| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04303/И |
| Дугаар | 191/ШШ2025/04911 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/04911
2025 05 30 191/ШШ2025/04911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 8/4 тоот хаяг, ******* ХК-ийн /РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй
Б******* Б******* /РД:/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Б ******* ХК-тай 2023 оны 03 сарын 31-ний өдөр ЗГ/1510600026 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 2 хувийн шимтгэлтэй, 2.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр үндсэн зээлийн 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай, 1 сард бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож зээл авсан.
Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр 2025 оны 03 сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,557,534.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,364,156.75 төгрөг, нийт 16,941,691 төгрөг болж хуримтлагдсан зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан.
Гэтэл зээлдэгч Б.Б нь ,,, хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор мөн ,,, 39 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.
Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй, ******* ХК-ийг хохироож оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул зээлдэгч Бадрах овогтой Б******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ХК нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,
2022 оны 12 сарын 28-ны өдрийн цахим зээлийн гэрээний хуулбар, харилцагчийн анкет, Б******* Бийн иргэний үнэмлэхний хуулбар, Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 21506 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ Б******* Бийн /РД:/ оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 05 сарын 28-ны өдөр ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Б******* Б******* /РД:/ эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 1305 дугаар захирамжаар Б.Бид холбогдох 16,941,691 төгрөг гаргуулах тухай ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч ,,,, ,,, 39 тоот хаягт тус тус оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 10 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 21506 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ Б******* Бийн /РД:/ оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Б.Бийн хаягийн талаархи бүртгэлийн байгууллагын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн лавлагаанд түүнийг Налайх,, 39 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Налайх,, 39 тоот хаягаар Б.Бид мэдэгдэх хуудас хүргүүлэхэд харьяалах хорооны засаг дарга нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг, мөн Монгол шуудан компани түүнийг уг хаягаас нүүсэн гэх магадлагааг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
Мөн ,,, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Б.Б******* харьяалах хорооны засаг дарга нь уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй тодорхойлолтыг, Монгол шуудан компани хаягт ийм хүн байхгүй гэх магадлагааг шүүхэд тус тус ирүүлжээ.
/ХХ-ийн 12-13, 18-26 дугаар тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иймд Б******* Бийн /РД:/ оршин суух хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б******* Б******* /РД:/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б******* Б******* /РД:/ эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дэх цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН