| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/04985/И |
| Дугаар | 192/ШШ2025/04416 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04416
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн Ховогт Болдын Н, Монгол улсын иргэн Иовогт Өийн О нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин О.Н /15 нас 9 сар/, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү О.Т /13 нас 3 сар/, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин О.О /10 нас 2 сар/ нарыг эх Б.Нн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй О.О /10 нас 2 сартай/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод Тгийн 50 хувиар, О.Н /15 нас 9 сартай/, О.Т /13 нас 3 сартай/, О.О /10 нас 2 сартай/ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод Тгийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ө.Оаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Б.Н, Ө.О нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дараах байдлаар хуваарилж, гишүүнд ногдох хэсгийг тооцож эвлэрснийг баталсугай.
3.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, Энэбишийн гудамж, *** дугаар байрны ** тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Нн өмчлөлд үлдээх,
3.2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагч Ө.Оад ногдох хувь болох 38,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ө.Оад төлөх,
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Б.Н, Ө.О нар бие биедээ насанд хүрээгүй хүүхдүүд болох О.Н, О.Т, О.О нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА