь хохирогчийг нас бараад удаагүй байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг,

Гэрч Х.гийн “...Тэгтэл өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө ууж байсан “Эдэн” нэртэй архины үлдэгдлээс талийгаач хийгээд өгөөч гэхээр нь би хийж өгсөн. Удалгүй Б., 2 машинтай ирээд амь хохирогчийг ах та өчигдөр муухай зан гаргасан шүү дээ гэхэд амь хохирогч ахыгаа уучлаарай гээд инээлдээд юм яриад байсан. Удалгүй бид нар амь хохирогчийн гэрээс явсан. Бид нарыг явах үед амь хохирогч гэрийнхээ зүүн талын орон дээр суугаад, эхнэр Б.******* нь хонио бэлчээж, үнээ малаа саана гэсэн яриа өгүүлэлтэй үлдсэн. Амь хохирогч эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж зүйлгүй зүгээр л үлдсэн. бид 2 амь хохирогчийн гэрээс гараад шууд ын гэрт очоод, аас олдохгүй байгаа 2 адуугаа асуусан. Харин би архи байна уу гэж асуугаад байхгүй гэхээр нь шууд ийн гэрт очиход, тэдний гэрт байхаар нь бид нар Ёслол гэсэн дөрвөлжин шилтэй архийг хувааж уусан. Уг архийг Б.******* нь дүү д гэрээс нь гарах үед өгч байсан. Бид 2 ийн гэрт 09 цагийн үед очоод, 10 цаг өнгөрч байхад гараад сумын төв рүү явсан. ийн гэрт байхад ийн ээж нь орж ирэхээр нь бид нар тараад явцгаасан. Бид хоёр шууд сумын төв рүү явсан.” гэх мэдүүлэг,

Гэрч А.ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө амь хохирогчийн гэрт архи ууж түүнтэй маргалдаад, тэдний гэрээс гараад ийн гэр рүү тэр хоёртой явсан. Би тухайн үед өөрөө мотоциклтой явж байсан. ийн гэрт очоод унтах гэж байснаа болиод шууд гэртээ очсон. Тэгтэл манай аав намайг чи архи уусан байна гээд загнаад байхаар нь гийн гэр рүү алхаад гэрт нь очсон. гийн гэр манайхаас 1 км гаруй зайтай байдаг. Бид 2 нэг том пиво хувааж уусан. нь амь хохирогчоос машиныг нь гуйх хэрэгтэй байна гээд байхаар нь амь хохирогчийн гэрт дөнгөж гэгээ орж байхад очсон. Тухайн үед цаг 08 цаг л болж байсан. Тэдний гэрт удалгүй юм ярьж байгаад 08 цаг өнгөрч байхад гэрээс нь гарсан. Амь хохирогчийн гэрээс эхэлж гараад би араас нь гараад миний араас гараад гэрийн гаднаас бид 2 түрүүлж явсан. Харин араас машинтайгаа хөдөлж байсан. Бид нарыг гэрээс гарах үед амь хохирогч гэрийнхээ зүүн талын орон дээр дээлээ өмсөөд, бүсээ бүслээгүй инээгээд үлдсэн, эхнэр нь зуухныхаа хажууд үлдсэн. Тэр 2 хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйлгүй хэвийн л харилцаатай үлдсэн. бид 2 амь хохирогчийн гэрийн гаднаас хөдлөөд ахын гэрт орж цай уучхаад архи байна уу? гэж асуухад байхгүй гэхээр нь ийн гэрт 09 цаг өнгөрч байхад л очсон. ийн гэрт бид нар 1 шил архи хувааж уугаад бид 2 сумын төв рүү явж аа гэх айлд очиж пиво уусан. Тэгтэл миний төрсөн ах намайг аваад явсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Д.ын “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн чулуут сумын ******* багийн нутаг дэвсгэр Өвөр хоолой гэх газарт эхнэр Цэнгэлийн хамт хонио хариулаад явж байхад 11 цагийн орчимд мотоциклтой ганцаараа ирээд амь хохирогч хачин болчихлоо эхнэр нь чамайг хүрээд ир гээд байна гэхээр нь би эхнэрийнхээ хамт амь хохирогчийн гэрт очиход эхнэр Б.******* нь гэрийнхээ үүдэн дээр уйлчихсан та ороод үзээч гэж хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй би гэр рүү нь эхнэрийнхээ хамт орж үзэхэд амь хохирогч гэрийнхээ зүүн талын орон дээр дээшээ харсан байдалтай баруун гараа тэнийлгэсэн, дээгүүрээ бор өнгийн нударган дээл өмссөн, цээж хэсгээр нь саарал өнгийн будаг нь гандсан хөнжлөөр хучаад, хөл орчимд нь уутанд хийсэн хөнжлүүд тавьсан байсан. Би амь хохирогчийн зүүн талын чамархай орчимд нь гараа хүргэж үзэхэд хүйтэн бие нь хөшсөн байдалтай байхаар нь энэ хүн нас барсан байна гэж хэлээд гараад явсан. Амь хохирогчийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй. Би хөнжлийг нь ч сөхөж үзээгүй. Эхнэр нь юу ч яриагүй уйлаад л байж байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Н.ы “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би дээр эхнэрийнхээ хамт хонио усалж байхад хойд зүгээс, урд зүг рүү чиглээд , нар мотоциклтой хажуугаар яваад гэж айлд очоод, удалгүй 30 орчим минутын дараа буцаж яваад галангийн гэр рүү явж байсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад Б. өөрийнхөө цэнхэр өнгийн портертой галангийн гэрээс ирлээ гээд халамцуу ирсэн. Удалгүй ын эхнэр манайх руу залгаад Б.******* уйлаад байна. А.******* нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгтэл Б. би ганцаараа яаж явах юм бэ? та 2 надтай хамт яваач гэхээр нь эхнэр, бид 3 амь хохирогчийн гэрт очсон.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ын “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд эхнэр үхрээ саах гээд байж байхад Х., нар мотоциклтой манайд ирээд миний хайж байсан 2 адууг хойно байна гэж хэлээд цай уугаад 20 орчим минут юм ярьж байгаад хойшоо чиглээд явсан. Би тэр хоёрыг архи уусан, уугаагүй гэдгийг мэдээгүй. Тэгтэл 10 цаг өнгөрч байхад амь хохирогчийн эхнэр ******* нь манай эхнэр рүү залгаад ******* хачин болчихлоо үхсэн юм шиг байна. Б.д хэлээд өгөөч гэхээр нь би тэр үед ы гэрийн ойролцоо явж байхад эхнэр над руу залгаад тай таарвал хэлээд өгөөрэй гэхээр нь ы гэрт очоод ******* нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд Б. нь болон түүний эхнэртэй хамт амь хохирогчийн гэр рүү явсан. Би ажилтай байсан болохоор хохирогчийн гэр үү яваагүй. Тэр хоёрыг бусадтай хэрэлдэж, маргалдсан гэхээр зүйл ажиглагдаагүй. Сэтгэл санаа нь тайван байсан. Архи уусан гэхээр ч зүйл ажиглагдаагүй. Манайхан дөнгөж босоод байж байсан. Би цаг хараагүй, манай эхнэр өглөө болгон 08 цаг өнгөрөөгөөд үхэртээ гардаг. Тийм болохоор 08 цаг дөнгөж өнгөрч байсан. Тэр 2 манайд 20 орчим минут болоод л явсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.ийн “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө ******* багийн нутаг Тэмээн бөхийн үзүүрийн хөндийд морьтой хонио хариулаад явж байсан. Миний хонио хариулж байсан газрын ойр орчимд , нар хонио хариулаад явж байсан. Харин галангийн хонь эзэнгүй бэлчиж байсан. Миний хонио хариулж байсан газраас амь хохирогч *******ы гэр чөлөөтэй харагддаг бөгөөд гэрийн гадаа хонь нь байсан. Түүнээс тэдний гэрийн гадаа машин тэрэг, мотоцикл, морьтой болон гэрээс орж, гарч байгаа хүн харагдаагүй. Тэгтэл удалгүй амь хохирогчийн гэрийн гадаа машин цуглаад байх шиг байсан. Би тухайн үед юу болоод байгааг анзаарч хараагүй. Орой амь хохирогч *******ыг нас барсан гэдгийг мэдсэн. Хонио хариулаад явж байхад мал нь бэлчээгүй гаднаас ирсэн хүнгүй байсан гэдгийг л мэдэж байна. Гэрээс орж, гарч байгаа хүн байгаа эсэхийг ч анзаараагүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.*******ы “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн орчимд А., Х. нар манайд мотоциклтой ирсэн. Урьд шөнө нь архи уусан бололтой байсан. Би дөнгөж босоод л байж байсан. Тэр 2 манайд цай уучхаад, архи байна уу? гэхээр нь байхгүй гэхэд тэгвэл сумын төв орно гээд явсан. Тэр 2 манайд 20-30 орчим минут болсон. Тэр хоёрыг явсны дараагаар би хониндоо гарсан. Намайг хониныхоо хажууд байхад амь хохирогчийн гэрийн гадаа түүний цагаан 2 машин нь байсан. Өөр гаднаас ямар нэгэн тээврийн хэрэгсэл хүн амьтан байхгүй байсан. Миний хонь хариулж байсан газраас амь хохирогчийн гэр чөлөөтэй харагддаг. хохирогчийн гэрийн урдхан талд хонио хариулаад явж байсан. Миний хонио хариулж байсан газраас доохон талд хонио хариулаад явж байсан. Би дээр очоод хэсэг юм ярьж суусан. Тэгтэл хэсэг хугацааны дараа амь хохирогчийг нас барсан гэдгийг нь Б.галангаас сонссон. галан эхнэрийн хамт явж байсан. Тэр хоёрын сэтгэл санаа, яриа, өгүүлэг нь хэвийн байсан. Хүнтэй хэрэлдэж, маргалдсан гэхээр зүйл ажиглагдаагүй, шартсан бололтой байх шиг байсан. Намайг хонио хариулаад явж байхад эхнэр нь хонио урагшаа чиглэлд тууж байсан. Тэр өдөр урдаасаа жаахан салхитай байсан. Эхнэр нь чухам хэзээ гэр рүүгээ орсныг нь бол хараагүй. Ямар ч байсан тэдний гэрт гаднаас ирсэн хүн байхгүй байсан.” гэх мэдүүлэг ,

Шүүгдэгч Б.*******ын “...Ор луу түлхсэн чинь ор луу түрүүлгээ хараад унахаар нь дээр нь гараад тэвэрч дараад хутгыг нь авч чадахгүй байсан чинь босч ирэх гээд би өвдөглөж цохиж янз бүрээр үзээд хүчрэхгүй байсан. Тухайн үед гэнэт болсон юм орны толгойд байсан куртикний бүсийг зүүн гараараа аваад хүзүүгээр нь оруулаад татсан ба нэг мэдсэн хутгаа хаясан. Тэгээд би болиод ухаан алдсан байна уу гэж үзэхэд ухаан алдсан байсан. Тэгээд ухаан оруулахын тулд цээжин дээр нь дараад 2 хацрыг нь зөөлөн алгадсан ухаан орохгүй байсан.” гэсэн мэдүүлгээр,

Амь хохирогч боолтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас барсныг нотолсон Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “ 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаартай “...1. Амь хохирогч А.*******ы цогцост: Хүзүүний урд арьсанд улаан ягаан өнгийн хөндлөн дарагдлын ором, хүзүүний урд хэсэгт зөөлөн эдэд цус хуралт, Эрүүний оочны урд тал, төвхний зүүн тал, Хүзүүний баруун тал, баруун бугалга, баруун гарын шуу, баруун мөрний урд, баруун далны дээр, зүүн ташаан толгойд зулгаралт, Төвөнхийн зүүн, баруун тал, зүүн эгэм, баруун мөрний урд, баруун хөхний доор, зүүний шилбэний дээд дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Амь хохирогч А.*******ы цогцост үүссэн гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн байна. Нас барсны дараа гэмтэл тогтоогдсонгүй.

3. Амь хохирогч А.*******ы цогцост үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Амь хохирогч А.*******ы цогцост үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Амь хохирогч А.******* нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. А.******* нь боолтын улмаас үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байна.” гэх дүгнэлтээр,

Шинжээч Т.ын “...Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Духны зүүн талд 1*1 см, баруун бугалгын дотор талд 2*3 см цус хуралт, баруун бугалгын дунд хэсэгт 1*1.5 см хуучин тав бүхий зулгаралт, баруун хөхний дээр 5*02 см хөхөлбөр шар өнгийн цус хуралт, зүүн шилбэний урд хэсэгт 7*5 см хуучин ягаан өнгийн цус хуралт гэмтлүүд нь хуучин гэмтэлд хамаарна, гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь шинэ гэмтэлд хамаарна, гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хуучин гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдэх өдрөөс 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь богино хугацааны дарагдлаас үүсэх боломжтой. ...Амь хохирогч А.*******ы цогцсын Хүзүүний урд арьсанд улаан ягаан өнгийн хөндлөн дарагдлын ором, хүзүүний урд хэсэгт зөөлөн эдэд цус хуралт, эрүүний оочны урд тал, төвөнхийн зүүн тал, хүзүүний баруун тал, төвөнхийн зүүн, баруун тал, зүүн эгэм, баруун мөрний урд хэсгүүдэд үүссэн цус хуралт гэмтлүүд нь зөөлөн эсхүл хатуу мохоо, хурц ирмэггүй зүйлийн 1 эсхүл хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Амь хохирогч А.*******ы хүзүү, хоолойд үүссэн гэмтлүүд нь куртикний бүс болон өргөн уяа, гөлгөр гадаргуутай зүйл, хүний гарын үзүүр хэсгээр үүсэх боломжтой гэмтлүүд.” гэсэн мэдүүлгээр тус, тус нотлогдон тогтоогдож байна.

  1. Давж заалдах гомдол болон эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдсан гомдолдоо: ...Б.*******ын үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас хүний алах үйлдэл, эсхүл аргагүй хамгаалалт гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдгийг ...хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас, тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадваргүй болох бөгөөд хүний сэтгэл зүйн хэвийн байдал, оюун санааны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, өөрийн хийж буй үйлдэлд зөв үнэлэлт, дүгнэлт өгөх болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тунгаан цэгнэх боломжгүй болсон хоромхон зуурын нөхцөл байдлыг ойлгоно гэж, аргагүй хамгаалалт гэдэг нь өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжгүй үйлдлийг ойлгоно гэж тодорхойлжээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь амь хохирогчийн амь насыг хохироохдоо куртикны бүсээр хоолойг боож ухаан алдаж амьсгал хураах хүртэл боосон ба уг гэмт үйлдэл тодорхой хугацаанд үргэлжилсэн, энэ үйлдлийн улмаас хүний амь нас эрсдэх боломжтой гэдгийг бүрэн ухамсарлаж, тухайн үйлдлээ зогсоох хугацаа байсаар байтал, уг хор уршгийг хүсэж үйлдсэнээрээ хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь хүний хоолойг боож амьсгалах боломжгүй болгох нь бусдын амь насанд аюултай болохыг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох бүрэн боломжтой атал, уг хор уршгийг хүсэж бусдын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг гэж шүүх дүгнэсэн зөв байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд байх бөгөөд эдгээр баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авсан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зүйлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас тухайн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, хохирол төлсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иймээс “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй боловч, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг  “5 /тав/ жил  4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын ...”8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг” гэснийг “5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ 

ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                        Б.НАМХАЙДОРЖ